| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0211/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0007 |
| Огноо | 2013-12-13 |
| Зүйл хэсэг | 181.3., 261.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0211/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Я.Туул, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч *** ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 201209000596 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, регистрийн *** дугаартай, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, *** тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2013 оны 09 дүгээр сарын 18-ны орой ***тоотод оршин суух иргэн ***гэрт ***үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж шаазан аягаар нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан,
*** нь 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ прокурорын хяналтанд хүрэлцэн ирээгүй, улмаар хэрэгт авагдсан оршин суух хаягтаа байгаагүй зэргээр прокурорын хяналт болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 09 сарын 18-ны өдөр 15 дугаар сургуулийн 1 машины гражийг барьж дуусгасан. *** надруу залгаад *** манайд 1 шил архи барьж орж ирээд бид 2 ууж дуусчихаад сууж байна гэхээр нь би *** тэй хамт 1 шил архи авч очсон. Талыг нь тойруулж уучихаад би хэвтэхээр унтсан. *** намайг босоод ир гэхээр нь босоод үлдсэн архиа дуусгасан. *** намайг чи найз охиныгоо хайраа гэж дууддаггүй юм уу гэхээр нь би дуугүй сууж байсан. Архи ч дууссан. Найз охиныгоо хайраа гээд дуудчихаач гээд байсан. Тэгэхээр нь би Лхагважавыг гэрлүүгээ харь гэхэд эхнэрийгээ хайраа гэж дуудсан цагт явна гэхээр нь би зайл гэсэн. Намайг бас зайл гэхээр нь уурандаа аяга аваад шидсэн” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2013 оны 09 сарын 18-ны орой 6 цаг өнгөрч байхад ***д очсон. Бид 2 0,33 граммтай архи авч уучихаад дуусаад байж байтал *** утсаар яриад нэг найзтайгаа 0,75 граммтай архи авч ирээд дөрвүүлээ ууцгаасан. *** орон дээрээ унтахаар хэвтсэн. Би босгож ирсэн нь үнэн. Найз охинтойгоо дээрэнгүй харьцаад байхаар нь дургүй хүрээд маргалдсан. Зайл гэж хэлсэнийг нь сайн санахгүй байна, одоо бодоод байхад тэгэж хэлсэн шиг санагдаж байна. Хүнийг ийм жоохон юмнаас болоод ийм байдалд оруулчихна гэж бодсонгүй. Надад гомдол санал байхгүй. Хохиролд 2 сая төгрөг авсан” гэв.
Хавтас хэргээс:
Хохирогч Х***ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 7 дугаар тал/,
Гэрч Б. ***йн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 8 дугаар тал/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 9 дүгээр тал/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр тал/
Шинжээчийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 975 дугаар дүгнэлт /хэргийн 11 дүгээр тал/,
Шижээч эмч Д.Туяаг шинжээчээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байцаасан тэмдэглэл /хэргийн 40 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 975 дугаартай дүгнэлт /хэргийн 42 дугаар тал/,
Хохирогч ***ын нүүрний гэрэл зураг /хэргийн 13 дугаар тал/,
Хэсгийн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Жаргалсайханы бичсэн илтгэх хуудсанд: “...Эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий цагаан өнгийн жижиг шаазан сэнжтэй аягыг олж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах гэсэн боловч иргэн Долгорсүрэн гэрээ цэвэрлэхдээ хогийн саванд хийгээд хаячихсан байсан болно”. /хэргийн 29 дүгээр тал/
Шүүгдэгч Ө***ыг сэжигтнээр, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хэргийн 21-24 дүгээр тал/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зарлан дуудах хуудас /хэргийн 47 дугаар тал/,
2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн сэжигтэнийг эрэн сурвалжлах тогтоол /хэргийн 37 дугаар тал/
Хэрэг бүртгэгчийн тэмдэглэлүүд /хэргийн 48-51 дүгээр тал/,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч ***ын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоолоор “...***д урьд сонсгосон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан ялыг сонсгожээ” /хэргийн 56 дугаар тал/,
Шүүгдэгч ***ыг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хэргийн 58-59, 65-68 дугаар тал/,
Хохирогч Х.Лхагважавыг дахин байцаасан тэмдэглэл /хэргийн 61 дугаар тал/,
Гэрч Х.Тунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 63 дугаар тал/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 64 дүгээр тал/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 75 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар тал/, Дархан сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***тотод оршин суух иргэн ***ийн гэрт иргэн ***тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь шаазан аягаар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч *** ын : “Би 2013 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед гэртээ байж байгаад найз Д***гийн гэрт тамхи асуугаад очсон. ...Бид хоёр хуушуур идээд сууж байгаад найз Д***н жолооны шалгалтаа амжилттай өгсөн гээд байсан. Би надад байгаа мөнгө нь 5000 төгрөг байна гээд 0,33 л нэг шил архи аваад хувааж уусан. ...тэгээд удаагүй байхад *** найз гэх үл танхи залуутай хамт орж ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ 0,75 л Монгол Чингис гэсэн бичигтэй архи авч орж ирсэн. ...Бид нар архиа уугаад талдаа орж байхад найз Д***г тэг, энгэ гээд захирангуй харьцаад байхаар нь би тэвчээгүй ***аа чи Д***г хайраа тэгээд өгөөч, энгээд өгөөч гээд гуйж болдоггүй юм уу гэж хэлэхэд *** үгийн зөрүүгүй сэнжтэй цагаан шаазан аяга аваад миний нүүр лүү шидсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар тал/
гэрч Б. *** гийн: “...Манай найз залуу *** утсаар яриад өрлөг дууссан, би хамаатны ах нэг шил архи авч өгөөд одоо гарах гэж байна одоо очлоо гэсэн. Би за за Лхагваа бид хоёр байна хурдан ир гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад нэг шил Монгол Чингис гэсэн 0,75 л архи найзыгаа дагуулаад орж ирсэн. Манай найз хоол идээд та гурав наад архиа уу, бт уухгүй гээд орон дээр хэвтсэн. Тэгэхэд наййз Лхагваа чи наад орон дээр хувцас хунартайгаа хэвтээд байхдаа яадаг юм, би гэр оронд чинь орж ирээгүй 2-3 сар болж байгаад орж ирж байхад чинь гээд бид гурав яаж энэ архийг уудаг юм гэсэн. Тэгээд Машбат орон дээрээс босож ирээд архи тойруулаад бид нар ууж эхэлсэн. Би зурагт үзээд сууж байхад *** Догоо наад урдаа байгаа усаа аваад өг гэсэн. Би усыг аваад өгөхөд найз Лхагваа ***ад хандаж чи эмэгтэй хүнтэй ямар муухай дээрэлхүү үг хэлээр харьцдаг юм. Миний хайраа наад усаа аваад өг гэж гуйж хэлээч гэсэн. Тэгэхэд *** бид хоёр хоорондоо ингэж яриад ойлголцдог, чамд ямар хамаатай юм чи дуугуй бай гэсэн. Би эргэж хараад та хоёр одоо яагаад байгаа юм гэхэд Лхагваа инээгээд киногоо үз зүгээр гээд байсан. Би Машбатыг маяглаад байгаарай гээд киногоо үзэж дуусаад Машбатын хажууд очоод суухад Машбат танай найз нар яахаараа миний найз нөхдийн хажууд намайг доошоо хийдэг юм гээд ширээн дээр байсан жижиг цагаан сэнжтэй аягыг аваад Лхагваагийн нүүр лүү шидсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар тал/,
гэрч ***ийн: “... Бид хоёр ***ын найз охины гэрт ороход найз хүүхнээс нь гадна найз нь гэх шар царайтай хүүхэн хамт байсан. Бид дөрөв сууж байгаад хоол идэнгээ нэг шил архиа хувааж уусан. Бид нар архиа уугаад дуусахын алдад *** найз охиноо босоод надад ус хийгээд өг гэхэд хажууд сууж байсан найз хүүхэн нь чи миний найзыг хайраа гэж дуудсангүй гэсэн. Мөн тэр хүүхэн ***ад чи эмэгтэй хүнтэй ямар дээрэнгүй харьцдаг юм гэж хэлсэн. Тухайн үед *** чамд бид хоёрын яаж харьцах хамаагүй гэж хэлээд ширэн дээр байсан аяга аваад шидсэн. Би гарын барьж авахын завдалгүй Машбат түрс гэж уурлаад аягаа аваад шидсэн. Бид нар нээх согтуу биш байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр тал/
шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд бид дөрөв ярьж сууж байгаад архи тойруулаад нэг нэг удаа уусан. Би согтоод байхаар нь найз нартаа би ууж дийлэхгүй нь та нар хувааж уу гээд орон дээр гараад хэвтсэн. Тэгэхэд *** чи хувцас хунартайгаа орон дээр гараад хэвтчих юм, чи наад хувцас хунараа тайлаад хэвтээч гэд байсан. Би Л***д би хувцасаа тайлцан байна, миний хувцастайгаа хэвнүү, хувцасгүй хэвтнүү чамд хамаагүй, би дотуур өмдтэйгээ байна гэж хэлсэн. Тэгэхэд *** би гэрээсээ гараагүй байж байгаад ганц удаа гарч ирэхээр үл ойшоогоод хэвээд байх юм гээд намайг босгосон. Би босоод архиа тойруулаад хамгийн сүүлийн архийг уучаад Догоог ус аваад өг гэж хэлсэн. Тэгэхэд Лхагваа хажуу талаас чи эмэгтэй хүнтэй ямар сонин дээрэнгүй харьцдаг юм. Миний хайраа ус аваад өг гэж хэлж болдоггүй юм уу гэсэн. Би тэгэхээр нь Лхагвааг энгийн яриагаар Догоо бид хоёр хоорондоо ярьж болно биз дээ гэсэн. Тэгэхэд Лхагваа болохгүй чи яг одоо миний хайраа наад усаа аваад өг гээд хэлээд орхи гэсэн. Би Лхагвааг чи яагаад миний амьдралд оролцоод байгаа юм гэсэн чинь энэ миний найз би найзыгаа чамаар тэгж хэлүүлмээргүй байна гэсэн. Тэр үед Догоо над руу чи яагаад байгаа юм чамд хүн юм хэлээд байгаа юм биш үү гээд уурласан. Би Лхагвааг чи ерөөсөө гэрлүүгээ зайл гэхэд Лхагваа намайг чи өөрөө гэрлүүгээ зайл гэсэн. Миний гэнэт уур хүрээд чи яахаараа намайг зайл гэдэг юм гээд ширээн дээр байсан сэнжтэй, шаазан цагаан өнгийг аягыг аваад Лхагваа руу шидсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 975 дугаартай дүгнэлтэнд: “...Х***ын биед нүүрний шархнууд, цус хуралт, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 11 дүгээр тал/,
Шинжээч эмч Д.Туяагийн “...Би 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Х. ***ыг өөрийн биеэр нь үзсэн юм. Нүүрэнд үүссэн шархнууд нь нэг удаагийн үйлчлэлээр буюу шил шаазан зэрэг зүйлээр цохигдох хагарах үед үүсэх боломжтой гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 975 дугаартай дүгнэлтэнд: “... 1. Х.Лхагважавын биед учирсан дээрхи гэмтэл нь нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой.
2. Х. ***ын биед илэрсэн гэмтэл нт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Х. ***ын биед нүүрэнд үүссэн сорви нь ердийн явцаар арилахгүй болно.
4. Х. ***ын биед нүүрэнд үүссэн дээрхи гэмтлийг нүүр засаршгүй гэмтэх гэж үзэхгүй.
5. Х. ***ын биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашдын байнгын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт /хэргийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч ***нь 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ прокурорын хяналтанд хүрэлцэн ирээгүй, улмаар хэрэгт авагдсан оршин суух хаягтаа байгаагүй зэргээр прокурорын хяналт болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн болох нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зарлан дуудах хуудас /хэргийн 47 дугаар тал/,
2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн сэжигтэнийг эрэн сурвалжлах тогтоол /хэргийн 37 дугаар тал/
Хэрэг бүртгэгчийн тэмдэглэлүүд /хэргийн 48-51 дүгээр тал/,
Хэрэг бүртгэгч, цагдаагийн а/д ***ны 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн тэмдэглэлд: “...Сэжигтэн *** нь 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой Эзэнт-Гүрэн зоогийн газарт согтуу пиво уугаад сууж байна гэсэн мэдээллийн дагуу эргүүлийн цагдаа явуулж бариулан эрүүлжүүлсэн...” /хэргийн 51 дүгээр тал/,
Гэрч Х. ***ийн “...*** надад хэлэхдээ би ажил хийж мөнгө олж хохирогчид өгөх шаардлагатай байна гээд ажил хийгээд байхаараа нь би “чи өдий том болчихоод өөрөө энэ асуудлаа шийдэж бай, одоо очиж тэр цагдаа прокурорын ажилтнуудтайгаа очиж уулз” гэдгийг нь хэлдэг байсан. Би тэгээд бодохдоо хүүхдээ жоохон хашраг гэж бодоод асуудалд нь нэг их оролцохыг хүсээгүй юм. Уг нь надад хэлэхдээ намайг прокурор цагдаагаас дуудаад байнаа, ээжээ би хэд хоног очоогүй болохоор одоо очихоосоо айгаад, эмээгээд байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи өөрөө хэрэг хийсэн бол энэ асуудлаа өөрөө шийд гэдгийг нь ойлгуулж хэлж байсан юм. Тэгээд гэрээсээ өглөө гарахдаа би цагдаа, прокурор луу явлаа гэж хэлээд гардаг байсан. Тэгтэл цагдаа, прокурор дээр очиж уулзалгүй гадуур архи ууж явдаг байсан юм байна лээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 78 дугаар тал/,
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...цагдаа, прокуророос дуудаж байна гэдгийг мэдэж байсан. Гэвч хохирогчид өгөх хохирлын мөнгийг олох гээд ажил хийсэн. Хохирлын мөнгийг олчихоод очьё гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***хохирогч Х. *** нар архи ууж согтуурсан үедээ бие биенийхээ үзэл бодлыг тулгаж зөвшөөрүүлэхийн тул Тухайлбал: Хохирогч Х.Лхагважав Ө.Машбатыг -Чи миний найзыг хүндэлсэнгүй, эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцаж байна. Манай найзыг Хайраа гэж дууд. Яг одоо миний хажууд тэгж хэл гэж тулгах,
Шүүгдэгч ***хариуд нь *** бид 2 ингэж л харьцдаг. Юу нь болохгүй байна. Энгийн л харьцаж байна гэх мэтээр удтал хэрэлдэг улмаар хоёр биенээ зайл яв гэх зэргээр хөөсны эцэст шүүгдэгч ***ширээн дээр байсан аягыг шидэж хохирогчид хөнгөн гэмтэл учруулсныг шүүгдэгч хохирогч нар хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж улмаар бие биенээ хэл амаар доромжилох явцад дээрхи гэмт хэрэг үйлдэгдсэн нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн шинж байхгүй гэж үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар
Мөн Шүүгдэгч ***ын бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ прокурорын хяналтанд тодорхой хугацаагаар хүрэлцэн ирээгүй, хэрэгт авагдсан оршин суух хаяг, байршлаа сольсон талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан “ Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч...проукрорын хяналтаас зориуд зайлсхийсэн” гэсэн гэмт хэргийг бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч ***шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “ Миний бие нь ***ад гомдол саналгүй, түүнээс 2000,000 төгрөгийг эмчилгээний төлбөрт тооцож аваад одоо цаашид нэхэмжлэх зүйлгүй. Машбатыг тухайн үед над руу аяга шидэхэд миний буруутай үйлдэл бас байсан. Тиймээс би бас энэ үйлдэлдээ уучлал гуйж байна. Машбатад ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн байх тул шүүгдэгч Ө.Машбат нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар шүүгдэгч ***ын үйлдсэн “Бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэргийн 28 дугаар тал/, хохирогч ***ын гаргасан хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч ***ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тэрээр хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоон/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 293, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ***ыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг, “прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-т заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар шүүгдэгч ***д 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил /нэг жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *** энэ хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоон/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***д оногдуулсан 1 жилийн /нэг жилийн/ хорих ялыг тэнсэж, 1 жилийн /нэг жилийн/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д анхааруулсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан бусдын батлан даалтанд өгөх сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
З.ТУНГАЛАГМАА