Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 05

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Т.Ч.  түүний өмгөөлөгч З.Энхтуяа /0-1353/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт Б.  овогт Т-ийн Ч. т холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 21123630 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 20-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.  овогт Т-ийн Ч.  /РД:****, ИҮД:****/ 19** оны ** дүгээр сарын **-нд Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ... сум ... дугаар баг .. дугаар хороолол .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Т.Ч.  нь 2011 оны 11 дүгээр 30-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг Х .. дүгээр хорооллын .. дугаар байрны орцонд насанд хүрээгүй Т.У ын 20.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-2600 маркийн гар утас, Д.Б ы 50.000 төгрөгийн үнэ бүхий Скайтел маркийн гар утаснуудыг хүч хэрэглэн шунахай сэдэлтэй дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Ч.  шүүхийн хэлэлцүүлэгт: “2011 оны 11 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед архи уучихсан гэр рүүгээ харьж явах замд 4 хүүхэд тааралдсан юм. Тэр дөрвийг орцонд оруулаад нэгнийх нь утсаар нь ярихад утсаа авахгүй болохоор санамсаргүй утсыг нь халаасандаа хийчихсэн байсан. Тэгж байхад нэг цагдаа орж ирээд юу хийж байгаа хүүхдүүд бэ? гэсэн. Тэгэхээр нь би зүгээр утсаар ярьчихаад явуулах гэж байсан юм. Би гар хүрээгүй, утсыг нь дээрэмдэх бодол байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм зүйл гаргахгүй. Ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү” гэв.

 

D:\×èíçîðèã 147.1 òîãòîîë.doc

насанд хүрээгүй хохирогч Т.У , Д.Б  нарын мэдүүлгүүд /хэргийн 10, 13 дугаар тал/,

насанд хүрээгүй гэрч Б.Э , З.Б  нарын мэдүүлгүүд /хэргийн 16, 18 дугаар тал/

 

Т.Ч.  нь Дархан сум ... дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 28 дугаар тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 29 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Т.Ч.  нь 2011 оны 11 дүгээр 30-ны орой Дархан-Уул аймгийн

Дархан сум .. дүгээр баг Хээтэй ... дүгээр хорооллын .. дугаар байрны орцонд насанд хүрээгүй Т.У ын 20.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-2600 маркийн гар утас, Д.Б ы 50.000 төгрөгийн үнэ бүхий Скайтел маркийн гар утаснуудыг хүч хэрэглэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

насанд хүрээгүй хохирогч Т.У ын “…2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  19 цаг 30 минутын орчим сургуулиасаа тараад ангийн хүүхдүүд Б.Э , Б.Л , Д.Б , З.Б  нарын хамт явж байхад нэг согтуу ах гарч ирээд .. байрны орцонд Б.Э , Д.Б  хоёрыг бариад Б.Л , З.Б  бид гурвыг дуудаад орцонд оруулсан. Тэгээд гар утаснуудаа гаргаад ир гээд намайг өвдөглөөд элэг рүү цохиод миний Нокиа-2600 маркийн гар утсыг авсан. Б ыг алагдаад бос суу бос суу гэж байхдаа гар утсыг нь авсан. Б ыг утасгүй байсан чинь худлаа яриад бай гэсэн. Э ийн утсыг авчаад чи манай дүүтэй адилхан юм байна гээд утсыг нь буцааж өгсөн. гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар тал/,

насанд хүрээгүй хохирогч Д.Б ы ”…хичээлээ тараад 7 дугаар сургуулийн хажууд байхад нэг согтуу ах бид хоёрыг дуудаад хажуудаа зогсоогоод найзуудаа дууд гэсэн. Бид хоёр Л , У , Б  нарыг дуудсан чинь ..-р байрны орц руу оруулаад гар утсаа гаргаад мөнгө гаргаад ир гээд намайг алагдаад бос суу гэхээр нь би айсандаа босож суусан. Тэгээд миний дэлгэдэг Скайтелийн гар утсыг яриад өгье гэж аваад шууд халаасандаа хийсэн. У ыг өвдөглөөд элэг рүү цохиод гар утсаа өг гээд халаасандаа  хийсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/,

насанд хүрээгүй гэрч Б.Э ийн ”…Б  бид хоёрыг эхэлж дуудаад зогсоогоод манай найз нарыг дуудаад бид хоёрын хамт тус байрны орц руу оруулаад жагс гээд хүн рүү залга гээд надад хэлээд би утсаар залгаад нөгөө залгасан дугаарын хүн нь утсаа авахгүй байсан чинь  утсаа өгч бай гээд миний утсыг тэр  согтуу ах аваад байж байхад манай аав над руу залгасан чинь тэр ах миний утсыг унтраачихсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар тал/,

насанд хүрээгүй гэрч З.Б ын ”…бид нараас мөнгө нэхээд халааснуудыг нэгжээд мөнгө байхгүй байсан чинь Б ыг алагдаад бос суу суулгаж босгоод байсан Б ы утсыг аваад халаасандаа хийсэн. У ыг өвдөглөөд гэдэс рүү цохиод утсыг нь авчихаад өгөхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар тал/

гэрч С.Хурцбилэгийн … 2011 оны 11-р сарын 30-ны орой 19 цагийн үед гэртээ орохоор орцонд ороход 5 бандийг 20 орчим насны нэг залуу зогсоочихсон байж байхаар нь Юу болж байна гэж асуухад тэр залуу би дүү нартайгаа юм ярьж байна гэсэн. Тэр залуу архи уусан согтуу байхаар нь тэр залууг буруу харуулж зогсоож байгаад нөгөө банди нараас Энэ та нарыг ах мөн үү гэхэд үгүй гэж толгой сэгсэрсэн. Тэгэхээр нь тэр залуугийн биед үзлэг хийхэд 2 утас гарч ирсэн. 2 банди нь Миний утас гэж хэлсэн. Ингээд Цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн. /хэргийн20 дугаар тал/  зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Ч.  нь архи ууж согтуурсан үедээ насанд хүрээгүй хүүхдүүдийн гар утас мөнгө зэргийг авах зорилгоор хүч хэрэглэх, заналхийх зэргээр довтолсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Цагдаагийн ажилтнууд шүүгдэгчийн дээрэмдэж авсан утсыг хохирогч Т.У , Д.Б  нарт буцаан өгсөн, хохирогч нар нэхэмжлэг зүйлгүй гэснийг болон /хэргийн 10, 13 дугаар тал/ шүүгдэгч Т.Ч.  нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна гэж амлаж байгаа хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.  овогт Т-ийн Ч. ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зїйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч Т-ийн Ч. т 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т-ийн Ч. т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт Т-ийн Ч. ийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Т.Ч.  нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Т.Ч. т оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 10 /арван/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ялтан Т.Ч. т анхааруулсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Т-ийн Ч. т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т-ийн Ч. т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР