Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0011

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0023/Э/

 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, 

                  Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201309000712 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, Дархан-Уул аймгийн Дархан суманд ***  оны ***  дүгээр сарын *** -ны өдөр төрсөн, ***  настай, ***, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй

 

Шүүгдэгч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ний орой 23 цагийн үед  Дархан сумын 4 дүгээр баг “OK” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж  иргэн *** г  хамт бүжиглээгүй гэх зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч *** нь дээрх танхайн гэмт хэргийг үйлдсэн талаарх мэдээллийн дагуу тус бааранд очсон Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч цагдаагийн дэслэгч *** хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь явсан албан хэрэгцээний ***  маркийн ***  дугаарын станцыг эвдэлж гэмтээн 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *** с шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 22 цагийн үед найз ***  нартай хамт “OK” баранд ороод хүний дөрөв, дөрвөн пиво авч уусан. Тэгж байтал манай хоёр найз яваад өгсөн бөгөөд удалгүй Зуунчулуун найз минь хүрээд  ирсэн  юм.  Тэгээд  тэнд  бүжиглэж  байсан

 

 

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Buyn 181.2.1    230,1.docx

хэсэг хүмүүс дээр бүжиглэхээр очсон. Нэг эмэгтэйг уриад “хамт бүжиглэе” гэсэн чинь “үгүй” гэсэн. Тэгээд дахиад “бүжиглэе” гэсэн чинь “үгүй гээд байгаа юм биш үү” гэхээр нь гарнаас нь татаад “бүжиглэе” гэсэн чинь намайг самардаад өшиглөхөөр нь нүүрэн тус газар нь гараараа түлхчихсэн юм.  Тэгтэл  тэр эмэгтэйн хамарнаас нь цус гараад ариун цэврийн өрөө рүү явсан. Тэгээд байж байтал удалгүй цагдаа ороод ирсэн. Тэгээд намайг дотроос авч гарах гээд байхаар нь “надаар яах гээд байгаа юм бэ” гэтэл намайг хоёр талаас аваад гарах гээд байхаар нь би эсэргүүцээд нэг цагдаагийнх нь энгэр хавьцаанаас бариад бага зэрэг ноцолдсон, тэгтэл станц унаад эвдэрчихсэн” гэх мэдүүлэг,

 

-Цагдаагийн дэслэгч Х.Жадамбаагийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9 дэх тал/,

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 12 дахь тал/,

-Станцад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 13 дахь тал/,

-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр найзууд болох *** нартай хамт 4-р багт байдаг “OK” нэртэй эргэн дурсахуйд оройн 22 цагийн орчимд орсон. Тэгээд тэндээ 1 шил пиво, ундаа энэ тэр аваад манай хоёр найз бүжиглэх гээд гарсан. Би Золзаяатай хамт ширээн дээр суугаад үлдтэл нэг танихгүй залуу ирээд “хамт бүжиглэх үү?”гэхээр нь би “үгүй” гэсэн. Тэгтэл “яасан их зантай гичий вэ?” гэхээр нь ***  хажуугаас “бүжиглэхгүй гээд байгаа юм биш үү” гэсэн. Тэгтэл бас янз янзын хараал хэлээд байхаар нь “чи юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ” гээд бостол намайг цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гараад би 00 өрөө явсан. Тэгээд гараад ирсэн чинь цагдаатай заамдалцчихсан ноцолдож байтал гар станц нь газар унаад хэдэн тийшээгээ бутарчихсан.

...эмчилгээний зардал гэж 1000000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Тэр өдөр цагдаагийн дэд ахлагч Т*** ын хамт  шөнийн эргүүлийн үүргийг ДС-н 4-р баг “OK” баарнаас хүн гарч ирээд энэ бааран дотор хүмүүс зодолдоод байна гэхээр нь яваад ортол нэг эмэгтэй ариун цэврийн өрөөн дотор хамарнаас нь гарсан цусаа угаагаад байж байсан юм. Яасан талаар асуухад “нэг залуу намайг хамт бүжиглэх үү? гэхээр нь би үгүй гэсэн чинь намайг элдвээр хэлээд намайг цохиод авсан” гэж байсан. Тэгээд тэр залууг OK бааран дотор хайхад байхгүй байсан харин гаднаас орж ирээд ахиад тэр эмэгтэй рүү дайрсан. Тэгтэл би “та яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ?” гэж хэлтэл “би наад гичийд чинь төмсөг рүүгээ өшөглүүлчихлээ, чи яахаараа энэ пиздаг өмөөрч байгаа юм   лалар минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу солиороод байгаа юм, алив гаръя” гэтэл “чи муу тэгвэл наад эмэгтэйгээ цуг аваад гарахгүй юу гэсэн. Тэгээд тэр залууд ойртоод энгэрээс нь татаад гаргах гэтэл миний захнаас хоёр гараараа зуураад нэг гараа татахдаа зүүн энгэрт байсан гар станцыг унаган эвдсэн.

 ...нөгөө залуу гаднах хувцасаа өмсчихөөд дахин над руу дайрж “чи муу пизда надад ял өгөх юм уу? би үсрээд л 30 хоног авна биз” гэж хэл амаар доромжилж байсан.

...эргүүлийн машин ирээд эргүүлийн машинд суулгасан. Гэтэл машин дотор оронгуутаа “муу төрийн хувцас өмссөн пизда минь чи 7 хоногийн дараа татаж үхнээ, би бол бөө хүн шүү” гэж орилсон ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь/,

-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 19 дэх тал/,

-Тодорхойлолт /хэргийн 20 дахь тал/,

-Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 23-24 дэх тал/,

-Гэрч Ш*** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...манай найз эмэгтэйг нэг залуу  хүрч ирээд бүжигэнд урьтал манай найз “би бүжиглэхгүй” гэсэн чинь тэр залуу “чи ямар муухай ааштай юм бэ?” гэтэл найз эмэгтэй бас би бүжиглэхгүй гээд байгаа юм биш үү гэсэн чинь тэр залуу “чи ямар овоо гичий вэ?” гээд манай найз хүүхний нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиод унагаачихсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

-Гэрч П. *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд нэг мэдсэн чинь маргаан болчихсон, Цоомоо хамраа дарчихсан, хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,

-Гэрч  *** ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Би тэр өдөр “OK” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан юм. Тэгээд гадаа үүдэнд 23 цаг болж байхад дотор хүмүүс зодолдоод байна гэхээр би дотогшоо орсон чинь нэг эгчийн хамарнаас нь цус гарчихсан, тэр эгчийг цохисон гэх ахтай бас нэг ах заамдалдчихсан зогсож байсан.

...цагдаа орж ирээд юу болсон талаар асууж тодруулаад зодоон хийсэн ахыг аваад явах гэтэл тэр ах эсэргүүцээд цагдаагийн хувцаснаас заамдаад “би яахаараа та нарыг дагаж явдаг юм. Энэ авгай миний төмсөг рүү өшиглөсөн шүү дээ. Чи намайг барих эрх байхгүй, би өөрийнхөө эрхийг эдэлж байна гэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэхь тал/,

-Гэрч Т. *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...OK” баарнаас хүн гарч ирээд дотор маргаан болоод байна гэхээр нь яваад ортол нэг эмэгтэй хүн хамар луугаа цохиулчихсан байсан.

...Жадамбаа дэслэгч хүрч ирээд “яасан, юу болсон бэ?” гээд асуух гэтэл тэр залуу Х.Жадамбаа дэслэгчийн урдаас “лалар аа, та нар намайг яах юм бэ? яаж ч чадахгүй шүү дээ, та нар хэзээ ийм болчихсон юм. Тэгээд гөлөг минь лаларууд аа, пиздаанууд аа” гэх мэтээр Жадамбаа дэслэгчийн энгэрнээс нь зуураад авсан. Тэр хооронд албаны станц газар уначихсан. Тэгээд салгаад гаргаад машинд өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

-Хохирогч *** ийн биед үзлэг хийж гаргасан: “Д*** ийн  биед тархи доргилт, хамар ясны цууралт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх 1181 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хэргийн 36 дахь тал/,

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь  2013 оны 11 дүгээр сарын 05-ний орой 23 цагийн үед  Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “OK” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж  иргэн *** г хамт бүжиглээгүй гэх зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

-танхайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх мэдээллийн дагуу тус бааранд очсон Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч  Х.Жадамбаагийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь явсан албан хэрэгцээний ТК-378 маркийн станцыг эвдэж гэмтээн 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа “цагдаагийн албан хаагчийн хувцасыг ураагүй, бие махбодид нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэг учрал болох үед цагдаагийн албан хаагч Х.Жадамбааг “чи яахаараа энэ пиздаг өмөөрч байгаа юм, лалар минь, чи муу пизда надад ял өгөх юм уу? би үсрээд л 30 хоног авна биз, муу төрийн хувцас өмссөн пизда минь, чи 7 хоногийн дараа татаж үхнээ, би бол бөө хүн шүү” гэх зэргээр хэл амаар доромжилж, сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байсан байна.

Шүүгдэгчийн зүгээс төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь идэвхтэй байдлаар илрэх бөгөөд уг эсэргүүцлээ үгээр илэрхийлж болох учир “цагдаагийн албан хаагчийн хувцасыг ураагүй, бие махбодид нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иймд шүүгдэгч *** г бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *** нь хохирогч *** д 1000000 төгрөг, хохирогч Х.Жадамбаад 200000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

            Шүүгдэгч *** ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 51 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

           

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТК-378 маркийн станцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *** г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч *** д 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч *** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар оногдуулсан 300 цаг албадан ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ТК-378 маркийн цагдаагийн станцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар *** д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Б.Буянд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ