Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 01

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би нэхэмжлэгч Л.Ц-ийн нэхэмжлэлтэй ОАХХҮХ-т холбогдох

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Л.Ц-ийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л овогтой Ц миний бие нь 2017 оны 04 дүгээр сард тус шүүхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан боловч бүтцийн өөрчлөлтөд орж ажлаас халагдсан тухай мөн ажилдаа эгүүлж тогтоолгох тухай өргөдөл өгсөн боловч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Л.Ц-ийн нэхэмжлэлтэй ОАХХҮХ-т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Л.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2017/0019/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Ц нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА