Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Б.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март, Э.Намжилцэрэн,

шинжээч С.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* хот, дүүрэгт төрсөн, ******* настай, , боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүрэг, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо “” амралтын газрын дэргэдэх голын эрэг дээр амарч байхдаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Б.*******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь эрүү ясны хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 16-аас 17-ны шөнө дүүргийн тоот гэртээ “чи надад үг хэлэх хүн биш шүү” хэмээн хамтран амьдрагч Б.*******ийн урьд гэмтэл авсан эрүү орчим руу дахин гараараа 2-3 удаа цохиж биед нь зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай эхнэр Б.******* 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр над руу агсам тавьсан. Эхнэр тасартлаа архи уусан байсан. Агсам тавьснаас болж бид хоёр муудалцсан” гэв.

 

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал байхгүй. Энэ хүн надаас уучлалт гуйж, эвлэрсэн. Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй гэж амласан. Би сурч байгаа болохоор хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү байна” гэв.

 

Шинжээч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч Б.*******ийг 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үзэхэд зүүн хацарт нь 4х4 см, эрүүний баруун талд 6х4 см цус хуралт, төвхөнхийн баруун талд буюу хүзүүний урд хэсэгт 1х1 см цус хуралттай гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Нүүрэнд учирсан гэмтэл учраас эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогчийн эрүүнд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үүссэн хугарал 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бороолж амжаагүй, бүрэн эдгээгүй байсан эрүүний яс юм. Өмнөх хугарал бороолоогүй байхад 09 дүгээр сарын 16-ны өдөр уг гэмтэл дээр нэмж цохисноор гэмтэл улам сэдэрсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9-д зааснаар өмнө ямар архаг суурь өвчтэй байснаас шалтгаалахгүйгээр шинээр үүссэн гэмтлийг тогтоохоор заасан байдаг. Тийм учраас өмнөх эрүү ясны хугарал дээр нэмж цохиж, гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэгт хамааруулж үзэхгүй. Хүндэвтэр гэмтэлд хамаарна. Эрүү яс аль хэсгээр, яаж хугарсан гэдгээс шалтгаалж эмнэлгийн тусламж авах, авахгүй, мэс засал хийх, хийгдэхгүй асуудал яригдана. Зөрүү багатай, эрүү ясыг хадах шаардлагагүй гэж үзвэл гам барьснаар 3 сар хүртэл хугацаанд ясан бороо үүсэж, эдгэрнэ гэж үздэг” гэв.

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
  2. Хохирогч Б.*******ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
  3. Гэрч Б.ын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
  4. Лазер мед эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Компьютер томографын шинжилгээний хариу (хавтаст хэргийн 19 дэх тал),
  5. Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн *******-24 дэх тал),
  6. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 08/ШЭ/398 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
  7. Шинжээч эмч С.*******ы өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
  8. Яллагдагч Б.*******ын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
  9. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 50-53 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март, Э.Намжилцэрэн нар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.*******ын хувийн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох тодорхойлолт, Мэргэжлийн боловсролын үнэмлэх, дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны Депозит дансны хуулга (хавтаст хэргийн 46, 66-81 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

           

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

үүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март, Э.Намжилцэрэн нар нь “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалт бүхий зүйлчлэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо “” амралтын газрын дэргэдэх голын эрэг дээр амарч байхдаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Б.*******ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь эрүү ясны хугарал гэмтэл учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 16-аас 17-ны шөнө дүүргийн тоот гэртээ “чи надад үг хэлэх хүн биш шүү” хэмээн хамтран амьдрагч Б.*******ийн урьд гэмтэл авсан эрүү орчим руу дахин гараараа 2-3 удаа цохиж биед нь зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт нь:

 

  • Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

  • Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн тоотод хамтран амьдрагч Б.*******, түүний дүү Б., түүний эхнэр нарын хамтаар том савтай пиво хувааж уусан юм. Ингээд шөнө ******* билүү 00 цагийн үед бүгдээрээ унтаж амрахаар болоод Б., түүний эхнэр нар унтахаар хэвтэцгээсэн. Тэгтэл яг юунаас болсон юм бүү мэд Б.******* бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж муудалцсан юм. Тухайн үед Б.******* над руу уурлаж миний баруун шанаа, эрүү хавьцаа хэд хэдэн удаа цохичихсон юм. ...Би тухайн үед согтчихсон байсан болохоор Б.*******тай яг юунаас болж муудалцсанаа сайн санахгүй байна. Сүүлд Б.*******аас өөрөөс нь асуухад “хардалтаас” л болж хоорондоо муудалцаж хэрэлдсэн юм шиг байна лээ. ...Өмнө нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б.******* бид хоёр дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид “Өгөөмөр” гэх амралтын газраас холгүйхэн голын эрэг дээр майхан бариад хоёулхнаа хонож амарсан юм.Тухайн өдөр бид хоёр хоорондоо нэг нэгнийгээ хардаж уурлаж хэрэлдсэн. Тэгээд Б.******* уурандаа миний нүүр, эрүү рүү гараараа цохисны улмаас эрүү маань хугарч гэмтсэн асуудал болсон юм. Үүнийгээ тухайн үед бид хоёр цагдаад ерөөсөө мэдэгдээгүй. Хоорондоо өөрсдөө учир зүйгээ олохоор болоод орхичихсон. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг Б.******* 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болон 2022 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө намайг цохиж зодсоны улмаас учруулсан. Тэр өдөр Б.******* бид хоёр хоёулхнаа амарч байсан, өөр хүн байгаагүй. Энэ асуудлын талаар Б.******* бид хоёр л мэднэ, өөр хүн мэдэхгүй. Надад энэ хэрэг дээр гаргаж өгөх ямар нэгэн хохирол болон эмчилгээтэй холбоотой зардал мөнгөний баримт байхгүй. Б.******* бид хоёр эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

 

  • Хохирогч Б.*******ийн зөрчил шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би нөхрийнхөө ихрийн эхнэртэй ******* хот орж төрсөн өдрийнх нь бэлэг хоол хүнсний зүйлийг бэлдээд орой манай нөхөр Б.*******, ихэр Б.тайгаа 2 том үнээ гэдэг пиво уучихсан сууж байгаад ихэр нь эхнэртэйгээ унтаад өгсөн. Тэгээд үлдсэн пивыг нь манай нөхөр Б.******* ууж байснаа согтоод надад “чи муу ер нь яах гээд байдаг юм бэ, чи надад үг хэлдэг хэн юм бэ, би чамд дээрэлхүүлэхгүй шүү” гэсэн утгатай юм яриад над руу дайраад намайг газар хэвтэж байтал дээрээс дарж суугаад гар хөл барьж байгаад “чи надад үг хэлэх хүн биш шүү” гээд орилоод байхаар нь би түүнээс уучлалт гуйгаад “хоёулаа хэрэлдээд яах вэ, миний нүүр лүү битгий цохиорой, ялангуяа миний хугарсан эрүү рүү битгий цохиорой” гэж гуйтал “чи ер нь хэн юм бэ” гээд миний зүүн эрүү рүү гараараа нэг удаа хүчтэй цохиод авахад нь миний ухаан балартаад нэг хэсэг болсон асуудлыг сайн санахгүй байна. Тэгээд би босож ирэхэд Б.******* унтчихсан болохоор нь нууцаар утсаа аваад цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө 02 билүү 03 цагийн үед манай гэрт цагдаа нар Б.*******, Б.******* хоёрыг авч явах гээд ирчихсэн байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад бид хоёрыг унтсаны дараа тэр хоёр үлдсэн нэг том савтай пивыг хувааж ууж байгаад хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн юм шиг байна лээ. Тэр хоёр өөрсдөө ч гэсэн надад ийм юм боллоо, тийм юм боллоо гэж нарийн ширийн асуудлаа ерөөсөө хэлээгүй. ...Миний мэдэхийн өмнө нь 2022 оны 08 дугаар сард Б.*******, Б.******* хоёр дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид амарч байхдаа хоорондоо муудалцаж Б.******* Б.*******ийг зодож, цохисон гэж байсан. Тэр явдлаас хойш тэр хоёр хоёулаа ******* хотоор эмнэлэгт үзүүлж, харуулаад яваад байсан. Үүнээс өөр Б.*******ийг зодож, цохиж байсан талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Лазер мед эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Компьютер томографын шинжилгээний хариу (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

  • Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн *******-24 дэх тал)

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08/ШЭ/398 дугаар: “Б.*******ийн биед эрүү ясны хугарал, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь НаЭМТ-н хүлээн авах тасагт тусламж авсан 2022.08.05-нд үүссэн байх боломжтой бөгөөд тогтоолд дурдсан хэрэг болсон гэх 2022.09.16-ны өдөр эрүү ясны хугаралд зөрүү үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

  • Шинжээч эмч С.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгчийн биед тогтоолд дурдсан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бусдад зодуулсан гэх шалтгаант холбоотой зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт шинэ гэмтлүүд тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгчийн эрүү ясны хугарал гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой ба дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь бүрэн бороожилт үүсээгүй байх үед дахиж мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хугарал байсан газар хүч үйлчилсэн нь хуучин хугарлыг дахин зөрүү үүсгэхэд хүрсэн байна. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.1-т зааснаар “Шинжлүүлэгч өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед авсан гэмтлийн зэргийг тогтооно” гэсний дагуу хуучин хугарал гэмтэл дээр үүссэн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

 

  • Аюулын зэргийн үнэлгээ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ын үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.*******ийн эрх чөлөөнд халдаж, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүндэвтэр, 2022 оны 09 дүгээр сарын 16-аас 17-ны шөнө хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Б.*******ын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, 2022 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 4 жил хамтран амьдарч байгаа, дундаасаа нэг хүүхдэтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь урьд үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн биед нэг сар гаруйн хугацаанд 2 удаагийн үйлдэл давтамжаар халдсан, уг үйлдлүүдэд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, Аюулгүй зэргийн үнэлгээгээр 5 оноотой буюу “Дунд” гэж үнэлэгдсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдлүүд нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болон хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн биед хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, прокурорын хяналтын шатанд болон шүүх хуралдаанд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, надаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нийт эдлэх торгох ялын хэмжээг 7.650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.650.000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, ажил эрхэлдэг, гэр бүлээ тэжээдэг, эхнэр Б.******* нь оюутан, хүүхдээ хардаг зэргийг харгалзан тухайн зүйл ангиудын хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн “Өмгөөлөгч Д.Мартын саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлт,

хохирогч Б.******* “Би сургуульд сурдаг, нөхөр Б.******* ганцаараа ажил хийдэг тул бага хэмжээгээр торгож өгнө үү” гэсэн тайлбар, дүгнэлт тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэж хамтран амьдрагчийнхаа биед 2 удаа халдсан, эрүү ясны хугарсан гэмтлийг нь дахин цохиж гэмтээсэн байдал/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй, эвлэрсэн гэх/, хувийн байдал / анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр тогтоож, тухайн ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3.500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3.500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 4.000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 4.000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ