| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00167/И |
| Дугаар | 184 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 184
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн иргэн Бурдууд овогт Цэвгээгийн Г ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух Б овогт Б ын У т холбогдох нотариатын үйлчилгээний хөлс 50.000 /тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Б.У нь Б.Б аас 86.000.000 төгрөгөөр орон сууц худалдаж авах гэрээг 20201 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нотариатаар гэрчилүүлж үйлчилгээний хөлс 50.000 төгрөгийг миний дансанд шилжүүлэхээр болсон боловч одоо болтол төлөөгүй тул Б.У ээс нотариатын үйлчилгээний төлбөр 50.000 / тавин мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Ц.Г ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.Нотариатын үйлчилгээний хөлс 50.000 төгрөгийг 05 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь нотариатын үйлчилгээний хөлс 50.000 /тавин мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.У төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г ын нэхэмжлэлийн шаардлага нотариатын үйлчилгээний хөлс 50.000 /тавин мянган/ төгрөгийг хариуцагч Б.У төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4450 төгрөгийн 50% болох 2225 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн 100160000941 тоот данснаас, 2225 төгрөгийг хариуцагч Б.У ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Г ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.