| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0008/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0012 |
| Огноо | 2013-12-13 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0008/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогч *** ,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201309000582 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, ***аймгийн *** суманд ***0 оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, *** , халх, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй
Шүүгдэгч *** нь 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ***аймгийн *** сумын ***тоотод байх ***д хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ***тэй маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ***ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би ***гийн зээ хүүхдийг хардаг байсан болохоор гэрт нь ороход ***ийн зээ хүүхдийг аваад зогсож байсан. Намайг хүүхэд тэврээд зогсож байхад ***эхлээд миний нүүрнээс базаж авсан. Тэгээд миний үснээс багцаар нь тасалсан. Би хууль мэдэхгүйдээ яллагдагч болоод явж байна. *** ийг зөвхөн маажсан учир би энэ хүнд мөнгө өгөхөөр хэмжээний хохирол учруулаагүй гэж бодож байна” гэв.
Хохирогч ***ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр ***тэй маргалдсан. Маргах шалтгаан бол дүү нь архины өр тавьсан утасны дугаарыг нь олоод өгөөч гээд нилээн маргаж байгаад гэр гэрлүүгээ орсон. Маргааш нь би ***эгчийн зээ охиныг нь гэртээ харж байгаад хүүхэд сэрээд
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Munhchimeg 99.1.docx
уйлахаар нь ***эгчийн гэрт ороход ***намайг хараагаад байсан. Тэгээд надаас хүүхэд булааж авчихаад миний дагзан дээр цохичихсон. Тэгээд бид хоёр бие биенийхээ үсийг зулгааж, ***намайг маажсан. Миний хувьд М***ийн үснээс нь тугаар нь зулгааж авсан зүйл байхгүй. Би М.Мөнхчимэгт зодуулснаас болж тархиндаа гэмтэл авч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 547.100 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо нарийн тооцож бодоогүй учир зөрүүтэй байж магадгүй. ***ээс 50.000 төгрөгийг авсан. Энэ хүн одоо болтол надаас уучлалт гуйгаагүй, эмчилгээний зардал төлвөл эвлэрнэ гэж би зөндөө хэлсэн, гомдолтой байна” гэв.
Гэрч ***аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр 3 сартай зээгээ харж байсан. Нааш цааш гарах үедээ *** т хүүхдээ харуулдаг байсан. Тэр үед ***орж ирээд хүүхдийг чинь хараад өгөх үү? гэхээр нь харуулсан. *** нар хоёулаа манайхаар орж гардаг. ***хүүхэд тэврээд орж ирэхээр нь “ээж нь гараа угаачихаад хүүхдээ авъя” гээд худаг орж гараа угаах гээд зогсож байхад энэ хоёрын дуу гараад гэр лүүгээ орсон чинь ***нэг гартаа хүүхэд тэвэрчихсэн, ***ийн нүүрнээс гараараа базчихсан, ***үснээс нь зулгаачихсан байж байсан бөгөөд нэг харахад Р.Бадамцэцэг газар уначихсан байсан. Тэгээд би “монгол хүмүүс байж яаж байгаа юм” гээд хүүхдээ аваад, энэ хоёрыг хоёр тийш салгасан. Урд өдөр нь ***, ***хоёр дүү нараасаа болж манай гэрт маргаж байгаад гарсан. Энэ 2 зодолдсоны маргааш нь ***надад “өчигдөр ***миний үснээс зулгаагаад үс унасан байна” гэхэд нь харахад нилээн их үс харагдаж байсан. Яг зодоон болсоны дараа ***ийн үснээс унасан үс харагдаагүй” гэв.
Шүүгдэгч *** нь 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ***аймгийн *** сумын ***тоотод байх ***ийнд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ***тэй маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…***эхлээд миний нүүрнээс базаж авсан. Миний үснээс багцаар нь тасалсан. Би *** зөвхөн маажсан, энэ хүнд мөнгө өгөхөөр хэмжээний хохирол учруулаагүй” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…***эгчийн гэрт ороход Мөнхчимэг намайг хараагаад байсан. Тэгээд надаас хүүхэд булааж авчихаад миний дагзан дээр цохичихсон. Би ***т зодуулснаас болж толгойндоо гэмтэл авсан. Эмчилгээний зардалд 547.100 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Д***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ …Худаг орж гараа угаах гээд зогсож байхад энэ хоёрын дуу гараад гэр лүүгээ орсон чинь ***нэг гартаа хүүхэд тэвэрчихсэн, ***ийн нүүрнээс базчихсан, ***үснээс нь зулгаачихсан байж байсан бөгөөд нэг харахад *** газар уначихсан байсан” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ийн биед үзлэг хийж гаргасан: “***ийн биед тархи доргилт, нүүрний зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №938 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15 дахь тал/,
-“*** ийн биед тухайн үед тархи доргилт, нүүрний зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.” гэх шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 934 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 66-67 дахь тал/,
-Өвчний түүх /хэргийн 53-61 дэх тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ***т холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч *** нь “тухайн үед ***намайг зодсон, үснээс туг үс зулгаагаад хаячихсан” гэж мэдүүлэг өгч байх боловч тухайн үед М.Мөнхчимэгийн бие махбодид ямар нэгэн гэмтэл учраагүй гэдэг нь түүний биед үзлэг хийж гаргасан 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №945 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 19 дэх тал/ нотлогдож байна.
Мөн хэрэг учрал болох үед ***ийн толгойноос нь их хэмжээний үс зулгарч унасан байсан гэдэг нь гэрч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “энэ 2-ыг би салгасан. Тухайн үед үс унасан зүйл байгаагүй” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.
Шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Мөнхчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч ***нь эмчилгээ хийлгэсэн гэж 552200 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Мөнхчимэгийн өгсөн 50000 төгрөгийг хасч, 502200 төгрөгийг ***ээс гаргуулж, хохирогч Р.Бадамцэцэгт олгох нь зүйтэй.
Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 29 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
*** нь насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, 2008 оны 7 дугаар сарын 6-ны өдөр төрсөн хүү ***г байнга харж асардаг болох нь ***аймгийн *** сумын *** засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн *** дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ***т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /192000x5=960000 есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***ээс 502200 /таван зуун хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, хохирогч ***тоотод оршин суух ***т олгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***т мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ