Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2012/0218/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.МанлайЛ.Б- даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.ЧинЛ.Б-

улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Л.Л.Б- түүний өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ********** Л.Б-т холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000571 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 30-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********** Л.Б- /РД: / 1981 оны 7 дугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *********** тоотод оршин суудаг, урьд

  1. Сэлэнгэ аймгийн шүүхээр 1999 оны 9 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

  1. Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхээр 2000 оны 7 дугаар сарын 07-

нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял,

  1. Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 12-нд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 4 жил 23 хоног хорих ял шийтгэгдэн, 2003 оны 8 дугаар сарын 04-нд 10 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

  1.  Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 2009 оны 1 дүгээр сарын 07-нд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Л.Л.Б- нь 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ********** тоотод оршин суух иргэн Б.Б.О-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч ЛСД зурагт хулгайлж 482.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

 

Л.Л.Б- 145.2 шийтгэх тогтоол №205

Шүүгдэгч Л.Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний хэрэг болчихоод таньдаг хүнээсээ мөнгө авах гээд очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэднийхээр гараад буцаж явахад айлын байшин гаднаасаа чоожтой харагдахаар нь гадна талын хаалгыг нь төмрөөр хөшиж онгойлгон орсон. Дотор нь ЛСД зурагт байхаар нь залгуурыг нь салгаад зогсож байсан чинь гаднаас айлын хүүхэд нь найз залуутайгаа орж ирсэн. Тэгээд цагдаа дуудаж өгсөн. Би архи уусан байсан болохоор ийм хэрэг хийсэн. Өөрийн буруугаа хүлээж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

 

Хохирогч Б.Б.О-ийн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр тал/,

Гэрч О.О.Ц-ийн мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 3 дугаар тал/,

Л.Л.Б- нь ****** оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 23 дугаар тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 24 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

  • Шүүгдэгч Л.Л.Б- нь 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн

****** тоотод оршин суух иргэн Б.Б.О-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч ЛСД зурагтж хулгайлж 482.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Б.О-ийн “...2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа үлдсэн юм. 13-14 цагийн үед манай О.Ц- над руу утсаар яриад манай гэрт хулгайч орж ирээд том өрөөнд компьютерийн ширээн дээр байсан 32 инчийн ЛСД зурагтыг бүх залгуураар нь салгаад авч гарахад бэлэн болгоод тавьчихсан байна гэж надад хэлсэн. Мөн манай байшингийн гадна талын хаалгыг эвдэлчихсэн байна лээ гэж хэлсэн“ гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр тал/,

гэрч О.О.Ц-ийн “...тэр өдөр би төв орчихоод буцаад 1 цагийн дараа гэртээ ирэхэд манай байшингийн цоожийг машины таван булаар эвдээд хулгайч орчихсон байсан. Байшин руугаа ортол хаалганы хажууд нэг залуу нуугдаад зогсож байхаар нь юун хүн бэ? гэхэд огт дуугарахгүй болохоор нь цагдаа дуудаж барьж өгсөн. Том өрөөний тавиур дээр байсан 32 инчийн ЛСД зурагтыг залгуурнаас нь нь салгаж аваад газар тавьчихсан байсан. Мөн гэрийн бусад эд зүйлийг тараагаад тавьчихсан байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ********** Л.Б- нь иргэн Б.Б.О-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэж орж эд зүйл хулгайлсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх болно.

Шүүгдэгч Л.Л.Б- нь Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 4 жил 23 хоног хорих ял шийтгэгдэн, 2003 оны 8 дугаар сарын 04-ны өдөр суллагдсанаас хойш 6 жилийн дараа буюу 2009 оны 1 дүгээр сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдэж байснаас үзэхэд ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй байх тул 2009 онд шийтгүүлэхдээ анх удаа гэмт хэрэг хэрэгт холбогдсон гэж үзэж баривчлах ялаар шийтгүүлж байжээ.

Шүүгдэгч нь Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 2009 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага тооцуулж түүний ялтай байдал нь 2014 нд дуусах хэдий ч Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтай байх хугацаанаас үлдсэн хугацаа хэрэгсэхгүй болж байна.

 

Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болох хэдий ч гэмт хэрэг үйлдэх үедээ архи ууж согтуурсан байсныг ял хүндэрүүлдэх нөхцөл байдал тооцохооч гадна түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. ********** Л.Б-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ********** Л.Б-т хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч ********** Л.Б-ын 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** Л.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Л.Л.Б-ын БНХАУ-ын 2 сим ордог гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх 540 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ********** Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.МАНЛАЙЛ.Б-