Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2020/00547

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

      

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.С-д холбогдох  ярианы төлбөрт 97.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж” ХХК нь иргэн А.С-тэй 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хувь хзрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 3075163 тоот гэрээ байгуулан 98000054 дугаарын хэрэглэгч болсон. А.С- нь өнөөдрийн байдлаар 2019 оны 08 дугаар сарын ярианы төлбөрт 64650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд 3075163 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрт 64650 төгрөг, алданги 32350 төгрөг, нийт 97000 төгрөгийг иргэн А.С-ээс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.С-д холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн болно. Иймд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь А.С-ээс ярианы төлбөрт 97.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.С- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 97.000  төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.С-д холбогдох ярианы төлбөрт 97.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгөөс 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогоос, 2275 /хоёр мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                     З.ГАНЧИМЭГ