| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0215/Э/ |
| Дугаар | 201 |
| Огноо | 2012-11-06 |
| Зүйл хэсэг | 145.3., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 201
2012 оны 11 сарын 06 өдөр Дугаар 201 Дархан
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0215/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Батчулуун,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
хохирогч Д.Д.Н-, Б.Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт *******овогт ******* Н.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000327 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******овогт ******* Н.Б- /РД: /, 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамтаар ********** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Н.Н.Б- нь Б.Б.Н-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандухай" нэртэй зоогийн газарт хууль бусаар нэвтрэн орж виски, конъяк, тамхи зэрэг зүйлсийг хулгайлж бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Н.Н.Б- нь Б.Б.Н-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 7 дугаар байранд байрлах "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 201.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Н.Б- нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 47 дугаар байрны “Естер” нэртэй гоо сайхны салонд хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж бусдад 4.506.860 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Н.Б- нь шунахайн сэдэлтээр 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг 20-4 дүгээр байранд байрлах “Алтанжинлүүр” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт хууль бусаар нэвтэрч монетон эдлэлүүд хулгайлан бусдад 18.267.400 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дээрх давтан удаагийн үйлдлээр нийт
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Н.Бат-Ирээдүй-145.3-201.doc
23.231.260 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…"Би 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Б.Н-тэй бүлэглэн "Мандухай" нэртэй зоогийн газрын цонхоор нь нэвтрэн орж виски, конъяк, тамхи зэрэг зүйлсийг хулгайлсан нь үнэн. Мөн Б.Б.Н-тэй бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлсан нь ч үнэн болно. Тухайн үед Б.Н- бид хоёр “Смарт”-ын хамгаалагч нарт баригдаад би тэр чигээрээ зугтаасан юм. Тэгээд хэд хоногийн дараа Дарханаас гараад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 47 дугаар байрны “Естер” нэртэй гоо сайхны салоны цонхоор нь мөн нэвтрэн орж үнэртэй ус зэрэг баахан бараанууд хулгайлсан тухайн үед би согтуу байсан болохоор яг юу юу хулгайлснаа сайн мэдэхгүй байна. Дараа нь 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Дарханд байдаг “Алтанжинлүүр” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор нь нэвтрэн орж монетон эдлэлүүд хулгайлсан юм. Тэгээд би Удахгүй Улаанбаатар хот руу яваад тэндээ “Дикор” гэдэг нэртэй буудал байрлаж байгаад цагдаа нарт баригдсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Д.Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед манай үсчиний хажуу талын цонхонд байдаг нэг хүүхэн над руу утсаар яриад надад хандан “танай үсчиний чинь цонх онгорхой байна, хулгай орсон юм биш үү” гэж хэлэхэд нь би ажил дээрээ очтол урагшаа харсан цонх нь онгорхой байсан ба хагарсан зүйлгүй байсан. Тэгтэл ажлын маань өрөөнд байсан шилэн хорго эвэрсэн байдалтай байсан бөгөөд дотор нь байсан гоо сайхны бараанууд алга болсон байсан. Мөн цаана байдаг өрөөг онгойлгоод дотор нь байсан гоо сайхны барааг хүнд өгөх гэсэн тортой эд зүйлстэй хамт аваад гарсан байсан. Миний хулгайд алдсан зүйлүүдийн үнэ нийт 5.000.000 гаран төгрөгийн үнэтэй бараанууд байсан юм” гэв.
Хохирогч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 7 дугаар сарын 28-ны үед намайг лагерт гарсан хойно дэлгүүрт хулгай орсон байна гэхэд нь би очсон юм. Тэгээд би лангуу руугаа очиход тавиураар дүүрэн байсан монетон гинж, бөгж алга болсон байсан. Би багцаагаар 25.000.000 төгрөгийн эд зүйлс алга болсон гэж үзээд хар дэвтрээ мөрдөн байцаагчид үзүүлсэн юм. Тэгтэл үнэлгээгээр 18.000.000 төгрөгийн эд зүйлс алдсан гэж гарсан юм. Н.Б-гээс би 13.000.000 төгрөгийн хохирлын эд зүйлээ буцааж авсан. Одоо надад 4.800.000 төгрөгийн хохирол үлдсэн үүнийгээ барагдуулж авмаар байна” гэв.
Шүүгдэгч Н.Н.Б- нь Б.Б.Н-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Мандухай" нэртэй зоогийн газарт хууль бусаар нэвтрэн орж виски, конъяк, тамхи зэрэг зүйлсийг хулгайлж бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч С.С.З-ийн:...”2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө буюу үүрээр 06 цагийн орчимд Шонхор хамгаалалтын албанаас над руу утсаар яриад надад хандан “байгууллагын дохиол дуугарсны дагуу ирээд шалгахад танай цонх чинь онгорхой байна” гэж мэдэгдсэний дагуу би ажил дээрээ очиход манай байгууллагын цонхыг онгойлгон хулгай орсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Манай текэн дээр байсан 70.000 төгрөгийн үнэтэй “валлентейнс” нэртэй 1 литрийн виски, 40.000 төгрөгийн үнэтэй “жонни волкер” нэртэй 1 литрийн виски, 20.000 төгрөгийн үнэтэй “кирсберри лёкор” нэртэй 1 литрийн виски,
нэг ширхэг нь 9.100 төгрөгийн үнэтэй нийт хоёр ширхгийг алдсан “ченет” нэртэй 0,75 литрийн вино хоёр ширхэг, 220.000 төгрөгийн үнэтэй “нарколеон” нэртэй 1 литрийн конъяк, нэг хайрцаг нь 2.000 төгрөгийн үнэтэй “парламент” нэртэй тамхи дөрвөн хайрцаг нийт 8.000 төгрөг, нэг хайрцаг нь 2.000 төгрөгийн үнэтэй “кент” нэртэй тамхи нэгийг, нэг шил нь 8.600 төгрөгийн үнэтэй нийт 26.400 төгрөг “жем беат” нэртэй 0.75 литрийн гурван шил виски, 25.000 төгрөгийн үнэтэй “блавод” нэртэй 1 литрийн хар архи зэрэг эд зүйлс алдагсдан байсан. Хяналтын камерт тодорхой бичигсдэн байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дахь тал/,
гэрч Г.Г.Ш-ийн:...”2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө би Ч-ын хамтаар шуурхай бүлэгт ажиллаж байсан юм. Тэгтэл шөнө 03 цаг 03 минутад манай оперотроос дуудлага ирсэн. Тэгээд 5 минутын даруу буюу 03 цаг 08 минутад уг газарт ирээд бид нар объектын гадна талыг тойрч ажиглалт хийхэд уг объектын үүдний хэсгийн цонхны тал онгорхой байсан юм. Тэгээд бид төв рүүгээ залгаж цонх онгорхой байгаа тул хэрэглэгчийг дууд гэж хэлсэн. Тэгтэл цонхоор нь гэрэл тусгаад харсан чинь шалан дээгүүр бугуйн цагууд газар унасан байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд төв рүүгээ залгаж хулгай орсныг мэдэгдсэн. Удалгүй би урагшаа буюу Кредит Монгол тал руу харин Ч- хойд зүг буюу Эзэнт гүрний зүг рүү шалгалт хийхээр явсан юм. Тэгтэл Ч- хоёр сэжигтэй хүнийг дагуулаад ирсэн. Тэгээд тэр хоёр залуугийн бичиг баримтыг үзэх гэхэд тэр хоёр бичиг баримтгүй байсан ба бидэнд хандан нэг нь “бид хоёр ахындаа орчхоод гарч явна, худлаа гэвэл очоод ахаас асуу” гэж хэлэхэд нь нэгийг нь ахынх руу нь явуулаад байж байтал “Смарт” дэлгүүрийн эзэн нь ирсэн юм. Тэгтэл бид хоёртой үлдсэн нэг залуу нь зугтаагаад явчихсан ба харин ахындаа орсон гэх залуу буцаж исрэн юм. Удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,
гэрч Ц.Ч-ын:...”Би тэр хоёр залуу дээр очоод “та нар юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тэр хоёр залуу надад хандан “ахындаа очоод явж байна” гэж хэлсэн юм. Тэгтэл тэр хоёр залуу надад нэг л сэжигтэй санагдаад байхаар нь би тэр хоёрын явж байсан газраар явахад цүнхтэй бугуйн цаг, шилтэй виски, архи, тамхи зэргийг олсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 38, 41 дахь тал/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хэргийн 10-15 дахь тал/,
Шүүгдэгч Н.Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Б.Н-тэй бүлэглэн "Мандухай" нэртэй зоогийн газрын цонхоор нь нэвтрэн орж виски, конъяк, тамхи зэрэг зүйлсийг хулгайлсан нь үнэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Мөн шүүгдэгч Н.Н.Б- нь Б.Б.Н-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 7 дугаар байранд байрлах "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 201.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Н.Э-ын:...”Би 2012 оны 3 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед дэлгүүрээ хаагаад гарахдаа дохиол залгаад гарсан юм. Тэгтэл тэр шөнө Дархан хамгаалалтын албанаас над руу утсаар ярьж “танай дэлгүүрийн дохиолол дуугарахад нь ирж шалгахад дэлгүүрийн чинь цонх онгорхой, хулгай орсон бололтой байна” гэж хэлэхэд нь би дэлгүүр дээрээ очиход хамгаалагч нар хоёр залууг барьчихсан зогсож байсан...Үүдний хэсэгт байрлах цаг байдаг лангууг онгойлгож дотор нь байсан цаг болон бусад зүйлийг шалан дээгүүр тараагаад хаячихсан байсан...Тэгээд шалгахад арван таван ширхэг бугуйн цаг, бугуйвч зэрэг зүйлс алдагдсан байсан. Алдагдсан болон гэмтээсэн эд зүйлээ нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,
гэрч Г.Г.Ш-ийн:...”2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө би Ч-ын хамтаар шуурхай бүлэгт ажиллаж байсан юм. Тэгтэл шөнө 03 цаг 03 минутад манай оперотроос дуудлага ирсэн. Тэгээд 5 минутын даруу буюу 03 цаг 08 минутад уг газарт ирээд бид нар объектын гадна талыг тойрч ажиглалт хийхэд уг объектын үүдний хэсгийн цонхны тал онгорхой байсан юм. Тэгээд бид төв рүүгээ залгаж цонх онгорхой байгаа тул хэрэглэгчийг дууд гэж хэлсэн. Тэгтэл цонхоор нь гэрэл тусгаад харсан чинь шалан дээгүүр бугуйн цагууд газар унасан байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд төв рүүгээ залгаж хулгай орсныг мэдэгдсэн. Удалгүй би урагшаа буюу Кредит Монгол тал руу харин Ч- хойд зүг буюу Эзэнт гүрний зүг рүү шалгалт хийхээр явсан юм. Тэгтэл Ч- хоёр сэжигтэй хүнийг дагуулаад ирсэн. Тэгээд тэр хоёр залуугийн бичиг баримтыг үзэх гэхэд тэр хоёр бичиг баримтгүй байсан ба бидэнд хандан нэг нь “бид хоёр ахындаа орчхоод гарч явна, худлаа гэвэл очоод ахаас асуу” гэж хэлэхэд нь нэгийг нь ахынх руу нь явуулаад байж байтал “Смарт” дэлгүүрийн эзэн нь ирсэн юм. Тэгтэл бид хоёртой үлдсэн нэг залуу нь зугтаагаад явчихсан ба харин ахындаа орсон гэх залуу буцаж исрэн юм. Удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,
гэрч Ц.Ч-ын:...”Би тэр хоёр залуу дээр очоод “та нар юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тэр хоёр залуу надад хандан “ахындаа очоод явж байна” гэж хэлсэн юм. Тэгтэл тэр хоёр залуу надад нэг л сэжигтэй санагдаад байхаар нь би тэр хоёрын явж байсан газраар явахад цүнхтэй бугуйн цаг, шилтэй виски, архи, тамхи зэргийг олсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 38, 41 дахь тал/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хэргийн 10-15 дахь тал/,
Шүүгдэгч Н.Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би Б.Н-тэй бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр шилжих шөнө "Смарт" нэртэй барааны дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бугуйн цаг, бугуйвч зэрэг эд зүйлийг хулгайлсан нь ч үнэн болно. Тухайн үед Б.Н- бид хоёр “Смарт”-ын хамгаалагч нарт баригдаад би тэр чигээрээ зугтаасан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Н.Н.Б- нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 47 дугаар байрны “Естер” нэртэй гоо сайхны салонд хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж бусдад 4.506.860 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Д.Н-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед манай үсчиний хажуу талын цонхонд байдаг нэг хүүхэн над руу утсаар яриад надад хандан “танай үсчиний чинь цонх онгорхой байна, хулгай орсон юм биш үү” гэж хэлэхэд нь би ажил дээрээ очтол урагшаа харсан цонх нь онгорхой байсан ба хагарсан зүйлгүй байсан. Тэгтэл ажлын маань өрөөнд байсан шилэн хорго эвэрсэн байдалтай байсан бөгөөд дотор нь байсан гоо сайхны бараанууд алга болсон байсан. Мөн цаана байдаг өрөөг онгойлгоод дотор нь байсан гоо сайхны барааг хүнд өгөх гэсэн тортой эд зүйлстэй хамт аваад гарсан байсан. Миний хулгайд алдсан зүйлүүдийн үнэ нийт 5.000.000 гаран төгрөгийн үнэтэй бараанууд байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-77 дахь тал/,
Шүүгдэгч Н.Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Тэгээд хэд хоногийн дараа Дарханаас гараад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 47 дугаар байрны “Естер” нэртэй гоо сайхны салоны цонхоор нь мөн нэвтрэн орж үнэртэй ус зэрэг баахан бараанууд хулгайлсан тухайн үед би согтуу байсан болохоор яг юу юу хулгайлснаа сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Н.Н.Б- нь шунахайн сэдэлтээр 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг 20-4 дүгээр байранд байрлах “Алтанжинлүүр” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт хууль бусаар нэвтэрч монетон эдлэлүүд хулгайлан бусдад 18.267.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Б.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 7 дугаар сарын 28-ны үед намайг лагерт гарсан хойно дэлгүүрт хулгай орсон байна гэхэд нь би очсон юм. Тэгээд би лангуу руугаа очиход тавиураар дүүрэн байсан монетон гинж, бөгж алга болсон байсан. Би багцаагаар 25.000.000 төгрөгийн эд зүйлс алга болсон гэж үзээд хар дэвтрээ мөрдөн байцаагчид үзүүлсэн юм. Тэгтэл үнэлгээгээр 18.000.000 төгрөгийн эд зүйлс алдсан гэж гарсан юм. Н.Б-гээс би 13.000.000 төгрөгийн хохирлын эд зүйлээ буцааж авсан. Одоо надад 4.800.000 төгрөгийн хохирол үлдсэн үүнийгээ барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 186-190 дахь тал/,
Шүүгдэгч Н.Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Дараа нь 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Дарханд байдаг “Алтанжинлүүр” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор нь нэвтрэн орж монетон эдлэлүүд хулгайлсан юм. Тэгээд би Удахгүй Улаанбаатар хот руу яваад тэндээ “Дикор” гэдэг нэртэй буудал байрлаж байгаад цагдаа нарт баригдсан юм” гэсэн мэдүүлэг,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зургийн үзүүлэлт /хэргийн 92-96 дахь тал/,
эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 97-106 дахь талууд/,
эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хэргийн 137-145 дахь талууд/,
хүний биед үзлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 151-153 дах тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *******овогт ******* Н.Б-г иргэн Б.Б.Н-тэй бүлэглэж буюу ганцаараа бусдын эд хөрөнгийг давтан удаагийн үйлдлээр орон байранд нэвтрэн хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д.Н-ийн хулгайд алдсан эд зүйлүүдийн үнэ 4.506.860 төгрөгийг, хохирогч Б.Бат-Хишигийн хулгайд алдсан эд зүйлүүдийн үнэ 4.863.000 төгрөгийг гэм буруутай эдгээд болох Н.Н.Б-гээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н.Б- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 251 дахь тал/,
Шүүгдэгч Н.Н.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******овогт ******* Н.Б-г иргэн Б.Б.Н-тэй бүлэглэж буюу ганцаараа бусдын эд хөрөнгийг давтан удаагийн үйлдлээр орон байранд нэвтрэн хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар ******* Н.Б-д хувьд ноогдох эд хөрөнгөөс 85.700 /наян таван мянга долоон зуун/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Н.Н.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Н.Б-н энэ хэрэгт 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Н.Б-гээс 4.506.860 /дөрвөн сая таван зуун зургаан мянга найман зуун жаран/ төгрөгийг гаргуулж хохирогч ******** тоотод оршин суух Боржигон овогт Д.Н- /РД:*********/-д,
4.863.000 /дөрвөн сая найман зуун жаран гурван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч *********** тоотод оршин суух ********* /РД: /-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Н.Н.Б-н эзэмшлийн “Нокиа-Х2” маркийн гар утас, бор өнгийн түрийвч, ********** дугаартай иргэний үнэмлэх, дэлгэц нь хагарсан бугуйн цаг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Д.ОЮУНДАРЬ