Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 139

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг суманд 1965 оны 05 сарын 26-нд төрсөн,  настай,Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух, Хойд овогт Д  ын Д  гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Д   нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1981 онд Ховд аймгийн Цэцэг сумын Ард-Аюушийн нэрэмжит 8-н жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд Ховд хотын 10 жилийн 2-р дунд сургуульд элсэн орж суралцаад 1983 онд 10 дугаар анги төгссөн. 1983 онд Улаанбаатар хотын Хөнгөн үйлдвэрийн ТМС-д элсэн суралцаж 1984 онд төгсөөд 1984 оны 07 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын ноос угаах үйлдвэрийн ноос ялгах цех-д хувиарлагдан ноос ялгагчаар ажиллаж байгаад 1992 онд үйлдвэр компаны зохион байгуулалтанд шилжихэд Мон ноос компианий ялгах цех-д ялгагчаар шилжиж 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус компианд ноос ялгагчаар ажиллаж байгаад компиан тарахад ажлаасаа чөлөөлөгдсөн.

Үйлдвэр татан буугдах үед үйлдвэрийн архивын бичиг баримт үрэгдэж алга болсон тул миний ажилд орсон, коипианд шилжсэн, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар 21-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Ноос угаах үйлдвэр-т ноос ялгагчаар, 1993 оны 09 сарын 20-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мон ноос ХХК-д ноос ялгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Д   нь миний төрсөн дүү байгаа юм. Д.Д   нь 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар 21-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Ноос угаах үйлдвэр-т ноос ялгагчаар, 1993 оны 09 оны 20-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мон ноос ХХК-д ноос ялгагчаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр нь байх боловч тухайн ажилд орсон гарсан тушаал байхгүй байх тул шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай байна. Иймд шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд Д.Давацэрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Д   нь 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар 21-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ноос угаах үйлдвэр-т ноос ялгагчаар, 1993 оны 09 оны 20-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мон ноос ХХК-д ноос ялгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Д  гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:              

- 1983 оны 09 сарын 01-ны өдөр олгосон 1984оны 07 сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 сарын 21-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын ноос угаах үйлдвэрт ноос ялгагчаар, 1993 оны 09 сарын 20-ны өдрөөс 1995 оны 07 сарын 01-ны өдөр хүртэл Мон ноос ХХК-д ноос ялгагчаар ажиллаж байсан талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Мон ноос ХХК-д ноос ялгагчаар 1994 онд цехийн аварга болж байсан талаархи гэрэл зураг

1984 оны 12 сарын 07-ны өдөр олгосон Итгэл найдварын хуудас , ХЗЭ-ийн үүр, Ноос угаах үйлдвэрийн ялгахын А ээлжийн хамт олноос олгосон баярын бичиг,

1985 оны 4 сарын 20-ны өдөр олгосон хүндэт үнэмлэх, ялгах тасгийн А ээлжийн нам захиргаа, олон нийтийн байгууллагаас олгосон баярын бичиг,

Мон ноос компаний танилцуулга дүрэм зэрэг нотлох баримтууд болно.

Иймд Д.Даваасүрэнг 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар 21-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ноос угаах үйлдвэр-т ноос ялгагчаар, 1993 оны 09 сарын 20-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мон ноос ХХК-д ноос ялгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн135.2.6-д зааснаар Хойд овогт Д  ын Д  г 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар 21-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ноос угаах үйлдвэр-т ноос ялгагчаар, 1993 оны 09 оны 20-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Мон ноос ХХК-д ноос ялгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

                 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Д  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.