Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 211

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2012/0224/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

иргэний нэхэмжлэгч Г.Г.С-,

иргэний нэхэмжлэгч Б.Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зїйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт ******Б.Б-т холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000556 дугаартай хэргийг 2012 оны 11 дїгээр сарын 05-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******Б.Б- /РД: 1/, 1989 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, *********** ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ************* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

           

Шүүгдэгч Б.Б.Б- нь согтууруулах ундааны зїйл хэрэглэсэн їедээ 2012 оны 10 дугаар сарын 06-ны єглєє 09 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дїгээр баг Хээтэй хорооллын арын замд ***ДАХ улсын дугаартай "Х.Пит" маркийн авто машиныг жолоодож явахдаа иргэн Г.Г.Сын эзэмшлийн ****улсын дугаартай "Т.Прус" маркийн авто машиныг мєргєж улмаар осол болсон газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр найзуудтайгаа хамт пиво уусан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 06-ны єглєє хоёр найзыгаа гэрт нь хүргэж өгөх гээд ахынхаа машиныг бариад явсан. Тэгтэл Хээтэй хорооллын арын замд нэг машиныг гүйцэд түрүүлэх гэж байгаад Г.С-ын машиныг мөргөчихсөн юм. Тухайн үед би айсандаа болоод хэргийн газраас зугтаачихсан. Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 10 дугаар сарын сарын 06-ны өдөр нэг найзыгаа Өнгөт хороолол руу хүргэж өгөхөөр явж байтал Б.Ц- гэх энэ эгч манай машинд гараа өргөөд суусан юм.

 

 

             D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Б.Батбаяр-216.2-211.doc

 

Тэгээд Өнгөт рүү эргэх гэхэд нэг цагаан тэрэг хүрч ирээд миний машиныг шууд мөргөсөн юм. Удалгүй цагдаа нар ирэх үед машин барьж явсан жолооч нь өөрчлөгдсөн байсан ба Б.Б- гэх энэ залуугийн ах нь би машин барьж явсан гэж хэлж байсан. Миний машиныг засахад 2.282.000 төгрөг хүрэлцэхгүй. Учир нь би Вьетнам засварын газарт машинаа өгч засуулах тул илүү зардал гарна. Тиймээс хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 10 дугаар сарын сарын 06-ны өдөр таксинд суусан юм. Тэгээд хүрэх газраа очих үед би таксины мөнгө өгөх гээд тонгойсон чинь машин хүрч ирээд мөргөсөн. Би өөрийн биед учирсан гэмтлийнхээ хохирлын мөнгийг барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно” гэв.

 

Шүүгдэгч Б.Б.Б- нь согтууруулах ундааны зїйл хэрэглэсэн їедээ 2012 оны 10 дугаар сарын 06-ны єглєє 09 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дїгээр баг Хээтэй хорооллын арын замд ***ДАХ улсын дугаартай "Х.Пит" маркийн авто машиныг жолоодож явахдаа иргэн Г.Г.Сын эзэмшлийн ****улсын дугаартай "Т.Прус" маркийн авто машиныг мєргєж улмаар осол болсон газрыг санаатайгаар орхин зугтаасан болох нь:         

иргэний нэхэмжлэгч Г.Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 10 дугаар сарын сарын 06-ны өдөр нэг найзыгаа Өнгөт хороолол руу хүргэж өгөхөөр явж байтал Б.Ц- гэх энэ эгч манай машинд гараа өргөөд суусан юм. Тэгээд Өнгөт рүү эргэх гэхэд нэг цагаан тэрэг хүрч ирээд миний машиныг шууд мөргөсөн юм. Удалгүй цагдаа нар ирэх үед машин барьж явсан жолооч нь өөрчлөгдсөн байсан ба Б.Б- гэх энэ залуугийн ах нь би машин барьж явсан гэж хэлж байсан. Миний машиныг засахад 2.282.000 төгрөг хүрэлцэхгүй. Учир нь би Вьетнам засварын газарт машинаа өгч засуулах тул илүү зардал гарна. Тиймээс хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Б.Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би 2012 оны 10 дугаар сарын сарын 06-ны өдөр таксинд суусан юм. Тэгээд хүрэх газраа очих үед би таксины мөнгө өгөх гээд тонгойсон чинь машин хүрч ирээд мөргөсөн. Би өөрийн биед учирсан гэмтлийнхээ хохирлын мөнгийг барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч В.В.Х-ын:...”2012 оны 10 дугаар сарын 06-ны өглөө нөхрийнхөө хамтаар машинтайгаа явж байгаад...дохио өгөөд хүнээ буулгах гээд зогсох үед гэнэт тас няс гээд хүчтэй чимээ гараад манай машин хагас эргээд зогссон юм. Тэгтэл ард сууж явсан эгч ёолоод “түргэн дуудаач, хөдөлж болохгүй байна” гэхэд нь манай нөхөр бид хоёр түргэн дуудаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

гэрч Б.Б.Б-ийн:...”2012 оны 10 дугаар сарын 06-ны өглөө намайг гэртээ унтаж байхад манай дүү Б.Б- гаднаас орж ирээд надад хандан “агаа би Хээтэй хорооллын завсарт осол хийчихлээ та машинаа барьж явсан гэж хэлээд очихгүй бол дүү нь эрхийн үнэмлэхгүй болохоор балрах гээд байна” гэж хэлэхэд нь би дүүгээ бодоод ослын газарт очоод цагдаа нарт хандан “би жолооч нь байна” гэж хэлэхэд мөргүүлсэн машины жолооч намайг осол гаргасан жолооч биш байна гэдгийг хараад мэдсэн. Тэгээд цагдаа нар надаас хаагуур явсан талаар мөн жолооч нь хаана байгаа талаар асуухад нь гэртээ хариад дүүгээ дагуулж хэргийн газар ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,

гэрч Б.Б.Д-гийн:...”2012 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Шинэ хорооллоос Т.Б- бид хоёр Б.Б-аар микро хороолол руу хүргүүлэхээр Хээтэй хорооллын арын замаар явж байхад би машинд хэсэг унтачихсан байсан юм. Тэгтэл гэнэт чанга чимээ гараад би машины урд шилийг мөргөөд сэрсэн. Намайг сэрэхэд аюулгүйн дэр задарсан машинд утаа гарч байхаар нь би машинаас буугаад газар сууж байхад Б.Б- машинаас бууж ирээд бид хоёрт хандан “найз нь жолооны үнэмлэхгүй осол гаргачихлаа, тэгээд би ахыгаа уг машиныг барьж явсан гээд явууллаа, та хоёр манай ахыг ирэхээр нь жолооч нь гэж хэлээрэй” гэж хэлээд хэргийн газраас яваад өгсөн юм. Удалгүй цагдаа нар ирээд жолооч нь хаана байгааг надаас асуухад Б.Б-ын ах Б.Б- гэнэт гарч ирэхэд нь сандарсандаа жолооч нь мөн гээд хэлчихсэн юм. Тэгээд удалгүй цагдаа нар бүгдийг мэдээд Б.Б-ыг жолооч нь гэдгийг мэдээд түүнийг дагуулаад ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

гэрч Т.Т.Б-гийн:...”2012 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Шинэ хорооллын 4 дүгээр байрны гаднаас Б.Д- бид хоёрыг Б.Б- гэрт маань хүргэж өгөх гээд машинаа бариад явсан юм. Тэгтэл Хээтэй хорооллын арын зам дээр Бид нар нилээд хурдтай явж байхад урд нэг машин хөдлөөд явсан чинь Б.Б- тэр машиныг гүйцэд түрүүлэх гэж байгаад эсрэг урсгал руу ороод уг машиныг мөргөсөн...Тэгээд намайг машинаас буухад Б.Б- “найз нь жолооны үнэмлэхгүй тул ахыгаа машин барьж явсан гэж хэлүүлэхээр явуулчихъя” гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёроос жолооч нь хаана байна гэж асуух үед Б.Б-ын ах нилээд удаж байгаад ирсэн юм. Тэгээд бид хоёр Б.Б-ын ахыг жолооч нь энэ мөн гэж худал хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дахь тал/,

замын цагдаагийн шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /хэргийн 31 дахь тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-6 дахь тал/,

жолоочийн согтуурлыг шалгасан магадалгаа /хэргийн 50 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 864 тоот актын

1. “В.В.Х-ын биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 863 тоот актын

1. “Б.Б.Ц-ийн биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд ******Б.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***ДАХ улсын дугаартай "Х.Пит" маркийн авто машиныг жолоодож явахдаа иргэн Г.Г.Сын эзэмшлийн ****улсын дугаартай "Т.Прус" маркийн авто машиныг мєргєж улмаар осол болсон газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б.Б- нь иргэний нэхэмжлэгч Б.Б.Ц-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд 325.040 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд Б.Б.Ц- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Г.Г.С-ын эд хөрөнгөд учирсан хохиролд 2.282.000 төгрөгийг төлж барагдуулсан тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.Б.Б-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт “Миний машиныг засахад 2.282.000 төгрөг хүрэлцэхгүй. Учир нь би Вьетнам засварын газарт машинаа өгч засуулах тул илүү зардал гарна. Тиймээс хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд авч үзвэл шүүгдэгч Б.Б.Б- нь иргэний нэхэмжлэгч Г.Г.С-од учирсан хохирлыг бүрэн барагдуулсан нь харагдаж байна. Тиймээс Г.Г.С- нь нэмэлт зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б.Б- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 47 дахь тал/.

 

Шүүгдэгч Б.Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******Б.Б-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж улмаар осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Б.Б-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Б.Б-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Г.С- нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Б.Б.Б-ын эзэмшлийн ***ДАХ улсын дугаартай "Х.Пит" маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 660 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Б.Б.Б-ын ****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Б.Б-т буцааж олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Б.Б-т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Б.Б-т мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Б-т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.Б-т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН