Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 09

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,

шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Ц  овогт Ц ийн Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123622 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Ц  овогт Ц ийн Б , /ВБ:***/, 19** оны ** сарын **-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сум 1** дугаар баг М* дүгээр хэсэг ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Ц.Б  2011 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан сум 15-р баг Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн арын авто замд **** ДАХ улсын дугаартай Верна автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1, 9.2 2-р бүлгийн 2.5-б, 2.5-в-д заасан заалтуудыг тус тус зөрчиж иргэн Х.Т г мөргөн зам тээврийн осол гаргаж  Х.Т гийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан,

мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 11 сарын 22-ны 00 цаг өнгөрч байх үед ахындаа очих гээд Мангиртаас Хабитат орох гээд Шинжлэх ухаан технологийн арын авто замаар явж байхад өөдөөс хурц гэрэлтэй машин орж ирээд гэрэлд нь нүд гялбаад хогны тэрэг шүргэсэн. Тухайн үед машинаа сэвтүүлчихлээ л гэж бодоод машинаа тавиад Улаанбаатар хот руу сэлбэгэнд явсан. Тухайн машин нь албаны машин байсан болохоор засъя гэж бодсон юм. Тухайн үед би машинаа сэвтүүлчихлээ гэж бодсон. Хүн дайрсан гэж бодоогүй, мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед бол осол болсон гэдгийг мэдээгүй” гэв.

 

       C:\Documents and Settings\User\Desktop\Ö.Áààñàíñ¿ðýí 215.2, 216.2-.doc

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/,

            Хохирогч Х.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/,

            Гэрч Т.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 38 дугаар хуудас/,

            Гэрч Ц.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/,

            Шүүх эмнэлгийн ¹1188 тоот дүгнэлт. /хэргийн 46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Б  2011 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан сум 15-р баг Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн арын авто замд **** ДАХ улсын дугаартай Верна автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн “9.1. Жолооч тээврийн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, мөн уг дүрмийн “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 2-р бүлгийн “2.5.б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: “2.5.в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Х.Т г мөргөн зам тээврийн осол гаргаж улмаар  Х.Т гийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан,

-мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Т гийн “... Шинжлэх Ухаан Технологийн дээд сургуулийн арын зам дээр 00 цагийн орчимд тэргээ түрж яваад ядраад модны доор замын яг хажууд суугаад амарч байтал Баталион талаас бүдэг гэрэл тусах шиг болсон. Тэгсэн чинь урдаас тэр машин гарч ирээд мөргөөд миний түрж явсан тэрэг шидэгдээд, би газар өнхөрч унасан. Тэгж байтал машин ирсэн. Тэгээд ухаан алдаад сэргэтэл эмнэлэгт сэрсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 37 дугаар хуудас/,

гэрч Т.М ийн: ”... Шинэ Дарханы чиглэлд цайвар өнгийн автомашин 100 гаруй метрийн зайтай миний урдаас явж байхад тухайн цайвар өнгийн автомашины зорчиж явсан урсгалд түрдэг тэрэгтэй хүн байсныг тухайн цайвар өнгийн автомашин шууд мөргөөд замын хажууруу явган зорчигч, түрдэг тэрэгнийхээ хамт шидэгдсэн ба дээр нь ачиж явсан архи пивоны шил мөргүүлсэний улмаас миний зүгт шидэгдэж машины урд шилийг цохьсон” гэсэн мэдүүлэг, /хэргийн 39 дүгээр хуудас/,

гэрч Ц.Т гийн: “... 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд намайг Нэгдсэн эмнэлэг дээр ажил дээрээ байхад манай дүү Ц.Б  нь утсаар залгаад 2011 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Мангиртын зам дээр хүн машинд шүргүүлсэн гэж дуудлагаар ирсэн хүн байна уу та лавлаад өгөөч гэхээр нь би 103-луу ороод дэвтэр дээр хартал Т  гэж хүн ирсэн байсан ба тухайн үед гэмтэлд хэвтэж байна гэснийг Б д хэлсэн. Тэгээд надад юу ч хэлэлгүй, юуны учир асуусан талаар ч ярилгүй утсаа тасалсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Б  нь өөрөө надад Мангиртад би юм шүргэсэн чинь давхар хүн шүргэгдсэн байна лээ гэж надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 44 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1188 тоот дүгнэлтэнд: “Х.Т гийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, хагалгааны дараах байдал, зүүн шилбэний битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 1188 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд Ц.Б г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1, 9.2 2 дугаар бүлгийн 2.5-б, 2.5-в-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Х.Т г мөргөн зам тээврийн осол гаргаж улмаар Х.Т гийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар тус тус хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Хохирогч Х.Т  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Ц.Б д мөргүүлсэний улмаас миний биед учирсан гэмтлээс ямар нэг хууч ужиг өвчин биед үлдээгүй эдгэрч байгаа. Миний эмчилгээний зардал болон хохирлыг төлж барагдуулсан. Байнгын холбоотой эргэж ирж уулзаж байгаа. Миний зүгээс энэ хүнд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд очих боломжгүй учир чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байх ба хохирогч Х.Т  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Б гээс гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж үзлээ.

 

Ц.Б гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч Ц.Б  нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн “гомдол саналгүй” болох тухайгаа хохирогч шүүхэд хүсэлт гаргасан байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц  Ц ийн Б г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж иргэн Х.Т гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Ц.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 6 /зургаан/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ц.Б д оногдуулсан хөнгөн ял болох 6 /зургаан/ сарын баривчлах  ялыг хүнд ял болох 2 /хоёр/ жилийн хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Б д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Ц.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Ц.Б гээс энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг дискийг хэрэгт хадгалсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ц.Б д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

10. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ц.Б д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Ц.Б  нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг түүнд сануулсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Б д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ