Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0008

 

 

 

        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Хэргийн индекс: 171/2013/0208/Э

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч *** ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000701 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ***, регистрийн *** дугаартай, *** оны *** дугаар ***-ны өдөр *** аймагт төрсөн, ***  настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн, *** регистрийн *** дугаартай, *** оны *** дүгээр ***-ний өдөр *** хотод төрсөн, ***  настай, ***, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/:

Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *** тоотод иргэн *** тай маргалдан улмаар зодож улмаар биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *** тоотод иргэн *** тай маргалдан зодож улмаар биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шийтгэх тогтоол 2013\В.Төмөрбаатар нар 99.1doc

Шүүгдэгч *** нар нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *** 43 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 30 минутын үед *** ирчихсэн аав, ээж чамтай ярих юм байна гэнээ гэхээр нь одоо юу ярих юм бэ аав, ээжийгээ харьж амар гэж хэл, надад ярих юм байхгүй гэсэн чинь *** цаанаас гүйж орж ирээд миний хөлнөөс чирээд бөөр лүү дэвссэн. Би яагаад байгаа юм бэ гээд босоод иртэл миний шанаан тус газар шүд толгой руу 2-3 удаа цохьсон чинь Баяраагийн эхнэр охин хоёр болиочээ гээд аавынхаа урдуур орсон. Эхнэр нь чи ямар тэнэг юм бэ, ярих юмаа яриачээ гэхэд та хоёр байж бай, миний хүү ямар хүн алсан юмуу, энэ мууг цэргийн ёсоор янаглаж зодно гээд байсан. Тэгээд ална гээд ахиад над руу дайрсан. ... тэгээд миний бөөр лүү өшиглөөд, би хөл нүцгэн байсан чинь хөл дээр гутлынхаа өсгийгөөр дэвсээд байсан. ... Миний гэрт өмсдөг углаашаар толгой тархи руу цохиод алгадаад миний бөөр рүү цохиод байсан. ... Гунаажав ахмад аваад гарах гэтэл Баяраа том өрөөнд орж ирээд миний нүүрийг мангасдаж түлхээд байсан. Тэгсэн Гунаажав ахмад та яагаад байгаа юм бэ гараачээ гэтэл энэ муу ... уулзах гэхээр  уулздаггүй, ярих гэхээр ярьдаггүй юм гээд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Төмөрбаатарын гэрт нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны орой очсон. Хаалгыг нь тогшиход Оюунтунгалаг хаалгыг нь тавьж өгсөн. Ороод ***ыг охиноороо дуудуулсан чинь уулзахгүй гээд байх шиг байсан. Би очоод босоод ир, уулзъя гэж хэлсэн, хэлэхдээ хашгирч хэлсэн. Тэгсэн Төмөрбаатар сандарч босч ирээд ... гар зайл, гэр оронд юу болоод байгаа юм гэхээр нь битгий хуц чамд таниулна гэсэн. Тэгсэн Төмөрбаатар цагдаа руу залгаад гэрт хүн орж ирчихээд байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь  би утсыг нь булааж аваад би Төмөрбаатарын хадам аав нь байна. Би эрүүл саруул хүргэнтэйгээ уулзах гээд ирчихсэн байна гэсэн. Тэгээд утас нь тасарсан. Тэгсэн Төмөрбаатар ахиад цагдаа руу утасдаад байхаар нь би очоод утсыг нь авах гэтэл утсаа өгөхгүй гээд зууралдаж байсан чинь майк нь урагдсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байсан чинь чи нэг хүнийг насаар нь дээрэлхэнэ шүү бусдыг нь чадахгүй шүү гэж хэлээд орон дээгүүрээ гүйгээд миний хоёр чихнээс зулгаагаад тэгсэнээ миний толгойн дагз хэсэг рүү цохиод байсан. Тэгсэн Оюунтунгалаг, Энхтуяа нар салгасан. Төмөрбаатарыг миний толгой руу цохиж чихнээс зулгааж байх үед би амь тэмцэж зууралдаж байгаад тэр майкыг нь урсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...*** надруу залгаж манайд хүмүүс орж ирчихээд гэр үймүүлээд байна, гаргаад өг гэхээр нь очсон. ... Тэр үед *** хэлэхдээ *** миний толгойны ар хэсэг рүү зодож цохьсон гэж хэлж байсан ба ***ийн баруун чихний араас нь бага хэмжээний цус гарсан байсан. Төмөрбаатар хэлэхдээ *** намайг цохиж зодсон гэж хэлсэн ба ***ын доод уруулын дотор талд нь язарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр үед *** буйдан дээрээ гараад зогсчихсон байсан, тэгсэн шууд охины дээгүүр давж харайгаад манай нөхрийн 2 чихнээс нь зулгаагаад сэгсрээд тонгойлгосон. Тэгсэнээ ар дагз руу нь цохиод нүдээд байхаар нь охин бид 2 дундуур нь орж салгасан чинь зайл нохой гахай гээд баахан юм яриад буйдан дээр байгаа дэрээ авч нөхөр рүү шидлээд байсан. тэгэхээр нь манай нөхөр буцаагаад углаашийг нь шидсэн” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэхь тал/,

Гэрч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Төмөрбаатар буйдан дээгүүрээ гишиглээд миний дээгүүр даваад аавын 2 чихнээс 2 гараараа зуураад тэгсэн бид 3 цаад талын сандал дээр давхралдаад унасан чинь Төмөрбаатар шууд аавын толгой тархи руу гараараа цохиж эхэлсэн. Тэгээд би босгоод салгаад ээж бас дундуур орж ирж салгаад байж байтал гаднаас Гунаажав ахмад орж ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1153 дугаар дүгнэлтэнд: “... ***ийн бид тархи доргилт, хуйхны цус хуралт, гар, чих, хүзүү хэсгийн зөөлөн эдийн зулгаралтын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 24 дэхь тал/,

 Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр дүгнэлтэнд: “...1***ын биед тархи доргилт, баруун бөөрний доргилт, зүүн бугалга, зүүн хөлийн 4 дүгээр хуруу, хүзүү хоолойны баруун өмнө, баруун чихний дэлбэн, доод уруул, бүсэлхий ууц орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *** нарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *** нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хэргийн 48, 54 дэхь тал/ тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 240,000 төгрөгийг хохирогч ***д өгсөн бөгөөд хохирогч *** нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.

 

Иймд шүүгдэгч *** нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хоорондоо сайн дураараа эвлэрсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч *** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *** ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч *** нарт  холбогдох 201309000701 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар *** ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *** нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан хэмжээг хэвээр байлгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

 

   7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                                       З.ТУНГАЛАГМАА