Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2012 оны 11 сарын 06 өдөр                                             Дугаар 202                                                                          Дархан  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргиийн индекс:171/2012/0208/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Батчулуун, Ц.Цэндсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жаргалсайхан /0-307/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт ************ М.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000205 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 09-ний хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ************ М.А- /РД: /, 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ************ жижүүрийн өрөөнд оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Б.М.А- нь согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах Буян захын хажууд иргэн Х.Х.Э-тай маргалдан улмаар түүний цээжин тус газар хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Миний буруу, Х.Э-ыг хатгая гэж хатаагүй. Өөрөө эхэлсэн тэр өөдөөс дайраад байсан. Би хоёр хоёулаа согтуу байсан. Энэ хураагдаж ирсэн хутга миний нохой алдаг хутга. Х.Э-ыг хатгасан хутга мөн байна. Миний бие жаахан муу, аавын бие бас муу. Гэрийнхэндээ санаа зовж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.М.А- нь 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр архидан согтуурч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Буян” захын хажууд иргэн Х.Х.Э-тай “Архиа ууж дуусгахгүй явлаа” гэж маргалдан улмаар түүний цээжин тус газар хутгалж, бие махбодид нь учрах үедээ амь насанд нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд,

 

 

D:\My D\My office files\Шийтгэх тогтоол\М.Амартунгалаг-96.1-202.doc

- хохирогч Х.Х.Э-ын “…2012 оны 3 дугаар сарын 20-ний өдөр О-тай хамт явж байгаад Биржийн ар талын гэрийн хорооллын гудамжинд А-, хэлгүй залуутай хоёртой тааралдсан. Тэр хоёр найруулсан архи ууж байсан. Тэгээд О- хэлгүй залуу, А- нар сууж байгаад архи ууж байхад хэлгүй залуу, А- тэр хоёр архиа ууж дуусгахгүй явлаа гэхээр нь миний уур хүрээд А-г заамдаад авсан чинь А- миний цээж рүү нэг удаа нохой алдаг хутгаараа хатгасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-67 дахь тал/

- гэрч М.Э-гийн “…2012 оны 3 дугаар сарын 20-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. М.А- намайг гэртээ байж байхад 40 орчим насны эрэгтэй хүнийг дагуулж давуу өгөөч би энэ хүнтэй зодолдчихсон гэхээр нь би тэр хүнийг харсан чинь цээжнийхээ зүүн талд цамцаа хумьчихсан байдалтай цус нилээн гарсан байдалтай байхаар нь би  та нар яасан юм бэ түргэн дуудлаа гэхэд зүгээр зүгээр бид найзуудаа гэхээр нь би давуу гаргаж өгөөд гэртээ орчихсон. Би боож өгөөгүй би өөрөө цуснаас айдаг учир ойртооч үгүй хараа ч үгүй. Тэр хоёр хоёулаа согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/

- гэрч Л.****** “…2012 оны 3 дугаар сарын 20-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Миний хүүг намайг гэртээ байж байхад 40 орчим насны нэг эрэгтэй хүн дагуулж ирээд ааваа би энэ хүнийг хутгалчихлаа боогоод өгөөч гэхээр нь би тэр хүнийг харсан чинь цээжнийх нь зүүн талд хутгалчихсан нилээн цус гарсан байсан. Тэгээд би орны цагаан давуу ураад боож өгсөн. Тэр хоёр хоёулаа согтуу байсан, тэгээд би явуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 277 дугаартай акт

1. Х.Х.Э-ын биед цээжний зүүн талд нэвтэрч цээжний хөндийд цус болон хий хуралт үүсгэсэн  шархны гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт  /хэргийн 15 дахь тал/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Хохирогч Х.Х.Э-ын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч-эмч хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Иймд ****** М.А-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч М.М.А- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж байсан нь Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүй болжээ. /хэргийн 46-47 дахь тал/

 

Шүүгдэгч М.М.А- нь урьд ял шийтгүүлж байсан боловч ялгүй болсон, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, хохирогч нь ямар нэгэн гомдолгүй гэж тайлбарласан зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг хорих ялыг эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М.А-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн ирүүлсэн хутга нь шүүгдэгч М.М.А-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгахаар энэхүү шийтгэх тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ************ М.А-ийг бусдын биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1-д зааснаар ****** М.А-ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар М.М.А-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар М.М.А-ийн энэ хэрэгт 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулсан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.М.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.М.А-т энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧИД                                                       Б.МАНЛАЙБААТАР

 

                                                                                                            Ё.РИНЗААН