Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгчид С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч О.М , С.Т  нарын өмгөөлөгч Л.Жаргалсайхан,

шүүгдэгч А.А гийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч О.М , С.Т , А.А  нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

шүүгдэгч О.М , С.Т , А.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийв.

 

Дархан Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт А  овогт О ы М , С  овогт С гийн Т , М овогт А ийн А  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123526 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн А  овогт О ы М , /РД:.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дулааны 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан сум .. дугаар баг .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй.

 

Монгол Улсын иргэн С  овогт С гийн Т , /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хот .. дүүрэг .. дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй.

 

Монгол Улсын иргэн Монгол овогт А ийн А , /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технолгийн их сургуулийн барилга удирдлагын 1 курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг ....тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй.

 

Шүүгдэгч О.М , С.Т , А.А  нар нь бүлэглэн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Г , Т.Т ,

C:\Documents and Settings\User\Desktop/Ñ.Òýëìýíáàÿð íàð147.2-.doc

 

 Б.Хасар нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Сониэриксон С902, Нокиа-Х3, Нокиа-2730 маркийн гар утаснууд болон бэлэн 1600 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч нийт 351000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “2011 оны 10 дугаар 11-ний өдөр 14 цагийн үед  22 дугаар байрны урд явж байсан 4 хүүхдийг А.А  дуудаад орц руу дагуулаад орсон. Тэр хүүхдүүдээс 1600 төгрөг авсан. Тэгээд орцноос гаргаад явуулсан. С.Т  орцруу дагуулж ороод утсыг нь авсан. Намайг хамт яваад ломбарданд тавь гэсэн. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй” гэв.

 

Шүүгдэгч С.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “2011 оны 10 дугаар 11-ний өдөр 14 цагийн үед 22 дугаар байрны урд явж байсан дөрвөн хүүхдийг А.А  дуудаад орц руу дагуулж орсон. Тэгээд гарч ирэхээр нь би дуудаад ахад нь мөнгө хэрэгтэй байна гээд утсыг нь ломбарданд тавьчихъя гээд аваад ломбард руу О.Мөнх-Эрдэнийг явуулсан гэв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч А.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 22 дугаар байрны урд хохирогч нарыг би дуудсан. Орц руу оруулаад би алгадсан. О.М  ирээд 1600 төгрөг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.М , С.Т , А.А  нар нь бүлэглэн 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Г , Т.Т , Б.Хасар нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Сониэриксон С902, Нокиа-Х3, Нокиа-2730 маркийн гар утаснууд болон бэлэн 1600 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч нийт 351000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Т.Т ийн “2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найзуудын хамт явж байхад 2 хүүхэд дуудаад өөрийгөө Амка гэдэг хүүхэд нь орц руу ор гэсэн. Тэгээд орцонд оруулаад би Монголоо байна, та нар намайг таних уу гээд бид нарыг бүгдийг нь нэг нэг алгадаад гурван найзыг маань мөргөөд байсан. Тэгсэн М  гэдэг хүүхэд орж ирээд мөнгөө гаргаад ир гэхээр нь би 400 төгрөг гаргаж ирээд нийлүүлээд М д өгсөн. Тэгээд Амка буюу А  гэдэг хүүхэд утсаараа яриад гарсан чинь М  бид нарыг гар гээд гаргахаас өмнө миний утасны мемори картыг надаас нэхээд өгөхгүй гэсэн чинь утсыг чинь авлаа шүү гэхээр нь би картаа өгсөн юм. Тэгээд бид нар гараад явж байтал Т  гэдэг бүдүүн өндөр ах нь дуудаад утаснуудаа өг гээд байж байтал А  нь ардаас гүйж ирээд Хасарыг газар унагааж цохьсон, хаашаа цохьсонийг нь хараагүй. Тэгээд бид нарыг орц руу ор гээд А ыг болохоор Б гэх ах яв гээд орцны үүдэнд таараад явуулсан. Хасар, Г  бид гурав орц руу орсон чинь Т  нь 20000 төгрөгөөр утасны чинь нэгийг нь тавьчихъя гэхээр нь бид нар дуугүй байсан чинь утсаа гаргаад ир гээд би гаргах санаатай байж байтал намайг Т  алгадсан. Бид гурав утсаа гаргаад ирсэн чинь Т  утаснуудыг тус тусад нь 20000 төгрөгт тавьчихъя гэхээр нь би дуугүй байсан чинь намайг шанаадаад шил унаад цуурсан. Тэгээд би уйлсан чинь Т  намайг аргадаад би чам шиг байсан, чиний утсыг тавихаа болъё гээд чи миний дүү бол гэсэн. Тэгээд миний утсыг надад өгсөн. Тэгээд Хасар, Г  хоёрыг М  дагуулаад явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 33 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Б.Хасарын “... Т , Г  бид гурваас Т  утас нэхээд Т ийг Т  нүүр рүү нь цохьсон. Намайг А  чи Одод сурдаг билүү гээд зодсон.

Тэгээд Г  бид хоёрын утсыг Т  аваад М д өгөөд Г  бид хоёрыг авч яваад бид хоёрын утсыг тавиулсан. Тэгээд М  бид нарыг явуулсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 36 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Б.А ын “... Амка гэх хүүхэд өөрийгөө би хуучин хорооллын атаман байна. Намайг мэдэх үү гээд бид нарыг нэг алгадаад дагз руу цохиод, Хасар бид хоёрын толгой руу мөргөсөн. Тэгээд намайг алгадсан чинь хамарнаас цус гараад цаас авчирч өгсөн. Тэгтэл М  орж ирээд мөнгөө гаргаад ир гээд манай найз нараас задгай мөнгө аваад нийт 1600 төгрөг өгсөн. Тэгээд бид нар орцноос гараад байж байтал Т  бид нарыг дуудаад утас байна уу гээд тэгээд Амка араас ирээд бид нарыг орц руу оруулахад орцны үүдэнд байсан Б намайг 15000 төгрөг олоод ирж чадахгүй гээд одоо яв гээд явуулсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 42 дугаар хуудас/,

гэрч Х.С ийн “2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэг өндөр, нэг намхан хоёр банди эгчээ утас авчих гээд гуйгаад байхаар нь авахгүй гэсэн чинь нэлээн хэсэг байж байгаад буцаж ирээд гуйсаар байгаад 12.000 төгрөгт тавиулсан. Г  гэсэн хүүхдийн нэрээр тавиулсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 43 дугаар хуудас/,

гэрч Б.Ц гийн “2011 оны 10 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед Т  гэдэг залуу орж ирээд Нокиа-2730 маркийн хар саарал корпустай, улаан хүрэн тагтай гар утсыг 5000 төгрөгт тавьчихъя бичиг баримт байхгүй гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би дахиад бичиг баримтгүй бол тавихгүй шүү гэж хэлсэн. Тэгээд орой нь 17.30-18.00 цагийн хооронд хэдэн банди нар орж ирээд утас тавъя гэсэн. Тэр дотроос нэг намхан махлаг далуу өөрөөсөө дүү бандийн хамт ирээд Нокиа-ХЗ гэсэн хар өнгийн утас тавьсан, тэд бичиг баримтгүй гээд гуйгаад байсан. Яг хэнийх нь утас юм бэ гэж асуухад Хасар гэдэг хүүхэд эгчээ энэ миний утас байгаа юм гэж хэлээд гуйгаад тавиад явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 44 дүгээр хуудас/,

гэрч Н.Б ийн “2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн үед би 22 дугаар байрны гадаа очиход Т , М  нар архи уусан байсан, тэгээд миний зүс таних 4 хүүхдийг орцонд оруулсан байхаар нь би эхлээд А ыг гэр рүү нь явуулаад дараа нь Т ийг орцны гадаа байхаар нь дуудаад 5000 төгрөг байвал ахдаа өгчих гэсэн чинь мөнгө байхгүй гэхээр нь ахдаа олоод өгөөч гэж гуйгаад тэгэхэд Т  надтай хамт яваад утсаа 5000 төгрөгт тавьж өгсөн юм. Би Т  нарыг орцонд хүүхдүүдээс мөнгө, утас авч байхыг мэдээгүй. Тэд нарыг согтуугаар хүүхдүүдийг дээрэлхээд байна гэж бодоод өөрийнхөө зүс таних хүүхдийг явуулсан юм. Тэгээд би салаад явсан. Би Т ийг таньдаг юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1000 дугаартай актын “Т.Т ийн биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 47 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1002 дугаартай актын “Г.Г ын биед тархи доргилт, зүүн чихний дэлбэн дэхь цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 51 дүгээр хуудас/,

“Түнш-2”, “Мөнгөнхурах” зэрэг барьцаалан зээлдүүлэх газарт 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр СониЭриксон С902, Нокиа Х3, Нокиа 2730 маркийн гар утаснуудыг барьцаанд тавьсан тухай “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч О.М , С.Т , А.А  нарыг бүлэглэн бусдын гар утаснуудыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар халдан тэдгээрийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан гар утаснуудыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд “нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө авсан.” гэж мэдүүлж байх ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралд оролцохгүй” гэсэн тайлбар хэлж байх тул шүүгдэгч О.М , С.Т , А.А  нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь О.М ийн ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, /хэргийн 89 дүгээр хуудас/,

С.Т ын ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, /хэргийн 88 дугаар хуудас/,

А.А гийн ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, /хэргийн 87 дугаар хуудас/, зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

 Иймд шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А  овогт О ы М , С  овогт С гийн Т , М овогт А ийн А  нарыг бүлэглэн хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар О ы Мөнх-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоног хорих ял, С гийн Т ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоног хорих ял, А ийн А г эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5-д зааснаар О.М , С.Т , А.А  нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар О.М , С.Т , А.А  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч О.М , С.Т , А.А  нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд А.А , С.Т , О.М  нарын эд хөрөнгийг битүүмжлэх тухай 239, 240, 241 дугаартай тогтоолуудыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар тогтоолыг хүчин төгөлдөр болтол А.А , С.Т , О.М  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.М , С.Т , А.А  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ

                                   

                                             ШҮҮГЧИД                                      Ё.РИНЗААН                         

                                                                                                         

          Б.МАНЛАЙБААТАР