| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/024/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2011-12-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2011 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 16
Хэргийн индекс: 171/2012/024/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Г.Яндаг,
хохирогч Б.Б ,
шүүгдэгч Г.А , С.Э тэдгээрийн өмгөөлөгч И.Атарбямба /0-311/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт Б овогтой Г ын А , Х овогт С ын Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123602 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 27-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Б овогтой Г ын А /РД:..., ИҮД:./ 19.. оны .. дүгээр сарын ..-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Мөнгөн хөөс угаалгын газар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг . дүгээр хэсэг . дугаар гудамжны . тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол улсын иргэн, Х овогт С ын Э /РД:.., ИҮД:.../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум.. дугаар баг .. дугаар гудамжны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Г.А , С.Э нар нь бүлэглэн 2011 оны 11 дүгээр 19-нөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмсөн толгой гэх газраас иргэн Б.Б гийн хээр зүсмийн 1 ширхэг үрээг хулгайлж 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
D:\Ýíõòàéâàí Àìàð íàð 145.2 ¹16.doc
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 11 дүгээр сарын 19-нд ажлаасаа буугаад Э тай хөдөө Цагааннуур гэх газар оччихоод буцаж явсан. Тэгээд Төмсөн толгой гэх газар 20 тооны адуу тааралдсан. Э хээр зүстэй шүдлэн бариад хар замаар яваад нүхэн гүүр гараад деревэньд Э ы хашаанд авчраад нядалсан. Өглөө нь адууны махыг махны ченжид өгсөн. Бид 2 хохирлоо хувааж төлсөн. Зүгээр байсан хүний эд хөрөнгийг хохироосон явдалд уучлалт гуйж байна” гэв.
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Цагааннуурын тийшээ найзындаа очихоор А тай цуг хамт явсан. Унаж явсан морь хөшчихсөн байж байтал хэсэг адуу тааралдсан. Тэгэхээр нь жоохон монгол архи уучихсан байсан болохоор бугуйлаа эмээлээсээ аваад нэг адууг бугуйлдаад хөтөлж авчраад гэртээ нядалсан. Найзыгаа дагуулж яваад ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 11 дүгээр сарын 20-ний өглөө адуун дээрээ очиход нэг адуу байхгүй байсан. Мөрийг нь харахад Дархан чиг рүү явсан байсан. Адуу авч явсан газар бол энэ 2 залуу хоёулаа бугуйлдаад аваад явсан байсан. Цаашаа явж байгаад бугуйлаа эвхээд машинд ачуулсан бололтой байсан. Явсан мөрийг нь харахад 2-уулаа морьтой явж байсан. Миний хувьд хурдан удмын үрээг алсанд гомдолтой байна” гэв.
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн /4-13 дугаар тал/,
хүн таньж олуулсан тухай тэмдэглэл /хэргийн 28 дугаар тал/,
Эд зүйлийн үнэлгээнд 2 настай шүдлэн үрээ 370.000 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 50 дугаар тал/,
хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 43 дугаар тал/,
гэрч Д.М, Б.Ц нарын мэдүүлгүүд /хэргийн 41, 47 дугаар тал/
Г.А нь Дархан сум 15 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 88 дугаар тал/,
С.Э нь Дархан сум 3 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 83 дугаар тал/,
шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 84, 86 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 82, 87 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмсөн толгой гэх газраас иргэн Б.Б гийн хээр зүсмийн 1 ширхэг үрээг хулгайлж 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтад “2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө босоод адуугаа хартал гэрийн зүүн талд хар замын цаад талд төмсөн толгой гэх газар байдаг поле дунд адуунууд маань харагдсан юм. Тэгэхэд адуун дундаас маань нэг тооны хээр зүстэй үрээ алга болчихсон байсан. Тэгэхэд манай адуу байсан газарт бугуйлаад хаяж хүн чирэгдэж барьж авсан бололтой мөр байж байсан юм” гэжээ /хэргийн 43 дугаар тал/,
гэрч Д.М ны “…2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Буян зах дээр байж байхад захын арын биллъярд тоглоомын газрын хажууд С ын банди бас нэг залуутай хамт байж байсан. Тэгээд С ын банди манай энэ найзын үрээ хөл нь гэмтэхээр нь нядлаад бэлдээд тавьчихсан байгаа гэхэд нөгөө нь залуу нь ч гэсэн хажуугаас тиймээ миний үрээний хөл гэмтчихсэн юм гэсэн…..С ын банди манай гэрт байгаа гэхээр нь гарал үүслийн гэрчилгээ байгаа юмуу гэхэд байхгүй хамаагүй аваад өгчихнө зүгээр манай найзын үрээ байгаа юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр тал/,
гэрч Б.Ц ийн ”…тэгээд адуу байсан Төмсөн толгой гэх газраа яваад очсон чинь манай байсан адуунууд дундаас 5 адуу туугаад явсан бололтой 2 морьтой хүн явсан гэж бодохоор мөр байж байсан юм. Тэгээд түүнийг нь дагаад явж байсан чинь төмсөн толгой гэх газрыг уруудаад хар замын баруун талд байсан төмөр торон хашааны хажууд хоёр морьтой хүн мориноосоо буугаад бие засаад бугуйд эвхэж авсан бололтой мөр байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.А , С.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.т-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.А , С.Э нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцно.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдлыг зэргийг ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай оногдуулахаас гадна эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч С.Э аас хураан авсан 31.525 /гучин нэгэн мянга таван зуун хорин таван/ төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон буюу хулгайлсан малын зарсан мөнгө гэдэг нь тогтоогдож буй тул энэхүү мөнгийг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогтой Г ын А , Х овогт С ын Э нарыг бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Г ын А т эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч С ын Э д эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаан/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ганжавын А т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт С ын Э ы 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.А , С.Э нар нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч С ын Э аас хураан авч битүүмжилсэн 31.525 /гучин нэгэн мянга таван зуун хорин таван/ төгрөгийг хурааж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Г ын А т оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ялтан Г ын А т анхааруулсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт хураан ирүүлсэн суран бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт Ганжавын А ын эзэмшлийн Нокиа-3110 маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С ын Э д урьд авсан цагдан хорих, Г ын А т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР