Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 198

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би М б к  ХХК-ны нэхэмжлэлтэй Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух Эмч овогт Ц ийн Б  д холбогдох зээлээр худалдсан гар утасны үнэ 570.737 / таван зуун далан мянга долоон зуун гучин долоон/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М б к  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30413982 тоот гэрээ байгуулан 95974512 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J6 Plus /grey/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 407.745 / дөрвөн зуун долоон мянга долоон зуун дөчин таван/ төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 69899 /жаран есөн мянга найман зуун ерэн есөн/ төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 93.093 /ерэн гурван мянга ерэн гурван/ төгрөг буюу нийт 570737 / таван зуун далан мянга долоон зуун гучин долоон/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б   нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М б к  ХХК-тай хамтарсан гэрээ байгуулж зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийн үлдэгдэл 407.745 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 69899 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 93.093 төгрөг буюу нийт 570737 / таван зуун далан мянга долоон зуун гучин долоон/ төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М б к  ХХК нь зээлээр худалдсан гар утасны үнэ 570.737 /таван зуун далан мянга долоон зуун гучин долоон/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Б   төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч М б к  ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага гар утасны үлдэгдэл төлбөрт 407.745 / дөрвөн зуун долоон мянга долоон зуун дөчин таван/ төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 69899 /жаран есөн мянга найман зуун ерэн есөн/ төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 93.093 /ерэн гурван мянга ерэн гурван/ төгрөг буюу нийт 570737 / таван зуун далан мянга долоон зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч Ц.Б   төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпараци ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17772 төгрөгийн 50% болох 8886 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн 100160000941 тоот данснаас, 8886 төгрөгийг хариуцагч Ц.Б  оос тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпараци ХХК-д олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.