| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/01788/И |
| Дугаар | 102/ШШ2020/02103 |
| Огноо | 2020-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2020/02103
| 2020 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2020/02103 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо оршин суух Д Ө /РД:****, утасны дугаар: ****/
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо тоотод оршин суух Э А /РД:****, утасны дугаар: ****/
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Ж М /РД:****, утасны дугаар: ***/
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Д Э /РД:НЮ77121269, утасны дугаар: 89881595/
2,438,000 төгрөг гаргуулах болон тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 3,720,000 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгө болох 22-45 УНЧ улсын дугаартай автомашинаар хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э
хариуцагч Ж.М, Д.Э
нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө, Э.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ө миний бие хариуцагч Д.Э болон түүний нөхөр Ж.М нартай амаар тохиролцож 2018 оноос 02 дугаар сараас эхлэн нийт 7,800,000 төгрөгийг зээлж байсан. Энэ хугацаанд Д.Э болон Ж.М нарт нийт 10,238,000 төгрөгийг буцаан төлсөн. Энэ талаарх баримт Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа. Д.Э, Ж.М нар нь Д.Ө намайг 6,600,000 төгрөгийг зээлж аваад 2,880,000 төгрөгийг буцааж өгсөн боловч 3,720,000 төгрөгийг өгөлгүй алаг болсон гэж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд гомдлыг шалгаад тус дүүргийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Миний хувьд илүү төлсөн 2,438,000 төгрөгийг Д.Э болон Ж.М нараас гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн хариуцагч Д.Э нь нөхөр Ж.Мийн хамт манай гэрт ирээд зээлийн төлбөрт миний хүү Э.Аын эзэмшлийн Тоёота Приус 10 маркийн 2245 УНЧ улсын дугаартай машиныг өг гээд надаар цаасан дээр гарын үсэг зуруулаад аваад явсан Э.А нь Тоёота Приус маркийн 2245 УНЧ улсын дугаартай автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хууль ёсоор эзэмшдэг тул хариуцагч Ж.М, Д Э нараас тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Д.Э, Ж.М нараас зээлийн төлбөрт илүү төлсөн 2,438,000 төгрөгийг, мөн хариуцагч Ж.М, Д.Э нараас тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс тус тус гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э, Ж.М нартай амаар тохиролцож 2018 оны 2 дугаар сараас эхлэн нийт 7,800,000 төгрөгийг зээлж авсан. Энэ хугацаанд Д.Э болон Ж.М нарт нийт 10,238,000 төгрөгийг буцаан төлсөн. Энэ нь Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа. Д.Э, Ж.М нар нь намайг 4,800,000 төгрөг зээлж аваад 1,080,000 төгрөгийг буцааж өгсөн боловч 3,720,000 төгрөгийг өгөлгүй алга болсон гэж 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд гомдлыг шалгаад тус дүүргийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Миний хувьд хүү төлөхөөр тохироогүй тул илүү төлсөн 2,438,000 төгрөгийг Д.Э болон Ж.М нараас гаргуулах хүсэлтэй байна. Миний хүү Э.Алтантулгын эзэмшлийн 2245 УНЧ улсын дугаартай автомашин нэг сарын эхээр эрс хүйтэрээд машин асахгүй байсан түүнээс биш зүв зүгээр ажилладаг машин байсан. Ямар нэг торгууль ердөөсөө байхгүй бөгөөд түр зогссон үед нь чирээд яахав машин асаадаг газар дуудаад асаалгана гэж байтал тэр өдөр Ж.М, Д.Э нар манай гэрт лам ирчихсэн ном унших гээд ах, дүү, хамаатан саднаараа цугларсан байхад ирээд намайг дуудаад би халаад таавчигтай өвлийн хүйтэнд машиндаа суу гэж хүчээр суулгаад заавал бичиж өг гээд машин авч явах бичгийг бичүүлээд гарын үсэг зуруулсан. Тэгээд манай ажлын газрын Т-г аваад ирсэн, чирж явж байгаа машиндаа суулгаад Ж.М, Д.Э нар өөрийнхөө машинаар чирж явсан. Тэгээд энэ машиныг айлын гадаа тавьсан гэж ярьсан, замдаа хаалга нь эвдэрсэн гэсэн яриа байсан дараа нь яагаад журмын хашаанд орсныг мэдэхгүй байна. Ж.М, Д.Э нараас зээлийн төлбөрт илүү төлсөн 2,438,000 төгрөгийг, мөн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү. Би зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан юм байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлбөрийг төлж дууссан. Уг машиныг барьцаанд тавьж гэрээ хийгээгүй. Гэрч гэж яриад байгаа Батсайхан бид нартай хамт Төв аймгаас ирсэн болохоос бид нарын хоорондох яриаг мэдэхгүй. Манай гэрийн гадаа ирж пабын тусгай зөвшөөрөл ирж авахдаа хүчээр бичиг бичүүлж авсан. Би мөнгө төлөөд яваад байхад яагаад үндсэн Мөөс хасагддаггүй юм бэ гэж Д.Этай утсаар ярьдаг байсан гэтэл юу яриад байгаа юм таны төлсөн мөнгө дандаа хүүний мөнгө гэж хэлдэг байсан. Би зээлийн төлбөрийг төлж дууссан учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч Ж.М, Д.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн Д.Ө гэдэг хүний зүгээс танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, дараах хариу тайлбарыг гаргаж байгааг хүлээн авна уу. Нэхэмжлэгч Д.Ө нь надтай цуг нэг байгууллагад буюу Хөшигтийн хөндийд байрлах Шинэ нисэх онгоцны буудалд ажилладаг учраас анх түүнтэй ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Тэрээр урд өмнө нь хэд хэдэн удаа надаас зээл авч байсан ба тухайлбал 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус зээлж байсан. Эдгээр мөнгийг зээлж байхдаа нэхэмжлэгч Д.Ө нь надад “Манай хүүхэд Солонгос улсад хагалгаанд орох гээд байна. Тиймээс эгчид нь Мий хэрэг байна. Удахгүй найдвартай өгнө” гэж хэлээд авч байсан. Нэгэнт нэхэмжлэгч Д.Ө нь хэд хэдэн удаа надаас мөнгө зээлж, улмаар зээлсэн мөнгөө өгч байсан учраас миний хувьд түүнийг их найдвартай, үнэнч шударга хүн байна гэсэн сэтгэгдэл төрж байсан. Тиймээс дараа дараагийн удаа надаас мөнгө зээлье гэхэд нь би тэр саналыг нь үг дуугуй хүлээж авч байсан. Гэтэл одоо бодоход Д.Ө гэдэг хүн нь яг л залилан мэхлэх гэмт хэрэг хийдэг хүн шиг, эхлээд надаас мөнгө зээлсэн мөнгөө хугацаанд нь өгч миний итгэлийг олж аваад, харин дараа "Би энэ хүнээс огт хүүтэй мөнгө зээлээгүй, харин хүүгүй мөнгө зээлээд, уг мөнгөө буцаагаад өгчихсөн” гэсэн худлаа зүйлийг ярьж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад нь би үнэхээр харамсаж байна. Нэхэмжлэгч Д.Ө нь миний эгч биш, миний хамаатан садан биш, миний найз нөхөр ч биш, өөрөөр хариуцагч хариуцагч элгийн хүн учраас би ямар ч тохиолдолд энэ хүнд хүүгүй мөнгө зээлнэ гэсэн асуудал огт байгүй билээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Ө нь гаргасан нэхэмжлэлдээ баахан Мий гүйлгээний баримтуудыг хавсаргаад, уг баримтуудаа шүүхэд тайлбарлахдаа “би М, Э нарын хүмүүсээс хүүгүй мөнгө зээлээд, уг мөнгөө ийм байдлаар увуулж цувуулж өгөөд дуусгачихсан. Гэтэл энэ 2 хүн надаас өнөөдөр илүү мөнгө нэхээд байна” гэсэн ор үндэсгүй зүйлийг ярьж, түүнд итгэж найдаж, мөнгө зээлдүүлсэн бид хоёрыг шууд гүтгэн гүжирдэж байгаад нь бид маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч Д.Ө нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “2,000,000 төгрөг зээлээч. Удахгүй хүүтэй буцааж өгье” гэж хэлээд, бичгийн цаасан дээр “би М, Э нарын хүмүүсээс 2,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлэв” гэж бичээд өгч байсан. Уг бичиг нь манай эхнэр Э бид хоёрт хадгалагдаж байсан. Үүний дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 23 -ны өдөр “2.000.000 төгрөг зээлээч. Манай ажпын цахилгааны инженер Батбаяр гээд найдвартай хүн байна. Японоос машин оруулж ирж зардаг хүн байна. Эгч нь чамаас энэ мөнгийг зээлээд Батбаярт өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр би түүнд “ би тэгвэл өөрөө Батбаяр гэдэг хүнтэй чинь уулзъя. Тэгээд тэр хүнтэй би өөрөө ярьж байгаад энэ асуудлыг шийдье” гэж хэлсэн. Тэгтэл Д.Ө эгч надад “чи тэр хүнтэй уулзах хэрэггүй. Зүгээр л эгчдээ итгээд 2,000,000 төгрөг зээлүүлчих. Би чамд найдвартай буцаагаад хүүтэй нь өгнө” гэж хэлсэн. Тиймээс би Д.Ө эгчид итгээд, өөрөөсөө 2000,000 төгрөг зээлж байсан ба мөн л 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэв гэсэн бичгийг бичүүлж авч байсан. Үүнээс хэдэн сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Ө эгч надад “800,000 төгрөг зээлээч. Эгч нь сарын 10 хувийн хүүтэй, найдвартай буцаагаад өгнө” гэж хэлээд бас л энэ тухайгаа нотлох бичиг хийж өгөөд, 800.000 төгрөг зээлсэн. Ингээд нийт 4,800,000 төгрөгийг Д.Ө эгч надаас сарын 10 хувийн хүүтэй зээлж авч байсан. Ийнхүү дээрх Мүүдийг авснаас хойш Д.Ө эгч “удахгүй эгч нь мөнгийг чинь өгнө, санаа битгий зовоорой” гэж хэлдэг байсан боловч эхлээд утсаа авахгүй болж, сүүлдээ гэр оронд нь очих үед гэртээ байхгүй гэж хүнээр хэлүүлээд, эхнэр бид хоёроос зугтаагаад байдаг болсон. Бид хоёр мөнгөө нэхэж маш олон удаа гэр оронд нь очиж байсан ба дээрх Мөөс нэг сард 800,000 төгрөг, 3 сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 4 дүгээр сарын 5-ны өдөр 80.000 төгрөг, нийт 1,080,000 төгрөг авч, үлдэгдэл болох 3,720,000 төгрөгийг өнөөдрийн хүртэл төлөөгүй билээ. Дээрх 1,080,000 төгрөгийг Д.Ө эгч үндсэн зээлийн төлбөр гэж эхнэр бид хоёрт өгч байсан юм. Ийнхүү нийт 3 удаагийн үйлдлээр Д.Ө эгч биднээс 4,800,000 төгрөг зээлсэн боловч тухай Мий хүү болох төлбөрийг төлж байсныгаа “би М, Э нараас хүүгүй мөнгө зээлээд, уг мөнгөө увуулж цувуулаад төлөөд дууссан. Анх мөнгө зээлэхдээ би Мтэй амаар тохиролцож, түүнээс хүүгүй мөнгө зээлсэн юмаа” гэсэн цэвэр гүтгэлэгийн шинжгэй нэхэмжпэлийг гаргасан байна. Одоо бодоход Д.Ө эгч үнэхээр зальтай, хорон муу санаатай хүн байсан болох нь харагдаж байна. Учир нь тэрээр зээлсэн мөнгө болгон дээрээ манай эхнэр Э бид хоёрт “ Тэдэн төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлэв” гэж бичиж өгдөг байсан ба 2019 оны эхээр нэг удаа бид 2 дээр ирээд, тэрээр “миний 2 дүү нөгөө бичгүүдээ надад түр зуур өгчих. Би та хоёроос сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байгаа гэдгээ ар гэрийнхэндээ үзүүлэх гэсэн юм. Би тэдэнд үзүүлчихээд л та хоёрт буцаагаад өгчихнө” гэж хэлээд урьд өмнө нь өөрийн гараар бичиж өгч байсан бичгүүдээ бид хоёроос аваад явсан юм. Харин энэ бичгүүдээ тэрээр бид хоёрт буцааж өгөөгүй ба түүнээс “та нөгөө бичгүүдээ яасан бэ? “ гэж асуухад, Д.Ө эгч “надад байгаа, та хоёрт удахгүй өгчихнө” гэж хэлдэг байсан боловч уг бичгүүд тэр чигээрээ алга болсон. Тэдгээр бичгүүдийг өнөөдөр Д.Ө эгч нэг бол устгасан байх, нэг бол шүүхэд нотлох баримт болгож өгөхгүйн тулд “ би М, Э хоёроос хүүгүй мөнгө зээлээд, тэр Мүүдээ буцаагаад өгчихсөн” гэсэн худал зүйлийг бичиж, яриад сууж байна. Гэхдээ тэрээр бид хоёроос дээрх Мүүдийг хүүтэй зээлж байсныг нотлох баримтыг бид шүүхэд гаргаж өгч чадах бөгөөд тухайлбал: Д.Ө эгч 2019 оны 02 дугаар сарын 13-ний өдөр надад “Тодорхойлолт. Жадамба овогтой Мөөс Даш овогтой Ө би 4,000,000 төгрөг зээлж авсан ба 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүний хамт төлнө” гэж бичиж өгч байсан. Мөн уг бичиг дээр Ө эгч “ ...Тусгай зөвшөөрөл, Ордер, Компаны гэрчилгээ хадгалуулав” гэж нэмж бичиж өгч байсан. Тусгай зөвшөөрөл, Ордер, Компаний гэрчилгээ зэрэг баримт, бичгүүдээ Д.Ө эгч яагаад бидэнд хадгалуулах болсон юм бэ гэвэл тэрээр “та 2 надаас 4,000,000 төгрөгөө хүүтэй нь буцааж авч чадахгүй гээд итгэхгүй айгаад байвал би барьцаанд нь өөрийн Пабийнхаа тусгай зөвшөөрөл болон Ордер, Компаний гэрчилгээ зэрэг баримт, бичгүүдээ та 2-т барьцаалъя” гэж хэлээд, дээрхи баримтуудаа эх хувиар нь өгч байсан билээ. Гэтэл энэ баримт, бичгүүдээ бид хоёрт өгснөөс хойш 10 гаруй хоногийн дараа Д.Ө эгч “Удахгүй 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “тусгай зөвшөөрлөө сунгахгүй бол эгч нь пабаа ажиллуулж, чиний мөнгийг өгч чадахгүй болчих гээд байна. Эгч нь сунгуулаад буцаагаад өгчихье” гэж хэлээд, дээрх баримт, бичгүүдээ аваад явсан билээ. Ийнхүү дээрх баримт, бичгүүдээ аваад явах үед нь мөн Ө эгчээр “ 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түр буцааж авлаа” гэж бичүүлээд, өөрийнх нь гарын үсгийг зуруулж авсан билээ. Гэвч эхнэр бид хоёр дээрх баримт, бичгүүдийг бас л Д.Ө эгчээс буцааж авч чадаагүй билээ. Үүнээс хойш олон удаа Д.Ө эгчийн гэр оронд нь очиж, зээлсэн мөнгөө нэхдэг байсан боловч тэрээр “Эгч нь хүүгээ төлөөд явнаа. Мөнгө төлөх хугацаагаа сунгая, тэтгэвэрт гарах гэж байгаа. Тиймээс тэтгэврийн зээл аваад, өрөө төлье” гэсэн янз бүрийн шалтаг хэлдэг байсан. Хамгийн сүүлд буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрт очиход азаар Д.Ө эгч гэртээ байж таарсан нь “лам ирж байна” гэж андуураад, хашааны хаалгаа бид хоёрт тайлчихсан билээ. Түүнээс биш, маш олон удаа гэрт нь ирэхэд, гэрээс нь дандаа өөр хүн гарч ирээд, түүнийг байхгүй байна гэж дандаа хэлдэг байсан. Ингээд түүнээс мөнгөө нэхэхэд, тэрээр “Хүүгийнхээ 22-45 УНЧ улсын дугаартай, РRIUS10 маркийн машиныг би зээлсэн Мдөө өгье. Та хоёр шууд аваад явж болно, удахгүй нэрийг шилжүүлээд өгье” гэж хэлээд, нэгэн маш хуучин, эвдэрхий машиныг өгсөн. Тухайн үед эхнэр бид 2 хоорондоо ярилцаад “Хоёулаа ер нь мөнгө ч үгүй, юу ч үгүй хоцрох юм шиг байна” гээд тухайн асдаггүй, эвдэрхий машиныг нь би өөрийн машинаар чирээд, авч явсан. Энэ үйл явдлыг манай ажпын газрын Төгсжаргал гэдэг залуу гэрчлэх бөгөөд учир нь энэ залуу тэр өдөр дээрхи асдаггүй, эвдэрхий машин дотор суугаад, миний машинд чирэгдэж, тухайн машиныг автозогсоолд надтай цуг авчирч тавьсан хүн билээ. Тухайн автозогсоолын 1 өдрийн төлбөр нь 2000 төгрөг бөгөөд өнөөдрийг хүртэл бүтэн 4 сарын турш тухайн автозогсоолын төлбөрийг би төлж байгаа билээ. Мөн дээрхи машиныг Д.Ө эгчээс авч явахдаа би бичиг хийлгэж авсан бөгөөд уг бичгийн утга нь: “ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22-45 УНЧ брус машиныг 3.720 төгрөгөнд тавьж ачиж явахыг зөвшөөрөв. Д.Ө” гэж надад бичиж өгсөн юм. Үүнээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Д.Ө эгчийн 99922841 дугаарын утас руу “нөгөө машины нэр шилжүүлж авмаар байна. Нямбаярыг яаж олох вэ” гэсэн мессежийг бичиж явуулсан ба маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буюу Пүрэв гаригт Д.Ө эгч “ Жолоочийнхоо регистрийг нэртэй нь явуулчих” “Би шилжүүлээд өгье” гэсэн 2 мессежийг надруу явуулсан билээ. Тиймээс би өөрийн нэр болон регистрийн дугаарыг Ө эгч рүү явуулсан ба тэрээр тухайн өдөр хариу өгөөгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буюу Баасан гаригт би “ Сайн уу та. Юу болж байна. Бүтэх нь үү” гэсэн мессежийг явуулж байсан. Миний болон Д.Ө эгчийн бичиж байсан дээрх мессежүүд нь миний гар утсанд хадгалагдсан ба эдгээр мессежүүдийг би шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно. Ийнхүү Д.Ө эгч эхнэр бид хоёрт төлөх ёстой 3,720,000 төгрөгнийхөө оронд дээрх машиныг өгсөн атлаа тухайн машиныг нь бид 2 залилаад авчихсан мэтээр ЧД-ийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан билээ. Тэгээд эхнэр бид 2 тухайн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр хэд хэдэн удаа очиж, тайлбар мэдүүлэг өгч байгаад, тэрхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Харин үүний дараа Д.Ө эгч бид 2-ыг танай шүүхэд буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байна. Дээрхи бүх бодит, баримттай үйл явдлаас харахад Д.Ө гэдэг энэхүү хөгшин настай эмэгтэй нь маш хорон муу санаатай, хүн чанаргүй, худалч, зальтай этгээд болох нь тодорхой харагдаж байна. Түүний маш хорон муу санаатай, хүн чанаргүй, худалч, зальтай этгээд болохыг нотлох бас нэгэн ноцтой баримт бол: Ө гэгч нь өөрийн төрсөн ахыгаа нас барсан хэмээн худал баримт, материал бүрдүүлж, улмаар тэр хуурамч баримтуудаа ашиглан, өөрийн ахыгаа орох оронгүй гудамжинд гаргачихсан байсан. Үүнийг эхнэр бид 2 олон удаа гэрт нь очих үедээ нэгэн хүнтэй уулзаж, ярилцах үедээ мэдсэн ба энэ хүн бол түүний төрсөн ах нь байсан билээ. Тэр хүн бидэнд “Манай дүү ч хэцүү хүн шүү дээ. Хамт ажилладаг юм бол чи мэддэггүй юм уу. Мөнгө нэхэж олон хүн ирэх юмаа. Намайг хүртэл нас барсан болгож, хашаа байшинг маань нэр дээрээ шилжүүлж авсан хүн шүү дээ” хэмээн ярьж байхыг нь сонсоод, эхнэр бид 2 сэтгэл зүйн хувьд маш хүнд, шоконд орсон бияээ. Эхнэр бид 2 тэрхүү настай хүнийг маш их өрөвдсөн бөгөөд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд ийм муухай үйлдэл хийсэн хүнийг яагаад шалгадаггүй, ийм муухай хүнд хариуцлага тооцож чаддаггүй юм бол гэсэн зүйлийг хоорондоо ярилцаж байсан. Тэр ч байтугай эхнэр маань надад “Эсвэл чи энэ асуудлыг хөөцөлдөөд, энэ хөгшин хүнд хашаа байшинг нь аваад өгвөл яасан юм бэ” гэж хэлж байсан. Д.Ө гэдэг хүн ийнхүү 2 жил гаруйн өмнө биднээс сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байсан боловч энэхүү Мийхөө хүүг хугацаанд нь өгөхгүй, маш олон удаа нэхүүлж, шаардуулж байж, бага хэмжээний мөнгө өгдөг байсан учир тэрхүү мөнгө нь өдөр тутмын хэрэглээнд зарцуулагдаад дуусдаг байсан. Эхнэр бид хоёр 4 хүүхэдтэй учраас хүүхдүүдийн маань өмсөж зүүх, ууж идэх, сургууль, сурах бичиг зэрэг олон янзын хэрэглээнд их хэмжээний шаардагддаг гэдгийг хэлмээр байна. Хэрэв Ө гэдэг хүн эхнэр бид хоёроос 4,000,000 төгрөгийг маань “сарын 10 хувийн хүүтэй" гэж худал хэлж аваагүй бол , энэ мөнгө маань банкинд 2 жилийн хугацаатай, хүүтэйгээр хадгалагдаж байсан бол өнөөдөр нэлээд их хэмжээгээр өсөж, арвижих байсан нь гарцаагүй билээ. Мөн энэхүү 2 жилийн хугацаанд эхнэр бид хоёр машин тэрэг хөлсөлж, бензин тос шатааж, олон хоног сар Д.Өийн гэр лүү явж, өчнөөн зардал гаргахгүй байсан билээ. Эхнэр бид хоёр 2019 оны 12 сараас хойш өнөөдрийг хүртэл 5 сар гаруйн хугацаанд Д.Өээс нэг ч төгрөгний хүү аваагүй, харин ч түүний өгсөн асдаггүй, эвдэрхий машиныг үнэтэй зогсоолд тавьж, өөрсдөөсөө өчнөөн зардал гаргах шаардлагатай болоод байна. Тиймээс эхнэр бид 2 энэ хэрэг маргаан дээр өөрсдийн хууль ёсны эрхээ хамгаалуулахын тулд Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Цолмон гэдэг хүнтэй гэрээ байгуулж, энэ хэрэг дээр ажиллуулахаар болсон. Болсон бүх хэрэг явдлыг бид хоёр өмгөөлөгчдөө үнэн, зөвөөр ярьж өгсөн ба өмгөөлөгч маань бидэнд “та 2 зээлийнхээ үндсэн төлбөр болох, 3,720,000 төгрөгийг Д.Ө гэдэг хүнээс нэхэмжпэх эрхтэй. Үүнээс гадна энэ хүний машиныг зогсоолд тавьсны төлбөр болох мөнгө, мөн энэхүү 2 жилийн хугацаанд Д.Ө гэдэг хүний гэр орон луу маш олон удаа очиж, мөнгөө нэхэж байх үеийн машин хөлсөлсний төлбөр, зарцуулсан бензин шатахууны төлбөр зэрэг өөрсдөө учирсан хохиролуудаа нэхэмжлэх бүрэн эрхтэй. Үүний тулд хуульд заасны дагуу “сөрөг нэхэмжлэл” гаргах эрхтэй” гэсэн зөвөлгөөг өгсөн билээ. Д.Ө гэж энэхүү хөгшин настай эмэгтэй нь өөрийн хүүхэд шиг буюу хүүхэдтэй нь үе тэнгийн, нас чацуу биднийг “эгчдээ мөнгө зээлчих, эгч нь хүүтэй нь, найдвартай буцаагаад өгнө” гэсэн худал, хуурамч үгийг хэлж, залуу хүмүүс бидний цалингаасаа илүүчилж, хуруу хумсаа хугалах шахам байж хөдөлмөрлөж олсон жаахан мөнгийг маань хууран мэхэлж авсанд бид туйлын гомдолтой байна. Тиймээс эрхэм хүндэт шүүгч та бүхэн Д.Ө гэдэг хүний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бид өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу Д.Ө гэдэг хүнд холбогдуулан, хуульд заасан эрхийнхээ дагуу сөрөг нэхэмжлэл гаргах болно.
Хариуцагч Ж.М, Д.Э нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Ж.М, Д.Э бид нар иргэн Д.Ө гэдэг хүнд холбогдуулан, энэхүү сөрөг нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж байгааг хүлээн авна уу. Иргэн Д.Ө нь танай шүүхэд хандан, иргэн Ж.М, Д.Э бид нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан учраас бид 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тухай нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан билээ. Уг хариу тайлбартаа болсон хэрэг явдлын талаар үнэн зөвөөр нь, нэлээд дэлгэрэнгүй маягаар бичсэн учраас энэ удаад болсон хэргийн талаар дахин нуршиж бичихийг хүссэнгүй. Ерөнхийдөө Д.Ө нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын 23-ны өдөр мөн 2,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг, 1 сарын 10 хувийн хүүтэйгээр иргэн Ж.М, Д.Э бид нараас зээлж авсан ба энэхүү 3 удаагийн үйлдэл тус бүр дээр хуульд заасны дагуу зээлийн гэрээ хийж байсан. Зээлийн гэрээний хувьд гэвэл иргэн Ж.М, Д.Э бидэнд гэрээний маягт байсан бөгөөд энэ маягтыг зээлийн гэрээ байгуулах үед хувилан олшруулж, зээлдүүлэгч хэсэг дээр нь иргэн Ж.М, Д.Э бид нар гарын үсэг зурж, харин зээлдэгч хэсэг дээр иргэн Д.Ө нь гарын үсэг зурж, уг гэрээг баталгаалжуулдаг байсан. Дээрх зээлүүдийн нийт төлбөр болох 4,800,000 төгрөгөөс зээлдэгч Д.Ө нь үндсэн зээлийн төлбөрт 1,080,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 3,720,000 төгрөгийг өнөөдөр хүртэл огт төлөөгүй билээ. Харин зээлдэгч Д.Ө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “би иргэн Ж.М, Д.Э нараас хүүгүй мөнгө зээлээд, уг зээлсэн мөнгөө цувуулж өгөөд дуусгачихсан. Одоо энэ 2 хүнд төлөх төлбөр байхгүй. Харин ч тэр 2 хүнд би 2,438,000 төгрөгийг илүү төлсөн байна. Энэ илүү төлсөн мөнгөө авмаар байна. Мөн энэ 2 хүн надаас зээлийн барьцаанд гэж авсан автомашиныг маань буцааж өгөхгүй байна. Ийм учраас энэ 2 хүнээс машиныг маань гаргуулж өгнө үү” гэсэн 100 хувь гүтгэлгийн шинжтэй хуурамч нэхэмжлэлийг бичсэнд бид нар туйлаас харамсаж байна. Дээр хэлсэнчлэн иргэн Ж.М, Д.Э бид нар Д.Өт мөнгө зээлдүүлэх болгондоо зээлийн гэрээ байгуулж, өөрөөр хэлбэл бэлэн байгаа зээлийн гэрээний маягтыг хувилан олшруулж байгаад, тэрхүү маягт дээрээ өөрсдийн нэр болон гэрийн хаяг, утасны дугаар, регистрийн дугаар зэргийг нөхөн бичиж байсан ба гэрээ болгоны дараа нэг, нэг хувийг өөрсдөө авдаг байсан. Гэтэл зээлдэгч Д.Ө нь нэгэн удаа бид нар дээр ирээд “би нөгөө бичгүүдийг ар гэрийнхэндээ үзүүлчихээд, буцаагаад та хоёрт өгчихье" гэж хэлээд авч явсан боловч тэр бичгүүдийг дахин бид хоёрт буцааж өгөөгүй. Гэхдээ Д.Ө нь сарын 10 хувийн хүүтэй мөнгийг иргэн Ж.М, Д.Э бид нараас зээлж байсныг нотлох баримтууд бидэнд хангалттай байгаа. Тухайлбал: Д.Ө нь бид нараас зээлсэн Мийхөө оронд өөрийн төрсөн хүү Эрдэнэбаатарын А гэдэг хүний машиныг барьцаалсан юм байна гэдгийг бид Д.Өийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс мэдэж авлаа. Анх тухайн машиныг бидэнд барьцаалах үед уг машин нь Нямбаяр гэдэг хүний нэр дээр байсан билээ. Тиймээс Д.Ө нь бидэнд машиныг барьцаалахдаа “зээлсэн мөнгө болох 3,720,000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамт буцааж төлнө” гэсэн бичгийг баримт болгон бичиж өгч байсан. Тиймээс хариуцагч Д.Өээс зээлийн төлбөрт 3,720,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М, Д.Э бид нарт гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрт 3,720,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тохиолдолд тухайн шийдвэртээ дээрх эд хөрөнгө буюу Тоёото Приус-10 маркийн 22-45 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заалтыг оруулж өгнө үү.
Хариуцагч Ж.М, Д.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө гэдэг хүнд эхлээд 1 сая төгрөг зээлүүлсэн хүүхэд маань Солонгос улсад хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болоод байна гээд 10 хувийн хүүтэй зээлээч гэсний дагуу зээлүүлж байсан. Зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулж байсан. Ингээд үүнээс хойш нийтдээ 7,800,000 төгрөг зээлүүлсэн байдаг. Удаа дараа мөнгө нэхэж өгөхийг шаардаж гэрт нь очсон, утсаар нь залгахаар утсаа авахгүй. Нэг удаа бид гурав долоон буудал дээр уулзахад эгч нь ямар тодорхойлолт бичиг баримт бичиж өгөх үү, бүгдийг бичиж өгье гээд 10 хувийн хүүтэй нь хамт төлнө гээд өөрийн гараар өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлж Жадамба овогтой Мөөс Даш овогтой Ө би 4,000,000 сая төгрөг зээлж авсан ба 2019 оны 2 дугаар сарын 28-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 31-нд 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамт төлнө гэсэн бичиг бичиж өгсөн. Тэгээд манай зүгээс та зээлсэн Мийхөө хүүгээ ч төлж чадахгүй байгаа тул зээлийн барьцаанд тавих юм хум байна уу гэхэд тухайн үед ажиллуулж байсан пабийнхаа тусгай зөвшөөрөл болон бичиг баримтыг өгсөн. Гэвч тэр паб нь өөрийнх нь нэр дээр биш байсан бөгөөд 14 хоногийн дараа пабийнхаа тусгай зөвшөөрөл дуусах гэж байгаа болохоор эгч нь та хоёрын мөнгийг өгч чадахгүй байна. Та хоёроос бичиг баримтаа авч тусгай зөвшөөрлөө сунгах хэрэгтэй байна гэж хэлээд зээлийн гэрээтэй хамт аваад явсан. Зээлийн гэрээг маань та яагаад авч явах гээд байгаа юм бэ таньд нэг хувь чинь байгаа шүү дээ гэж хэлэхэд би хүүхдүүддээ үзүүлэх хэрэгтэй байна, миний цалин мөнгө хүрэлцэхгүй, орсон цалин маань дансанд маань ороод шууд банк татаад аваад явчихаад байна тийм болохоор би мөнгийг чинь өгч чадахгүй байна гэсэн болохоор машиндаа байсан цаасан дээрээ бичүүлж авсан юм. 2019 оны 2 дугаар сарын 25-нд түр хугацаанд бичиг баримтаа авлаа гэсэн бичгийг хүртэл бичүүлж авсан байдаг юм . Мөн 2020 оны 1 дүгээр сарын 10-нд гэрт нь очиход хашааныхаа хаалгыг өөрөө онгойлгож өгсөн байдаг. Тэгээд 2245 УНЧ улсын дугаартай автомашиныг зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,720,000 төгрөгөнд тавиад ачиж явахыг зөвшөөрөв гэсэн бичгийг мөн бичүүлж авч явсан. Яагаад бичүүлж байна гэвэл энэ хүн ярьсан хэлсэнээ мартдаг, ердөөсөө ярьсан хэлсэндээ байдаггүй учраас мөнгөө төлтөл машиныг нь авсан. Зээлийг 10 хувийн хүүтэй төлж байсан баримт нь нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулган дээр нь харагдаж байгаа. Ө эгчийн ярьсан бүхэн худлаа. Нөгөө машины нэрийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна гэхэд эгчдээ регистрийн дугаар овог нэрээ хэлчих ээ би шилжүүлээд өгье гэж хэлж мессэж бичсэн байж цагдаад өгсөн байсан. Та намайг дарамтлаад машиндаа суулгаж байгаад хүчээр бичүүлсэн гэж ичих ч үгүй худлаа яриад байх юм. Үүнийг манай ажлын залуу хамт явж байсан гэрчилнэ. Ерөнхийдөө Д.Ө нь 2018 оны 4 дүгээр сарын 06-нд 2,000,000 сая төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 23-нд мөн 2,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-нд 800,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг, 1 сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба энэхүү 3 удаагийн үйлдэл тус бүр дээр хуульд заасны дагуу зээлийн гэрээ хийж байсан. Зээлийн гэрээний хувьд иргэн Ж.М, Д.Э бидэнд гэрээний маягт байсан бөгөөд энэ маягтыг зээлийн гэрээ байгуулах үед хувилан олшруулж зээлдүүдэгч гэсэн хэсэг дээр иргэн Ж.М, Д.Э нар гарын үсэг зурж, харин зээлдэгч гэдэг дээр Д.Ө гарын үсэг зурж уг гэрээг баталгаажуулдаг байсан. Дээрх зээлүүдийн нийт төлбөр болох 4,800,000 төгрөгнөөс зээлдэгч Д.Ө нь үндсэн зээлийн төлбөрт 1,080,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 3,720,000 өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шааррдлагыг хангаж өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч Д.Ө, Э.А нар нь хариуцагч Ж.М, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 2,438,000 төгрөгийг буцаан гаргуулах, 22-45 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаарджээ. Дээрх шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,720,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 22-45 УНЧ улсын дугаартай автомашинаар хангуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэжлэгч Д.Ө нь хариуцагч Ж.М, Д.Э нараас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 7,800,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээж авсан болох нь талуудын тайлбар болон дансны хуулгаар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй болно. Дээрх гэрээг бичгээр байгуулаагүй боловч тухайн гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний үүрэгт хариуцагч Ж.М, Д.Э нар 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 7,800,000 төгрөгийг Д.Өт шилжүүлсэн, Д.Ө нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 10,238,000 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй, харин нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүү тохироогүй үндэслэлээр 2,438,000 төгрөг илүү төлсөн гэж үзэн буцаан гаргуулахаар шаарджээ.
Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зохицуулсан. Энэхүү зохицуулалт нь зөвхөн зээлдүүлэгчид хамааралтай байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний талууд тохиролцож хүү тогтоосон боловч уг гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү шаардах эрхээ алдана, харин хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлдэгч хүлээн зөвшөөрч хүү төлсөн тохиолдолд тухайн хүүг буцаан шаардах эрхгүй гэж ойлгоно. Хэдийгээр нэхэмжлэгч хүү тохироогүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл зээлсэн Мий үнийн дүнгээс 10 хувийг тооцон төлж байсан үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг 2,438,000 төгрөгийг өөрийн хүсэл зоригийн дагуу хүүгийн төлбөрт хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул зээлдүүлэгч буюу хариуцагч Ж.М, Д.Э нарыг 2,438,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2,438,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч нар нь Д.Өт мөнгө зээлэх бүртээ зээлийн гэрээ байгуулж, тус бүрд нь 10 хувийн хүү тогтоож байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ авагдаагүй бөгөөд энэ талаар Л.Батсайханаас гэрчийн мэдүүлэг авахуулжээ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт “...бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж заасны дагуу хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохыг гэрчээр нотлох эрхээ хариуцагч нар алдсан байна. Үүнээс гадна зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ тус бүрд 10 хувийн хүү тогтоосон болохыг гэрч Л.Батсайханы мэдүүлэг нотлоогүй болно.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл юм.
Маргаан бүхий автомашиныг нэхэмжлэгч Э.А нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-гээр С.Нямбаяраас худалдан авсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд худалдагч С.Нямбаяр нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаагийн улмаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй, С.Нямбаярын өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа талаар тайлбарлажээ. Дээрх автомашиныг нэхэмжлэгч Д.Өийн зөвшөөрөлтэйгээр 3,720,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаанд авсан болох нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “22-45 УНЧ приус машиныг 3,720,000 төгрөгөнд тавьж ачиж явахыг зөвшөөрөв” гэсэн утга бүхий бичиг, зохигчийн тайлбар, гэрч Д.Төгсжаргал нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд 22-45 УНЧ улсын дугаартай автомашиныг хариуцагч нар хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж үзэв. /ХХ-ийн 66 дугаар тал, 91 дүгээр хуудасны ар тал/
Хариуцагч Ж.М, Д.Э нар нь 3,720,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулагдсан гэж ойлгож 22-45 УНЧ улсын дугаартай автомашиныг эзэмшилдээ авсан боловч талуудын тохиролцооны агуулга тодорхойгүй, хуульд заасан хэлбэрээр хийгдээгүй хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” байх тохиролцоог барьцааны эрх гэж ойлгох бөгөөд уг гэрээг бичгээр байгуулаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт зохицуулжээ. Бичгээр хийх хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хийгдсэн гэж үзнэ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан буюу гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас 22-45 УНЧ улсын дугаартай автомашиныг буцаан шаардах эрхтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Ж.М, Д.Э нар нь нэхэмжлэгч Д.Өт холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлсэн 2,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 2,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн 800,000 төгрөг нийт 4,800,000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 3,720,000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг нэхэмжлэгч Э.Алтантулгын өмчлөлийн 22-45 УНЧ улсын дугаартай автомашинаар хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлийн гэрээгээр 10 хувийн хүү тогтоосон, уг гэрээг бичгээр байгуулсан боловч нэхэмжлэгч Д.Ө аваад буцааж өгөөгүй, хүүг төлсөн, үндсэн төлбөр дутуу төлөгдсөн гэж хариуцагч нар тайлбарлаж байна. Хариуцагч нар нь 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг нийт 7,800,000 төгрөгийг Д.Өт зээлсэн байх ба Д.Ө нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 5,760,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд 4,478,000 төгрөг төлжээ. Дээрх зээлийн гэрээ /6 удаагийн/ тус бүрд хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй боловч Д.Өийн төлбөр төлсөн хугацаа, төлбөрийн хэмжээ зэргээс үзвэл зээлийн дүнгийн 10 хувиар тооцож төлбөр төлж байсан байх бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс илүү төлсөн 2,438,000 төгрөгийг хүүд төлсөн гэж дүгнэсэн болно. Хариуцагч нар нотлох баримтаар Д.Өийн бичсэн гэх 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Д.Ө 4,000,000 төгрөг зээлж авсан ба 2019 оны 2 дугаар сарын 28-нд 2,000,000 төгрөг, 3 сарын 31-нд 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүний хамт төлнө” гэсэн утга бүхий баримтыг гаргасан ба уг баримтыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, өөр баримтаар няцаагаагүй тул 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамт төлөхөөр талуудыг тохиролцсон гэж үзнэ. Дээрх тохиролцооноос хойш нэхэмжлэгч Д.Ө нь 3,928,000 төгрөг төлсөн байх тул 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тохиролцооны дагуу 4,000,000 төгрөгийн хүүг төлсөн байна. Иймд нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч нарт зээлийн үндсэн төлбөрт 7,800,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2,438,000 төгрөг төлж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул 3,720,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх нь барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулж авах эрхийг олгодог бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар үндсэн гэрээний шаардах эрхээс салгаж үл болох эрх болно. Өөрөөр хэлбэл үндсэн шаардах эрх байхгүй бол барьцааны эрх үүсэх боломжгүй. Үүнээс гадна зохигчийн хооронд барьцааны эрх үүссэн барьцааны гэрээ байгуулагдаагүй болохыг өмнө тайлбарласан болно. Иймд үүргийн гүйцэтгэлийг 22-45 УНЧ улсын дугаартай автомашинаар хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж М, Д Э нараас 22-45 УНЧ улсын дугаартай приус маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Э Ад олгож, нэхэмжлэгч Д.Өийн 2,438,000 төгрөг гаргуулах хариуцагч Ж.М, Д.Э нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ө, Э.А нарт холбогдох 3,720,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 22-45 УНЧ улсын дугаартай приус маркийн автомашинаар хангуулах хариуцагч Ж.М, Д.Э нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,160 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,350 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.М, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА