Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 187

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Х Б Ү Т Тийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багт оршин суух, О   овогт О   т холбогдох зээл зээлийн хүү, алдангийг 13,918,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х Б Ү Т Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.О    нь тус банкны Ховд салбарын Үенч тооцооны төвөөс 2019 оны 01-р сарын 18-ны өдөр №ЗГ201944277870 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000.00 /Арван таван сая / төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар малчны зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2,931,576.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,655,108.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,316.00 төгрөг нийт 4,599,000.00 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний 2.4, 5.1, 7.1 заасан нөхцлийг тус тус зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, манай банкнаас удаа дараа зээлдэгчид зээл эргэн төлөлтийнхөө дагуу төлөгдөхгүй хугацаа хэтрээд байгаа болон зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк Зээлийн гэрээний 2.4, 5.1.5, 5.1.9, 7.1 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.    2020оны 04-р сарын 07-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах

                        А. Үндсэн зээлийн төлбөр 12,068,424.00 төгрөг

                        Б. Зээлийн хүүгийн төлбөр 1,849,976.00 төгрөг

                        В. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 00.00 төгрөг бүгд 13,918,400.00 төгрөг гаргуулах,

            2. Улсын тэмдэгтийн хураамж 227542 төгрөг гаргуулах,

            3. Зээлийн төлбөр сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болон эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.О    шүүхэд гаргасан тайлбартаа: Х Б Ү Т Тийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2019 оны 01 сард зээл авсан нь үнэн. Энэ мөнгийг бүрэн төлж барагдуулж банкыг хохиролгүй болгож өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х Б Ү Т Тийн нэхэмжлэлтэй 13,918,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О.О    хүлээн зөвшөөрч 13,918,400 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-дзаасныг удирдлага болгон    ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч Х Б Ү Т Тийн эрхлэгч Д.Д  гийн нэхэмжлэлтэй, О.О   т холбогдох зээл зээлийн хүү, алданги 13,918,400 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х Б Ү Т Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 113,771 төгрөгийг улсын төсвөөс 113.771 хариуцагч О.О   аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х Б Ү Т Тд олгосугай.         

                        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй