Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 111/ШШ2018/0028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Ж.Чимиддорж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар НҮ-ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга *******, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга нарт холбогдох 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , ******* сумын засаг дарга , ******* ХХК-тай байгуулж, Баянхонгор аймгийн Засаг даргын баталсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  НҮ-ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:  ******* ******* ******* ******* НҮ-ТББ (цаашид ТББ гэх) нь 2015.06.22-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өөрийн дүрэмд заасан зорилгын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг эрхэлж байна. Үүнд:

1/ Байгаль орчныг хамгаалах, энэ чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах,

2/ Байгаль орчинд хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх асуудлыг шүүх болон бусад төрийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх.

Төрийн бус байгууллага нь Баянхонгор аймгийн ******* сумд үйл ажиллагаа явуулдаг. ТББ-ын гишүүд, удирдлагууд нь тус нутгийн хүмүүс бөгөөд төрсөн , амьдран, аж төрж буй газар , байгаль орчноо хамгаалах, тус сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах,хамгаалах зорилгоор тус ТББ-ыг үүсгэн байгуулсан.Тийнхүү зорилгынхоо хүрээнд тус сумын иргэдийн дуу хоолой, хүсэл зоригийг төрийн байгууллагад уламжлах, байгаль орчныг хамгаалахтай холбоотой аливаа асуудалд тус сумын иргэдийг төлөөлөн оролцсоор ирсэн.

Төрийн бус байгууллага нь дор дурдсан хуулийн холбогдох заалтуудын дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй болно. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ... 2/ Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин. хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуүдлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:

18.3.1. нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;

18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.

Хоёр. Захиргааны гэрээ илт хууль бүс болох үндэслэл

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно., 52.2.5-д хуульд заасан бусад харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. гэж тус тус заасны дагуу энэхүү гэрээ нь захиргааны гэрээ юм.

Маргаан бүхий гэрээ илт хууль бус болох дараах үндэслэлүүд байна. Үүнд:

Гэрээ байгуулагч компани нь эрх зүйн чадамжгүй /55.1.9/

Засаг дарга нар нь маргаан бүхий гэрээг ******* ХХК-тай байгуулсан. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулахаар заасан байдаг.

Тусгай зөвшөөрөлгүй компанитай маргаан бүхий гэрээг байгуулах нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.6, Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д тус тус заасны дагуу эрх зүйн чадвар, чадамжгүй этгээдтэй хэлцэл байгуулсан болохыг илтгэдэг.

Маргаан бүхий гэрээ нь холбогдох хуулиуд болон хэм хэмжээний актыг зөрчсөн /ЗЕХ-ийн 55.1.1/

а. Сонсох ажиллагааг хийгээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1 (захиргааны акт), 11.1,2-т (захиргааны гэрээ) заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу маргаан бүхий гэрээг байгуулахад Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам, тэр дундаа захиргаанышийдвэр гаргах ажиллагааны оролцогчийг тодорхойлох /13 дугаар зүйл/, оролцогчийн эрх /15 дугаар зүйл/, шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх /22 дугаар зүйл/, нөхцөл байдлыг тогтоох /24 дүгээр зүйл/,нотлох баримт цуглуулах (25 дугаар зуйл), оролцогчийг сонсох (26 дугаар зүйл), сонсох ажиллагааг явуулах (27 дугаар зүйл) хэрэгжих ёстой.

Гэтэл эдгээр ажиллагааг Засаг дарга нар хийгээгүй. Эдгээр ажиллагааг хийснээр ******* ХХК нь алт олборлолт хийх эрхтэй эсэх, байгаль орчныг хамгаалах талаар холбогдох шаардлага хангасан этгээд мөн эсэх, алт олборлолтын үйл ажиллагааны улмаас тухайн нутгийн (3 дугаар багийн) ард, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах, энэ талаар малчид, иргэдийн санал, бодлыг сонсох үүрэгтэй байсан.

b. Байгаль орчныг хамгаалах талаарх холбогдох хууль, журмын заалтыг зөрчсөн

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д "... аймаг, сумын Засаг дарга нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хангах,

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.18-д ... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... тухайн жилдээ 1 олборлолт явуулсан талбайдаа ... нөхөн сэргээлт хийх гэж тус тус заасны дагуу холбогдох зөвшөөрөл, байгаль орчныг хамгаалах баримт бичгийн шаардлага хангаагүй компанитай алт олборлолт хийлгэх агуулга бүхий заалттай гэрээ байгуулсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014.01.06-ны өдрийн А/05 дугаатай тушаалаар батлагдсан Иргэн, аж ахуй нэгж байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. гэж заасны дагуу маргаан бүхий гэрээг гагцхүү тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах атал тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбайд нь гэрээгээр ажиллаж байгаа компанитай байгуулсан.

Угтаа дээрх гэрээг байгаль орчныг хамгаалах үүрэг хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах учиртай атал хамаагүй компанитай байгуулсан. Засаг дарга нар нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдтэй Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д заасан гэрээг байгуулах эрхгүй.

Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу уурхай дээр байлгавал зохих Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Уулын ажлын төлөвлөгөө, Ус ашиглах зөвшөөрөлгүйгээр алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаагийн улмаас байгаль орчинд ихээхэн хохирол учирч, газар эвдэгдэж байна /Холбогдох зөвшөөрөл, баримт бичиггүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа болохыг нь нотлох Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг хавсаргав/.

Маргаан бүхий Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2018 онд төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан орон нутгаас санал болгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан хандив, хөрөнгө оруулалт олгох ба хэмжээ нъ 100 сая /зуун сая/ төгрөгт багтана. Хандивыг доорх дурдсан хугацаанд энэхүү банкны дансаар шилжүүлж өгнө. Баянхонгор аймгийн ОНХС /орон нутгийн хөгжлийн сан/-ын дансанд 2018.06.30-ны өдрийн дотор 50 сая төгрөг, 2018.07.15-ны өдрийн дотор 20 сая төгрөг ******* сумын ОНХС-ын дансанд 2018.07.15-ны өдрийн дотор 30 сая төгрөг өгөхөөр заасан.

Засаг дарга нар нь хууль бус алт олборлолт хийлгэх тухай энэхүү гэрээг байгуулсныхаа хариуд орон таа хууль бр хөрөнгө оруулалт авахаар энэ заалтад тусгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан гэрээ нь сумдаа хандив мөнгө авах асуудлыг зохицуулахгүй. Тийм агуулгатай гэрээ байгуулахыг уг заалтаар зөвшөөрөөгүй. Мөн Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийг бүрдүүлэх эх үүсвэрийг тодорхой зааж өгсөн бөгөөд хууль бус алт олборлолт хийлгэж хандив, мөнгө авч орон нутгийн төсвийг бүрдүүлнэ гэсэн заалт байдаггүй. Энэ нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн.

3. Захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан /ЗЕХ-ийн 55.1.2/ Алт олборлолт хийлгэж сумдаа хөрөнгө оруулалт, хандив авах агуулгаар маргаан бүхий гэрээг байгуулж Захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, олборлолт хийлгэж олсон орлогоос нь орон таа шууд хөрөнгө оруулалт авах харилцааг захиргааны гэрээгээр зохицуулахгүй. Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу татвар, төлбөр байдлаар улсад тушаагдсан төлбөрөөс тодорхой хувь хэмжээгээр орон руу хуваарилдаг. Харин уурхайн компаниас шууд мөнгө авах харилцааг захиргааны гэрээгээр зохицуулахгүй.

******* ХХК нь яг дээрх байдлаар, адил агуулга бүхий гэрээг 2017 онд мөн байгуулж, алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд тухайн жилдээ нөхөн сэргээлт хийгээгүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр ******* сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн ИНХ-аас тогтоол гарч сумын засаг дарга болон ИТХ-д танилцуулсан боловч ямар ч шийдвэр гараагүй, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй болно /Багийн ИНХ-ын тогтоолууд болон холбогдох бусад баримтуудыг хавсаргав/.

Нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг бус нийтийн ашиг сонирхолыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй этгээд болохынхоо хувьд доор дурдсан холбогдох хуулийн зохицуулалтуудын дагуу шүүхийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд холбогдох тэмдэгтийн хураамжийг тушаагаагүй болно. Үүнд:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин. хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:

18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;

18.3.2. дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.

2.Захиргааны хэрэг нгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуүлиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг;

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.13 .захиргааны хэргийн шүүхэд хандаж нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл.

Маргаан бүхий гэрээг сумын болон аймгийн Засаг дарга нар хамтран байгуулсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх боломжгүй. Учир нь сумын Засаг даргын шийдвэрийг хянах эрхтэй аймгийн Засаг дарга нь уг гэрээг зөвшөөрөн баталсан байдаг.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу илт хууль бус /хууль зөрчсөн/ гэрээний хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон нэхэмжлэл гаргах хугацаа хамаардаггүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Баянхонгор аймгийн Засаг дарга *******, ******* сумын засаг дарга болон ******* ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгөхийг шүүхээс хүсье. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  ******* ******* ******* ******* ТББ-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, ******* ХХК-ийн хооронд Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх.ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч байгууллага гэрээг илт хууль бусад тооцуулахаар зардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэл үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжпэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээдараах байдлаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

1.3ахиргааны ерөнхий хуүлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар аль нэг тал эрх зүйн чадамжгүй гэх үндэслэлийн тухайд: Гэрээний оролцогч талуудын эрх зүйн чадвар, чадамжийн асуудал нь иргэний хууль тогтоомжид заасны дагуу тодорхойлогдоно. Эрх зүйн чадамж нь зөвхөн иргэнийн хувьд яригдах бөгөөд хуулийн этгээдийн хувьд эрх зүйн чадвартай байх асуудал бий. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэнийэрхзүйнчадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан суугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж заасны дагуу ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг үндэслэн эрх зүйн чадвартай гэж ойлгоно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Оролцогчийг хуульд заасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаардана. Гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байна. Мөн ******* ХХК-тай ашигт малтмалын талбайд нөхөн сэргээлт явуулах гэрээг хийсэний үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээх эрхээ гэрээгээр ******* шилжүүлсэн байна.

2.3ахиргааны ерөнхий хуулийн 55.1.1. дэх хэсэгт зааснаар холбогдох хууль, хэмхэмжээний актыг зөрчсөн эсэх талаар:

А. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ захиргааны гэрээг байгуулахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Гэж заасан ба маргаан бүхий гэрээний хүрээнд сумын иргэд, малчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй билээ. Уг гэрээгээр сумын иргэдийг ажлын байраар хангахыг, сумын иргэдийн байгуулсан хоршооноос хүнсний ногоо авахыг үүрэг болгосон, иргэдэд ач тустай гэрээ билээ. Гэрээний 2 талын саналаар харилцан тохиролцож байгуулж байгаа тул гуравдагч этгээдэд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ******* ХХК зөвхөн нөхөн сэргээлтийн ажлыг ******* ХХК-аар туслан гүйцэтгэтгүүлэхээр гэрээ байгуулсан байх бөгөөд туслан гүйцэтгэгч компани нь ялгаагүй байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг сумын иргэдэд нээлттэй байлгах, иргэдийн хоршооллыг дэмжиж орон т ашиг т үлдээх ёстой гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг хүлээсэн.

3. Захиргааны ерөнхий хуулийн 55.1.2 дахь хэсэгт заасан Захиргааны гэрээгээрзохицуулагдахгүй харилцааг зохицуулсан гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ огт үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Бид гэрээгээр ямар ч хөрөнгө оруулалтыг шууд орон нутгийн төсөвч төвлөрүүлэх талаар тохиролцоогүй билээ. Гэрээг Монгол Улсын засгийн газрын 197 дугаар тогтоолоор баталсан загварын дагуу ажпын байрыг нэмэгдүүлэх, хоршооллыг дэмжих зэрэг агуулга бүхий тохиролцоог хуулийн хүрээнд байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын харъяат ******* тэргүүнтэй НҮ ТББ-ын нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцлаа. Миний бие тус компаний нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг аймгийн Засаг дарга *******аас авч сумын Засаг даргын захирамжаар Нөхөн сэргээлтэд хяналт тавих ажлын хэсэг-ийг байгуулж ажиллаж байсан болно. Тиймээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгээ уламжилъя гэжээ.

Хамтран хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ******* ******* ******* ******* ТББ-аас гаргасан нэхэмжлэлтэйтанилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга, ******* ХХК-ийн хооронд Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх.ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч байгууллага гэрээг илт хууль бусад тооцуулахаар зардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэл үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжпэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээдараах байдлаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

1.3ахиргааны ерөнхий хуүлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар аль нэг тал эрх зүйн чадамжгүй гэх үндэслэлийн тухайд: Гэрээний оролцогч талуудын эрх зүйн чадвар, чадамжийн асуудал нь иргэнийхууль тогтоомжид заасны дагуу тодорхойлогдоно. Эрх зүйн чадамж нь зөвхөн иргэнийн хувьд яригдах бөгөөд хуулийн этгээдийн хувьд эрх зүйн чадвартай байх асуудал бий. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрхзүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан суугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж заасны дагуу ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг үндэслэн эрх зүйн чадвартай гэж ойлгоно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Оролцогчийг хуульд заасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаардана. гэжзаасанхуулийншаардлагад нийцэж байна. Мөн ******* ХХК-тай ашигт малтмалын талбайд нөхөн сэргээлт явуулах гэрээг хийсэний үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээх эрхээ гэрээгээр ******* шилжүүлсэн байна.

2.3ахиргааны ерөнхий хуулийн 55.1.1. дэх хэсэгт зааснаар холбогдох хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх талаар:

А. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ захиргааны гэрээг байгуулахдаа сонсох ажиллагаахийгээгүй гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг тЗахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Гэж заасан ба маргаан бүхий гэрээний хүрээнд сумын иргэд, малчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй билээ. Уг гэрээгээр сумын иргэдийг ажлын байраар хангахыг, сумын иргэдийн байгуулсан хоршооноос хүнсний ногоо авахыг үүрэг болгосон, иргэдэд ач тустай гэрээ билээ. Гэрээний 2 талын саналаар харилцан тохиролцож байгуулж байгаа тул гуравдагч этгээдэд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ******* ХХК зөвхөн нөхөн сэргээлтийн ажлыг ******* ХХК-аар туслан гүйцэтгэтгүүлэхээр гэрээ байгуулсан байх бөгөөд туслан гүйцэтгэгч компани нь ялгаагүй байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг сумын иргэдэд нээлттэй байлгах, иргэдийн хоршооллыг дэмжиж орон т ашиг т үлдээх ёстой гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг хүлээсэн.

З.Захиргааны ерөнхий хуулийн 55.1.2 дахь хэсэгт заасан Захиргааны гэрээгээрзохицуулагдахгүй харилцааг зохицуулсан гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ огт үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Бид гэрээгээр ямар ч хөрөнгө оруулалтыг шууд орон нутгийн төсөвч төвлөрүүлэх талаар тохиролцоогүй билээ. Гэрээг Монгол Улсын засгийн газрын 197 дугаар тогтоолоор баталсан загварын дагуу ажпын байрыг нэмэгдүүлэх, хоршооллыг дэмжих зэрэг агуулга бүхий тохиролцоог хуулийн хүрээнд байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  НҮ-Төрийн бус байгууллага 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , ******* сумын засаг дарга , ******* ХХК-тай байгуулж, Баянхонгор аймгийн Засаг даргын баталсан гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ...захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуүлиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг хэлнэ... ,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т ...Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь. хүрээлэн байгаа орчин хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж тус тус зааснаар нэхэмжлэгч  Төрийн бус байгууллага нь нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ нь Төрийн бус байгууллагын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 000059086 бүхий 0371001075 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  Төрийн бус байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаар Дүрэмд өөрчлөлт оруулсан тогтоолоор тогтоогдож байна .

Хариуцагч Баянхонгор аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Төрийн бус байгууллага нь 3 жил үйл ажиллагааны тайлангаа гаргаж өгөөгүй учраас 3 жил үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдохгүй байна гэж маргаж байгаа бөгөөд тус байгууллага нь 3 жил үйл ажиллагааны тайлангаа гаргаж өгөөгүй болох нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/920 дугаар  Төрийн бус байгууллага нь сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайлангаа тус хэлтэст ирүүлээгүй байна...гэсэн албан бичгээр тогтоогдож байгаа боловч Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байсан болох нь Төрийн бус байгууллагын ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ******* сумын засаг дарга, ******* сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргад холбогдуулж, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр, Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол ,Баяхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоол, Баяхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр тогтоол ,Баяхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Баяхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн Иргэдийн ниййтийн хурлын тогтоол, /дээрх тогтоолуудын тогтоох хэсэгт тус төрийн бус байгуулагын саналыг үндэслэсэн гэж дурьдсан байна/ Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06 /6022 дугаар албан бичигт...  Төрийн бус байгууллага нь ******* ХХК нь... тусгай зөвшөөрөлгүй ,бичиг баримтын бүрдэл дутуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын газар байгаль орчин аялал жуулчлалын газраас удаа дараа үйл ажиллагааг зогсоодог боловч үргэлжлүүлэн ажилсаар байгааг дурдьсан байна.Энэ хууль бус ажлыг таслан зогсоож,хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулахгүй байх арга хэмжээ авна уу...гэсэн албан бичиг,Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09/2828 дугаар  Төрийн бус байгууллагын НҮ-ТББ ын удирдах зөвлөлийн дарга тэргүүн *******д Хариу хүргүүлсэн тухай албан бичгүүдээр тогтоогдож байна.

Маргаж байгаа газарт ******* ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ газартаа нөхөн сэргээлт явуулахыг зөвшөөрч ******* ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Үүний дагуу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр Байгаль орчныг хамгаалах ,нөхөн сэргээлт хийх уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ,ажлын байр нэмэгдүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт ,хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , ******* ХХК-тай гэрээг байгуулж, уг гэрээг Баянхонгор аймгийн Засаг даргын баталсан байна.

Мөн ******* ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй болох нь Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06 /6022 дугаар ...тусгай зөвшөөрөлгүй, бичиг баримтын бүрдэл дутуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын газар, байгаль орчин аялал жуулчлалын газраас удаа дараа үйл ажиллагааг зогсоодог боловч үргэлжлүүлэн ажилласаар байгааг дурьдсан байна.Энэ хууль бус ажлыг таслан зогсоож,хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулахгүй байх арга хэмжээ авна уу... гэсэн албан бичгээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа ******* ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй гэдэгт маргаагүй болно.

******* ХХК ******* ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан боловч уг гэрээний 4 /дөрөв / дүгээр хэсэгт ...Гүйцээн баяжуулсан болон алт цэвэршүүлэх тушаах... гэх хэсэг байх бөгөөд эндээс харахад ашигт малтмал олборлох гэрээ байжээ гэж шүүх дүгнэлээ.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ХХК нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллах ёстой байтал Ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй ******* ХХК гэрээ байгуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. гэж заасныг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч... маргаж байгаа газарт ******* ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ газартаа нөхөн сэргээлт явуулахыг зөвшөөрч ******* ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхээ шилжүүлсэн. ******* ХХК ашиглах эрхийг нь шилжүүлж аваад байгаль орчныг хамгаалах ,нөхөн сэргээлт хийх уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг.

Ашигт малтмалын туай хуулийн 49 дүгээрзүйлийн 49.1-т ...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуульКомпанийн тухайНөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно..., 49.2-т ...Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно..., 49.3-т ...Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно...гэж заасан байдаг бөгөөд хуулинд зааснаас бусад хэлбэрээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг бусдад шилжүүлэхгүй бөгөөд энэ ашигт малтмал ашиглах эрхийг шилжүүлэх эрх ******* ХХК-д байхгүй. ******* ХХК-д ашигт малтмал олборлох эрх үүсэхгүй .

Мөн ******* ХХК ******* ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй зөвхөн алт олборлох нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байхад энэ гэрээг үндэслэсэн хэрнээ дээрх гэрээ байгуулсан хоёр ххк-нуудын хооронд байгуулаагүй уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ,ажлын байр нэмэгдүүлэх хамгаалах , уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ,ажлын байр нэмэгдүүлэх зэрэг харилцааг зохицуулсан гэрээг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт ,хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , ******* ХХК-тай байгуулж, Баянхонгор аймгийн Засаг даргын уг гэрээг баталсан нь буруу байна.

******* ХХК нь хууль бр алт олборлож байгаа учраас үйл ажиллаагааг удаа дараа зогсоодог болох нь Баяхонгор аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн2018 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 04/05/347-1 дүгээр Үйл ажиллагааг түр зогсоох тухай акт Баянхонгор аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 05/04/377-3 дугаар Үйл ажиллагааг түр зогсоох тухай акт Монгол улсын байгаль үрчин аялал жуулчлалын яамны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06 /6022 дугаар албан бичигт ... тусгай зөвшөөрөлгүй ,бичиг баримтын бүрдэл дутуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын газар, байгаль орчин аялал жуулчлалын газраас удаа дараа үйл ажиллагааг зогсоодог боловч үргэлжлүүлэн ажилласаар байгааг дурьдсан байна.Энэ хууль бус ажлыг таслан зогсоож,хууль зөлчсөн үйл ажиллагааг явуулахгүй байх арга хэмжээ авна уу...гэсэн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/59 дугаар Баянхонгор аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын Төрийн бус байгууллагад Хариу хүргүүлсэн тухай албан бичиг Монгол улсын ерөнхий Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/1722 дугаар албан бичиг, Байгаль орчны улсын хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зөрчлиййн талаарх гомдол мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.

Хуулийн этгээдүүдийн байгуулсан нөхөн сэргээлтийн ажил гүйтэтгэх гэрээ хууль бус хэлцэл байна гэж захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөхгүй бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж буй нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар гэрээг байгуулан ажилласан буруу гэж шүүх дүгнэсэн учраас ******* ХХК-ийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж, нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд ашигт малтмалаа ашиглах эрхтэй, ашигласныхаа дараа нөхөн сэргээлт явуулах үүрэгтэй байдаг. Харин ******* ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй учраас ашигт малтмал олборлох эрх байхгүй нь хууль зөрчсөн байгаа учраас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж, нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзлээ.

Ашигт малтмал ашиглах эрх, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогддог бөгөөд анхнаасаа ******* ХХК ******* ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй зөвхөн алт олборлох нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулах үеэс цаашлаад 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дугаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , ******* сумын засаг дарга , ******* ХХК-тай байгуулж, Баянхонгор аймгийн Засаг даргын батлах үед ч гэрээний талууд ******* ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох гэж байгааг мэдэж байсан мөртлөө гэрээ байгуулсан нь уг гэрээ байгуулагдахдаа хууль зөрчиж хийсэн хууль бус гэрээ байжээ гэж үзэж байна.

Шүүх ******* ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар захирамж гарган шийдвэрлэсэн боловч ******* ХХК -ний 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд ирүүлсэн тайлбарт ...******* ХХК цаашид энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болно.... гэсэн тайлбар гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай 7 дугаар зүйлийн 7.1,42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Байгаль орчныг хамгаалах ,нөхөн сэргээлт хийх уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ,ажлын байр нэмэгдүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт ,хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга , ******* сумын засаг дарга , ******* ХХК-тай байгуулж, Баянхонгор аймгийн Засаг даргын баталсан гэрээг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ