| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00105/И |
| Дугаар | 00130 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 00130
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би М ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух Х овогтой С д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 733.025 /долоон зуун гучин гурван мянга хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Мобиком корпораци ХХК-ийн 99 дугаар дээр зуулийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000008926 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Х.С нь уг гэрээний үндсэн дээр 2018 оны 11 сарын 14-ний өдөр сарын 2.9 хувийн хүүтэй 500.000 төгрөгний зээл авсан. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж Анхааруулах хуудасилгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна.
Иймд хариуцагчаас төлөгдөөгүй байгаа зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 233.025 төгрөг, нийт 733.025 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М ББСБ ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би М ББСБ ХХК-наас нэхэмжилж буй зээл 500000 төгрөг, зээлийн хүү 233.025 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК зээл, зээлийн хүү 733.025 / долоон зуун гучин гурван мянга хорин таван/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.С төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 233.025 төгрөг нийт 733.025 /долоон зуун гучин гурван мянга хорин таван/ төгрөгийг хариуцагч Х.С төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22143 төгрөгийн 50% болох 11.071 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн 100160000941 тоот данснаас, 22143 төгрөгийг хариуцагч Х.С наас тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.