Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 175

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч *** хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга***, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн*** овогт *** нь *** 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15/244 тоот зээлийн гэрээгээр 5.000.000/таван сая/ төгрөгийн хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээлийг 12 сарын хугацаатай жилийн 30 хувийн хүүтэй буюу 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ *** аймаг ***, *** дугаар баг, *** тоотод оршин сууж хувиараа төмс хүнсний ногоо тариалдаг байсан. ***дугаартай утастай байсан. Зээлдэгч ***эхний 3 сарын төлөлт болох 3.000.000 төгрөгийг төлсөн сүүлийн төлөлтөөсөө 899.950 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2.408.136,58 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул *** эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. *** хаана байгааг тодруулах, мэдэх боломжтой хүмүүс *** ээж нь ***аймгийн ***суманд амьдардаг. Ээж *** нь *** тоотод амьдардаг, утас:85958289 гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*** шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** *** нь ***суманд амьдарч байсан. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай*** хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээл авсан. Энэ зээл нь жилийн хугацаатай. Жил дотроо 4 хувааж төлөгдөж байгаа. Эхний төлөлт болох 1.000.000 төгрөгийг 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн. Дараагийн төлөлт болох 1.000.000 төгрөгийг 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн. 3 дахь төлөлт болох 1.000.000 төгрөгийг 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн. ***нь хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 899.950 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн үлдэгдэл 2.408.136,58 төгрөг байгаа. Зээлээр төлөхгүй алга болсон. Манайхаас 2019 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс *** сүүлийн 2-3 жил оршин суугаа хаягтаа амьдардаггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс хариуцагч*** эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. ...Ээж нь *** *** гэж хүн байдаг. Ээж нь одоо *** сумандаа амьдарч байгаа. Ээж нь *** гэсэн утасны дугаартай. Энэ утсыг өөрийнх нь дансны мэдээллээс харсан. ***ээжээс нь өөр асуучих хүн байхгүй...гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх ***хүсэлттэй хариуцагч *** эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

*** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ***, *** нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 15/244 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 3-4/, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15/244 дугаартай барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч *** гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4-т зааснаар***овогт *** *** эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг *** аймгийн *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4-т зааснаар *** овогт *** ***эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг ***аймгийн *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

2.*** нь *** регистрийн дугаартай, ээж *** *** аймгийн *** сум, *** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ***улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.НАРАНТУЯА