| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2014/0015/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0010 |
| Огноо | 2013-12-18 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0015/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
улсын яллагч О.Доржмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох 201309000764 дугаар эрүүгийн хэргийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***регистрийн *** дугаартай, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, ***тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар : /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
***нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Халиун шарын гол шатахуун түгээх станцын урд талын замд Ниссан Датсун маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн дүрмийн 15.1а-д заасан ...Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг тус тус зөрчснөөс ***нэг тооны үхрийг мөргөж, ***д 750,000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын
зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус зөрчин
зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Шийтгэх тогтоол 2014. Ч.Хишиг-Эрдэнэ 216.2.doc
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***мэдүүлэхдээ: ... 2013 оны 11 дүгээр сарын 19-ний орой төв зам руу орох гээд хурдаа хасаад орж явтал урдаас гэрэл гялбаад гэнэт зүүн талаас үхэр орж ирээд үхэр мөргөсөн. Тэгээд хартал нөгөө үхэр босоод явахаар нь би яваад өгсөн. Ажил ойрхон байдаг болохоор ажил дээрээ очоод байж байгаад хүнээс тэнд би нэг үхэр мөргөсөн яасан бол гээд асуусан чинь үхчихсэн байна лээ гэсэн. Тэгэхээр нь нөхрөө дуудсан. Манай нөхөр ч ирсэн, цагдаа ч зэрэгцээд хүрээд ирсэн. Хохирогчийг маргааш нь хайгаад олдохгүй болохоор нь зурагтаар зарлуулах гэж байтал байцаагч хохирогч нь олдчихлоо гэсэн. Тэгээд 800.000 төгрөг өгсөн гэв.
Хавтас хэргээс:
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: ...Дархан-Уул аймгийн *** сумын Петровис Ник шатахуун түгээх станцын урд талын зам дээр үзлэгийг эхлэв. ... үл хөдлөх цэгээс 18 м зайд хар алаг зүсмийн эм үхэр байх бөгөөд ам хэсгээс улаан хүрэн өнгийн цус мэт зүйл гоожсон байдалтай байв... гэсэн тэмдэглэл /хэргийн 3-7 дугаар тал/
Эргүүлийн цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хэргийн 8 дугаар тал/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 11-12 дугаар тал/,
Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт /хэргийн 14 дүгээр тал/,
Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр шүдлэн үхэрийг 750,000 төгрөгөөр үнэлэв /хэргийн 35 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/
Гэрч Н*** ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 22 дугаар тал/,
Шүүгдэгч ***ийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хэргийн 25-28 дугаар тал/,
Шүүгдэгч *** ий иргэний үнэмлэхний хуулбар, №308882 дугаартай, В ангилалын жолооны үнэмлэхний хуулбар, Ниссан Датсун маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 30 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар тал/, Шарын гол сумын Дархан багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 33 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Халиун шарын гол шатахуун түгээх станцын урд талын замд ***Дацун маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.1.а-д заасныг тус тус зөрчснөөс *** нэг тооны үхрийг мөргөж, 750,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5.а, 2.5.в-д заасан заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь:
-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 11-12 дугаар тал/,
Шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаартай дүгнэлтэнд: ... *** маркийн ***улсын дугаатай тээврийн хэрэгслийн жолооч ***нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн дүрмийн 15.1а-д заасан замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт /хэргийн 14 дүгээр тал/,
Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр шүдлэн үхэрийг 750,000 төгрөгөөр үнэлэв /хэргийн 35 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч ***ийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө өөрийнхөө тэжээдэг үхэрүүдээ бэлчээрт гаргаж явуулсан. Тэгээд орой 21 цагт манай үхэрүүд ирэхэд хар халзан шүдлэн үхэр байхгүй байсан. ...Боожоод манай үхэр олдохгүй байна гэж хэлэхэд өчигдөр Халиун бензин колонкын дэргэд зам дээр хар зүсмийн үхэр машинд мөргүүлээд үхчихсэн байна лээ гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр цагдаа дээр ирэхэд манай үхэр машинд мөргүүлээд үхчихсэн байсан гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дүгээр тал/,
Гэрч ***ийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн орой 19 цагийн орчим эхнэр *** миний эзэмшлийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодоод явсан юм. Тэгээд 10 орчим минутын дараа над руу утсаар яриад би сая замдаа үхэр мөргөчихлөө одоо би айгаад машинаа жолоодож явж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи одоо машинаа жолоодож болохгүй шүү гэж хэлээд эхнэр ***ийг ажлын газар болох шарын гол сумын вокзол дээр яваад очиход ***машиныхаа хажуу талд гадаа зогсож байсан юм. Тэгээд удаагүй байж байхад шарын гол сумын хоёр цагдаа ирээд *** ийг хүний үхэр машинаар мөргөчихөөд зугтаасан байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар тал/,
Шүүгдэгч *** ий шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** ий энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч *** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: *** нь учруулсан хохирлоо богино хугацаанд барагдуулж өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хэргийн 55 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: *** улсын дугаартай Ниссан дацун маркийн машиныг эхнэр *** бид хоёр нийлж байгаад худалдаж авч байсан. Надад эхнэрээсээ нэхэмжлэх зүйл байхгүй /хэргийн 22 дугаар тал/ гэсэн байх тул шүүгдэгч *** ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** ийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ийг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар ***д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *** 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар *** 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ч.Хишиг-Эрдэнэд анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА