| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00195/И |
| Дугаар | 195 |
| Огноо | 2020-08-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 195
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Д-д овогтой Ц-н нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2.964.549/хоёр сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуун дөчин есөн/ төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 13 сарын хугацаатай тэтгэврийн зээлийг гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн төлбөрийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар нийт үндсэн зээлд 1.764.352,89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 276.185,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 2.040.538,8 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваариар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш графикт зээлээ төлөлгүй одоо хүртэл хугацаа хэтэрч байна. Зээлдэгч*******нь Хаан банкнаас зээл авах үед оршин сууж байсан *******, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь харилцагч ******* эрэн сурвалжлуулах захирамж гаргуулахаар хүсэлт гаргаж байна. Учир нь харилцагч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 13 сарын хугацаатайгаар 2.964.549 төгрөгийг гэрээ байгуулан авсан байдаг. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн байдлаар зээлдэгч маань үндсэн зээлээсээ 1.767.352 төгрөгийг, зээлийн хүүд 276.185 төгрөгийг, нийт 2.040.538 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн байна. Харин 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлдэгч маань зээлээ төлөөгүй. Учир нь гэвэл харилцагч ******* тэтгэврийн орлого нь зогссон. Мөн оршин сууж байгаа хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар зээлээ төлөөгүй байна. Иймд зээлдэгч ******* эргэж холбоо барьж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгаа тул эрэн сурвалжлах захирамжийг гаргаж өгнө үү. ...*******. ...******* нь тэтгэврийн зээл авсан учраас хамтран үүрэг гүйцэтгэгчгүй авсан байсан. Тус тооцооны төвийн эрхлэгч маань төрсөн эгч ******* гэдэг ******* харилцагчтай очиж уулзсан. Мөн ******* гэсэн утсаар холбогдсон байгаа. Тэгээд энэ хүнтэй очиж уулзахад ******* ******* ******* ажиллаж амьдарч байгаа. Бид нар одоогоор холбоогүй. Утас, гэрийн хаягийг нь мэдэхгүй байна. Туслах боломжгүй гэж хэлсэн байсан гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх ******* хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэстэй гэж үзэв.
******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь *******, *******нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Тэтгэврийн зээлийн гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримт /хх-ийн 3-4/-аар тогтоогдож байна.
Мөн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар багийн засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 926 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч ******* гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь *******, ******* оршин суудаг байсан, түүний төрсөн эгч ******* ******* дугаарын гар утастай гэх бөгөөд түүний оршин суух газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******овогт ******* *******-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА