Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 29

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Л гийн Б т холбогдох эрүүгийн 21123411 тоот хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн Г  овогт Л гийн Б , /РД:.../, 19.. оны ..-р сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Улаанбаатар хот Сонгино .. дүүрэг .. дүгээр хороо Алтайн .. тоотод оршин суудаг, Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 6 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч *** нь 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол 34 дүгээр байрны гадна хувийн сэдэлтээр буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн З.З гийн цээжин тус газар архины шилээр зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

2011 оны 08 дугаар сарын 18-ний өдөр гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед би оргон зайлаагүй гэртээ ээжийгээ харж байсан. Байцаагч өмгөөлөгч аваад ир гэсэн. Өмгөөлөгч аваагүй байсан учраас очоогүй гэртээ байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:

 

 

           C:\Documents and Settings\User\Desktop\Ë.Áàäàìãàðàâ 99.1, 261.1-.doc

            Хохирогч З.З гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хэргийн 9 дүгээр хуудас/,

            Гэрч Б.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хэргийн  12 дугаар хуудас/                                   

            Гэрч Л.Т ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, /хэргийн 13 дахь хуудас/

            Гэрч Б.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, /хэргийн 18 дахь хуудас/

            Таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримт, /хэргийн 26 дугаар хуудас/

            Гэрч Н.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 16, 76 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹735 тоот дүгнэлт. /хэргийн 22 дугаар хуудас/

Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Прокуророос ***ыг гадагш явахгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс байнга буюу түр оршин суугаа газраасаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй ба дуудсан цагт ирэх тухай баталгааг бичгээр гаргуулж авна” гэж заажээ.

 

Гэтэл *** нь 2011 оны 8 дугаар сарын 18-ний өдөр сэжигтнээр байцаалт өгөхдөө өөрийн оршин суух хаягийг “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо ... тоот” гэж мэдүүлсэн байхад “тодорхой оршин суух хаяггүй” гэж тодорхойлсон атлаа түүнд гадагш явахгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь уг таслан сэргийлэх арга хэмжээний хууль зүйн утгыг алдагдуулжээ.

 

Иргэний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ***ын оршин суух газар болох “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо Алтайн ... тоот” хаягандаа *** ыг байгаа эсэхийг шалгаагүй зөвхөн Дархан-Уул аймгийн хэмжээнд эрэн сурвалжилсан, түүний хувьд уг хаягаа өөрчилсөн байдал тогтоогдоогүй, цагдаа, прокурорын байгууллагаас албан ёсоор дуудсан тухай баримт байхгүй, энэ хугацаанд хаана байсан эсэхийг тогтоогоогүй тул *** ыг хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд *** нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *** нь 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол 34 дүгээр байрны гадна хувийн сэдэлтээр буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн З.З тай маргалдаж улмаар зодолдох явцдаа цээжин тус газар архины шилээр зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, /хэргийн 4-7 дахь хуудас/

хохирогч З.З ийн “... Тэгээд миний авч явсан цүнх үсний боолт, гутал газар уначихсан байхаар нь авах гээд доошоо тонгойж байтал шар үстэй Сүсэглэн гэж дууддаг хүүхэн нь миний хүзүүний зүүн хэсэг болох эгэмний тус газар шилээр хатгасан юм. Б  намайг араас үсдээд авахаар нь би түүнтэй зодолдсон юм. Тэгээд намайг Б тай зодолдож байхад манай хоёр найз салгасан юм. Тэгээд үсний боолт, цүнхтэй зүйл газар нэг тарчихсан байхаар нь түүгээд тонгойгоод байж байтал Б  хүрч ирээд миний цээжинд буюу хүзүүний доод хэсэгрүү юмаар цохиод авсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 9, 74 дүгээр хуудас/,

гэрч Б.Э ы “... Сүсэглэн хүрч ирээд З г үсдээд авахад зөрүүлээд З  үсдээд авсан. Тэр үед нөгөө хамт явсан ах болон би Заяагийн дундуур нь ороод салгасан. Тэгээд тэд нар хэрэлдээд байсан. Тэгтэл З  намайг шилээр хатгачих шиг боллоо гээд уйлаад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн  12 дугаар хуудас/,

гэрч Л.Т ийн “... 22 цаг өнгөрч байх үед нэг эмэгтэй нь босоод гүйгээд явсан араас нь нөгөө үлдсэн эмэгтэй, эрэгтэй хоёр босоод явж байга харагдсан. Тэгээд удалгүй намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. ... тэр хүүхэн утсаар ярихдаа би хүн шилээр хутгалчихлаа гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 15 дахь хуудас/

гэрч Н.Н ийн “... Тэгсэн нэг цус гарчихсан зодуулсан бололтой охин харин надад эгчээ наадах чинь “янхан, жижигхэн пизда нар намайг мэдэх үү, өөрийгөө шоронд байсан гээд намайг зодоод ийм болгочихлоо” гэж байсан. Тэгсэн тэр охины хүзүү юмуу цээжнээс нь цус гарчихсан цагаан хувцас нь нил цус болчихсон “эгчээ түргэн тусламж дуудаад өгөөч” гэж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 76 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹735 тоот дүгнэлтэнд “З.З гийн биед цээжний зүүн хананы үрэвсэл бүхий шархны гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн  22 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч ***, хохирогч З.З  нарын хоорондын маргаан нөлөөлсөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Хохирогч З.З  нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 30000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд харин хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 3000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

 

***ын бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Г  овогт Л гийн Б т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Г  овогт Л гийн Б ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Л гийн Б т холбогдох эрүүгийн 21123411 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Л гийн Б ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар *** нь энэ хэрэгт 2011 оны 09 сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 152 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар ***аас 3000 /гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 6-р баг 92-р бракын 04 тоотод оршин суух З ын З д/РД:.../ олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл ***т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ