Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 22

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч Г.Яндаг

иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Д.Чулуунжав,

шүүгдэгч Г.Д гийн өмгөөлөгч Л.Цуурай,

шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Д.Пүрэвдорж

хохирогч А.А ,

шүүгдэгч Г.Д ,

шүүгдэгч Д.Б а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Г ын Д д, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Б  овогт Д ы Б ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21023619 дугаартай хэргийг 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн Б  овогт Г ын Д , /РД:.../, 19..-нд Дархан-Уул аймаг Орхон суманд төрсөн, эрэгтэй, халх, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4 ээж, 2 дүүгийн хамт .. сум ... байрны ...тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй,

 

Монгол Улсын иргэн Б  овогт Д гийн Б а, /РД:... .19..-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл-1 Дархан-Уул аймаг Дархан сум ..-р баг ... тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй,

 

Шүүгдэгч Д.Б а нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны орой Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Тосгоны .. дугаар гудамжны .. тоотод иргэн А.А гийн гэрт 17 настай А.Э  руу ялимгүй зүйлээр шалтаглан  хутга шидэж танхайрсан,

шүүгдэгч Г.Д  нь 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Тосгоны .. дугаар гудамжны .. тоотод оршин суух иргэн А.А гийн гэрт иргэн Д.Б ыг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2010 оны 11 сарын 5-нд хамтран амьдарч байсан А гийнд Б  эгч бид нар очсон. Бид нар гаднаас нэг шил архи авч орсон. Ингээд ороход хохирогч хүү ирсэн байсан ба Б  эгч нь наад орон дээрээсээ босож энэ хоёрт ор тавьж өг гэсэн. Тэгэхэд хохирогч суугаад байсан. А  уурлаад эгч чинь юм хэлээд байхад чинь гэж уурлаад чи ер нь яах гэж ирсэн юм. Зардал үрээд дандаа надад гай болдог юм гээд уурлаад нэг цохьсон. Б  эгч мөн загнасан. Тэгээд хохирогч гараад явсан. Би тэр үед юм хэлээгүй, чи одоо наанаасаа бос гэсэн зүйл огт хэлээгүй. Тухайн үед гэрт хутга шидсэн асуудал болоогүй. Сүүлд нь Д г хэргээс гаргахын тулд өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Тэгэхэд чи Д  хүүгээ байж чадахгүй болтол нь согтуу, галзуу авирласан болж мэдүүлэг өг гэсэн. Тэгээд эхнээсээ тийм тохиролцоо хийсний улмаас А , Б  эгч нар хутга шидсэн гэсэн мэдүүлэг өгч эхэлсэн. Би тухайн үед надад бол эмчилгээний мөнгө л өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд хутга шидсэн гэж хэлээрэй гэж хэлсэний дараа хохирогч тийм мэдүүлэг өгсөн. Тэр үед эд нар намайг ял шийтгэчихнэ гэж бодоогүй л хэлчихсэн юм шиг байна лээ. Тухайн үед хүүгээ аврахын тулд хутга шидсэн болгож мэдүүлсэн. Надад А гаас ирсэн мессэж нь байгаа. Г.Д  бид хоёр муудалцсаны дараа нь маргааш нь би гэрт очсон. Тэгээд очоод хувцсаа аваад Д д чи ахыгаа дэндүү хэлсэн байна шүү гэхэд Д  уурлаад манайхаас зайл гээд намайг боогоод хойш нь түлхчихсэн. Тэгээд Д  намайг өшиглөх шиг болсон. Тэгээд би тэр оройгоо найзындаа очиж хоноод маргааш нь ирсэн. Миний гэдсэн дээр дэвсээгүй. Өшиглөсөн гэж үзнэ. Тухайн үед Д г хамгаалах гэж өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад хутганы асуудал гарсан. Хутганы асуудлыг сая өмгөөлөгч тодорхой ярьсан. Энэ дээр нэмж хэлэхэд нүүрэлдүүлэн байцаахад хутганы өнгийг зөрүүлж мэдүүлсэн байдаг юм. Мөн туршиж үзлэг хийсэн тэмдэглэлд зоогдсон гэх нүхэнд хутга тогтохгүй. Хаалга хаагдсаны дараа хутга зоогдох ямар ч боломжгүй гэсэн дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа юм. Энэ нь бас худлаа ярьж байсны нэг илрэл байсан болов уу гэж бодож байна. Миний сууж байсан газраас хутга шидэхэд тэнд зоогдох боломжгүй. Миний сууж байсан байрлалаас тэс хөндлөн харагдаж байгааг анхаарна уу. Хутга шулуун замаар явж зоогдох ёстой. Харин ходоод язарсан асуудал би өөрөө унаснаас болсон байх гэж бодож байна. Шударгаар шүүж үнэн зөвийг олж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2010.11.05-ны орой гэрт ирсэн чинь Б а ах согтуу ирчихсэн байсан ба би орон гэртээ орж ирж болохгүй юу гэж бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр хоорондоо жаахан маргалдаад би Б а ахыг гаргаад түлхсэн. Тэгээд тэр оройгоо эгчийндээ ирэхэд дүү байж байсан. Яасан гэсэн чинь ээж загнаад гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь Б а ахыг ирэхээр нь та манайхаас зайл гэж хэлсэн. Манайхыг өчнөөн ор ширтэй болгосон биз дээ гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ гарч ирээд үүдний амбаараар түлхээд гаргахад хажуу айлын хүн ирээд салгасан. Ээж араас нь гарч яваад цагийн дараа ирсэн. Би энгэрээс нь заамдаж бариад мөр лүү нь 2-3 удаа л цохьсон. Та ингээд манайхаас зайл надад гай болно гэж хэлсэн. Гэдэсрүү нь цохиогүй. Би сая 5 сар суугаад гарч ирэхэд дүүгээ алдаад гарч ирсэн. Хийсэн гэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч А.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2010.11.05-ны өдөр Б  эгч Б а бид гурав гаднаас нэг шил архи аваад манайд очсон. Тэгээд Э ыг эгч, бид хоёр загнаад гаргасан. Тэгээд байж байхад Б а манай хүү Д тэй маргалдсан. Д.Б а хутга шидэх нь шидсэн, шидээгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох

Хохирогч А.Э ын хохирогчоор тогтоож байцаалт авсан тэмдэглэл /хэргийн 132-133 дугаар хуудас/,

            гэрч А.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,            

гэрч А.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 28, 32-33 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б ын өвчний түүх, /хэргийн 43-52, 54-86 дугаар хуудас/,

хохирогч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 19-22, 24 дэхь хуудас/,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹Г-12150 дугаартай акт /хэргийн 94 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч А.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

гэрч С.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

Г.Д гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хэргийн 106 дахь хуудас/,

Д.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хэргийн 156 дахь хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Б а нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны орой Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт .. дүгээр багийн Тосгоны ..  дугаар гудамжны ... тоотод иргэн А.А гийн гэрт 17 настай А.Э ыг согтуугаар хэл үгээр доромжлон, хутга шидэн танхайрсан болох нь хохирогч А.Э ын “Б а ах наадах чинь их зэвүүн шээс байгаа юм гэж хэлсэн. Ээж бос гээд нуруулуу нэг цохиод авахаар нь би уурандаа хувцасаа өмсөөд гэрийн хаалгаар гарах үедээ Б а ахад та яахаараа дандаа архи уудаг юм бэ манай гэрээс зайлаач гэж хэлсэн. Тэр үед Б а ах ширээн дээр түмпэн дотор байсан хутгыг аваад над руу шидсэн. Тэр үед нь би хаалгаа гадна талаас хаагаад яваад өгсөн. Гудамжинд байсан чинь миний араас 3-4 минутын дараа Б  эгч гарч ирээд бид 2 хамт яваад Б  эгчийнд хоносон” гэсэн мэдүүлэг, /хэргийн 133 дугаар хуудас/,

гэрч А.Б гийн “Б а ор тавьж өгсөнгүй гээд 16 настай хүү А.Э ыг “энэ зэвүүн гөлөг байхгүй юу надад ор тавьж өгсөнгүй хэн бэ” гээд А.А д хэлэхээр нь чи хэрэггүй архи дарс уучаад ингэж болохгүй ш дээ гэж хэлсэн чинь А.А  А.Э ыг гараараа толгой руу нь цохиод зайл гээд хөөгөөд гаргасан. А.Э  цүнхтэй хувцсаа аваад хаалгаар гарах үедээ би чамайг ахдаа хэлнэ дээ гээд гарсан. Д.Б а түмпэн дотор байсан хутга аваад шидсэн чинь хаалга нь хаагдсан. Хутга нь хаалганы хажуу талд зоогдсон. Би А.Э ын араас гарсан чинь А.Э  гудамжинд уйлаад сууж байхаар нь гэрлүүгээ аваачсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/,

гэрч А.А гийн “ ... Э  уурлаад хувцасаа өмсөөд гэрээс гарах үедээ дандаа архи уулаа ахад таныг хэлнэ ээжийг зодож цохьдог гэж хэлээд гараад явсан. Э ыг хаалгаар гарах үед хутга шидсэн чинь хаалганы хажуу талын модонд зоогдоод үлдсэн. Эгч Б  чи яахаараа хүүхэд рүү хутга шиддэг юм гээд уурлаад гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Б а нь “би хутга шидээгүй, Д г хэргээс гаргахын тулд өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Тэгэхэд чи Д  хүүгээ байж чадахгүй болтол нь согтуу, галзуу авирласан болж мэдүүлэг өг гэсэн. Тэгээд эхнээсээ тийм тохиролцоо хийсний улмаас А , Б  эгч нар хутга шидсэн гэсэн мэдүүлэг өгч эхэлсэн.” гэж мэдүүлж байгаа боловч түүнийг танхайрч бусад руу хутга шидээгүй болохыг нотлох ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны дагуу авагдсан байх ба хууль зөрчиж цуглуулсан гэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хэл амаар доромжилж, согтуугаар зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хохирогч А.А гаас ямар нэгэн хохиролд тооцож нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч Д.Б аас гаргуулах хохирол, төлбөргүй байна.

 

Д.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Г.Д  нь 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн Тосгоны 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А.А гийн гэрт иргэн Д.Б ыг зодож биед нь ”хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн няцрал, ходоодны ар ханын язрал” зэрэг хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Б ын “... Орой 20 цагийн үед А гийн гэрт орсон чинь Д , А , Э  нар байсан. Тэгэхээр нь Д д чи өчигдөр дэндүүлсэн байна шүү надаас өөр хүн байсан бол цагдаа сэргийлэх гээд явна ш дээ. Би бол тэгэхгүй гэсэн чинь өө тэгвэл гүйцээчихье гээд босож ирээд толгой руу гараараа хэд хэдэн удаа цохьсон. Өмсөж явсан хувцаснаас боогоод гэрийн гадаа гаргаад газарт унагааж хэвлий хэсэгт 2-3 удаа дэвсэж А гийн хажуу айлын хөрш Т  ирж салгаад Д г гэрлүү нь авч орсон” гэсэн мэдүүлэг, /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2010.11.22 ¹Г-12150 тоот актын “Д.Б ын биед хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн няцрал, ходоодны ар ханын язрал, дух, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 94 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Э ын “Тэр орой 22 цаг болж байхад гаднаас ээж, Д.Б а ах 2 орж ирсэн. Д.Б а ах архи уучихсан согтуу орж ирээд Г.Д  ах руу би чамайг шоронгийн хадаас болгоно дахиад намайг зод гээд дайраад байсан чинь Д  ах нүцгэн заамдаж чирж гаргаад байшингийн хаалгаар гаргаад түлхсэн чинь довжоонд тээглээд газарт унасан. Үүдний таамбарт байсан Д  ах Б ыг түлхэж газарт унагаагаад хэвлий хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж 2 удаа өшиглөсөн. Гэхдээ Д  ах хөл нүцгэн байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26 дугаар хуудас/,

Гэрч С.Т гийн “Г.Д  тухайн өдөр 20 цагийн үед манайд орж ирээд зурагт үзэж байгаад 22 цагийн үед гэртээ орж унтлаа гээд явсан. Гэртээ ороод удалгүй байтал Г.Д гийн дуу гараад “миний ээжийг дандаа тэгдэг биз дээ” гээд хүнтэй хэрэлдэж маргалдаад байхаар нь дээлээ өмсөөд очсон чинь Г.Д  ээжийнхээ нөхөр болох залуутай барилцаж авсан зогсож байсан. Би очоод салгах гэсэн чинь хувцаснаас нь заамдсан байсан. Гарыг нь тавиулах гэсэн чинь Г.Д  нөгөө залууг түлхсэн чинь газарт унасан. Би Г.Д г гэрт нь оруулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Г.Д  нь Д.Б ыг “архи ууж ээжийг нь дарамталдаг, согтуугаар агсан тавьж дүү рүү нь хутга шидсэн” гэсэн шалтгаанаар зодож биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Д.Б ад энэ гэмт хэргийн улмаас биед нь хүнд гэмтэл учирсан бөгөөд шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул Г.Д гээс нэмж гаргуулах хохирол төлбөр байхгүй байна гэж үзлээ.

 

Г.Д гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүнд гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэг байдлуудыг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Г ын Д г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Б  овогт Д гийн Б ыг зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Г ын Д г 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сар 10 /арав/ хоног хорих ял,

мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Д гийн Б ыг 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сар 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар Г.Д , Д.Б а нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Г.Д гийн цагдан хоригдсон. ...хоног, Д.Б ын цагдан хоригдсон... хоногыг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар Д.Б а, Г.Д  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дүгээр зүйлийн 292.2- зааснаар хохирогч Д.Б а нь цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг дэгээ төмөр, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар тогтоолыг хүчин төгөлдөр болтол Г.Д , Д.Б а нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Д , Д.Б а нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                                                                                                 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.АЛТАНХУЯГ

 

                            ШҮҮГЧИД                                                               Б.МАНЛАЙБААТАР

 

                                                                                                              Ё.РИНЗААН