Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2020/00544

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байгаа. 1990 оноос одоог хүртэл мал маллаж байна. Үүнээс 1990 оноос 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд хоньчин, мөн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "Хөгжил" хувьцаат компанид мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт мал маллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн 1990.01.01-1992.02.19-ний өдрийг дуустал "Хөгжил" нэгдэлд хоньчноор, 1992.02.20-ны өдрөөс 1993.12.31-ний өдрийг дуустал "Хөгжил" хувьцаат компанид мал маллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ж.Б-д олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дундговь аймгийн Архивын тасгийн 2020.05.14-ний өдрийн өдрийн 333 тоот “...Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд 1990 оны 1 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сарын 19-ийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ж.Б-тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна...” гэх албан бичиг /хх-3 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.14-ний өдрийн 08/546 тоот “Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл нь 1991 оны 3 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 дугаар сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт /хх-4 дүгээр хуудас/, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын 2020.05.15-ны өдрийн 123 дугаартай “Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "Хөгжил" нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг бүрэн бус хүлээн авсан, 6-р багийн иргэн Ж.Б-гийн сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсны цалингийн карт тус архивын баримтад байхгүй болохыг тодорхойлов” гэх архивын лавлагаа /хх-22 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан гэрч С.Л-иыйн мэдүүлэг /хх-10 дугаар хуудас/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх-11 дүгээр хуудас/,

- Малчин-даатгуулагчид олгох архивын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаартай “Р.Батнасан мал маллаж байсан хугацаа 1990 он” гэх лавлагаа, Р.Батнасангийн малын А дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-12-13 дугаар хуудас/

- Батнасан овогтой Бямбажав, Ж.Б- нар 1990 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэр бүл болсон учир 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэв гэх гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-р хуудас/

- Малчин-даатгуулагчид олгох архивын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 322 дугаартай “Батнасан овогтой Бямбажавын мал маллаж байсан хугацаа 1990-1993 он” гэх лавлагаа, Б.Бямбажавын 1991-1993 оны малын А дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15-18 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн Засаг даргын 2020.05 сарын 6/61 дугаартай “Ж.Б- нь тус багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч бөгөөд 1990 оноос одоог хүртэл мал маллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-21-р хуудас/

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын 2020.07.16-ны өдрийн 158 дугаартай “Тус ЗДТГ-ын архивын баримтаас 6-р багийн иргэн Ж.Б-гийн хүсэлтээр 1992 оны 50/215 дугаарт бүртгэгдсэн жилийн эцсийн хүн амын тооллогын гарч бичмэл баримт байсныг хуулбарлан олгов” гэх архивын лавлагаа, “...Ж.Б- малчин...” гэх хавсралт /хх-33-34 дүгээр хуудас/, гэрч Ц.Б, гэрч П.Б, гэрч Ч.П нарын мэдүүлэг /хх-36-39 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар, мөн 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл "Хөгжил" хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Б-г 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл "Хөгжил" хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ