Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0227/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгч Г.Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт ******Г.О-т   холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000498 дугаартай хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******Г.О- / /, 1992 оны 8 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт ******тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 5 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

   

Шүүгдэгч Г.Г.О- нь 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б.Б.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдаж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 08 дугаар сарын 19-ний орой Б.Б.У- Б.Б.М- нартай Шарын гол сумын Соёлын төвийн урд талбай дээр шоуны үеэр таарсан. Тэгээд Б.Б.М-тай мэндлээд Б.У-тай мэндлээгүй зөрсөн. Б.Б.У- яагаад надтай мэндлээгүй юм гээд уурлахараар нь би яагаад чамтай заавал мэндлэх ёстой юм гэсэн.Тэгээд манай найзууд бид хоёр барилцаж авахад боль гээд салаад өнгөрсөн. Дахиад 29-ны өдөр таарч маргалдаад Б.Б.У-ыг би надтай маргаж байх хооронд дух орчим нь гараараа цохиод унахаар нь өшиглөсөн. Б.Б.М- Ч.Ч.Б- эд нар боль гээд салаад харьсан гэв.

 

Шүүх эмнэлгийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлэгийн ¹730 тоот дүгнэлт /хэргийн 18 дугаар тал/

 

Г.Г.О- 98.1 шийтгэх тогтоол №220

Хохирогч Б.Б.У-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 4-7 дугаар тал/,

Гэрч Б.Б.М-ын мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/,

Гэрч Б.Б.М-ын мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар тал/,

Шинжээч эмч Д.Туяагийн мэдүүлэг /хэргийн 67 дугаар тал/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 46-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.Г.О- нь 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б.Б.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүх эмнэлгийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлэгийн 730 тоот дүгнэлтэд: Б.Б.У-ын биед эрүүний 2-лосон хугарал, баруун хөлний шилбэ, зүүн гуяны зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ /хэргийн 18 дугаар тал/

хохирогч Б.Б.У-ын: “…..О- намайг хоёулаа ийшээ явж уулзаадхъя гээд намайг дагуулж хөл бөмбөгийн талбайн тэнд очих үед Ч.Б- чи яах гэсэн юм бэ цаашаа яв гээд намайг түлхсэн. Тэгэхэд нь би Ч.Б-ыг чамд ямар хамаатай юм бэ О- яагаад байгаа юм би уулзаадхъя чи зайлчих гэж Ч.Б-д хэлсэн тэгэхэд Ч.Б- цаашаа яв гээд миний дух руу гараараа 1 удаа цохисон тэгэхэд О- шууд миний нүүр эрүү орчимд өшиглөчихсөн...” гэсэн  мэдүүлэг /хэргийн 4-7 дугаар тал/,

Гэрч Б.Б.М-ын: “… 29-р байрны тэнд Б.У-тай Г.О- нар зодолдоод бушигнаад харахад Б.У- газар уначихсан, Г.О- түүнийг өшиглөж байсан. Б.У-ыг Ч.Б-, Г.О- 2 цохиж авч байгаа харагдсан. Г.О-, Б.У-ыг газар унасан байхад өшиглөж байсныг харсан. Б.У-ын хаана нь өшиглөснийг бол хараагүй юм гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/,

Гэрч Б.Б.М-ын: “…Ч.Б- Б.У-, Г.О- хоёрыг маргаад хойшоо явахад нь тэднийг больцгоо гэж хориглоход Б.У- Ч.Б-ыг чи сураггүй бацаан зайл гэхэд нь Ч.Б- гараараа Б.У-ын дух орчим 1 цохиж харагдсан тэр үед би Ч.Б-ыг боль гээд гараас нь барьж татаж түлхээд тэгээд эргэж харахад газар уначихсан Г.О- түүнийг өшиглөж харагдахаар нь би Г.О-луу очиж түүнийг боль гээд салгасан гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар тал/ болон хэрэгт авагдсан болон шїїхийн хэлэлцїїлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

шүүгдэгч Г.Г.О- нь 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б.Б.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдаж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Гансүхийн Г.О-ыг бусдын эрүүл мэндийн аюулгүй байдалд халдан улмаар биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г.О- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Г.Г.О- нь тэнсэж хянан харгалзсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндэрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

Шїїгдэгч Г.О- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар төлсөн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******Г.О-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Г.О-т 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Г.О-т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр өмнөх 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 1 /нэг/ жилийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Г.О-ын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 19 /арван ёс/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Г.Г.О- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Гансүхийн Г.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР