Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00351

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00351

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Кны байранд байрлах, К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 153/2020/00320/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцов 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Зээлдэгч Бальдарын Б нь Кавитал банктай 2014 оны 03 дугаар сарын 6-ны өдөр 0191 дугаартай зээлийн гэрээ, 2014091 дугаартай барьцааны гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар жижиг дунд бизнесийн зориулалттайгаар зээл авсан.

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа. Банкны зүгээс эрэн сурвалжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл олдохгүй банкийг хохироосоор байна.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан 10,193,236 төгрөг 28 мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний 153/ШЗ/2020/00043 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч Бальдарын Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж байна....Нэг удаа холбоо барьсан. Тэгэхдээ Өмнөговь аймгийн Тавантолгойд ажил хийж байна гэж ярьсан....Өөрийнх нь 85343552 гэсэн дугаар байгаа....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б нь нэхэмжлэгч К ХХК-ийн Ховд салбараас 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 091 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2014/091 дугаартай Барьцааны зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн зээлийг авсан болох нь Б.Бы К ХХК-ийн Ховд салбартай байгуулсан зээл болон барьцаат зээлийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 7-9, 10-13 дугаар тал/

Түмэтийнхэн овогт Бальдарын Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 3 дугаар гудамжны 17 тоотод оршин сууж байгаад шилжсэн, тус багт амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 122 дугаар албан бичгээр ирүүлсэн “Бальдир овогтой Б нь Хайрхан багийн 3 дугаар гудамжны 17 тоотод оршин сууж байгаад шилжсэн, тус багт амьдардаггүй” болохыг тодорхойлсон тодорхойлолтоор нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Б.Бы талаарх мэдээлэл: Түмэтийнхэн овогт Бальдарын Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 3 дугаар гудамжны 17 тоотод бүртгэлтэй гэх, эрэгтэй, ПЮ74062312 регистрийн дугаартай, утасны дугаар 85343552, одоо Өмнөговь аймагт ажил хийж байгаа гэх болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ПЮ74062312 регистрийн дугаартай, Түмэтийнхэн овогт Бальдарын Быг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Түмэтийнхэн овогт Бальдарын Быг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Б.Быг оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЮУНЖАРГАЛ