| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00234/И |
| Дугаар | 219 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 219
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, онд төрсөн, ам бүл /нөхөр хүүхдийн хамт/ амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхлэх, Б овогт Б ийн Т / РД: ПБ / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Булган суманд онд төрсөн, эрэгтэй, Улаанбаатар хот Хан уул дүүргийн дүгээр хороо гавжийн тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй Б овогт Ц гийн Б /РД: ПБ / -д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг, гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, нэхэмжлэгч Б.Т , хариуцагч Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан.Нөхөр Ц.Б нь гэрлэснээс хойш эхнэр хүүхдээ орхиод Улаанбаатар хот руу явсан. Хот явснаас хойш холбоо барихгүй, хүүхдэдээ ч анхаарал тавихгүй болсон.
Цаашид бид хоёр эвлэрч хамт амьдарч чадахгүй бөгөөд нөхөр Ц.Б нь өөр эхнэртэй болсон учраас гэрлэлтээ цуцлуулж 2017 оны 09 сарын 10-нд төрсөн хүү Б.У ыг тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Т тай 2017 онд гэр бүл болсон.Булганд байх хугацаандаа ажил хийхээр явсан. Тавантолгойд машин барьж байгаа. Б.Т нь гэрлэлтээ цуцлуулья гэж байгаа учир гэрлэлтээ цуцлуулья.Хүү Б.У ын тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй.Бид хоёрын дунд эд хөрөнгийн болон өөр маргаан байхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ц.Б ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж байгаа тайлбар болон, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй байх тул нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хангаж 2016 оны 09 сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 10 сарын 13-ны өдөр гэрлэснийг 8407000050 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ц.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Таван толгойд жолоочоор ажилладаг гэж тайлбарлаж байгаа, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Таван толгойд ажиллаж байгаа гэж нэхэмжлэлдээ дурьдсан боловч хэрэгт ажиллаж байгаа талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эцэг Ц.Б ээс тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тавин хувиар тооцож хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2017 оны 09 сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.У ыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хүү Б.У нь насанд хүрээгүй бага насны, өнөөдрийн байдлаар эх Б.Т ын хамт амьдарч байгаа зэргийг харгалзан хүүхдийн асрамжийг эх Б.Т ын асрамжинд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 132.5, 132.6 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Б ийн Т , хариуцагч Б овогт Ц гийн Б нарын 2016 оны 09 сарын 25-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 09 сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.У ыг эх Б.Т ын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.У д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож эцэг Ц.Б ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар гэрлэлт цуцалсан тохиолдолд эцэг, эх байх эрх хэвээр үлдэхийг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.Б ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас
хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.