Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2012/0226/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт овогт С. С.Э-д холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000517 дугаартай хэргийг 2012 оны 11 дїгээр сарын 08-ны єдєр хїлээн авч  шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С. С.Э- /РД: /, 1990 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ********* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч С.С.Э- нь ялтай байх хугацаандаа буюу 2012 оны 9 дїгээр сарын 07-ны єдрєєс 08-ны єдєр шилжих шєнє Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тємсний бригад гэх газраас иргэн Ц.Ц.З-ын ємчлєлийн аргамжаатай байсан 1 тооны адууг хулгайлж 700.000 тєгрєгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг давтан їйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…"Шүүгдэгч С.С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. “Би 2012 оны 9 дүгээр сарын 07ы єдєр хадлангийн талбай үзэх гээд өөрийнхөө хээр зүсмийн морийг унаад 8 дугаар бригад очоод буцах замдаа Төмсний бригадын ойролцоо 2 тооны адуу аргамжаатай байсныг олж харсан. Нэг нь үргээд явчихсан ба хамт аргамжаатай байсан хээр зүсмийн адуу нь аргамжаа нь сул байхаар нь хөтлөөд гэртээ авчирсан. Авчирсан хээр морио гэрээс зайтай дэрсэнд уясан. Өглөө нь нядлах гээд хашаанд оруулж ирэхэд манай эгч надад хандан “хаанаас ямар морь аваад ирэв” гэж асуухаар нь би “намайг цэргээс ирэхэд Ж- эгчийн надад амласан морийг авчирсан юм” гэж хэлсэн. Тэгээд уг морийг нядлаад зүс үл таних хүнд зарсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.  

 

         D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\С.Энхтайван-145.2-210.doc

Шүүгдэгч С.С.Э- нь ялтай байх хугацаандаа буюу 2012 оны 9 дїгээр сарын 07-ны єдрєєс 08-ны єдєр шилжих шєнє Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тємсний бригад гэх газраас иргэн Ц.Ц.З-ын ємчлєлийн аргамжаатай байсан 1 тооны адууг хулгайлж 700.000 тєгрєгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг давтан їйлдсэн болох нь:  

хохирогч Ц.Ц.З-ын:...”Манайх төмсний бригад орчмоор намаржиж байгаа юм. 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би хонио хариулж ирээд 18 цагийн орчим хээр зүсний морио хүзүүгээр нь бугуйлдаж аргамжаад гэрээсээ 50 метр орчим зайтай газар гадаслаад, уг гадаснаасаа бас нэг морь аргамжаад орхисон. Ойролцоогоор 22 цагийн орчим морио харахад хоёулаа аргамжаатай байсан. Тэр шөнө манай урд саахалт айлд хүмүүс цуглаад архидаад мотоциклтой хүмүүс ирж буцаад л байсан. Тэгээд өглөө 06 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад харахад хээр морь байхгүй бор морь аргамжаатай байсан. Тэгээд би очоод үзэхэд аргамжааг нь тайлж аваад явчихсан байсан. Аргамжсан уяа нь цагаан өгийн мяндсан хуруу орчим бүдүүн олс байсан. Тэр орчмоор мөр харах боломжгүй хар чийг унаад хоносон байсан. Алдуурсан байж магадгүй гээд тэр хавиар адуутай ойрхон харахад байхгүй байсан. Тэгээд Дархан руу орж ирээд Шийрийн бригад, 3 шар, Зулзага гээд хайгаад хоёр өдөр болоод сураг гараагүй. Тэгтэл цагдаагаас хулгайлсан хүн нь баригдсан байна гэж хэлээд ирж уулзсан. Уг алдагдсан хээр морь нь соёолон настай, тарган, цэцгэн тамгатай, богиновтор зассан дэлтэй, нуруун дээрээ жаахан цагаан үстэй, гэдсэндээ оломны жаахан олойртой адуу байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дахь тал/,

гэрч Н.Н.П-гийн:...”Би он сар өдрийг нь тодорхой санахгүй байна. 2012 оны 9 дүгээр сарын 08-ны орчим байх намайг ажил дээрээ байхад өмнө нь өөр Тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан С.Э- гэх залуу 15-16 цагийн орчим байх, ирээд надтай уулзаад адууны өрөөл мах авах уу, өрөөлийг нь зарчихлаа гэхээр нь би мэдэхгүй ээ даргатай уулз гэсэн. Тэгээд тэр даргатай уулзсан бололтой дарга “Ү” гэж дууддаг хятад надаас адууны мах авчих уу гэж асуухаар нь хүйтэн байна авчихгүй юу гэж хэлсэн.  Тэгээд тогооч, дарга хоёр машинтай яваад авчирсан. Авчирсан махыг нь харахад адууны өрөөл мах байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дахь тал/,

гэрч Д.Д.Г-ын:...”Би он, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орчим байх намайг ажил дээрээ гал тогоондоо байж  байхад “Ү” дарга мах авах уу гээд нэг залуу дагуулаад ороод ирсэн. Тухайн үед манайх махгүй болчихсон байсан юм. Тэгээд авахаар болоод “Ү” даргын Жип машинтай би хамт суугаад, нөгөө залуу морьтой байснаа морио тэр хавьд уяж орхиод гэр рүү нь явсан... Тухайн үед мах нь гэрийнхээ урд талын амбаарт модон тавиур дээр тавьчихсан байсан. Тэгээд ачаад явсан ба жигнэж үзэхэд 56,9 кг болж байсан. Тэгээд нэг кг нь 5000 төгрөгөөр тооцоод мөнгийг нь бэлэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дахь тал/,

гэрч С.С.О-ийн:...”С.Э- өглөө 08 цаг өнгөрч байх үед хашааны хаалгаар нэг хээр зүсний морь хөтлөөд оруулж ирж байсан. Тэгээд гэрт орж ирэхэд нь би түүнд хандан “юун морь вэ” гэж асуухад Ж- эгчийнхээс цэргээс ирэхэд өмчилж өгсөн морио авчирлаа гэсэн. Өмнө манай хамаатны малтай эгч С.Э-ыг цэргээс ирэхэд нь морь зүсэлж өгч байсан болохоор нэг их хараагүй юм. Ямар адуу байсныг санахгүй байна. Тэгээд би ажил руугаа явчхаад орой 17 цагийн орчимд гэртээ ирэхэд С.Э- машинтай хүн дагуулж ирээд амбаараас мах аваад ачиж өгч байсан. Тэгэхэд л мал төхөөрсөн юм байна гэж мэдсэн. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж авсан ба эрэгтэй нь Монгол биш Хятад хүн шиг байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 70 дахь тал/,

эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд Харцага овогт С. С.Э-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд С.С.Э- нь хохирогч Ц.Ц.З-т 700.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.С.Э- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан ба ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.С.Э- нь ялтай байх хугацаандаа тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С. С.Э-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар С. С.Э-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.С.Э-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч С.С.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар С.С.Э-ы эзэмшлийн “Нокиа 16-16” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 622 дугаар тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар С.С.Э-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

                       

         

                    ДАРГАЛАГЧ

                              ШҮҮГЧ                                               Ё.РИНЗААН