Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0005

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2014/0012/Э/

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Яндаг,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000708 дугаар хэргийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, регистрийн *** дугаартай, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ***тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар : /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч *** нь Дархан сумын 6 дугаар багийн цэргийн 30 айлын баруун талын төв асфальтан зам дээр 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар ***улсын дугаартай *** маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “9.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчснөөс иргэн ***г мөргөж амь насыг нь хохироосон хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ:  “... 2013 оны 11 сарын 02-ны өдөр вокзал орж тээш авч бирж орж хүргэж өгчихөөд, граж орчихоод өвлийн дугуйгаа солиулах гээд гараад судлаад явж байтал манай найз утасдаад дуудсан. Ахиад утасдахаар нь 15 цагийн үед очоод 1 шил архи тойруулж уусан. Надад өгөхөөр нь амсаад

Шийтгэх тогтоол 2014\С.Пүрэвсүрэн 215.3.doc

буцаасан. Тэндээсээ гараад ***г хүргэж өгчихөөд ***ыг хүргэж өгөх гэж явж байтал замд түг хийгээд явчихсан. Тэгээд л хүн дайрсанаа мэдсэн. Цагдаа сэргийлэх дуудах гээд, яахаа мэдэхгүй сандарсан” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “... 9 цаг өнгөрч байхад талийгаачийг машинд дайруулчихлаа гэж сонсоод очсон. Цагдаагийн машин ирээд талийгаачийг аваад явсан. Бид ***насны *** хүүхэдтэй. Би яаж гомдохгүй байхав. Хэдэн хүүхдийнхээ ач буяныг үзэх байсан юм, хуулийн дагуу хэргийг шийдүүлмээр байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “... Дүү маань эгчээ би эмийн сан орж эм авах гээд явж байна гээд хэдхэн минутын өмнө надруу ярьсан байсан. Удалгүй 30 минутын дараа машинд дайруулчихлаа гэж сонсоод сандраад очтол эмнүүд нь хажууд нь цацарчихсан, ямар ч хөдөлгөөн байхгүй байсан. Маш их харамсалтай байна.” гэв.

            Хавтас хэргээс:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-8 дугаар тал/,

            Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын цагдаагийн тасгийн байцаагч ахлах дэслэгч З.Ганбатын дүгнэлтэнд: “2013 оны 11 дүгээр сарын 02-ны Дархан-Уул аймаг, Дархан сумын *** байрны баруун талд байрлах асфальтан хучилттай төв замаар, явган зорчигч *** овогтой *** нь зорчих хэсгээр зам хөндлөн гарахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн.

***маркийн ***улсын дугаартай автомашины жолооч ***нь мөн дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ  дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2.7. Жолоочид дор дурьдсан зүлийг хориглоно: А/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт /хэргийн 9-11 дүгээр тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлээр: “...***ийн ***дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг хураан авч тэмдэглэл үйлдэв”. /хэргийн 11 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолоор: “...16х10 см хэмжээтэй Тоёота автомашины эмблэм, Zindolin 500 гэсэн бичигтэй капсултай 5 ширхэг эм, Ази-фарма гэсэн бичигтэй гялгар ууттай бинт 1 ширхэг зэрэг эд зүйлийг уг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргав”, ***дугаартай ***ийн В ангиллын жолооны үнэмлэх зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргав”. /хэргийн 14 дүгээр тал/,

Мөрдөн байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “... 13,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Дархан сумын 8 дугаар баг ***-ний эсрэг талд байрлах 1 автомашины дулаан гражийг битүүмжлэв” /хэргийн 13 дугаар тал/,

Хохирогч Ж***ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар тал/,-

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 18-20 дугаар тал/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар тал/,

Гэрч Г*** ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр тал/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар тал/,

Гэрч П*** ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 27 дугаар тал/,

Гэрч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 28 дугаар тал/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр тал/,

Гэрч Я*** ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 30 дугаар тал/,

Шүүгдэгч ***г сэжигтэн, яллагдагчаар байцаасан тухай тэмдэглэл /хэргийн 66-69 дүгээр тал/

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2013 оны ***дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, цогцосын гадна болон хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /32-37 дугаар тал/

Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ***дугаартай “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” дүгнэлтэнд: “...*** маркийн *** улсын дугаарын авто автомашин нь техникийн хувьд эвдрэлгүй, өөр тээврийн хэрэгслийн эд анги тавигдаагүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй байна” /хэргийн 43-46 дугаар тал/

Драйгер үлээлгэсэн тайлбараар: “...***д драйгер үлээлгэн шалгаж эхлэхэд 0,00 заалттай байсан заалт нь 0,57хувийн согтолттой гэсэн заалт гаргасныг тогтоов”. /хэргийн 88 дугаар тал/

Капитал зууч ХХК-ний үнэлгээний тайлан /хэргийн 53-58, 74-80 дугаар тал/,

Шүүгдэгч ***ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 70 дугаар тал/, “ял шийтгэл эдлэж байгаагүй тухай” ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 71 дүгээр тал/, Дархан сумын *** Засаг даргын тодорхойлолт, жолоочийн мэдээлэл /хэргийн 72-73 дугаар тал/,

Талийгаач ***ийн нас барсаны гэрчилгээний хуулбар /хэргийн 81 дүгээр тал/, *** нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 82-83 дугаар тал/,

Хохирогчоос ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 91-109, 128-157 дугаар тал/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэлээр : “хохирогч Ж***т хохирлын мөнгө 2000,000 төгрөгийг хүлээлгэж өгөв” /хэргийн 12 дугаар тал/,

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтаар: “*** нь оршуулгын зардалд 5,230,000 төгрөгийг хохирогч ***д хүлээлгэн өгсөн” болно /хэргийн 147 дугаар тал/

“2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч 15,000,000 төгрөг хүлээн авсан тухай” баримт /хэргийн 158 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *** нь 2013 оны *** дүгээр сарын ***-ны өдөр согтуугаар Дархан сумын 6 дугаар багийн цэргийн 30 айлын баруун талын төв аспалтан зам дээр ***улсын дугаартай ***маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ  дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 2 дугаар зүйлийн 2.7а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас иргэн Ж.Бадамсүрэнг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-8 дугаар тал/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын цагдаагийн тасгийн байцаагч ахлах дэслэгч З.Ганбатын дүгнэлт,

Драйгер үлээлгэсэн тайлбараар: “...***д драйгер үлээлгэн шалгаж эхлэхэд 0,00 заалттай байсан заалт нь 0,57 хувийн согтолттой гэсэн заалт гаргасныг тогтоов”. /хэргийн 88 дугаар тал/,

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 100 дугаартай дүгнэлтэнд: “...Талийгаачийн биед дээрхи оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг OI байна” гэсэн дүгнэлт,

Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ***дугаартай “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” дүгнэлтэнд: “...*** маркийн ***улсын дугаарын авто автомашин нь техникийн хувьд эвдрэлгүй, өөр тээврийн хэрэгслийн эд анги тавигдаагүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй байна” /хэргийн 43-46 дугаар тал/

Гэрч ***ын “ ... тэгээд гараад Пүрэвсүрэн ах машинаа бариад, урд талын суудал дээр Б*** суугаад, Гансүх бид хоёр арын суудал дээр нь суугаад *** гээд залуу Хуучин Дарханд нэг газар орж хүнтэй уулзана гээд Пүрэвсүрэн ах хүргэж өгнө гээд явсан. Тэгээд би арын суудал дээр сууж явсан, бирж өнгөрөөд явж байтал гэнэт түг гээд явчихсан. Тэгээд машинаас буугаад ирсэн чинь хүн мөргөчихсөн мөргүүлсэн хүн нь машинаас нилээд зайтай зам дээр хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч ***ийн “...*** өөрийн машинаа унаад жолоочийн хажууд урд суудал дээр Б*** сууж явсан, ард Бүүвэйбаатар бид хоёр сууж явсан. Тэгээд ***ыг хуучин дархан хүргэж өгөх гээд хуучин дархан луу явсан. Би ***ын гэрийг мэдэхгүй учраас яг хаашаа явж байгааг мэдээгүй. Тэгээд цэргийн 1 дүгээр 30 айлын урд замаар явж байтал замын зүүн гар талаас согтуу гэмээр доошоо тонгойчихсон нэг эрэгтэй хүн нөгөө талын урсгал хөндлөн гараад урдуур ороод ирсэн. Бид нар хүн ороод ирлээ гээд тэгсэн тормос гишгээд нэг мэдсэн тэр хүнийг мөргөчихсөн байсан. Яаж мөргөснийг анзаараагүй, машинаа зогсоогоод буугаад ирсэн чинь тэр хүн машинаас урагшаа нилээн зайтай зам дээр хэвтэж байсан. Тэгээд *** шууд цагдаа эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч ***ын “...***н өөрийн машинаа жолоодоод жолоочийн хажуу талын урд суудал дээр би, арын суудал дээр Бүүвэйбаатар, *** хоёр сууж явсан. Ингээд шинэ Дарханаас хөдлөөд хуучин Дарханы чиглэлд явсан. Тэгээд явж байгаад цэргийн 30 айлын тэнд барак байшингууд руу явж байтал замын эсрэг урсгал талаас буюу зүүн гар талаас гарч ирсэн байх нэг ногоон хувцастай эрэгтэй хүнийг мөргөөд түг гээд дугараад зогссон. Бид нар машинаас буугаад харсан чинь хүн мөргөчихсөн, машинаас нилээн зайтай урд шидэгдсэн байдалтай зам дээр доошоо хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч С*** ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч *** ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

 

 

 

 

Хохирогч ***нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох оршуулгын зардалд 14,107,980 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүгдэгч ***нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5,230,000 төгрөг, талийгаачийн нас барсны 49  дэхь хоног буюу 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1000,000 төгрөг, 2013 оны 12 сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 23,230,000 төгрөгийг хохирогчид өгсөн болох нь эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 12 дугаар тал/, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 117 дугаар тал/, хохирлын мөнгө авсан тухай баримт /хэргийн 158 дугаар тал/ зэрэг бичгийн баримтууд болон хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***г гэмт хэргийн улмаас учирсан материаллаг  хохирлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ***г “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 4 сар /гурван жил дөрвөн сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***ийн эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***д оногдуулсан 3 жил 4 сар /гурван жил дөрвөн сар/ хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 2 /хоёр/ жилийн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16х10 см хэмжээтэй Тоёота автомашины эмблэм, Zindolin 500 гэсэн бичигтэй капсултай 5 ширхэг эм, Ази-фарма гэсэн бичигтэй гялгар ууттай бинт 1 ширхэг зэрэг эд зүйлийг устгаж, ***ийн ***дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Замын Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “шүүгдэгч ***ийн өмчлөлийн Дэвшил ***-ний эсрэг талд байрлах 1 автомашины дулаан гражийг битүүмжилсэн” тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  ***ийн урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА