Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 213

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0225/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Я.Я.Б- түүний өмгөөлөгч Д.Тэрбиш нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт ********** Я.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000478 дугаартай хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********** Я.Б- /РД: / 1988 оны 11 дүгээр сарын 26-нд Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эх, эгч, ах, нарын хамт ********** тоотод оршин суудаг, урьд

1. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээр 2004 оны 7 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээр 2008 оны 01 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдсэнийг,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 313 дугаартай шүүгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар 145 дугаар зүйлийн 145.2-ийг, 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчилж, эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг хасч, чөлөөлж сулласан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Я.Я.Б- нь 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 3 дугаар баг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн орчим иргэн С.С.Т-ийн Самсунг маркийн 250.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 8 gb-тын мемори карт зэрэг эд зүйлийг нуун далд хэлбэрээр шунахай сэдэлтээр хулгайлсан хулгайлах гэмт хэрэгт,

мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалт шүүн таслан ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Я.Я.Б- 145.1, 261.1 шийтгэх тогтоол 213

 

Шүүгдэгч Я.Я.Б- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 7 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотоос Дарханд ирээд  шууд наадмын талбай руу найз Т-, М.Ц- нарын хамт очсон. Хоёр тийшээ салж яваад цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугийн засмал дээр 2 банди байсан ба нэгнийх нь халаасанд гар утас цухуйж байсан. Баруун талын халааснаас нь гар утсыг хулгайлан авсан. Намайг авч байхад хүн харчихсан байсан лээ. Хулгайн хэрэгт шалгагдаж байх үедээ Улаанбаатар яваад ирээгүй юм. Тэгээд Улаанбаатараас баригдаж ирээд хоригдсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

Хохирогч С.С.Т-ийн мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар тал/,

Гэрч С.С.С-, М.М.Ц-, Д.Д.Х- нарын мэдүүлгүүд /хэргийн 14, 17 дугаар тал/,

Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 24 дүгээр тал/,

Эрэн сурвалжилсан тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хэргийн 71 дүгээр тал/,

Л.Л.М-ийн тайлбар /хэргийн 77 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б.Г-ийн нэхэмжлэл /хэргийн 73-75 дугаар тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 89 тоот магадлагаанд Я.Я.Б- нь хэрэг хариуцах чадвартай гэжээ. /хэргийн 85 дугаар тал/,

Я.Я.Б- нь ****** оршин суудаг гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 34 дүгээр тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 36 дугаар тал/, урьд ял ийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Я.Я.Б- нь 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул

аймгийн Дархан сум 3 дугаар баг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн орчим иргэн С.С.Т-ийн Самсунг маркийн 250.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 8 gb-тын мемори карт зэргийг халааснаас нь хулгайлсан болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.С.Т-ийн “...тэр өдөр наадмын талбай дээр өдөр 13-15 цагийн хооронд аав ээжтэйгээ явж байсан. Ундаа ааваад аав ээжийнжээ араас явах гэж байтал хүн шүргээд өнгөрсөн. Зүүн талын урд өмдний халаасанд байсан Самсунг маркийн гар утас алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар тал/,

 

гэрч С.С.С-ын ”...би 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд эхнэр Сийлэгмаа, хүү С.Т-ийн хамт Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун жигүүрээр хүйтэн кока кола ундаа аваад эргэтэл манай хүү С.Т- ааваа гар утсаа алдчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр тал/,

гэрч М.М.Ц-ын “...би утсыг нь аваагүй. Я.Б- гэдэг Улаанбаатар хотын халаасны хулгайч тэр хүний гар утсыг нь авахыг би харсан. Хажууд нь зогсож байсан эмэгтэй намайг барьсан” гэсэн мэдүүлгээр /хэргийн 17 дугаар тал/,

 

  • мөн шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатанд буюу 2012 оны 8 дугаар сарын 30-ны

өдөр бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

түүнд таслан сэргийлэх авсан тогтоол /хэргийн 25 дугаар тал/

Эрэн сурвалжилсан тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэлд: Я- овогтой Я.Б-ыг Улаанбаатар хотод эрэн сурвалжилсан ажиллагаа хийсэн. /хэргийн 71 дүгээр тал/,

Л.Л.М-ийн тайлбарт: Д.Х- эгч бид хоёрт хууль сануулаад батлан даалт бичүүлж авсан. Уг батлан даалтад Я.Я.Б-ыг дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй, дуудсан цагт бэлэн үрүүлж байх ёстойг тайлбарласан. Я.Б- цагдаа дээр шалгагдаж байгаад хаашаа явсныг мэдэхгүй алга болчихсон. Гэтэл Улаанбаатар хотоос баригдаад ирсэн. /хэргийн 77 дугаар тал/,

иргэний нэхэмжлэгч Б.Б.Г-ийн “Я- овогтой Я.Б- гэгчийг эрэн сурвалжилж, Улаанбаатар хот руу ажлын хэсэг УАЗ-469 маркийн автомашинаар явсан. Тухайн ажлын хэсэгт 3 хүн явсан. Автомашины шатахууны үнэ 192.400 төгрөг, албан хаагч нарын томилолтын зардал 213.000 төгрөг болсон. Ниит зардал 405.400 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 80-81 дүгээр тал/,

 

гэрч Д.Д.Х-гийн “...Я.Я.Б- минйи төрсөн хүү байгаа юм. Манай хүү гэрээсээ гараад сар гаран болж байна.  Хаана байгааг нь мэдэхгүй байна. Уг нь цуг амьдардаг юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 82-83 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо барагдуулаагүйгээс гадна түүнийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлахад гарсан зардлыг энэхүү шийтгэх тогтоолоор тус тус гаргуулж хохирогч болон иргэний нэхэмжлэгчид олгуулна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохын зэрэгцээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. ********** Я.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Я-гийн Я.Б-д Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.1-д зааснаар 3 /сар/ баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг журамлан шүүгдэгч Я-гийн Я.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар баривчлах ялыг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцсугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Я-гийн Я.Б-д Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.1-д зааснаар оногдуулсан 3 /сар/ баривчлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Я-гийн Я.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Я-гийн Я.Б-ы 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Я-гийн Я.Б-аас 290.000 /хоёр зуун ерин мянга/ төгрөгийг гаргуулж,

****** тоотод оршин суух хохирогч С.С.Т-т олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Я-гийн Я.Б-аас 405.400 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж,  иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн байгууллагад олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчин С.Т- болтол шүүгдэгч Я-гийн Я.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Я-гийн Я.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин С.Т- болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР