Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 197

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Ц.Г  ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, Начин овогт А  рт холбогдох 50000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.А  р нь Б.Б гээс 2 тээврийн хэрэгсэл худалдаж авах болон С.А  намжилд 2 тээврийн хэрэгсэл худалдах тухай бүгд дөрвөн гэрээг 2019.06.26-ны өдөр нотариатаар гэрчлүүлж, үйлчилгээний хөлс 110,0 мянган төгрөгөөс 60000 төгрөгийг өгч, үлдэгдэл 50,0 мянган төгрөгийг миний 5847001108 тоот харилцах дансанд шилжүүлэхээр болсон. Хариуцагч Н.А  р нь уг 50000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй бөгөөд гэрчлүүлсэн гэрээнүүд тухайн үед банкнаас авсан зээлийн барьцаанд тооцогдоогүй учир төлөхгүй гэж байна. Монгол Улсын нотариатын тухай хуулийн 12-р зүйлийн 12.6-д Нотариатч үйлчлүүлэгчийн хүсэлтээр нотариатын үйлчилгээг цуцлах тохиолдолд үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг буцаан олгохгүй гэж заасан байдаг. Би энэ 50000 төгрөгийг хувиасаа төлж, нотариатчийн ажлаа 2020-01-31-ний өдрөөр тасалбар болгон хүлээлгэж өгсөн. Иймд одоо Н.А  раас 50000 /Тавин мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.А  р шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Г  ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг өнөөдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г  ын нэхэмжлэлтэй 50000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.А  р хүлээн зөвшөөрч 50000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-дзаасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Нэхэмжлэгч Ц.Г  ын нэхэмжлэлтэй, Н.А  рт холбогдох нотариатаар үйлчлүүлсэн үйлчилгээний хөлс 50000 мянган төгрөг төлөхыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г   нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг улсын төсвөөс 2275 төгрөгийг хариуцагч Н.А  раас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Г  ад олгосугай.                 

                3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

               4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.