Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 179

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, РД:        , Б  овогт Х  гийн Т  ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын Е С ийн захирал Т.Ц д холбогдох Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Т.Ц , хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.Т   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Т   би Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуульд 2002 оноос хойш математикийн багшаар, сургуулийн захирлаар, 2013 оноос хойш сургалтын менежерээр 2017 оны 05 сараас ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтын хугацаа 2017 оны 12 сард дууссан тул буцаж ажилдаа орохоор тус сургуулийн захирал Т.Ц д удаа дараа хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг шийдвэрлэлгүй намайг ажилд оруулалгүй удаан хугацаанд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тус сургуулийн захирал Т.Ц  нь надад ...шүүхээс нэхэмжлэлээ буцаагаад авчих эвлэрэе гэдэг санал тавьсаны дагуу Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2019/00076 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар Х.Т   намайг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежрийн ажилд үргэлжлүүлэн 2019 оны 05 арын 01-ний өдрөөс эхлэн ажиллах, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр эвлэрэн хэлэлцсэн. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаартай тус сургуулийн захиралын тушаалаар Х.Т   би Ховд аймгийн Аптай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд томилогдсон. Гэтэл Ховд аймгийн Аптай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц  өмнөх Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2019/00076 дугаартай захирамжаа бүрэн биелүүлж миний эрүүл мэндийн болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгээгүй байж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн намайг улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх үүргээ удаа дараа зөрчсөн гэж тус сургуулийн сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ямар ч хууль бус үйлдэл гаргаагүй.Тус сургуулийн захирал нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж сахилгын арга хэмжээ удаа дараа гаргасан гэж ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Х.Т   би ажилд томилогдсон өдрөөс хойш ямар ч улс төрийн үйл ажиллагаанд оролцоогүй байхад үндэслэлгүйгээр иргэн миний хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдаж, удаа дараа миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж хууль ёсыг уландаа гишгэж байгаад маш их гомдолтой байна. Цаашид энэ тухай хуулийн дагуу зохих байгууллагад хандаж гомдол гаргах болно. Иймд Х.Т   намайг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ц  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургууль нь Х.Т  ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргалаа. Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Х.Т  ийг сургалтын менежерээр томилсон.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн /йлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, гуслах албан тушаал гэж заасны дагуу Алтай сумын ерөнхий боловсролын :ургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх тусгай зарчмыг Төрийн албаны тухай :уулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заажээ. Х.Т   нь төрийн үйлчилгээний албан хаагчийн тухайд улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүргээ удаа дараа зөрчсөн. Тухайлбал Х.Т   нь Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшин өрсөлдөх, гишүүнээр сонгогдох, үйл ажиллагаанд хамрагдах зэргээр улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон байдаг. Үүнийг нотлох баримт Ховд аймгийн Ардчилсан намд хадгалагдаж буй тул шүүхээс үзлэг хийж, Х.Т  ийн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон материалыг гаргуулахыг хүсье.

Х.Т  ийг сургалтын менежерийн ажпаас чөлөөлөгдсөн даруйд нь эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу математикийн багшаар томилсон тул цаашид математикийн багшаар ажилуулах бүрэн боломжтой. Иймд Х.Т  ийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд лбогдох нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу

...Х.Т  ийг ажлаас чөлөөлсөн хоёр үндэслэл байгаа. Үүнд: -нэр дэвшсэн, намын хорооны гишүүнээр сонгогдсон гэсэн үндэслэл байгаа. Энэ тухай өөрт нь 2-3 удаа дуудаж хэлэхэд тийм зүйл байхгүй гэсэн. Одоо Х.Т   Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ажиллаж байгаа. Математикийн багшаар томилсон сургуулийн захиралын тушаал 2019 оны 09 дүгээр сарын 02-нд гарсан. Тушаал гарснаас хойш 1 сар хүлээсэн боловч ажилдаа ирээгүй. Тэгээд ажлаас халсан байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн.

...Х.Т  т сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр гараагүй гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т  ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Т  ийг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Х.Т  ийн ажилгүй байсан хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж тооцож байгаа. Нийт 9 сар 6 хоног буюу 195 хоног болж байна. Үүнээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 14.380.275 төгрөг нэхэмжилж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүх шаардлагаа дэмжиж байна гэв.

            Хариуцагчийн өмгөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Х.Т  т сургуулийн захиргаанаас сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн асуудал яригдаж байна. Нэхэмжлэгч Х.Т   Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-г зөрчсөн байгаа. Монгол улсын Үндсэн хуулиар хүн бүр сонгох сонгогдох эрхтэй боловч төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-р эрх нь хязгаарлагдана. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг сонгуульд оролцох үедээ төрийн алба хаагч биш байсан гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах талаар зохицуулжээ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар зохицуулжээ. Хуулийн дагуу Х.Т  ийн ажил албан тушаалыг хэвээр хадгалсан. Энэ хугацаанд шүүхэд хандсан байдаг. Зохигчийн эвлэрлээр үргэжлүүлэн ажиллуулахаар тушаал гарсан. Дээрх хугацаанд нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн зарим эрхийг төрөөс хязгаарлаж байгаа хязгаарлалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Х.Т   нь Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц д холбогдуулан Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гарган маргаан үүсгэжээ.

Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Х.Т  ийг тус сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд томилсон байна. Уг тушаалын хэлбэр нь нэхэмжлэгчийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах биш, уг албан тушаалд томилсон шийдвэр гарсан байна.

Нэхэмжлэгч Х.Т   орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд нэр дэвшиж оролцсон үйл баримт байх боловч энэ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг тус сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажил, албан тушаалд томилогдохоос өмнө болсон нь 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 05 дугаартай Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны Дотоод сонгуулийн дүнг нэгтгэх тухай тогтоол, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч Х.Т  ийг сонгуульт ажилд оролцсон зөрчил гаргахдаа төрийн үйлчилгээний албан хаагч байсан, ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан, үргэлжлүүлэн ажиллуулахаар тушаал гарсан гэж мэтгэлцсэн боловч үүнийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд тус сургуулийн захиралын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаар тушаал нь хариуцагчын дээрх тайлбарыг няцаасан баримт болж байна. Өөрөөр хэлбэл Б/26 дугаар тушаал 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гарсан ба энэ тушаалаар Х.Т  ийг тус сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд томилсон бөгөөд нэхэмжлэгч нь уг ажил албан тушаалд томилогдсоноос хойш сонгуульт ажилд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ямар зөрчлийг нэхэмжлэгч Х.Т   тухайн ажил албан тушаалд томилогдсоноос хойш давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, мөн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах шат дараалсан арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байна.

Гэтэл хариуцагч Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай захирлын тушаалаар Х.Т  ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.Т   нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт 14.380.275 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч Х.Т   2019 оны 09 дүгээр сараас Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл байх тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б  овогт Х  гийн Т  ийг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14.380.275 /арван дөрвөн сая гурван зуун наян мянга хоёр зуун далан таван/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.