Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 185

 

               Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн иргэн Бээл овогт Ламжавын Б гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух Еэлдэнгийнхэн овогт Дамбийгийн Б  эд зээлээр өгсөн 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 2016 онд Д.Б  эд 1.800.000 төгрөгний зээл авч өгөөд Д.Б  э зээл, зээлийн хүүгийн хамт төлөх болсон юм. Тэгээд зээл, зээлийн хүү төлөх хугацаа болоход Д.Б  э төлөөгүй тул би зээлийг төлж барагдуулсан юм. Иймд Д.Б  ээс зээлээр өгсөн 1.800.000 / нэг сая найман зуун мянган/ төгрөгийг өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б  э бид хоёр харилцан тохиролцож би нэхэмжлэлийн шаардлагаа 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянган/ төгрөгөөр багасгаж Д.Б надад 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Д.Б  э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би 2016 онд Л.Б тэй харилцан зөвшилцөж ХААН банкнаас 1.800.000 төгрөгний зээл авахуулсан нь үнэн юм. Би Л.Б д 400.000 төгрөг, 500.000 төгрөг, 200.000 төгрөг, 50.000 төгрөг өгсөн, мөн 400.000 төгрөгний бараа өгсөн юм. Одоо үлдэгдэл 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь Д.Б  ээс зээлээр өгсөн 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянган/ төгрөгөөр багасгаж, зохигч харилцан тохиолцож, хариуцагч Д.Б  э нэхэмжлэгчид 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

               1. Нэхэмжлэгч Л.Б  1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянган/ төгрөгөөр багасгаж, 250.000 /хоер зуун тавин мянган/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Б  э төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13750 төгрөгийн 50 хувь болох 6875 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн 100160000941 тоот данснаас, 6875 төгрөгийг хариуцагч Д.Б  ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.