Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2011 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 15

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/015/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Ж.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Ж ын Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123434 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б  овогт Ж ын Б  /РД:..., ИҮД:.../ 19.. оны .. дүгээр сарын ..-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дүгээр хороолол .. дүгээр байрны .. тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр

  1. 2005 оны 6 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэн, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

2. 2010 оны 8 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Ж.Б  нь 2011 оны 8 дугаар 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 1 дүгээр цэцэрлэгийн байранд хамтран амьдардаг иргэн Ц.Б ын гар утас, түрийвчтэй 200.000 төгрөгийг булаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б  шүүхийн хэлэлцүүлэгт “2010 оны 8 дугаар сарын 17-нд 11 цагийн орчим хамтран амьдрагч Б ын ажил дээр очсон юм. Мөнгө байна уу? гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр түрийвчийг нь үзэхэд мөнгөтэй байхаар нь

 

 

D:\Áàòáàÿð 146.1 òîãòîîë ¹ 15.doc

 

түрийвчтэй мөнгө, утсыг нь аваад зугтаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсан. 150.000 төгрөгийг манай ээж аав тэтгэврээ авч байгаад, 50.000 төгрөгийг хүний хөгжлийн мөнгөө аваад өгсөн. Ахиж ийм зүйл гаргахгүй. Ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ц.Б ын мэдүүлэг /хэргийн 10, 13 дугаар тал/,

гэрч Г.Д , З.Э , Б.Б , Б.О нарын мэдүүлгүүд /хэргийн 13, 15, 17, 19 дүгээр талууд/,

Ж.Б  нь Дархан сум 9 дүгээр багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 38 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Ж.Б  нь 2011 оны 8 дугаар 17-ны өдөр Дархан-Уул аймгийн

Дархан сум 4 дүгээр баг 1 дүгээр цэцэрлэгийн байранд хамтран амьдарч байсан иргэн Ц.Б ын гар утас, түрийвчтэй 200.000 төгрөгийг булаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Ц.Б ын “…Б  манай ажил дээр ирээд миний гараас барьж аваад хоёулаа уулзаадахъя гэсэн. Тэгэхээр нь би цүнхээ тавиадахъя гээд эмчийн өрөөнд ороод хаалганы хажуу талын шкафан дээр цүнхээ тавихад Б  намайг намайг хойш нь болгоод миний цүнхийг шүүрч аваад дотроос нь Б  өнгийн түрийвч, Vodaphone маркийн гар утасны хамт авсан. Тэгээд цүнхийг минь хаяад зугтаасан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 10, 13 дугаар тал/,

 

гэрч Г.Д ын “Б  багшийг байгаа юу гэхээр байхгүй гэсэн. …Б  гаднаас орж ирээд Б  багшийн цүнхийг булааж аваад дотроос нь гар утас, түрийвч зэргийг аваад зугтаасан. Б  багш хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлэх гээд ахаасаа 200.000 төгрөг зээлчихээд шилжүүлж амжилгүй булаалгачихлаа гэж байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/,

гэрч З.Э ийн “Б  надаас 2011 оны 8 дугаар сарын 15-16-ны орчим байх ойр зуурын юманд зарцуулах гэсэн юм мөнгө байвал 250.000 төгрөг зээлээч гэхээр нь би 200.000 төгрөг өгсөн“ гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Б  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Б ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос гадна 2010 оны 8 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ял шийтгэгдэж ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ж ын Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зїйлийн 146.1-д зааснаар шүүгдэгч Ж ын Б т 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Ж ын Б т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ж ын Б  нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж ын Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР