Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 204

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2012/0219/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт **********А.У-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000503 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **********А.У- /РД: /, 1980 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн  удирдлага мэргэжилтэй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбарт мэдээлэл менежментийн багшийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, нөхөр, хүүхдийн хамт ********* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

           

Шүүгдэгч А.А.У- нь 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Буурал хангайн постын орчмын зам дээр ****ДАХ улсын дугаартай "Киа Соренто" маркийн авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-а, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчиж 1 тооны адууг дайрч цааш яван онхолдож уг машинд зорчиж явсан иргэн Б.Т-нямын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.А.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Намайг 2012 оны 8 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд гэртээ хариад байж байтал манай найз Т-аа буюу Т-ням манайд ирээд надад хандан “салхинд гараад ирэх үү” гэж хэлэхэд нь би зөвшөөрч бид Хараа голын эрэг рүү салхинд гарсан юм. Тухайн үед тэнд Ж- болон түүний найз С- гэдэг залуу мөн Т-ням, Т-, Б- бид нар хамт явж байсан. Тэгтэл Ж-гийн найз С- гэх залуу айраг авчрахад нь би айраг наас уусан юм. Тэгээд орой болчхоор нь бид нар буцацгаасан ба буцах замд миний машины урдуур адуунууд зам хөндлөн гараад явж байсан. Тухайн үед би тэдгээр адууг зам хөндлөн гаргахын тулд зогсож гаргаад хурд автал гэнэт нэг морь миний машины урдуур орж ирээд дайрагдсан.

                 

 

                  D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\А.Ундрах-215.2-204.doc

Тэгээд л би машинтайгаа онхолдсон. Тухайн үед Т-ням миний машины урд сууж явсан болохоор гэмтэл авсан байна. Т-ням бид хоёртоо хамт явж байсан хүмүүс тус тусынхаа машинд суугаад явцгаасан байсан. Би айраг ууж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөндөө харамсаж байна” гэв.

 

Шүүгдэгч А.А.У- нь 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Буурал хангайн постын орчмын зам дээр ****ДАХ улсын дугаартай "Киа Соренто" маркийн авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-а, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчиж 1 тооны адууг дайрч цааш яван онхолдож уг машинд зорчиж явсан иргэн Б.Т-нямын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь:     

хохирогч Б.Т-нямын:...”Тухайн үед бид нар Хараа голын эргээс 01 цагийн орчимд харих гээд хөдөлсөн юм. Би тэгээд эхнэр А.У-ын машинд ороод зүүрмэглээд хэсэг унтсан байсан. Тухайн үед би аваар болоход сэрээд юу болсны мэдэхгүй байсан. Би гэмтлийн тасагт дөрвөөс тав хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Л.Л.Н-ын:...”Миний өмчлөлийн машинд дайрагдаж үхсэн адуу бол нас нийлсэн унагатай гүү байсан. Би энэ адуугаа 800.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,

гэрч Ё.Ж-гийн:...”Дархан руу орохоос өмнө Төмөрлөгийн үйлдвэрийн тэнд иртэл араас Т-ням С-гийн утас руу залгаад “А.У- бид хоёр машинтайгаа уначихлаа” гэж хэлэхэд нь бид хоёр эргэж очтол машины дөрвөн дугуй дээшээгээ харчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

гэрч Г.Т-ын:...”Тэгээд бид нар архи пивоо ууж дуусгаад би өөрийнхөө машинтайгаа эхнэр Б-аа аваад нөгөө хэдээсээ түрүүлээд хөдөлсөн юм. Тэгээд бид хоёр машинаа гэрийнхээ гадаа тавьчхаад гэртээ ороод унтсан юм. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний 09 цагийн үед би ажил дээрээ очоод А.У-ыг аваарт орсон тухай мэдсэн юм. Тухайн үед тэнд байсан Ж-, Т-ням бид гурав архийг нь ууж дуусгасан харин А.У- айраг ууж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,

яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 31-32 дахь тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-8 дахь тал/,

эд хөрөнгөд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 13 дахь тал/,

шүүх химийн шинжилгээний 359 дугаартай хариу /хэргийн 60 дахь тал/,

техникийн шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт /хэргийн 63 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 749 тоот актын

1. “Б.Т-нямын гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд **********А.У-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-а, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчиж 1 тооны адууг дайрч цааш яван онхолдож уг машинд зорчиж явсан иргэн Б.Т-нямын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-ням, иргэний нэхэмжлэгч Л.Л.Н- нар нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч А.А.У-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.А.У- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 86 дахь тал/.

 

Шүүгдэгч А.А.У- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. **********А.У-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-а, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 1 тооны адуу дайран улмаар цааш яван онхолдож бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар А.У-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.А.У-ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч А.А.У- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч А.А.У-ын ********** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.А.У-ад буцааж олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.А.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан А.А.У-ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг А.А.У-ад мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.А.У-ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А.У-ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН