| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00143/И |
| Дугаар | 175 |
| Огноо | 2020-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Бусад хуулиар, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 175
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М п ХХК-ны нэхэмжлэлтэй Ү Б ХХК-д холбогдох 29858865 /хорин есэн сая найман зуун тавин найман мянга найман зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М п ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Ү Б" ХХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 93/14 тоот гэрээний нэмэлт №02 гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ байгуулсан болно. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг, барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Худалдаа хөгжлийн банкан дахь М п ХХК-ийн 499088657 тоот данс болон Хаан банкан дахь 5028129620 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 19,905,910 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 19,905,910 төгрөг, алданги 9,952,955 төгрөг, нийт 29,858,865 төгрөг болж байна.
Иймд Ү Б ХХК-аас 29,858,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагыг төлөөлж захирал Э.Насанжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М п ХХК-ний нэхэмжлэлтэй Ү Б ХХК-д холбогдох 29858865 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулахаар болов. Үүнд: Үндсэн төлбөр 19,905,910 төгрөг, алданги 9,952,955 төгрөгийг 5952955 төгрөгөөр багасгаж 4000,000 төгрөг болгож, нийт 23905910 төгрөгийг 2020 оны 06 сарын 25-ны өдрийн дотор 5 000 000 төгрөгийг, 2020 оны 07 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 25-ны өдөр 6952955 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6952955 төгрөгийг тус тус төлнө. Иймд талуудын эвлэрлийн гэрээг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: М п ХХК нь Ү Б ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 19,905,910 төгрөг, алданги 9,952,955 төгрөг, нийт 29,858,865 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. М п ХХК нь үндсэн төлбөр 19,905,910 төгрөг түүний алдангид 4,000,000 төгрөг, нийт 23,905,910 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн 5,952,955 төгрөгөөс татгалзахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Төлбөрийг хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь алданги 5,952,955 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах болно. Эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхээр гэрээг батлуулан шүүгчийн захирамж гаргуулна. Энэхүү гэрээг байгуулснаар дээр дурьдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М п ХХК нь Ү Б ХХК-с 29858865 /хорин есэн сая найман зуун тавин найман мянга найман зуун жаран тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь 5952955 төгрөгийн алданги гаргуулах шаардлагаасаа татгалзан 23905910 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Ү Б ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М п ХХК-ны нэхэмжлэлтэй Ү Б ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 19905910 төгрөг, алданги 9952955 төгрөг нийт 29858865 /хорин есэн сая найман зуун тавин найман мянга найман зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 23 905 910 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү Б ХХК-с 153623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М п ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.