Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

                             

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нарийн бичгийн дарга:Н.Номинчимэг;

Иргэдийн төлөөлөгч: Л.Баянцэцэг,

Улсын яллагч: С.Мөнхгэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч: Х.Баасанжаргал /ҮД: 0049/

Хохирогч Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр,

Хохирогч Капитал банкны төлөөлөгч: С.Бямбацэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Монгол банкны төлөөлөгч: М.Нинжбадгар,

Иргэний нэхэмжлэгч "Бест кридет" ББСБ-н төлөөлөгч: С.Дагиймаа,

Шүүгдэгч М.Оюун-Амгалан, түүний өмгөөлөгч: Д.Дашдорж /ҮД: 20-90/,

Шүүгдэгч Б.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч: Ц.Баасандорж /ҮД: 00-57/,

Шүүгдэгч О.Баттулга, түүний өмгөөлөгч: Г.Бат-Отгон /ҮД: 05-09/,

Шүүгдэгч Л.Бямбабаяр, түүний өмгөөлөгч: Б.Цэцэнбилэг /ҮД: 08-87/,

Шүүгдэгч, хохирогч Ч.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч: Л.Энхтунгалаг /ҮД: 03-88/,

Шүүгдэгч Г.Бадамцоо, түүний өмгөөлөгч: Б.Лхамсүрэн /ҮД: 01-32/,

Шүүгдэгч Г.Болормаа, түүний өмгөөлөгч: Л.Даваасүрэн /ҮД: 05-94/

Иргэний нэхэмжлэгч Х.Бямбасүх, Янжмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар М.Оюун-Амгаланд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Алтанцэцэг,  О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20835541 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол улсын иргэн, 1958.03.08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,                   58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдїїдийн хамт Сонгинохайрхан дїїргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЧП58030800, Малчин овогт Магваны Оюун-Амгалан;

 

2. Монгол улсын иргэн, 1967.08.13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдїїдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, БХТН-ийн 13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ПЭ67081304, Авжийнхан овогт Баастын Алтанцэцэг;

 

3. Монгол улсын иргэн, 1973.07.25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Баянгол дїїргийн 2 дугаар хороо, 77 дугаар байрны 27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УГ73072515, Бүрэн овогт Оюуны Баттулга;

 

4. Монгол улсын иргэн, 1963.11.09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, химийн лаборант мэргэжилтэй, ам бүл 4 нөхөр, хүүхдїїдийн хамт Баянгол дїїргийн 1 дїгээр хороо, 4 дүгээр байрны 56 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЧЙ63110905, Онжуул овогт Лхасүрэнгийн Бямбабаяр;

 

5. Монгол улсын иргэн, 1974.01.25-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдїїдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар байрны  5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЧВ74012585, Авгуус овогт Чойжилын Эрдэнэчимэг;

 

6. Монгол улсын иргэн, 1966.06.05-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдїїдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 23 дугаар гудамжны 375 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2008.09.03-ны єдрийн  Сїхбаатар дїїргийн шүүхийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 cap хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелїїлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Х368060529, Олхонууд овогт Гиймаагийн Бадамцоо;

 

7. Монгол улсын иргэн, 1973.03.03-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 729 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ДЮ73030322, Мухар овогт Гомбосүрэнгийн Болормаа.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Яллагдагч М.Оюун-Амгалан нь:

1. 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Бямбабаяртай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 15.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2. 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Л.Бямбабаяртай бүлэглэн хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4-56 тоот байрны гэрчилгээг Л.Бямбабаярын нэр дээр хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 45.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.30 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Хандтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 14 тоот орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3.20 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

4. 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн З.Тунгалагт "зээлийг өөрөө хариуцаж 2-3 сарын дотор төлнө" гэж хуурч мэхлэн, "Анод" банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авахуулж, итгэл эвдэн залилсан,

5. 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Капитал" банкны тооцооны 903 дугаар төвөөс 12.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

6. 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр М.Баатархуягтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б дугаар байрны 60 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр, хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвд байрлах "Капитал" банкны тооцооны 4 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

7. 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдөр М.Ганхуягтай бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвд байрлах "Капитал" банкны тооцооны 4 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

8. 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр А.Бямбацогтой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьж уг байрны өмчлөгч О.Оюунбатын гарын үсгийг хуурамчаар зурж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саппоро" худалдааны төвд байрлах “Хас” банкны тооцооны төвөөс 25.000.000 төгрөгийг, 24   сарын хугацаатай, сарын 2,25 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

9. 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Эрдэнэчимэгтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр, хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 55.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

10. 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Б.Цэрэнбаттай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр, хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

11. 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр О.Баттулгатай бүлэглэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 70 тоот байрыг барьцаанд тавьж, барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 21,650 ам доллар буюу 24,954,439 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

12. 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 27 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Бест кредит" банк бус санхүүгийн байгууллагаас 22,000 ам доллар буюу 25,723,500 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

13. 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүрэг Чингүнжавын гудамж К-104 дүгээр байранд байрлах "Чаданхүү" ХЗХоршооноос 18.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

14. 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бат-Инвест" банк бус санхүүгийн байгууллагаас 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

            15. 2007 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

            16. 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Н.Эрдэнэцэцэгтэй бүлэглэн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23б байрны 86 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 7.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

  1. 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Алтанцэцэгтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид үйлчилгээний төвийн "Монгол шуудан" банкны тооцооны 11 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,
  2. 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.Алтанцэцэгтэй бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,
  3. 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Л.Бямбабаяртай бүлэглэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4 дүгээр байрны 56 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийг 12 capын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

20. 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Энхбайгальтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 6 дугаар байрны 57 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 7.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарнн 2,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

            21. 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр О.Баттулгатай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15      дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим “зээл аваад өгнө” гэж хуурч, иргэн Р.Нямдаваагаас 20.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай,, хоногийн 0,3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

  1. 2006 оны 11 дүгээр сард иргэн Х.Уранчимэгээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кинотеатрын орчим 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр 8.000.000 төгрөгийг хуурч мэхлэн, итгэл эвдэн залилсан,
  2. 2008 оны 02 сарын 19-ний өдөр, 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд иргэн Х.Алтангэрэлээс 3-4 хоногийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр хуурч, нийт 26.000.000 төгрөгийг итгэл эвдэн залилсан,
  3. 2008.03 сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "барьцаанд байгаа хямдхан хашаа байшин авч өгнө" гэж хуурч мэхлэн, иргэн О.Оюунбаясгалангаас 9.000.000 төгрөгийг итгэл эвдэн залилсан,
  4. 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах "Бест кредит" Банк бус санхүүгийн байгууллагад хохирогч О.Оюунбаясгалангийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 27 тоот байрыг нь иргэн Д.Маринаагаар барьцаанд тавиулж 13.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

26. 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

  1. 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,
  2. 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б.Хандтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,
  3. 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Маринагийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байрны 25 тоот байрыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, К-104 дүгээр байранд байрлах "Чаданхүү" ХЗХоршоонд 15.000.000 төгрөгөөр 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр барьцаанд тавиулж итгэл эвдэн залилсан,
  4. 2007 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Ч.Эрдэнэчимэгээр төрсөн дүү Ч.Эрдэнэмөнхийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 11-дүгээр байрны 11 тоот орон сууцыг П.Нарантуяагийн нэр дээр шилжүүлж, Монгол шуудан банкны 14 дүгээр салбараас авсан 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,
  5. 2007 онд иргэн О.Оюунбатын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот, мөн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дүгээр байрны 14 тоот, Сонгино-Хайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 104 тоот гурван орон сууцны бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, өөрийн өмчлөлд болон бусдын өмчлөлд шилжүүлэн өмчлөх эрхийг болон 165.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулан, итгэл эвдэн залилсан,
  6. Ж.Пүрэвсүрэн, Б.Алтанцэцэг нартай бүлэглэн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдүүлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

33.    Х.Бямбасүхтэй бүлэглэн 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г. Бадамцоогоор хуурамчаар үйлдүүлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан.

34. Төрсөн эцэг Б.Магваныг хуурч мэхлэн, орон сууцны хамтран өмчлөгчөөс хасч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 56-33 тоот орон сууцыг, 2006 оны 5- дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд талд байрлах нотариатын газарт С.Янжмаад 38.500.000 төгрөгөөр зарж, хохирогч Уянгыг итгэл эвдэн залилж нийт 796.177.939 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэргүүдийг гардан зохион байгуулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэн үйлдсэн,

2. Яллагдагч Б.Алтанцэцэг нь:

1. 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид үйлчилгээний төвийн "Монгол шуудан" банкны тооцооны 11 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, capbiH 2,4 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2.2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Уранбилэгтэй бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,50 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

4.2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б.Тунгалагтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Мөнгөн тагш" дэлгүүрт иргэн Б.Ариунболдоос 8.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

5. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдүүлэн 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс Б.Уранбилэгийн нэр дээр авсан 12.000.000 төгрөгийн зээлийг Л.Хишигдоржоор чөлөөлүүлж 12.500.000 төгрөгийг тус тус итгэл эвдэн залилсан,

     6. Ж.Пүрэвсүрэн, М.Оюун-Амгалан нартай бүлэглэн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамаар үйлдүүлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж нийт 87.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн,

 

З. Яллагдагч О.Баттулга нь:

1. 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн ХанУул дүүргийн 15 дугаар xopooны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим "зээл аваад өгнө" гэж хуурч мэхлэх аргаар иргэн Р.Нямдаваагаас 20.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, хоногийн 0,3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2.2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 61 дүгээр байрны 70 тоот байрыг барьцаанд тавьж барьцааны гэрээг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир-Ундраа Инвест” ХЗХоршооноос 21,650 ам доллар буюу 24,954,439 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж нийт 44.954.439 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн,

 

4. Яллагдагч Ч.Эрдэнэчимэг нь

 1. 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 55.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн,

 

5. Яллагдагч Л.Бямбабаяр нь:

1. 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анод” банкны тооцооны 23 дугаар төвөөс 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2.2008 оны 05 сарын 12-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4-56 тоот байрны гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 45.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.30 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4 дүгээр байрны 56 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шуудан” банкны тооцооны 5 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж нийт 80.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулан дээрх гэмт хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн,

 

6. Яллагдагч Г.Бадамцоо нь:

1. М.Оюун-Амгалан, М.Баатархуяг нартай бүлэглэн 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б дугаар байрны 60 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТӨВД байрлах "Капитал" банкны тооцооны 4 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2. М.Оюун-Амгалан, М.Ганхуяг нартай бүлэглэн 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5б байрны 33 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТөвд байрлах "Капитал" банкны тооцооны 4 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Капитал" банкны тооцооны 903 дугаар төвөөс 12.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

4. М.Оюун-Амгалан, Б.Ханд нартай бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын               23-ны өдөр Б.Хандтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 16 дугаар байрны 14 тоот орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3.20 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

5. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүрэг Чингүнжавын гудамж К-104 дүгээр байранд байрлах "Чаданхүү" ХЗХоршооноос 18.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

6. М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг нартай бүлэглэн 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирамид үйлчилгээний төвийн "Монгол шуудан" банкны тооцооны 11 дүгээр төвөөс 15.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

7.М.Оюун-Амгалан, Б.Алтанцэцэг нартай бүлэглэн 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 5б байрны 33 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" банкны тооцооны 5 дугаар төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

8. М.Оюун-Амгалан, А.Бямбацог нартай бүлэглэн 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьж уг байрны өмчлөгч О.Оюунбатын гарын үсгийг хуурамчаар зурж, хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саппоро" худалдааны төвд байрлах "Хас" банкны тооцооны төвөөс 25.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2,25 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр. залилсан,

9. Б.Алтанцэцэг, Б.Уранбилэг нартай бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 5 б байрны 33 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,50 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

10. Б.Алтанцэцэг, Б.Тунгалаг нартай бүлэглэн 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Мөнгөн тагш" дэлгүүрт иргэн Б.Ариунболдоос 8.000.000төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

11. Б.Алтанцэцэг, Ж.Пүрэвсүрэн нартай бүлэглэн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

12. М.Оюун-Амгалан, Х.Бямбасүх нартай бүлэглэн 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 104 тоот О.Оюунбатын орон сууцны гэрчилгээг Г.Бадамцоогоор хуурамчаар үйлдэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байрлах Анод банкны 23 дугаар салбарын тооцооны төвөөс 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

13. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 онд иргэн О.Оюунбатын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот, мөн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дүгээр байрны 14 тоот, Сонгино-Хайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 104 тоот гурван орон сууцны бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, өөрийн өмчлөлд болон бусдын өмчлөлд шилжүүлэн өмчлөх эрхийг болон 165.000.000 төгрөгийн хохирол учруулан залилж нийт 365.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн,

 

7. Яллагдагч Г.Болормаа нь:

1. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

2.М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

3. М.Оюун-Амгалантай бүлэглэн 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б.Хандтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнмөнхөөс 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилсан,

4. М.Оюун-Амгалан, Ч.Эрдэнэчимэг нартай бүлэглэн 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг, Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 55.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

5. М.Оюун-Амгалан, Б.Цэрэнбат нартай бүлэглэн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 199 тоот байрны гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг, Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир-Ундраа Инвест” ХЗХоршооноос 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр залилсан,

6. М.Оюун-Амгалан, Л.Бямбабаяр нартай бүлэглэн 2008 оны 05 сарын 12-ны өдөр хамтын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол  4-56 тоот байрны гэрчилгээг Л.Бямбабаярын нэр дээр хуурамчаар үйлдэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Анод" банкны тооцооны 23 дугаар төвөөс 45.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.30 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж нийт 165.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан ба дээрх гэмт хэргүүдэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Оюун-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Оюун-Амгалан нь энэ хэрэгт шалгагдаад 8 жилийн хугацаа өнгөрч байгаа боловч энэ хороонд миний ярьсан үнэн нь худал болж харин намайг гүтгэгч нарын үг үнэн болж байгааг эсэргүүцэн энэ хүсэлтээ бичиж байна. Би энэ хэргийг үнэн зөвөөр мэдүүлэх гэхэд байцаагч, прокурор нар сонсдоггүй байсан. Анхан шатны шүүх намайг бүрэн гүйцэд яриулахгүй, зөвхөн асуултанд хариулах төдийгөөр миний асуудал шийдэгдэж ирсэн. Би үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшдэг. Эхнээс нь хуурч мэхлэх санаа байгаагүй. Өөрийн гэр бүлээ залилан мэхэлдэг хүн надаас өөр байхгүй байх. Хүмүүс надаар мөнгө авахуулаад дараа нь аваагүй гэж гүжирдэх гэж мөнгө авахуулсан гэдгийг бүрэн ойлголоо. Надад хүн гүтгэж өөрийн өрийг бусдад тохох гэсэн санаа байхгүй. Ингэж ч хүмүүжиж ирээгүй. Миний бурхан бол зөвхөн үнэний бурхан тул надаас үнэнийг л шаарддаг. Хүн алдаагаа ухаарч хариуцлага хүлээх нь зөв. Бид бурхны өмнө илчлэгдэхгүйгээр далдлагдах зүйл байхгүй. Иймд бүх авсан мөнгөний тооцоогоо зөв танилцуулмаар байна. Хэдийгээр надад баримт байхгүй ч бүх зүйлийг шалгахад баримтгүйгээр үйлдэгдсэн зүйл огт байхгүй гэж үзэж байна. Үүнд: Нэгдүгээрт, Капитал банкнаас 42 сая төгрөг авсан байгаа. Энэ бол 3 үйлдэл. Баатархуяг, Ганхуяг, Оюун-Амгалан бүгд 42.0 сая төгрөг, Монгол шуудан банкнаас 109 сая төгрөг, 7 үйлдэл, Оюун-Амгалан, Бямбабаяр, Алтанцэцэг 2 удаа, Байгалмаа, Эрдэнэцэцэг бүгд 104 сая төгрөг, Анод банкнаас 160 сая төгрөг 9 үйлдэл, Бямбабаяр 2 удаа, Ханд, Цэрэнбат, Бямбасүх, Уранбилэг, Тунгалаг, Бямба-Эрдэнэ, Бадамцоо, Пүрэвсүрэн бүгд 160 сая төгрөг, дөрөвдүгээрт Очир Ундраа инвест ХЗХ-ноос 89.954.439 төгрөг, 3 үйлдэл, Эрдэнэчимэг, Баттулга, Цэрэнбат нар. Цэрэнмөнхөөс 50 сая төгрөг, 3 үйлдэл, Оюун-Амгалан 2 удаа, Ханд нар. Бат инвестээс 15 сая төгрөг, нэг үйлдэл Оюун-Амгалан, Бест крестээс 37.600.000 төгрөг, хоёр үйлдэл буюу Оюун-Амгалан, Оюунбаясгалан нар. Чаданхүү ХЗХ-ноос 33 сая төгрөг, 2 үйлдэл, Оюун-Амгалан, Марина  нар. Хас банкнаас 25 сая төгрөг нэг үйлдэл Оюунбатын нэрээр Бямбацогт 25 сая төгрөг авсан. Нямдаваа хувь хүн 20 сая төгрөг, Алтангэрэл 26 сая төгрөг, Оюунбаясгалан 9 сая төгрөг, Бямбацогт 25 сая төгрөг, Магвуун, Уянга нарын байр 38.5 сая төгрөг, бүгд 35 үйлдэл буюу 650.782.000 төгрөг болж байна. Оюунбатын ордероор нь бусдад шилжүүлсэн болохоор мөнгөн дүнд тооцохгүй гэж үзэж байна. Бүгд авсан бодит зээлийн зарцуулалт, нэгдүгээрт Аззаяа 59.5 сая төгрөг, энэ хүний хэрэг нь тусгаарлагдсан боловч авсан зээл нь үлдсэн болно. Жил бүрийн түрээслэсэн байран дээрээ Баатархуягаар 15 сая төгрөг авахуулсан, Хас банкны бүх асуудлыг хариуцаж, авсан зээлийн тал 12.5 сая төгрөгийг авсан Бямбацог үүнийг гэрчилнэ. Их дэлгүүрийн Капитал банкны даргатай ярьчихаад чи надад зээл аваад өгөөч гээд 15 сая төгрөг авч Аззаяад өгсөн. Дөрөвдүгээрт нь Транс капиталаас миний таньдаг эдийн засагчаас зээл авсан нь хуурамч болсон нь нотлогдож, Цогтсайхан захирал 10 сая төгрөг төлүүлсэн болно. Энэ нь Анод банкнаас Тунгалагын нэр дээр авсан зээл юм. Бүгд 59.5 сая төгрөг Аззаяа өөрийн гараар авсан. Хоёрдугаарт нь Бадамцоо өөрийн гараар хүлээж авсан зээлээ 57 сая төгрөг болгож өгөөч гэж хүссэн байсан. Энэ асуудалыг Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч нь хэлсэн байсан. Ийм учир Бадамцоо өөрийн авсан 57 сая төгрөгөө хүлээн зөвшөөрч байгаа.  Алтанцэцэг өөрийн нэр дээр авсан 37 сая төгрөгөө төлсөн болно. Алтанцэцэг, Уранбилэг, Пүрэвсүрэн хоёрын нэр дээр авсан 35 сая төгрөгөө төлсөн болно. Анод банкны эдийн засагч Тэмүүжин, захирал Баттулга нарт 65 сая төгрөг ноогдуулж байна. Энэ нь Бямбабаярын 45 сая төгрөг. Энэ нь ордер авчир гээд авч байсан. Энэ мөнгийг хаачсан гэдгийг Анод банкныхан өөрсөдөө мэднэ. Бямбасүхийн 20 сая төгрөг хаашаа хэний зээл рүү хийсэн гэдийг тогтоогоогүй. Дансны аргаар хаашаа хийсэн гэдгийг нь шалгаж өгөөгүй.  Тусгаарласан гэдэг нэрээр халхавч хийсэн. Боломжгүй бол 65 сая төгрөгийг өөрийнх нь өрийн хамт шийдүүлэх хүсэлтэй байна. Анод банкнаас би Хандын нэр дээр 20 сая төгрөг авсан. Бусад зээлийг үнэндээ мэдээгүй, оролцоогүй. Гэтэл Анодын нийт 160 сая төгрөгийн зээлээс 20 сая төгрөгийг Энхбатын байрыг шилжүүлж байгаад Цэрэнбатын зээлээр төлсөн. Энэ 160 сая төгрөг над дээр байгаа. Бямбасүхийн ордер нь Эрдэнэчимэгийн нэр дээр байсан. Би өгсөн, Анодынхан Бямбасүхийн нэр дээр шилжүүлж өгсөн. Энэ мөнгө хаашаа орсон гэдгийг мэдэхгүй. Ордер авчирч өг гэсэн. Тавдугаарт нь Болормаа. 2005 оны 08 дугаар сард охин Одмандах маань 5 жилийн дараа Германаас нөхөр, хүүхэдтэйгээ ирж хуримаа хийх гээд мөнгө аваад ирсэн байсан. Тухайн үед Болормаа нөхөр маань хоригдох гээд байна. 15 сая төгрөгөөр туслаач гэсэн. Би охиныхоо хурим хийх гэж авчирсан мөнгөнөөс нь 15 сая төгрөгийг авч Болормаад өгсөн. Дараа нь охин маань ээжээ Болормаа охиноос чинь илүү байна уу гээд доголон нулимастай явсан. Дараа нь Болормаатай уулзаж энэ байдлыг хэлсэн. 2005 оны 09 дүгээр сарын сүүлчээр Болормаа зээл чөлөөлүүлж өгөөч гэж тэр газраасаа дор нь мөнгө авна. Тэр нь Транс капитал гэж над дээр ирсэн. Надад мөнгө байхгүй харин таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд зээл чөлөөлдөг хүн дуудсан. Тэр үед Эрдэнэчимэг, Бямбасүх нар надтай хамт явж байсан. Тэгээд Транс капитал ББСБ дээр очоод энэ зээлийг нь чөлөөлүүлж өгсөн. Дараа нь зээл чөлөөлүүлсэн хүн нь олдохгүй байхаар нь би уг зээлийг Монгол шуудан банкнаас 20 сая төгрөгийн зээл авч 9 сая төгрөгийг төлсөн. Үүнийг төлж байхад Эрдэнэчимэг, Уранчимэг нар өөрсдийн нүдээр харж байсан. Уг зуслангийн цагаан бичгийг барьцаалж авсан. Уранчимэг жинхэнэ ордерийг байгуулж хадгалж барьцаанд орсон байсан ч Болормаагийн эгч Оюунчимэг манай нөхрийн ах Бадамжунай нар надаас ордераа нэхэж Оюунчимэг намайг үсдэж, манай нөхөр, Бадамжунай ах нар намайг өмөөрч бөөн асуудал болж 7 хоногийн дараа дахин ордероо гаргуулж авсан байдаг. Ингэж өгсөн мөнгөө Болормаагаас авах гэж явж байтал хойноос Оюунбат 3 ордер авч явуул гэсэн. Энэ асуудлаа Болормаад хэлэхэд ордер хийдэг хүн гэж Бадамцоог надад танилцуулсан. 2007 оноос Болормаа, би арай гэж ордер олох боллоо гэж бид хоёр хамтран 2007 оноос хойш бүх зээлийг авсан болно. Баткредит банк бус санхүүгийн байгууллагаас 15 сая төгрөгийг авсан. Үүнийг газар дээр нь Болормаагийн нөхөр Батбаяр нь авсан. Ахын уурхай зарагдах гэж байгаа туслаач гэж гэсэн тул энэ мөнгийг дахин өгсөн. Тэр үед Болормаа таны өрийг дарахад тусална гэж хэлсэн. Нөхөр маань Говь Алтай аймагт хэцүүдээд байна гээд 15 сая төгрөг олж өгсөн. Архины үйлдвэрийн бичиг баримтаа сэргээлгэх гэсэн юм 20 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд нь олж өгсөн. Дараа нь архины үйлдвэрээ ажиллахаар  нь хоёулаа өрөө дарна гэж хэлж авсан. Дараа нь Спирт авах 5 сая төгрөг авсан. Өөрийн дүүгийн байрыг Энхбайгалын нэр дээр гаргаж 7 сая төгрөг авсан болно. Бямбабаярын нэр дээр Анодын 15 сая төгрөг, энэ бол Болормаа, Бямбабаяр нарын мөнгө. Болормаа Бямбабаяр хоёрыг бөө болоход 15 сая төгрөг болсон. Дараа нь Болормаагийн нөхөр Голомт банкнаас зээл авах гэж байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаа, прокурорт баригдаж суллагдахад 20 сая төгрөг хэрэгтэй байна гээд өгсөн. Дараа нь Анодоос авсан Тунгалагын зээлийг мэдээгүй,бусад бүх зээлээс 2-3 сая төгрөг авч байсан. Иймд хамгийн багадаа 120 сая төгрөг хамгийн багадаа авсан болохыг тогтоолгохоор цагдаагаар шалгагдаж энэ зээлээс Болормаагийн Говь-Алтай аймагт байдаг ах дүү нар нь банкнаас авч байсан зээл нь төлөгдөж авсан болох нь банкны хуулгыг шалгуулах хүсэлт гаргаж байсан ч шалгаж өгөөгүй. Зургаадугаарт нь Ц.Эрдэнэчимэг 23.5 сая төгрөгийн өртэй, энэ нь Бадамцоогоор дамжуулан түүний түрээсэлдэг бааранд танилцсан болно. Эрдэнэчимэг нь 148 дугаартай хэргээр шалгагдаж хоригдож байгаад батлан даалтаар гарсан үедээ надтай танилцаж миний таньдаг Транс капитал банкнаас 8 сая төгрөг, Монгол шуудан банкнаас 15 сая төгрөгийн зээл авахуулаад алга болсон. Эргээд хоригдоод ял аваад явсан гэдгийг нь мэдэж сонсоод өөрийн эцэг Магвуун охин Уянга нараас гурван өрөө байрыг Янжмаад үнэнээ хэлж аав, дүү нарыг минь 3 жил суулгаарай гээд 50 сая төгрөгөөр зарах боломжтой байсан байрыг 38.5 сая төгрөгөөр Янжмаад зарсан. Энэ байр Янжмаагийн нэр дээр 15 сая төгрөгийн өрөнд явсан. Дээр нь Янжмаа 23 сая төгрөг нэмж өгсөн. Би энэ асуудлыг Янжмаад үнэнээ хэлээд хүний өмнөөс өр төлөхгүй бол болохгүй байна гээд тодорхой хэлж байсан. Бүгд авсан зээл 650.550.782 төгрөг болж байгаа. Иймд Аззаяагийн авсан 59.5 сая, Бадамцоогийн авсан 57 сая, Болормаагийн авсан 120 сая, Анодын Тэмүүжин, Гантулга нарын 15 сая, Алтанцэцэгийн 35 сая, Ц.Эрдэнэчимэгийн 23.5 сая төгрөг бүгд 360 сая төгрөг болж байна. Үлдэгдэл 290 сая төгрөг миний нэр дээр гарч байна. Энэ мөнгөний задаргаа нь банкны ажилтануудад зээлийн 10 хувийг өгдөг байсан ба үүнд 50 сая төгрөг зарцуулагдсан. Ч.Оюун, Пүрэвсүрэн нар зээл авах гэж явж байгаад баригдаж Хан-Уул дүүргийн цагдаа, прокурор нарт баригдсан. Тэд нарыг гаргаж авахын тулд 40 сая төгрөгийг прокурор, байцаагч нарт өгсөн. Энэ мөнгийг Болормаа мэдэж дамжуулсан. Үл хөдлөх хөрөнгийн газар 4 сая төгрөг, яагаад гэвэл Оюунбатын ордер өөрийн биеэр хөдөлгөж болно гэсэн гарын үсэгтэй байсан. Үүнийг хөдөлгөхийн тулд Х.Уранчимэгээр дамжуулж дээрх мөнгийг өгсөн. Үнэт цаасны ажилтанд 12 сая, 8.4 сая төгрөг өгсөн. Дамжуулагч нь Болормаа байна. Тамга тэмдгийн хүнд 3 сая төгрөг. Дамжуулагч нь Болормаа, нотариатад 3 сая төгрөг. Үүнийг би өөрийн биеэр өгсөн. Банк болон банк бус хүнд 69.758.000 төгрөгийн хүү төлсөн байна. Бид нар 2 жилийн нэг бөө рүү явдаг байсан. Багануурын Мөнгөн морьтод байдаг бөө байсан. Энэ мөнгө авсан зээлээс авдаг байсан. Хамгийн багаар бодоход 20 сая төгрөг болж байгаа. 7 хоногт нэг удаа, заримдаа 2 удаа явж бөөлүүлж унаа машинаа зарцуулж байсан. Тэр хүний амьдралыг үнэхээр өөрчилсөн. Бүгд 254 сая төгрөг зарцуулагдсан. Надад 290 сая төгрөг ноогдож байгаагаас миний өр энэ асуудалд ороогүй байхад буюу 2006 онд 36,2 сая төгрөгийн өртэй байсан. Энэ хүмүүстэй танилцаагүй байхад ийм өртэй байсан. Энэ нь Баттулгын байр 10 сая төгрөг, аав Магвууны байр 15 сая төгрөг, Маринагын байр 10 сая төгрөг буюу 35 сая төгрөгийн өртэй байсан. Энэ мөнгөнөөс хэрэглээгүй, хувь хүртээгүй хүн байхгүй. Энэ бүх зээлүүд ийм зарцуулалттай байсан гэдгийг үнэн мөнөөр нь бичиж танилцуулахыг эзэн Есүс надаас шаардаж дотор хүн маань бичиж сууна. Эрхэм шүүгч минь энэ энэ бүгдийг уншиж, нэгийг бодож, үнэнийг олно гэдэгт итгэж байна. Би энэ бүгдийг үүрээд явахад энэ бүгдийг үйлдэлцэж байсан хүмүүс гэмээ мэдэж буруугаасаа эргэхгүй, дахин өөр хүмүүсийг гэмд унагаах ажлаа хийсээр байх болно. Хүний гэм илчлэгдэж байж үнэн рүү ирдэг. Тэр дахин гэм хийхгүй болдог гэж бодож байна. Харин хийсэн гэм зөрчлөө яаж арилгах талаар санаа сайн тавьж, хамтарч муу зүйл хийсэн юм чинь сайн үйл хийе гэж удаа дараа санал тавьж байсан боловч ирдэггүй хүмүүс. Авсан зээлээ төлөх зорилго тавьж төлвөл болохгүй зүйл байхгүй. Бүгд л эрх чөлөөтэй байгаа Хэрэв энэ хүмүүс мөнгө аваагүй бол 3 шатны шүүх хурал дээр би энэ мөнгийг төлөхгүй гээд эсэргүүцэхгүй яасан юм бэ. Худал хэлж намайг гүтгэж намайг чимээгүй яваасай гэж бодож суудаг. Үнэн заавал ялна. Энэ 8 жилийн хугацаанд шалгагдаж байхдаа нэг ч цаг хугацаа хоцорч ирээгүй. Би 3 жил гаран шоронд суулаа. Энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл намайг батлан даалтанд гаргаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч О.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урд нь шүүх хурал олон удаа болж байсан. Би Оюун-Амгаланд эцэг, эхийн найз гэдэг утгаар тусалсан. Гэтэл одоо би хоёр өрөө байраараа хохирсон байдалтай байна. Миний хоёр  өрөө байр Очир Ундраа инвест банк бус санхүүгийн байгууллагад байгаа. Би энэ хэргийг үйлдээгүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би дүүгийнхээ байрыг зараад Оюун-Амгалан эгчийн өмнөөс 26.000.000 төгрөгийн өр төлсөн. Өмнөх шүүх хурлаар үндсэн зээлийг 12.000.000 төгрөгөөр тооцсон байсан. Үүнтэй маргах зүйл байхгүй. Миний нэг үйлдэл бол Очир Ундраа инвестээс авсан 50.000.000 төгрөгийн асуудал байна. Прокурор энэ хэргийг ойлгохгүй байгаа юм шиг байдаг. Очир Ундраа инвестэд өгсөн гэрчилгээ бол хуурамч гэрчилгээ биш. Оюун-Амгалангаас над руу шилжээд, би мөнгийг нь Оюун-Амгаланд өгсөн. Оюун-Амгалан тэр гэрчилгээг Оюунбатаас хулгайлсан гэдгээ надад  хэлээгүй. Нотариат, эдийн засагчид хахууль өгсөн гэдгээ Оюун-Амгалан хэлж байна. Тэгэхлээр нотариатч, эдийн засагчид мөн энэ хэргийн хамжигч болно. Би эх хувь дээр гарын үсэг зурсан бол энэ хэрэгт иргэний хариуцагчаар явах байсан. Намайг ингэж хохироож байгаад би гомдолтой байна. Хэрэв миний гарын үсэг зурсан нь буруу юм бол миний хохирлын 12.000.000 төгрөгийг хохирлоос хасч тооцож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Бямбабаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анод банкны 15.000.000 төгрөгийн асуудлын хувьд Оюун-Амгалан эгч надад Болормааг зааж өгөөд явсан. Хуурамч ордер хийсэн байсныг би мэдээгүй. Энэ хүүхдэд туслаад өгөөч, би урагшаа явах ажил гарлаа гэхэд нь тусалсан. Энэ мөнгийг Болормаа Анод банканд төлсөн гэдэг. Уг нь нөхөр нь архины үйлдвэр нээнэ гээд 15.000.000 төгрөгийг Анод банкнаас авсан. Монгол шуудан, Анод банкны 45.000.000 төгрөг бол миний 3 өрөө байрыг Оюун-Амгалан зээлийн эдийн засагчтай нийлж тавьсан. Би зөвхөн гарын үсэг зурсан.  Тэр мөнгийг зээлийн эдийн засагч Гантулга, Тэмүүжин, Оюун-Амгалан нар яаж зарцуулсан гэдгийг мэдэхгүй. Оюун-Амгалан хэлэхдээ зээлийн эдийн засагч авсан гэж байна. Үнэн хэрэгтээ Оюун-Амгалан дээрх хоёр эдийн засагч нартай хамт гэрээ байгуулсан. Би зөвхөн гарын үсэг зурсан. Хэн нь зөв ярьж байгааг мэдэхгүй байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Надад энэ хэрэгт хариуцах төлбөр байхгүй. Би энэ хэргээс болж 3 өрөө байхгүй, нөхрөөсөө салж гудамжинд хонох шахаад байж байна. Би анх хохирогч гэж явж байсан. Одоо ял сонсоод явж байгаадаа гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч Г.Бадамцоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2007 оны 03 дугаар сард Оюун-Амгалантай танилцаж байсан. 2007 оны хуурамч бичиг надтай холбоотой. Би 5-6 ширхэг хуурамч баримт бичиг хийсэн. 2008 оны хуурамч бичиг надтай хамааралгүй. Төлбөр мөнгө гарвал би төлнө гэв.

 

Шүүгдэгч Б.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 6 үйлдэлтэй 2 үйлдэл нь 2007 оны 05 дугаар сарын үйлдэл нэгдүгээр хорооллын байр барьцаалсан Оюун-Амгаланд 15.000.000 дараагийн үйлдэл нь 20.000.000 төгрөг байна. Уранбилэгтэй холбоотой зээл төлөгдсөний дараа хуурамч баримт бичиг нь цагдаад ирж байсан. Хадгаламж зээлийн хоршооноос авсан 8.000.000 төгрөгийг би төлж барагдуулсан. Хишигдоржоос чөлөөлүүлсэн мөнгийг Хишигдорж мөнгөө авсан. Дээрээс нь надаас 20.000.000 төгрөгийн бараа, машин авсан байсан. Би машинаа буцааж авсан. Хишигдоржид өгөх хохиролгүй гэж үзэж байна. Зээлийн шугамаар авсан эсэхийг би мэдэхгүй Оюун-Амгалан мэдэж байгаа. Пүрэвсүрэн, Оюун-Амгалан нарын 20.000.000 төгрөгийн үйлдэл байгаа. 2010 онд Хадгаламж банкнаас Болдбаатар гэдэг залуу ирээд надаас бэлэн мөнгө, зарж байсан бараа аваад хохиролгүй гэсэн баримт хийж өгсөн. Би одоо 8 хувийн зээл авах гэхээр 8 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж гардаг. Би энэ төлбөрийг төлсөн. Оюун-Амгалангийн хэлж байгаагаар би дээрх 6 үйлдэл дээр хуурамч гэрчилгээ хийсэн. Би Уранбилэг, Пүрэвсүрэн нарын байрны гэрчилгээг Бадамцоогоос 3 гэрчилгээ авсан. Тухайн үед мөнгөний ханш өндөр байхад нэг гэрчилгээг 1.5 сая төгрөгөөр цэнхэр гэрчилгээг 500.000 төгрөгөөр авч байсан. Бид нэг талдаа хохирогч юм. Гэрчилгээний лавлагаанд 50.000 төгрөг мөн төлж байсан. Зээлийн баталгаанд тамга дарахад 100.000 төгрөг төлж байсан. Надаас Бадамцоо авлага байхгүй. Өглөгтэй хүн байгаа. Гэхдээ би эдгээрийг тооцдоггүй. Оюун-Амгалан надад гомдох зүйл байхгүй. Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан тул хөнгөн ял өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Г.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх Бадамцоог хуурамч гэрчилгээ хийдэг гэж Оюун-Амгалан надад зааж өгсөн гэж ярьж байна. Би анх Чингэлтэй дүүрэгт Бадамцоотой хамт каноны үйлчилгээ явуулдаг байсан. Тэгэхэд Оюун-Амгалан гадаад паспорт канондуулах гэсэн юм гээд явж байхад нь би та ийшээ ороод канондуулчих гэж хэлээд Бадамцоог зааж өгч байсан. Түүнээс биш Бадамцоо хуурамч баримт бичиг хийдэг гэж хэлж танилцуулаагүй. Дараа нь би Бадамцоотой уулзах гэхэд Оюун-Амгалан тортой зүйл бариад зугтаадаг байсан. Тухайн үед Оюун-Амгалан хаагуур юу хийж явдаг байсан юм мэдэхгүй. Дараа нь Оюун-Амгалан надад учраа хэлээд хуурамч баримт хийх хүн байна уу гэж асуусан. Оюун-Амгалан худал мэдүүлэг өгөөд байна. 120 сая төгрөгийг би аваагүй. Ямар мөнгө байдгийг  нь ч мэдэхгүй. Шүүхээс шийдвэр гарахыг хүлээдэг болохоос би гэм буруутайдаа дуугай байдаггүй гэв.

 

Хохирогч Монгол банкны төлөөлөгч М.Нинжбадгар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтад Бямбасүхийн Анод банкнаас авсан зээлийн хэмжээг 10 сая төгрөг гэж бичсэн байна. Энэ нь Оюун-Амгалангийн 23 дугаар үйлдэл буюу 20 сая төгрөгийн зээл байгаа. Үүнээс төлөлт хийгдээгүй тул шүүхийн шийтгэх тогтоолд хавсаргах төлбөр төлөх хэмжээнд Бямбасүхийн авсан 20 сая төгрөгийн зээлийн хэмжээг бүрэн хэмжээгээр нь Оюун-Амгалан, Бадамцоо, Бямбасүх нараас гаргуулж өгнө үү. Нийт 107 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч, Бест кредитийг төлөөлж С.Дагиймаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тайлбар байхгүй гэв.

 

Хохирогч Капитал банкны төлөөлөгч С.Бямбацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

 Хохирогч, Хадгаламж банкны эрх хүлээн авагч Г.Гантөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбогдуулж тайлбар хэлнэ. Анх Оюунбат иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл Улсын Дээд Шүүх энэ хэргийг эрүүгийн хэрэг тул энэ хэрэгтэй нэгтгэж шалгуул гэснээр энэ хэргийн хохирогч болсон. Тэр үед хариуцагчаар Эрдэнэчимэг, Оюун-Амгалан нар байсан. Улмаар Оюунбат 2010 оноос эхлэн энэ хэргийн хохирогч болж энэ тухай баримт нь 7 дугаар хавтаст хэргийн 216 дугаар хуудаст байна. Үүнээс хойш Оюунбат нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хангалттай гаргаж байсан. Шүүхээс иргэний хариуцагчаар Оюун-Амгалан, Эрдэнэчимэг, Бямбасүх нар байдаг. Учир нь Оюунбатын 3 байр байдаг. Сүхбаатар дүүргийн 13, 14 тоот хоёр байр, Сонгинохайрхан дүүргийн 104 тоот байр байдаг. Эрдэнэчимэгийн мэдүүлгээр Сонгинохайрхан дүүргийн байрыг Оюун-Амгалангийн байр гэдэг. Энэ байр нь Оюунбатын байр. Одоогоор энэ байранд Оюун-Амгалан, хүүхдүүд болон бусад ах дүү нартайгаа хамт амьдардаг. 13, 14 тоотын байрууд нь өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хууль бус байгаа ч эзэмшил ашиглалт нь Оюунбатад байгаа. Гол асуудал нь өмчлөх эрх нь зөрчигдсөн байгаа. 13, 14 тоотын байруудыг Оюун-Амгалан Оюунбатад хуурамч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Улмаар Эрдэнэчимэг нь өөрийн нөхөр Бямбасүхийн өмчлөлд мөн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Бэлэглэлийн гэрээний онцлог нь бэлэглэгч тал өөрийн сайн дурын үндсэн дээр өөрийн эд хөрөнгийг бусдад бэлэглэсэн байдаг. Гэтэл эдгээрийг бүгдийг нь зөрчиж хийсэн бэлэглэлийн гэрээ тул эдгээр гэрээнүүдийг хүчингүй болгож Оюунбатын өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад Эрдэнэчимэг өөрөө хүсч нөхөртэй шилжүүлээгүй. Анод банкнаас шаардсан гэж байна. Оюунбатаас Эрдэнэчимэгт ямар ч байр бэлэглэх хүсэлт зориг байхгүй гэдэг нь харагдаж байна гэв.

 

Хохирогч Ч.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 26 сая төгрөгийн хохирол төлсөн. Гэтэл үүнийг 12 сая төгрөгөөр тооцсон байна. Анод банкны төлөөлөгч 20 сая төгрөгөөр тооцож өг гэж байвал би ч гэсэн 26 сая төгрөгөө тооцуулмаар байна. Оюунбатын байрны хувьд нотариат батлаж өгөөгүй байсан бол би ийм байдалд хүрэхгүй. Хэрэв Оюунбатын өмчлөлийн асуудал сэргээгдэж байгаа бол Бямбасүхийн нэр байгаа 20 сая төгрөгийг чөлөөлж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд авагдсан хохирогч П.Гантулга /хх-ийн 37-40/, Л.Бямбабаяр /хх-ийн 41/, Х.Уранчимэг /хх-ийн 139/, Б.Болормаа /хх-ийн 152/, С.Хишигжаргал /хх-ийн 697/, Э.Алтанбулаг /хх-ийн 816/, О.Оюунбаясгалан /хх-ийн 401/, Х.Алтангэрэл /хх-ийн 306-309/, С.Янжмаа /хх-ийн 281/, Г.Цэрэнмөнх /хх-ийн 346/, Б.Цэвээн /хх-ийн 444/, Г.Хишигжаргал /хх-ийн 586/, Г.Хангай /хх-ийн 648/, Б.Ариунболд /хх-ийн 1042/, Т.Баярбат /хх-ийн 398/, Б.Чойжилжалбуу /хх-ийн 705/, Ч.Болдбаатар /хх-ийн 320/, А.Амгалан /хх-ийн 318/, Б.Магван /хх-ийн 286/, Р.Нямдаваа /хх-ийн 562/, О.Оюунбат /хх-тйг 1577/, гэрч Э.Тэмүүжин /хх-ийн 45/, Ц.Ганзориг /хх-ийн 449/, Б.Ундармаа /хх-ийн 155/, А.Бямбацогт /хх-ийн 158/, Б.Түвшин /хх-ийн 185/, Л.Батчимэг /хх-ийн 716/ нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнүүд /хх-ийн 57, 59, 63, 65, 67, 69, 70, 73, 583, 613/,  эд мөрийн баримт хавсаргах тогтоол /хх-ийн 191/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 1165, 1166, 1829, 1536, 3751, 3752, 1216, 683/84, 3865, 4948, 3735/6, 3737/8, 4078, дүгнэлтүүд /хх-ийн 619, 612, 1464, 762, 79, 76, 472, 479, 742, 1060, 339, 162/, Шүүхийн сэтгэц эмгэг судлалын магадлагаанууд /хх-ийн 1076, 1314, 1316, 1318, 1320, 1322, 1324, 1326/, ам.долларын ханшийн лавлагаанууд /хх-ийн 404, 1396/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 50, 330, 359, 361, 409, 588, 652, 717, 1048/, тус шүүхийн 2010.03.16-ны 149 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 6-р хх-ийн 1439/, 2010.11.05-ны өдрийн 198 дугаартай шүүхийн тогтоол /8-р хх-ийн 59/, 2012.07.25-ны өдрийн 200 дугаар шүүхийн тогтоол /10-р хх-ийн 215/-ын шүүх хуралдааны тэмдэглэлүүд, шүүгдэгч М.Оюун-Амгалан /5-р хх-ийн 1225/, Б.Алтанцэцэг /5-р хх-ийн 1227/, Л.Бямбабаяр /5-р хх-ийн 1237/, Ч.Эрдэнэчимэг /3-р хх-ийн 506/, О.Баттулга /5-р хх-ийн 1242/, Г.Бадамцоо /5-р хх-ийн 1248/, Г.Болормаа /9-р хх-ийн 222/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Оюун-Амгалангийн талаар:

 

Шүүгдэгч М.Оюун-Амгалан нь 2006 оны 5 дугаар сараас 2008 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хуурамч бичиг баримт ашиглан шунахай зорилгоор нийт 34 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн Анод,Капитал, Хас, Монгол шуудан банкны тооцооны салбарууд, “Очир-Ундраа Инвест” ХЗХоршоо, “Бест кредит” ББСБайгууллага, “Чаданхүү” ХЗХоршоо, “Бат-Инвест” ББСБайгууллага, иргэн Р.Нямдаваа, Х.Уранчимэг, Х.Алтангэрэл,  О.Оюунбаясгалан, Г.Цэрэнмөнх, Д.Марина, О.Оюунбат, С.Янжмаа зэрэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас бусдаар хуурамч бичиг баримт үйлдүүлэн өндөр хүү амлах, байр чөлөөлүүлж зээл авах, хямдхан хашаа байшин авч өгөх зэргээр хохирогч нарт итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдөлд оруулж, тэднийг залилан мэхэлж бусдад нийт 780.844.598төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч П.Гантулгын “…Манай Анод банкны тооцооны 23-р төвөөс2007 11 23-ны өдөр иргэн Б.Ханд нь мөн хуурамч гэрчилгээ, лавлагаа ашиглан 20 сая төгрөг, 2007.12.21-ний өдөр иргэн Л.Бямбабаяр нь мөн хуурамч гэрчилгээ, лавлагаа ашиглан 15 сая төгрөг залилан мэхэлж авсан байсныг бид нар барьцаанд тавьсан байсан ...Бямбабаяр нь өөрийн эзэмшлийн Баянгол дїїргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 56 тоотын 3 өрөө байраа барьцаалж 45 сая төгрөг авч өмнөх хуурамч гэрчилгээ барьцаалж авсан 15 сая төгрөгийн зээлээ хүүгийн хамт төлж барагдуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 37-40/;

 

хохирогч Х.Уранчимэгийн “...2006.11 сард …Болормаагаас Оюун-Амгаланд мөнгө зээлж өгч байсан болохоор итгээд Болормаагийн ажил “Өнө энгүүмэл” ББСБ-ын байранд ирж 5 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай 6 сая төгрөг зээлж авч өгсөн. Болормаа намайг өөрөөс нь мөнгө аваад Оюун-Амгаланд өгч байгааг мэдсэн. ...Оюун-Амгалан утсаар яриад надад дахиад 2 сая төгрөг хэрэгтэй байна. Болормаагаас аваад өг, зээл чөлөөлөхөд мөнгө хүрсэнгүй гэсэн. Би Болормаа руу утсаар дахин 2 сая төгрөг зээлүүлээч гэхэд Болормаа 20 цагийн вагоноор Хятад явах гэж байна. Ард кино театрын Анод банкин дээр юань авч байна. Би 2 сая төгрөг аваад өгье гэж хэлсэн. ...Болормаа намайг Баянзїрх дїїргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2008.03 сард Уранчимэг Болормаад 8 сая төгрөг төлөх ёстой гэж Болормаагийн нэхэмжлэлийг дэмжсэн шийдвэр гарсан. Би анх Болормаагаас зээлж авч өгсөн 8 сая төгрөг мөн Оюун-Амгалан надаас зээлсэн мөнгөний өнөөдрийг хүртлэх хүү болох 400.000 төгрөг нийт 8.400.000 төгрөгийг Оюун-Амгалангаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 139-148/;

 

хохирогч С.Хишигжаргалын “…Манай “Монгол шуудан” банканд 2007.05.29-ний өдөр манай банкнаас Сонгинохайрхан дїїргийн 1-р хорооллын 9-р байрны 104 тоотод байрлах 48 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалан 15 сая төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай 2.6 хувийн хүүтэйгээр Б.Алтанцэцэг гэдэг хүн өөрөө авсан. ...Алтанцэцэг эхний 2 сарынхаа хүүг төлж байгаад үүнээс хойш зээлээ төлөхөө байчихаар нь уг байранд очиж үзэхэд Оюун-Амгалан гэдэг хүний хүүхдүүд байсан. Тэгээд бид нар үл хөдлөх хөрөнгийн газраас барьцаагаа тодруулахад Б.Алтанцэцэгийн нэр дээр барьцаанд тавьсан орон сууж байгаагүй. Б.Алтанцэцэг їл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ єргүй гэсэн лавлагаа, барьцаа хөрөнгө бүртгүүлсний бүгдийг нь хуурамчаар хийсэн байсан. Тэгээд Алтанцэцэгийг өөрийг нь олж уулзахад 1.5 сая төгрөгөөр үл хөрөнгийн гэрчилгээг худалдаж авсан. Хуурамч бичиг баримт хийж зээл авсан нь үнэн. Зээлээ төлнө гэж хэлээд одоог болтол хохирлоо төлөхгүй байна. Алтанцэцэг нь Оюун-Амгалан гэдэг эмэгтэй намайг ийм үйлдэл хий гэж хэлж би Оюун-Амгалантай хамтран хийсэн гэхээр нь Оюун-Амгалан гэдэг эмэгтэйтэй уулзахад би Алтанцэцэгтэй хамт энэ мөнгийг авсан нь үнэн гэсэн…” гэх мэдүүлэг/хх-ийн 697-698/;

 

хохирогч Э.Алтанбулагийн “…Манай “Бат инвест” ББСБ-д 2007.11.13-нд Сонгинохайрхан дїїргийн 13-р хороо 1-р хороолол, 9-104 тоотод оршин суух Оюун-Амгалан гэгч хүнд Сїхбаатар дїїргийн 9-р хороо, 7-р хороолол, 46-р байрны 14 тоот байрыг барьцаалан 15.000.000 төгрөгийг 3.3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Үүнээс хойш төлбөр тооцоо сарын хүү төлж байгаад 2008.05.13-нд зээлээ төлж барагдуулна гэж хэлээд алга болсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 816/;

 

хохирогч О.Оюунбаясгалангийн “…2008 оны 04 сард Оюун-Амгалан нь мөнгө зээлж тус болооч гэснээр өөрийн эзэмшлийн Сїхбаатар дїїргийн 10-р хороо, 16-27 тоот 1 өрөө байрыг “Бест кредит” ББСБ-д 13 сая төгрөгөнд тавьж 15 хоногийн дотор эргүүлээд өгчихнө гэж хэлж байсан. Үүнээс хойш "Бест кредит" ББСБ-д 13 сая төгрөгийн сарын хүү 416.000 төгрөгийг төлөхгүй алга болсноор 2 сарын хүү торгуулийг би төлж түүнээс хойш 3 сарын хүүг төлж чадаагүй явж байна. Мөн 2008 оны 3 сард Оюун-Амгалан нь ирж банкинд барьцаалсан хашаа байшин авъя гэж хэлээд 9.000.000 төгрөг авч яваад хашаа байшин ч байдаггүй, дээрээс нь миний амьдарч байсан байрыг барьцаалж мөнгө авсанаар нийт 24.500.000 төгрөгийн хохиролд унаад байна. …Оюун-Амгаланд итгээд өгсөн. Уулзахаар Оюун-Амгалан нь мөнгө орж ирэхээр мөнгийг чинь төлж хохиролгүй болгоно гэж хэлдэг юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 401-402/;

 

хохирогч Х.Алтангэрэлийн “...Оюун-Амгалан нь 100 сая төгрөг “Монгол шуудан” банкнаас зээл авах гэтэл барьцаа хөрөнгө дутаад байна гэж хэлээд 2008.02.19-ний өдөр 20 сая төгрөгийг 1 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэй авсан. 2008.02.25-нд мөнгөө авах гэсэн чинь хүү нэмэгдээд байна гэж хэлээд 6 сая төгрөг нэмж нийт 26 сая төгрөг аваад банкнаас зээл авахаараа буцааж өгнө гэж хэлээд тодорхойлолт гаргаж өгч маргааш нөгөөдөр гэж хэлсээр өнөөдрийг хүрч байна. Сонгинохайрхан дїїргийн 13-р хороо, 1-р хороолол 9-104 тоот байрыг 75 саяд зараад миний мөнгийг өгнө гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 306-309/;

 

хохирогч С.Янжмаагийн “…2007.10.04-ний өдөр хүнсний 1-р дэлгүүрийн урд талд байрлах нотариатын газар гэрээ хийж батлуулж Б.Энхбаяр гэдэг залуу, Оюун-Амгалан хоёрт 38.500.000 төгрөг өгч Баянгол дїїргийн 5-р хороо, 56-33 тоот 3 өрөө байрыг худалдаж авсан юм. Тэгээд би энэ байрыг Солонгост ажиллаж байгаа дүү нарт авсан болохоор иртэл хүнд хөлслүүлье гэтэл Оюун-Амгалан нь дүү нараа нэг жил суулгая гээд 3 сая төгрөг өгсөн юм. 2008.10.04 хүртэл 1 жил суухаар тохирсон бөгөөд 2008.10.04-ний өдөр очтол тэнд оршин сууж байгаа М.Ганхуяг гэдэг хүн нь энэ миний эцгийн байр Оюун-Амгалан чинь таныг залилсан байна гэж хэлсэн юм. Энэ байр нь миний нэр дээр шилжсэн байгаа юм. М.Оюун-Амгалангийн ахынх нь хүүхэд гэх Б.Энхбаярын нэр дээр байсан байрыг нь Б.Энхбаяр, М.Оюун-Амгалан нараас худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 281-285/;

 

хохирогч Г.Цэрэнмөнхийн “...2007 оны 11 сард М.Оюун-Амгалан нь Сїхбаатар дїїргийн 9-р хороо, 7-р хороолол, 46-14 тоот байрны ордерыг барьцаанд тавьж 15 сая төгрөг зээлсэн. ...2008 оны 5 сараас хойш хүүгээ төлөхгүй гэнэт алга болсон. ...одоо 15 сая төгрөгөө нэхэмжилж байна... 2007.12.13-нд Сонгинохайрхан дїїргийн 13-р хороо, 1-р хороолол 9-104 тоот байрыг барьцаалж 20 сая төгрөг зээлсэн юм. Мөнгөний хүүг 2008.04 cap хүртэл өгч байгаад 5 сараас эхлэн хүүг өгөхөө болиод өөрөө ч уулзахаа байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын лавлагааг үндэслэж байрыг барьцаалж очиж үзэхэд Оюун-Амгалангийн нөхөр Ганзориг,  хүүхэд нь байсан. Би байрыг нь үзэж итгэсэн. Харин Сїхбаатар дїїргийн 7-р хороолол,  9-р хороо, 14 тоот байрыг би очиж үзэхэд сэлбэг оруулж ирж зардаг, энэ миний дэлгүүр, чамаас авсан мөнгөөр сэлбэг авахад хэрэглэнэ гэж байсан. Мөн хоёр байрны гэрчилгээг хуурамч гэдгийг улсын бүртгэлийн газраас хэлсэн...2007.11.29-нд Баянгол дїїргийн нутаг дэвсгэр болох 4-р хороололд Б.Ханд гэгчид Ү-2201009306 дугаартай бүртгэгдсэн 000217629 тоот орон сууцны гэрчилгээг барьцаа болгож 15 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн юм... Ханд 4-5 сарын хүү төлж байсан ба сүүлдээ хүүгээ өгөхгүй алга болчихсон юм. Тэгээд 2008 оны 10 сарын үед Хандтай Модны 2-ын автобусны буудал дээр таараад мөнгөө єг гээд шаардахад эгч нь машин тэргээ гааль дээр гацаад удчихлаа эгч нь удахгүй өгнө гэж салаад одоо болтол өгөхгүй хохироож байна...гэх мэдүүлэг /хх-н 346-352/;

 

хохирогч Б.Цэвээний “…2008.04.17-ны өдөр Ч.Эрдэнэчимэг нь өөрийн бэр эгч болох М.Оюун-Амгалангийн хамт манай хадгаламж зээлийн хоршооноос зээл авахаар ирж 2008.04.18-ны өдөр №82 тоот зээлийн гэрээг байгуулж Ч.Эрдэнэчимэг нь манай хоршоонд гишүүнээр элсээд өөрийн амьдардаг, өмчлөлийн Сонгинохайрхан дїїргийн 11-р хороо, 1-р хороолол 9-104 тоот 4 өрөө байрыг барьцаалж 50 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай авсан. ...Мөн зээлийн №101 гэрээгээр 15 сая төгрөгийн зээлийг 2008.05.28-нд иргэн Бямбаагийн Цэрэнбат нь манай хоршоонд гишүүнээр элсэн дээрх зээлийг аваад өөрийн өмчлөл гэх СХД-ийн 15-р хороо 1-р хороолол 19-199 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. …Б.Цэрэнбатаас үндсэн зээл 15 сая төгрөг хүүг нэмээд бүгд 18.336.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.. Ч.Эрдэнэчимэгийн зээлийн 2 сарын хүүг М.Оюун-Амгалан манайд төлж байсан. Ч.Эрдэнэчимэг нь 50 сая төгрөг авсанаас зээлийн хүүнд 3.953.556 төгрөгийг төлсөн Одоо хүүгийн хамт Эрдэнэчимэгээс 65.255.772 төгрөгийг нэхэмжилж байна. Цэрэнбат нь 15.000.000  төгрөг зээлж авсанаас зээлийн хүүнд 1.220.000 төгрөгийг төлсөн ба одоо хүү нэмэгдүүлсэн хүүтэй 18.336.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна. 2008.08.09-ны үед О.Баттулга нь манайд зээл хүсч ирсэн. Тухайн үед Баттулгын хөрөнгө барьцааг үзээд Баянгол дїїргийн 19-р хороо, 4 хороолол 61-70 тоот хоёр өрөө орон сууцыг 21,650 ам долларын зээл авсан…” гэх мэдїїлэг зэрэг мэдүүлгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, О.Баттулга нарын талаар:

           

Прокуророос  шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, О.Баттулга нарыг гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хуурамч дардас дарж, хуурч мэхлэх аргаар ....зээлэх нэрийдлээр итгэл эвдэн залилж хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл муутай байна.

 

Шүүгдэгч нар нь гэрчилгээг хуурамчаар хэнээр үйлдүүлж байгааг мэдээгүй төдийгүй, өөрсдөө төөрөгдөлд орсон байдаг. Мөн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, боломж тэдний хувьд олгогдоогүй бөгөөд бүртгүүлэх эсэх асуудал гагцхүү шүүгдэгч М.Оюун-Амгаланд хамаарч байжээ. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, О.Баттулга нарыг яллах дүгнэлтэд “...хуурамч дардас дарж...” гэж залилсан мэхэлсэн хэргийн аргыг нь тодорхойлж ирүүлсэн бөгөөд тэдний хувьд хуурамч дардас мөн эсэх, хуурамчаар дарах эсэх асуудлыг төлөвлөөгүй, энэ талаар ойлголтгүй байсан нь прокурорын дүгнэж ирүүлсэнтэй нийцэхгүй байна. Хуурамч дардас бүхий бичиг баримтыг байнга үйлдэж бусдад ашиглуулсан үйлдэл нь Г.Болормаа, Г.Бадамцоо нарт илүүтэй хамаарах бөгөөд тэд ч уг үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөг нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогддог болно.

 

Шүүгдэгч нар нь банк, санхүүгийн ажилтанд хуурамч мэдээлэл өгсөн үйлдэлдээ шүүгдэгч М.Оюун-Амгалантай хамтран оролцсон гэж прокуророос дүгнэж ирүүлсэн үндэслэлгүйн гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн банкны ажилтнууд болох П.Гантулга, н.Тэмүүжин, Б.Чойжилжалбуу зэрэг нь энэ хэрэгтээ өөрсдөө сэжигтнээр татагдсан /хэрэг нь тусгаарлагдсан/, М.Оюун-Амгалантай хамтран оролцож банкыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон болно. Энэ байдлаас дүгнэлт хийж үзэхэд тэднийг хуурамч мэдээлэл өгч байна гэдгийг мэдсээр байж зээл олгосон дээрх нэр бүхий банкны ажилтнуудын хууль бус үйлдэл энэ хэрэг гарахад шууд нөлөөлсний гадна нэгэнт банк хууль бус үйлдэл байгааг өөрсдөө мэдэж байсан учраас дээрх шүүгдэгч нарын хувьд мэдээллээ хуурамч гэдгийг заавал нотлох шаардлага үүсэхгүй гэж дүгнэх боломжтой гэж үзнэ.

 

Учир нь Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр нарын хувьд шүүгдэгч М.Оюун-Амгаланд туслах зорилгоор буюу өөрсдийн байраа барьцаанаас чөлөөлүүлэх болон М.Оюун-Амгалангийн гуйлт, ятгалгаар хийсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх талаарх субъектив санаа зорилгыгагуулаагүй гэж үзнэ. Шүүгдэгч Ч.Эрдэнчимэг, Л.Бямбабаяр нарын хувьд М.Оюун-Амгалангийн хүсэлтийн дагуу банкинд очиж гарын үсэг зурж, зээлийг түүнд авч өгсөн нь банкийг залилан мэхлэх санаа зорилго өмнө нь бий болоогүй бөгөөд банкийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэх субъектив санаа зорилго тогтоогдохгүй байгаагаас гадна өөрсдөө М.Оюун-Амгаланд хууртагдсан гэж үзнэ. Энэ байдал нь тэдний санаа зорилгыг бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэхэд чиглэгдсэн идэвхтэй үйлдэл байсан гэж дүгнэх боломжгүй нөхцөлд хүргэлээ.

Шүүгдэгч Л.Бямбабаяр, Ч.Эрдэнэчимэг нарын хувьд бусдыг залилан мэхлэх санаа зорилгогүй, М.Оюун-Амгалангийн бусдыг хуурч залилан мэхлэх үйлдэлд төөрөгдсөн хэдий ч хууль ёсны эзэмшигчийн өмнөөс хуурамч гарын үсэг зурсан зэрэг хуурамч бичиг баримт бусдад ашиглуулах үйлдлээ мэдэж байсан нь  залилан мэхлэх санаа зорилгыг агуулсан гэж үзэхэд хангалтгүй байна.

Нөгөө талаар дээрх нэр бүхий шүүгдэгч нар нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасан эд юмс, мөн хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилгогүй буюу М.Оюун-Амгалангийн ятгалаг, гуйлтаар хуурамч бичиг баримтыг түүнд ашиглуулсан боловч гагцхүү тэдний хувьд тэдгээр эд юмс, өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Залилан мэхэлж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Гэтэл дээрх нэр бүхий шүүгдэгч нарын хийсэн үйлдэл нь М.Оюун-Амгалангийн үйлдлийн мөн чанарыг бүрэн ойлгоогүйгээс түүнд өөрсдөө хууртагдаж зарим байдлаар өмч хөрөнгөөрөө хохирсон нөхцөл байдал хэргээс харагдаж байна.

 Дээрх байдлаас дүгнэлт хийж үзвэл шүүгдэгч Л.Бямбабаяр, Ч.Эрдэнэчимэг, нарын хувьд шүүгдэгч М.Оюун-Амгалангийн бусдыг хуурч залилан мэхлэх үйлдэлд хуурамч бичиг баримтуудыг ашиглуулах боломж олгосоны гадна түүнийг бусдыг залилж ашиг хонжоо олно гэдгийг урьдчилан мэдээгүй, залилан мэхлэх санаа зорилгыг агуулаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Бямбабаяр нь 2007 оны 12-р сарын 21-ний өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн СХД-ийн 15-р хороо 1-р хороолол 19-199 тоот байрны гэрчилгээг хуурамчаар үйлдүүлэн Анод банкны тооцооны 23-р төвөөс 15 сая төгрөг зээлж залилсан, 2008 оны 05 сарын 12-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн БГД-ийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 4-56 тоот орон сууцыг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдүүлэн “Анод” банкны тооцооны 23-р салбаруудаас 45 сая төгрөгийг залилсан, 2008 оны 01 сарын 10-ны “Монгол шуудан” банкны 5-р тооцооны төвөөс 20 сая төгрөгийг тус тус итгэл эвдэн залилан мэхэлж авсан ба хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэх хэргийн үгүйсгэгдсэн байтдлын талаар:

 

Яллагдагч М.Оюун-Амгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Бямбабаярт зээл авах гэж байгаа гэж хэлээд гэрчилгээг нь аваад Анодод тавьсан. Гэхдээ Бямбабаярын байрыг урьд нь Капитал банкинд тавиад хүнээр чөлөөлүүлээд Анод банкинд барьцаанд тавиад 20.6 сая төгрөгийг аваад чөлөөлсөн хүндээ өгсөн юм. ...Би 45 сая төгрөг бэлнээр аваагүй. 20.6 сая төгрөг л авсан. Үлдсэнийг нь Бадамцоогийн тус банкинд байсан өрийг дарсан. Надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед Бямбабаяр өөрөө мэдэж байсан. Мөн Хандын нэр дээр авсан зээлийн үлдэгдлийг дарсан санагдаж байна...” гэх мэдүүлгээр /5хх-ийн 194-195/,

 

Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 19-199 тоот байрны 000017729 дугаартай, Ү-2201008698 дугаартай байр нь Лхасүрэн Бямбабаяр гэх нэг хүний өмч гэх хуурамч гэрчилгээ /1хх-ийн 63/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуурамч лавлагаа /1хх-ийн 64/, Зээлийн гэрээ /1хх-ийн 65-66/, барьцааны гэрээ /1хх-ийн 67-68/, ШШҮХ-ийн 2009.12.08-ны өдрийн №3751 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 000017729 дугаартай гэрчилгээ хуурамч болохыг тогтоосон кримналистикийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79/,

хохирогч П.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манай Анод банкны 23-р тооцооны төвөөс 2007.12.21-ний өдөр иргэн Л.Бямбабаяр хуурамч гэрчилгээ, лавлагаа ашиглан 15 сая төгрөг залилан мэхэлж авсан байсныг бид нар барьцаанд тавьсан байсан Улсын бүртгэлийн гэрчилгээг шалгуулж мэдсэн. ....Харин Бямбабаяр нь 2008.05.12-ны өдөр өөрийн эзэмшлийн БГД-ийн 1-р хороо, 4-р байрны 56 тоот 3 өрөө байрыг барьцаалж 45.000.000 төгрөг зээлж аваад өмнөх 15 сая төгрөгөө хүүгийн хамт төлсөн. Одоо харин 45 сая төгрөгөө нэхэмжилж байна…” /1хх-ийн 40/,

            хохирогч Б.Чойжилжалбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2008.01.10-ны өдөр манай банкин дээр дагуулж ирээд Эрээнд мөнгө дутаад байна, би найзынхаа байрыг тавиад мөнгө түр зээлж авчихаад өөрийнхөө байрыг танайд барьцаалж их хэмжээний зээл авна. Тэгэхдээ энэ зээлээ барагдуулъя гээд 20 сая төгрөгийг 2,4 хувийнхүүтэй 1 жилийн хугацаатай авсан бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөөгүй юм. Бямбабаярыг төлбөрөө төл гэхээр Оюун-Амгалан мөнгө авсан тэр хүн төлнө гэдэг байсан…” гэх мэдүүлэг /3хх-ийн 204-205/,

            Л.Бямбабаяр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “…Намайг Оюун-Амгалан нотариат руу ороод гарын үсгээ зураад гараад ир гэсэн. Ингээд бэлэглэлийн журмаар Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 04-56 тоот байраа Энхтуяа гэж хүн рүү шилжүүлсэн. ...чиний нэрээр байрны ордер гаргаад зээл  авчихъя иргэний үнэмлэхээ өгчих зээл бүтээд зээл авахаар болвол чиний байрыг зээлээс чөлөөлж өгнө гэсэн. Надаас ганцхан миний үнэмлэхийг авсан. ...зээлийн гэрээ бүтээд 100 айлын Анод банкинд очиж 15 сая төгрөг авсан. Банк руу ороход би Батбаяртай орсон. Зээлийн мөнгөнөөс надад тусалсан гэж 200.000 төгрөг өгсөн. ...Мөн 2008 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна Модны 2-ын тэнд байдаг Монгол Шуудан банкны салбараас БГД-ийн 1-р хороо, 2-р хороолол, 04-56 тоот байрыг барьцаалан 20 сая төгрөг авсан. Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байсан ордерийг буцаагаад миний нэр дээр шилжүүлсэн байсан бөгөөд яаж шилжүүлснийг нь мэдэхгүй, надад хальт харуулсан. ...Мөн л намайг ороод гарын үсгээ зураад мөнгөө аваад гараад ир гэсэн. Би мөнгийг шууд түүнд өгсөн бөгөөд надад 1 сая төгрөгийг би авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад байсан…” /5хх-ийн 137-138/,

Монгол Шуудан банкны 23-р тооцооны төвөөс БГД-ийн 1-р хороо, 2-р хороолол, 4-56 тоот, гэрчилгээний №000017729, бүртгэлийн Ү-2205016200 дугаартай байрыг барьцаалан 2008.01.10-ны өдөр байгуулсан 20.000.000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээ /4хх-ийн 46-48/ болон барьцааны гэрээ /4хх-ийн 49-50/,

Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 4-56 тоот №000017729 гэрчилгээний дугаартай, Ү-2205016200 бүртгэлийн дугаартай 3 өрөө байрны гэрчилгээ /3хх-ийн 234/, уг байрны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуурамч лавлагаа /3хх-ийн 235/, ШШҮХ-ийн 2009.05.15-ны өдрийн №1536 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 000017729 дугаартай гэрчилгээ хуурамч болохыг тогтоосон кримналистикийн шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 12/ зэрэг баримтуудаар  хуурамч бичиг үйлдсэн болох нь тогтоогддож байна.

 

Шүүгдэгч О.Баттулгын 2008 оны 07 сарын 23-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн "Бид" ББСБ-аас авсан зээлийн барьцаанд тавьсан өөрийн өмчлөлийн БГД-ийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 61-70 тоот сууцыг чөлөөлүүлээд Очир Ундраа инвест ХЗХ-ны зээлийн барьцаанд тавьж өгнө гэх нэрийдлээр хохирогч Р.Нямдаваагаас 20 сая төгрөгийг авсан гэх хэргийн үгүйсгэгдсэн байдлын талаар:

 

Шүүгдэгч М.Оюун-Амгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баттулгын байрыг Бит ХЗХ-нд өөрийнх нь нэр дээр 15 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд дараа нь хүү эдэр нь нэхэгдээд байхаар нь Нямдаваагаас 22 сая төгрөг аваад Бит ХЗХ-нд 18 сая төгрөг өгч Баттулгын байрыг чөлөөлж өгсөн. Тэгээд нэлээн хэд хоног өнгөрсний дараа Монгорт гэдэг байгууллагаас зээл нэхэгдээд байхаар нь  Очир Ундраа ХЗХ-нд 21.500 доллараар барьцаанд тавьсан...” гэх мэдүүлгээр /5хх-ийн 205/,

 

            Хохирогч Р.Нямдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2008.07.23-нд намайг төв цэнгэлдэх дээр машин зарж байхад урьдны танил О.Баттулга утасдаад өөрийнх байр барьцаанд байгаа барьцаанаас аваад өөр газар тавиад эргүүлээд мөнгийг чинь өгнө 20 сая төгрөг байна уу? гэхээр нь байна гэтэл очоод уулзаатахъя гээд О.Баттулга ганцаараа ирээд зээлийн болон барьцааны гэрээ үйлдээд 20 сая төгрөг бэлнээр 4 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэй өгсөн юм. Бид 2 гэрээгээ Хан-Уул дүүрэг дэх Долгорсайхан гэх нотариатчаар гэрчлүүлсэн юм. Урьд нь надаас мөнгө зээлээд хугацаанд нь хүүгийн хамт буцааж өгч байсан болохоор нь итгээд гэрчилгээг нь аваагүй юм. Тэгээд хугацаа нь дуусаад мөнгө нэхтэл зээл хөөцөлдөж байна гэсээр 2008 оны 10-р сард О.Баттулгын ажил дээр нь очтол Очир-Ундраа ХЗХ-нд тавиад 21650 ам доллар аваад хамаатны эгч М.Оюун-Амгаланд өгчихсөн удахгүй аваад хүү, алдангийн хамт өгнө гээд өдий хүрсэн…” гэх мэдүүлэг /3хх-ийн 61-62/,

            О.Баттулга мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “…2007 онд намайг 2 өрөө байраа барьцаанд тавиад өгөөч 2-3 хоногийн дараа эргүүлээд өгөе гээд манай ээжээс гуйсан юм. Тэгээд би байраа барьцаанд тавиад Бид ББСБ-д 12.000.000 төгрөгийн барьцаанд тавьж өгсөн. Тэгээд миний байрыг чөлөөлөхгүй 1 жил орчим болсон. Нөгөө мөнгө нь 20.000.000 орчим төгрөг болсон. Оюун-Амгалан өөрийн танил Нямдаваа руу яриад энэ зээл чөлөөлдөг хүн байгаа юм гээд зээл авахаар болоод намайг явуулсан. Тэгээд Нямдаваагаас 20 сая төгрөг аваад Бид ББСБ-аас зээлээ чөлөөлсөн. Нямдаваагийн мөнгийг өгөхийн тулд би Оюун-Амгаланд хэлэхэд Очир-Ундраа ХЗХ-нд Цэвээн гээд таньдаг хүн байгаа тэрэнд мөнгө төгрөг өгчвөл зээлийг асуудалгүй гаргадаг гэж гэсэн тэгээд би дахиад өөрийн 2 өрөө байраа үзүүлээд 21650 ам доллар зээлсэн…” гэх мэдүүлэг /15хх-ийн 163/

2008.08.15-ны өдөр"Очир-Ундраа Инвест" ХЗХоршооноос 21.650 ам доллар буюу 24.954.439 төгрөгийг тус тус итгэл эвдэн залилан мэхэлж авсан ба хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэх үйлдэл нь:

            О.Баттулгын Очир-Ундраа ХЗХ-нд гишүүнээр элсэж орох тухай анкет, өргөдөл, зээл хүссэн өргөдөл, Ү-2205002126 дугаараар бүртгэгдсэн  БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, 61-70 тоот байрны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 27-31/,

            О.Баттулгын Очир-Ундраа ХЗХ-той байгуулсан №144 дугаартай зээлийн гэрээ /2хх-ийн 217/, мөн байрьцааны гэрээ /2хх-ийн 218/,

            Хохирогч Б.Цэвээн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Дюун овогтой Баттулга нь 2008.08.09-ний өдөр Очир Ундраа ХЗХ-нд зээл хүсэж ирсэн. Тухайн үед БНХАУ-ын иргэн Жан Жян Фу-тай хамтарсан Вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг, тус үйлдвэрт эргэлтийн хөрөнгө оруулахаар 25 сая төгрөгийн зээл хүссэн. Зээл хүсэхдээ бараа материал оруулж ирсэн гаалийн бүрдүүлэлт, цонх худалдах, худалдан авах гэрээнүүд, барьцаа хөрөнгө болох БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, 61-70 тоот байрны материалаа бүрдүүлж 21.650 ам доллар авсан. ...бид ажлын байранд нь очиж харахад бидэнд бүх тоног төхөөрөмж зэргийг танилцуулсан. Мөн БНХАУ-ын иргэн Жан Жян Фу-тай хамтран ажиллах тухай гэрээгээ зээлийн материалдаа хавсаргасан байсан.    …”

            Хохирогч Г.Энхзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…О.Баттулга нь БГД-ийн 19-р хорооны 61-70 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан 2008,08,15-ны өдөр 21.650 ам доллар зээлсэн бөгөөд үүнийгээ би өөрөө зарцуулаагүй, Оюун-Амгалан гэдэг хүнд авч өгсөн гэдэг тайлбар өгч БГД-ийн шүүхэд иргэний хэргийг түтгэлзүүлсэн юм. Баттулгын авсан зээлийг 2008,08,15-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцвол 24.957.470 төгрөг болж байна. О.Баттулгын авсан зээлийг иргэний хэрэг гэж үзэж байна…” /8хх-ийн 122-123/ зэрэг баримтуудаар,

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэчимэгийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр М.Оюун-Амгалантай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 9-104 тоот орон сууцыг өөрийн нэр дээр хуурамчаар шилжүүлснийг мэдсээр байж нуун дарагдуулж ХЗХ-ны ажилтанд худал мэдээлэл өгч “Очир-Ундраа Инвест” ХЗХоршооноос 55 сая төгрөгийг итгэл эвдэн залилан мэхэлж авсан ба хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэх хэргийн үгүйсгэгдсэн байтдлын талаар:

 

Яллагдагч М.Оюун-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үл хөдлөх хөрөнгийн газраас материалд Ч.Эрдэнэчимэг биш нөхөр Бямбасүхийн нэр дээр СХД-ийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрыг би түр шилжүүлсэн юм. Оюунбатаас Эрдэнэчимэг 35.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг нь ч худлаа. Алтангэрэлээс би 20.000 ам доллар аваад Монгол шуудан банкнаас Эрдэнэчимэгийн нэрнээс чөлөөлж авсан. Хугацаа хэтэрсэн тул Эрдэнэчимэгийн нөхөр Бямбасүхийн нэр дээр шилжүүлсэн учиртай юм...” гэх мэдүүлэг /5хх-ийн 182-183/,

 

Яллагдагч М.Оюун-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оюунбат Полш улсад байсан учир элчингийн тодорхойлолт, Оюунбатын өөрийнх нь өргөдлийг хуурамчаар үйлдэж Эрдэнэчимэгийн нэр дээр шилжүүлж байгааг бол мэдээгүй. Би дүүгээсээ Полшоос итгэмжлэл, холбогдох бичиг баримт өөр дээрээ ирүүлсэн гэж итгүүлж, тэгээд нотариат ороод Эрдэнэчимэгийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд УБ март дэлгүүр дотор байдаг Монгол шуудан банк ороод 20 сая төгрөгөнд тавиад 9 яса төгрөгийг Эрдэнэчимэг дүүгийнхээ банкинд байсан байрыг чөлөөлөхөөр авсан. Мөн 3 сая орчим төгрөгийг Эрдэнэчимэгт өрөнд өгсөн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 196-197/,

 

Хохирогч Б.Цэвээн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2008.04.17-ны өдөр Ч.Эрдэнэчимэг нь өөрийн бэр эгч болох М.Оюун-Амгалангийн хамт манай ХЗХ-оос зээл авахаар ирж 2008.04.18-ны өдөр №82 тоот зээлийн гэрээг байгуулж, Ч.Эрдэнэчимэг манай хоршоонд гишүүнээр элсээд өөрийн амьдардаг өмчлөлийн СХД-ийн 15-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот 4 өрөө байрыг барьцаалж 50.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай авсан. Тэгээд 8-р сараас хойш хүүгээ төлөхөө больсон. Улсын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн лавлагаа, бүртгэлийн тамга, улсын бүртгэгчийн 129 тамга хуурамч болохыг бид зохих газраас нь мэдээд цагдаад хандсан. ...М.Оюун-амгалантай хамтарч үйл ажиллагаа явуулдаг гэж ярьж байсан. Мөн Ч.Эрдэнэчимэгийн зээлийн 2 сарын хүүг М.Овун-Амгалан манайд төлж байсан. Эрдэнэчимэгийн барьцаалж байгаа байрыг ганцаараа өөрөө яьж үзүүлж байсан. Очоод үзэхэд Оюун-Амгалан түүний нөхөр, хүүхдүүд байсан. ...Шинэ сэлбэг дэлгүүрт очиход өргөтгөл хийгээд олон хүн засвар хийж байсан. М.Оюун-Амгалан өөрөө бас байсан. Бээжингээс сэлбэг авч байгаад одоо Эрээнд сэлбэгийн дэлгүүр ажиллуулах гэж байгаа, манай дүү Ч.Эрдэнэчимэг Эрээний бөөний төвийг хариуцана гэж байсан. Мөн хятадын талтай байгуулсан гэрээгээ хавсаргаж өгсөн байсан. Ч.Эрдэнэчимэг өөрөө бас би урагшаа явж сэлбэг авчирдаг, одоо Эрээнд бөөний төв дээр очиж ажиллах гэж байгаа гэж надад ярьж итгэл үнэмшил төрүүлж хуурсан.…” /2хх-ийн 187-195/,

 

Хохирогч Г.Энхзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Чойжилын Эрдэнэчимэг нь 2008.04.18-ны өдөр 50.000.000 төгрөгийг СХД-ийн 13-р хороо, 1-р хорооллын 9-104 тоот байрыг барьцаалан, Бямбаагийн Цэрэнбат нь СХД-ийн 15-р хороо, 19-199 тоот байрыг барьцаалан 15.000.000 төгрөгийг тус тус зээлж авсан бөгөөд тус байрнуудыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч байсан. ...Ч.Эрдэнэчимэг нь үндсэн зээлээс төлөөгүй, хүүнд нь 3.953.556 төгрөг, Цэрэнбат мөн адил үндсэн зээлээ төлөөгүй хүүнд нь 1.220.000 төгрөг төлсөн…” гэх мэдүүлэг /8хх-ийн 122-123/,

 

Б.Цэрэнбатын нэр дээрх Ү-2201006348 дугаарын бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 19-199 тоот байрны хуурамч гэрчилгээ /2хх-ийн 207/,

 

Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 19-199 тоот байрны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуурамч лавлагаа /2хх-ийн 209/,

 

Б.Цэрэнбатын Очир-Ундраа ХЗХ-той байгуулсан №101 дугаартай зээлийн гэрээ /2хх-ийн 101/, барьцааны гэрээ /2хх-ийн 215/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрлээнгийн 2009.03.06-ны өдрийн №683/84 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ү-2201006348 дугаартай гэрчилгээ хуурамч болохыг тогтоосон кримналистикийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 222/,

 

Ч.Эрдэнэчимэгийн нэр дээрх Ү-2201009505 дугаарын бүртгэлтэй СХД-ийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны хуурамч гэрчилгээ /2хх-ийн 208/,

 

Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуурамч лавлагаа /2хх-ийн 210/,

 

Ч.Эрдэнэчимэгийн Очир-Ундраа ХЗХ-той байгуулсан №82 дугаартай зээлийн гэрээ /2хх-ийн 211/, мөн барьцааны гэрээ /2хх-ийн 212/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрлээнгийн 2009.03.06-ны өдрийн №683/84 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ү-2201009505 дугаартай гэрчилгээ хуурамч болохыг тогтоосон кримналистикийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 222/,

 

Ч.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “…намайг татгалзаад байсан болохоор за яахав танай нөхөрийн нэр дээр шилжүүлье, чиний нэр дээр аль ч банк зээл өгөхгүй гэсэн. Аргагүйн эрхэнд орж Бямбасүхийн нэр дээр СХД-ийн 13-р хороо, 9-104 тоот орон сууцыг Тэнгис кино театрын хажуу талын нотариатаар гэрчлүүлж шилжүүлсэн…” гэх мэдүүлэг /3хх-ийн 19-24/,

 

Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрыг О.Оюунбатаас Ч.Эрдэнэчимэгт бэлэглэж буй хуурамч гэрчилгээ /7хх-ийн 69/ зэрэг баримтуудаар  шүүгдэгч Ч.Эрдэнчимэг, Л.Бямбабаяр, О.Баттулга нарын хувьд хуурамч бичиг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддож байна гэж шүүх дүгнэв.

 

Харин дээрх шүүгдэгч нар нь бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт зэрэгт гарын үсэг зурж, түүнийг хуурамчаар үйлдэн шүүгдэгч М.Оюун-Амгаланд ашиглуулах боломжийг олгосон идэвхтэй үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгч О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр  нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг М.Оюун-Амгаланд  хуурамч бичиг баримтыг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Бадамцоогийн талаар: Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд зээлийн гэрээ байгуулах, банк, санхүүгийн байгууллагад очиж итгэл үнэмшил төрүүлэх, уг зээлийг авч захиран зарцуулсан гэх байдал нь шүүгдэгч М.Оюун-Амгалангийн мэдүүлгээс өөр баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл албан ёсны бичиг баримтыг компьютерийн болон бусад арга хэрэгслийг ашиглаж шүүгдэгч М.Оюун-Амгалан болон бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар байнга үйлдсэн, борлуулсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх бөгөөд энэхүү хуурамч бичиг, баримтууд нь М.Оюун-Амгаланд бусдын өмч хөрөнгийг эзэмшилдээ оруулах арга нь болж өгчээ. Дээрх үйлдлүүд нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

Сэжигтэн М.Оюун-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Байрны улсын бүртгэлийн гэрчилгээг, улсын бүртгэл лавлагаатай хамт иргэн Бадамцоогоос 1 сая төгрөгөөр худалдаж авсан. ...Ажиллуулдаг баар нь баруун 4 замын ард Элба төвийн ард улаан тоосгон 3 давхар байрны 1 давхарт байдаг. ...хуурамч гэрчилгээг Бадамцоо л БНХАУ-аас авчирсан. Лавлагааг мөн тэр л мэднэ...” гэх мэдүүлэг /5хх-ийн 170-172, 184/,

 

Яллагдагч М.Оюун-Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би бас л эгчдээ зээл аваад өгөөч гэж гуйсаар байгаад иргэний үнэмлэхийг нь аваад өөрийнхөө иргэний үнэмлэхийн ард наачихсан юм. Гэрчилгээ лавлагааг бас Бадамцоогоос 1 сая төгрөгөөр авсан юм…” /5хх-ийн 192-193/,

 

1. Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 1-р хорооллын 34А-60 тоот байрны 000168199 гэрчилгээний дугаартай, Ү-2201001718 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 1165 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

2. Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 56-33 тоот байрны байрны 000176914 гэрчилгээний дугаартай, Ү-2205009332 бүртгэлийн дугаар гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 1167 дугаартай дүгнэлт /3хх-ийн 116/8

3. Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хороолол, 46-14 тоот байрны 000217629 дугаартай гэрчилгээ, Ү-2203005609 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн  нь ШШҮХ-ийн 1166 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /3хх-ийн 89, 112/ 

4. Сүхбаатар дүүргийн9-р хороо, 7-р хороолол, 16-14 тоот байрны 000217629 гэрчилгээний дугаартай, Ү-2203005609 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 3752 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 57-76/,

5. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны 0000322204 дугаартай гэрчилгээ, Ү-2201009506 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 1340 дугаартай дүгнэлтээр /1хх-ийн 189, 193-194/,

6. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны 000168199 дугаартай гэрчилгээ, Ү-2201009505 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 3737/8 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2хх-ийн 81, 89-90/,

7. Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 5б-33 тоот байрны 000004030 дугаартай гэрчилгээ, Ү-2205009332 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 1535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /3хх-ийн 236/, /4хх-ийн 17/,

8. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны 000210415 дугаартай гэрчилгээ, Ү-2201009505 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 1216 дүгнэлтээр /2хх-ийн 126-130, 131/,

9. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны 00021045 дугаартай гэрчилгээ, Ү-2201009505 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн болох нь ШШҮХ-ийн 683/84 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2хх-ийн 208, 222-223/,

10. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны 0020649 дугаартай гэрчилгээ, Ү-2201009505 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн болох ШШҮХ-ийн 682-р дүгнэлтээр /3хх-ийн 154, 160/,

11. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны 000172712 дугаартай гэрчилгээ, Ү-2201009505 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн болох ШШҮХ-ийн 4948-р дүгнэлтээр /3хх-ийн 218, 242/,

12. Сүхбаатар дүүргийн9-р хороо, 7-р хорооллын 46-13 тоот байрны 000217629 дугаартай гэрчилгээг, Ү-2203000793 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн болох нь ШШҮХ-ийн 3817/8 дугаартай дүгнэлтээр /2хх-ийн 161, 175-178/

13. Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 7-р хорооллын 46-14 тоот байрны 000217629 дугаартай гэрчилгээг, Ү-2203000793 бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээг хуурамчаар хийсэн болох нь ШШҮХ-ийн 3817/8 дугаартай дүгнэлтээр /13хх-ийн 130, 141-143/ зэргээр,

 

Хэдийгээр шүүгдэгч М.Оюун-Амгалан нь Г.Болормаа, Г.Бадамцоогийн нарын үйлдсэн хуурамч бичиг, баримтыг  ашиглаж бусдыг залилан мэхэлсэн боловч үүнээс учирсан гэм хорыг хэн аль нь хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Прокурорын яллах дүгнэлтийн тодорхойлох болон тогтоох хэсгийн 11, 12 дугаарт шүүгдэгч Г.Бадамцоогийн үйлдлийг дүгнэхдээ “…Г.Бадамцоогоор үйлдүүлэн…” буюу өөрөөр нь үйлдүүлсэн байдлаар дүгнэснийг найруулгын хувьд зөвтгөн дүгнэх боломжтой гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Болормаагийн талаар: Шүүгдэгч Л.Бадамцоо, Г.Болормаа нарын хувьд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн готлох баримтуудаас үзэхэд зээлийн гэрээ байгуулах, банк, санхүүгийн байгууллагад очиж итгэл үнэмшил төрүүлэх, уг зээлийг авч захиран зарцуулсан гэх байдал нь шүүгдэгч М.Оюун-Амгалангийн мэдүүлгээс өөр баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл албан ёсны бичиг баримтыг компьютерийн болон бусад арга хэрэгслийг ашиглаж шүүгдэгч М.Оюун-Амгалан болон бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар байнга үйлдсэн, борлуулсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх бөгөөд энэхүү хуурамч бичиг, баримтууд нь М.Оюун-Амгаланд бусдын өмч хөрөнгийг эзэмшилдээ оруулах арга нь болж өгчээ. Энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 7-р хороолол, 46-14 тоот байрны 000217629 гэрчилгээний дугаартай, Ү-2203005609 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн ¹1216 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  /2хх-ийн 126-132/, /6хх-ийн 236-243/,

2. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны 0011770 дугаартай гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 3735/6 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /5хх-ийн 49-67/,

3. Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 199 тоот байрны 000017729 гэрчилгээний дугаартай, Ү-2201008698 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 3751 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 69, 79-80/,

4. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрны 000173060 дугаартай гэрчилгээ, Ү-2201009505 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 683/84 /2хх-ийн 222/,

5. Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол,19-199 тоот байрны 000029725 гэрчилгээний дугаартай, Ү-2201006348 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хуурамчаар хийсэн нь ШШҮХ-ийн 683/84 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2хх-ийн 207, 222-223/,

6. Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 4-56 тоот байрны 000051695 гэрчилгээний дугаартай, Ү-2205016200 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хуурамчаар хийсэн нь  ШШҮХ-ийн 3948 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн69, 89-93/ зэргээр тус тус нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хэдийгээр шүүгдэгч М.Оюун-Амгалан нь Г.Болормаа, Г.Бадамцоо нарын үйлдсэн хуурамч бичиг баримтыг  ашиглаж бусдыг залилан мэхэлсэн боловч үүнээс учирсан гэм хорыг хэн аль нь хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Мөн М.Оюун-Амгалан болон бусад шүүгдэгч нарын нийт хохирлын хэмжээг прокуророос 796.177.936 төгрөг гэж буруу тооцож ирүүлснийг зөвтгөн 784.844.598 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтойн гадна шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

 

Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн хувьд прокуророос 2007 оны 04 дүгээр сараас 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл хугацаанд нийт 6удаагийн үйлдлээр Монгол шуудан, Анод банк, иргэн Б.Ариунболднараас итгэл эвдэж, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж нийт 67.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Алтанцэцэгийн үйлдэл нь 2008 оны 02 дугар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлээс өмнө хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрсэнээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно...” гэсэн зохицуулалтын дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Оюун-Амгалагийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг,Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулж тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул дээрх хуулийн зохицуулалтыг тэдэнд хэрэглэхээр тогтов.

 

Хэдийгээр О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг,Л.Бямбабаяр нарын үйлдэл мөрдөн байцаалтын шатанд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөгдсөн Ганхуяг, Баатархуяг, Ханд нарын үйлдэлтэй төстэй боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан яллагдагч нар нь сайн дураар хэргээ хүлээн зөвшөөрсөн, хэргийн талаар маргаан гаргаагүй болохыг тэмдэглэвэл зохино. Харин шүүхийн шатанд шүүгдэгч О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг,Л.Бямбабаяр нарын үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж буй ньтэдний хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэлбэр мөн.

 

Харин шүүгдэгч Б.Алтанцэцэгийн хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, уг хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дурөөр нөхөн төлсөн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл болсоныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттайн гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын дотор хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэхээр тогтов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “…хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй…” гэснийг үндэслэн шүүхийн шийдвэртэй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гэм хорын асуудлыг шүүх хөндөх хууль зүйн үндэслэлгүй юм. Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтын шаардлагыг баримтлахаас гадна энэ хэргийн улмаас шууд учирсан бодит хохирлоор тооцож үзвэл хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болох тул гэм хорын асуудлыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:

 

 

¹

 

Нэхэмжлэгч

 

 

Хариуцагч

 

Нэхэмжлэлийн шаардлага

 

Шүүхийн шийдвэр

 

1.

 

Анод банк /Ч.Лувсанцэрэн/

Гуравдагч этгээд: Л.Ясли, Я.Ичинхорлоо, Я.Болортуяа, Я.Мөнхтунгалаг,

Я.Мөнхзаяа

 

/1хх-ийн 109/

Л.Бямбабаяр

Үндсэн зээл 45.000.000

Хүүгийн хамт нийт төлөх

58.250.875 төгрөг

Баянгол дүүргийн шүүхийн 2009.10.28-ны 1584 дүгээр шийдвэрээр БГД-ийн 4-р хороо, 4-56 тоот байрнаас барьцаа гаргуулахыг хэрэгсэхгүй болгож, 57.006.000 төгрөгийг Л.Бямбабаяраас гаргуулж Анод банкинд олгуулах

 

2.

 

С.Янжмаа

 

М.Ганхуяг

БГД-ийн 5-р хороо, 10-р хороолол, 56-33 тоот байрнаас М.Ганхуягыг чөлөөлүүлэх тухай

БГД-ийн шүүхийн 2009.05.22/757 дугаар шийдвэр,

Нийслэлийн шүүхийн 2009.08.21/659 дугаар магадлал,

УДШ-ийн 2009.10.15/580 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангасан

 

4.

 

“Чаданхүү” ХЗХ

/9хх-ийн 228-229/

Д.Марина

24.562.500 төг гаргуулах

/Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 4-25 тоот/

2010.02.24-ний өдрийн 268 дугаар шийдвэрээр Д.Маринагаас 28.650.000 төгрөгрийг гаргуулж Чаданхүү ХЗХ-нд олгуулж, тус байрнаас үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

 

 

5.

Л.Ганцэцэг,

А.Саруул

 

УБ спирт ХХК,

Г.Болормаа,

М.Батбаяр

 

35.031.000 төгрөгийг барьцааны зүйлээс гаргуулах тухай

Баянгол дүүргийн шүүхийн 2012.01.05-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон

6.

 

Анод банк

/11хх-ийн 118/

 

Х.Бямбасүх

СХД-ийн 13-р хороо, 01-р хороолол, 9-104 тоот байрнаас үүргийн гүйцэтгэл хангуулж 27.712.000 төгрөг гаргуулах тухай

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009.05.27-ны өдрийн 731 дүгээр шийдвэрээр 27.712.000 төгрөгийг гаргаж өгөхөөр эвлэрсэн

7.

 

О.Оюунбат

 

 

М.Оюун-Амгалан,

Ч.Эрдэнэчимэг

СБД-ийн 9-р хороо, 7-р хороолол, 46-13, 14 тоот байрууд, СХД-ийн 13-р хороо, 1-р хороолол, 9-104 тоот байрыг М.Оюун-Амгаланд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, уг байруудыг Ч.Эрдэнэчимэгийн хууль бус өмчлөлөөс буцааж өөрт олгуулах тухай

СБД-ийн шүүхийн 2009.04.02-ны өдрийн 421 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан, Нийслэлийн шүүхийн 2009.06.12-ны өдрийн 421 дугаар магадлалаар Шийдвэрийг хүчингүй болгосон,

УДШ-ийн 2009.09.08-ны өдрийн 395 дугаар тогтоолоор Магадлалыг хэвээр үлдээсэн.

8.

Анод банк

/11хх-ийн 75-76/

Ж.Пүрэвсүрэн

26.925.000 төгрөг гаргуулах тухай

СХД шүүхийн 2010.08.31-ний өдрийн 1156 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан. /эвлэрсэн/

 

 

Хэдийгээр шүүгдэгч нар нь хуурамч бичиг баримт үйлдсэн тусдаа бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэдий ч М.Оюун-Амгалангийн бусдад учруулсан хохирлыг тэднээс хувь тэнцүүлэн гаргах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ хэрэгт өмнө нь шалгагдаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу зохих өршөөлд хамрагдсан Б.Ханд, А.Бямбацог, М.Баатархуяг, М.Ганхуяг нар нь мөн адил хохирлоос хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

 

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “…Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ…” гэсэн заалтыг удирдлага болгов.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд М.Оюун-Амгалангаас авах 12.000.000 төгрөг түүний бусдад төлөх төлбөрөөс хасч тооцогдоно.

Мөн энэ хэргээс тусгаарлагдсан /өршөөлд хамрагдсан, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон/ Б.Уранбилэг, Б.Цэрэнбат, Ж.Пүрэвсүрэн нар нь хохирогч нарт учруулсан хохирлоос яллах дүгнэлтийн хавсралт 1 дүгээрт дурьдсанбайдлаар хариуцна.

 

            Прокурорын дүгнэж ирүүлсэн хохирлын тооцооноос хохирогч Б.Оюунбатын байрыг түүнд буцаан олгохоор шүүх шийдвэрлэсэнтул 165.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Алтанцэцэгийг төлсөн 38.674.910 төгрөг тус тус хасч үлдэх хохирлыг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь төлөх төлбөргүй болно.

 

Хохирогч О.Оюунбат нь М.Оюун-Амгалангийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгохоор иргэний журмаар шүүхэд хандсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.8 дахь хэсэгт зааснаар “М.Оюун-Амгалантай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115.1, 122.2.2,  291.2.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:

Хохирогч О.Оюунбатын эрхийн бүртгэлийн Ү-2203000793 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот,  эрхийн бүртгэлийн Ү-2203005609 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2201009505  дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот орон сууцууд тус тус шүүгдэгч М.Оюун-Амгалангийн бусдаар хуурамч бичиг баримт үйлдүүлэн залилан мэхлэх гэмт хэргийнхээ аргыг болгож удаа дараагийн хууль бус үйлдлээр бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дээрх орон сууцны хууль ёсны эзэмшигчийг О.Оюунбат гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл дээрх орон сууцнуудыг өмчлөх эрхгүй этгээд болох М.Оюун-Амгалан, түүнд хуурамч бичиг баримт ашиглуулсан А.Бямбацог, Ч.Эрдэнэчимэг, Г.Болормаа, Г.Бадамцоо нар барьцааны гэрээгээр өөрсдийн өмчлөлийн бус дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавих, бусдад худалдах эрх олгогдоогүй болно.

 

Дээрх байдлаас дүгнэлт хийж үзвэл тухайн орон сууцууд хууль ёсны эзэмшигчийн мэдэлд шилжсэнээс үүсэх үр дагаварыг шүүгдэгч М.Оюун-Амгалан болон түүнд хуурамч бичиг баримт ашиглуулсан шүүгдэгч О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Г.Болормаа, Г.Бадамцоо нар хамтран хариуцан арилгах учиртай. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Л.Бямбабаярын “Шарп” маркийн 14 инчийн өнгөт зурагт, 2 хаалгатай хятад улсад үйлдвэрлэсэн хөргөгч, Нокиа 6700 маркийн гар утас /хх-ийн 1332/, Б.Хандын “Монел маркийн 21 инчийн өнгөт зурагт, “Минск” маркийн хөргөгч, Моторолла маркийн гар утас /хх-ийн 1335/, Б.Алтанцэцэгийн “Шарп” маркийн 21 инчийн өнгөт зурагт, “Хитачи” маркийн 2 хаалгатай хөргөгч, 2 сандалтай буйдан ор, Нокиа-7610 маркийн гар утас /хх-ийн 1338/, О.Баттулгын “Шарп” маркийн 21 инчийн өнгөт зурагт, мебель диван, хувцасны шкаф, 2х3 хэмжээтэй хивс, Самсунг-250 маркийн гар утас /хх-ийн 1341/, А.Бямбацогийн “ЛЖ” маркийн 29 инчийн өнгөт зурагт, “Самсунг” маркийн 2 хаалгатай хөргөгч, унтлагын буйдан ор, ханын стенк /хх-ийн 1344/, Ч.Эрдэнэчимэгийн “Монел” маркийн 21 инчийн өнгөт зурагт, “Монел” маркийн хөргөгч, “Монел” маркийн тоос сорогч, “Моторолла” маркийн гар утас /хх-ийн 1347/ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын /М.Баатархуяг барьцааны мөнгө байхгүй/ эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд авагдсан /хх-ийн 143-161/ тус бүр 500.000 төгрөгийг /нийт 5.000.000/ хохирогч нарын хохирол болон эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэв.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Ч.Эрдэнэчимэг, О.Баттулга, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг болгон өөрчлөн,

шүүгдэгч Б.Алтанцэцэгт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Малчин овогт Магваны Оюун-Амгаланг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний  хохирол учруулсан, Авжийнхан овогт Баастын Алтанцэцэгийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Бүрэн овогт Оюуны Баттулга, Авгуус овогт Чойжилын Эрдэнэчимэг, Онжуул овогт Лхасүрэнгийн Бямбабаяр нарыг хуурамч бичиг баримтыг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, 

Олхонууд овогт Гиймаагийн Бадамцоо, Мухар овогт Гомбосүрэнгийн Болормаа нарыг хуурамч бичиг баримтыг бусдад ашиглуулах зорилгоор байнга үйлдсэн, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Алтанцэцэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

5. 2008 оны 02 дугаар 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюун-Амгаланг 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, түүнийг 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюун-Амгалангийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Оюун-Амгалангийн урьд цагдан хоригдсон 1026 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Алтанцэцэг нь 11 хоног, шүүгдэгч О.Баттулга, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нар нь 4 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолын хавсралт 1-д зааснаар шүүгдэгч М.Оюун-Амгалан, О.Баттулга, Г.Бадамцоо, Г.Болормаа, /хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд болон бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болсон Б.Ханд, А.Бямбацог, М.Баатархуяг, М.Ганхуяг/ Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, Ж.Пүрэвсүрэн, Б.Уранбилэг, Б.Цэрэнбат, Х.Бямбасүх нараас нийт 784.844.598 төгрөгийг энэ тогтоолын хавсралт 1-т заасан нэр бүхий хохирогч нарт олгосугай.

 

9. Энэ тогтоолын хавсралт 1 дүгээр нь шийтгэх тогтоолын салшгүй хэсэг болохыг дурьдсугай.

 

10. Эрхийн бүртгэлийн Ү-2203000793 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот,  эрхийн бүртгэлийн Ү-2203005609 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2201009505  дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот орон сууцуудыг хохирогч О.Оюунбатынх мөн болохыг тогтоож, үүнээс үүсэх үр дагаварыг арилгах үүргийг шүүгдэгч М.Оюун-Амгалан, А.Бямбацог, Ч.Эрдэнэчимэг, Г.Болормаа, Г.Бадамцоо нарт хариуцуулж, энэ талаар эрх зөрчигдсөн хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Төрийн сан банкны 900005401 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дансанд хадгалагдаж буй эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд авагдсан шүүгдэгч нарын /500.000х8=4.000.000/ төгрөгийг болон М.Оюун-Амгалангийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд тооцуулахаар 500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 500.000 төгрөгийг Б.Алтанцэцэгт буцаан олгосугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Л.Бямбабаярын “Шарп” маркийн 14 инчийн өнгөт зурагт, 2 хаалгатай хятад улсад үйлдвэрлэсэн хөргөгч, Нокиа 6700 маркийн гар утас /хх-ийн 1332/, Б.Хандын “Монел маркийн 21 инчийн өнгөт зурагт, “Минск” маркийн хөргөгч, Моторолла маркийн гар утас /хх-ийн 1335/, Б.Алтанцэцэгийн “Шарп” маркийн 21 инчийн өнгөт зурагт, “Хитачи” маркийн 2 хаалгатай хөргөгч,  2 сандалтай буйдан ор, Нокиа-7610 маркийн гар утас /хх-ийн 1338/, О.Баттулгын “Шарп” маркийн 21 инчийн өнгөт зурагт, мебель диван, хувцасны шкаф, 2х3 хэмжээтэй хивс, Самсунг-250 маркийн гар утас /хх-ийн 1341/, А.Бямбацогийн “ЛЖ” маркийн 29 инчийн өнгөт зурагт, “Самсунг” маркийн 2 хаалгатай хөргөгч, унтлагын буйдан ор, ханын стенк /хх-ийн 1344/, Ч.Эрдэнэчимэгийн “Монел” маркийн 21 инчийн өнгөт зурагт, “Монел” маркийн хөргөгч, “Монел” маркийн тоос сорогч, “Моторолла” маркийн гар утас /хх-ийн 1347/ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

13. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд ялтан М.Оюун-Амгаланд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.Алтанцэцэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ч.Эрдэнэчимэг, О.Баттулга Л.Бямбабаяр, Г.Бадамцоо, Г.Болормаа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

14. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл                ялтан М.Оюун-Амгаланд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Алтанцэцэг, О.Баттулга Г.Бадамцоо, Г.Болормаа, Ч.Эрдэнэчимэг, Л.Бямбабаяр, нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   М.АЛДАР

 

     ШҮҮГЧИД                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                           

Б.ДУЛАМСҮРЭН