Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

   2012           02            03                                          32

 

 

Хэргийн индекс: 171/2012/034/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч О.Доржмаа,

хохирогч Б.Б ,

шүүгдэгч Н.Г  түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл /0-838/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Д. овогт Н.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн угаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д овогт Н-ийн Г  /РД:.., ИҮД:../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Төмөрлөгийн үйлдвэрийн технологи-инженерийн 4 дүгээр курст сурдаг, ам бүл ., эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. дугаар хэсэг, .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Н.Г  нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Киа-Ланос” маркийн ... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Монгол банк”-ны урд талын зам дээр зорчигч Б.Б той таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г  шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчим биржийн урдаас таксины үйлчилгээнд явах үед Б  халамцуу эхнэрийн хамт суусан. Бас нэг хүн авсан тэр хүн нь холбоогоор буух хүн байсан юм. Замдаа холбооны цаагуур явах уу? гэж асуухад Б  дуугараагүй. Тэгээд нэмж 2 хүн авсан. Чи хүн суулгачихаад хүргэж өгөх ёстой гэсэн. Тэгснээ та нар өөдтэй байсан бол хүн гуйж таксинд явахгүй ш дээ гээд эвгүй яриад байсан. Тухайн үед хөдөлгөөн ихтэй байсан болохоор олон машин сүлжээд яваад байхын гээд байсан. Тэгээд би тэвчээд дуугүй яваад л байсан. Шинээр баригдсан  Дархан Их дэлгүүрийн хажууд явахад миний уурыг хүргэхээр нь би маргасан. Монгол банкны урьд нэг хүнээ буулгасан.

 

D:\Ãàíáààòàð 98.1 òîãòîîë ¹ 32.doc

Тэгээд та ажлаа хийж байгаа хүнийг хэл амаар доромжилоо, таныг эрүүлжүүлэхэд хүргэж өгье гэхэд руль булаасан. Тэгээд буугаад барилцаж авсан. Намайг барьж аваад боогоод байхаар нь би мушгиад унагасан. Миний хувьд гэмтээе гэсэн санаа байгаагүй. Б  гуайгаас уучлалт гуйсан. 550.000 төгрөг өгсөн. Цаашид ийм асуудал гаргахгүй“ гэв.

Хохирогч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн өдөр орой 18 цагийн үед хүн тээвэр хийж явсан Г ын машинд эхнэрийнхээ хамт суусан. Жолооч Г  аюулгүй тойргийн хавьцаа баруун зүүнгүй машин сүлжээд яваад байсан. Хажууд сууж явсан хижээлдүү дунд насны эрэгтэй хүн айсандаа бууя гээд буусан. Миний хувьд олигтой явсан бол тээвэр хийгээд явахгүй байсан биз дээ гэж хэлсэн. Монгол банкны харалдаа машинаа зогсооход нь бид 2 барилцаж авсан. Тэр үед 3 хүүхэд гүйж ирсэн, манай эхнэр Монгол банк руу орчихсон байсан. Чи хөл хугалчихлаа ш дээ гээд Г т хэлсэн. Түргэн дуудаад өгчих гэхэд чам шиг юм үхдэг юм гэж байсан. Энэ байдлаараа надаас гадна олон хүнийг зодсон байх. Эмнэлэгт хэвтэж байхад таг болчихоод 2 сарын өнгөрч байхад л ирсэн“ гэв.

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.Б ын биед зүүн хөлийн өвдөгний тойг ясны битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно /хэргийн 23 дугаар тал/,

Хохирогч Б.Б ын мэдүүлэг /хэргийн 11-15 дугаар тал/,

Гэрч П.Б-ын мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар тал/,

Н.Г  нь ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд сурдаг гэсэн тодорхойлолт /хэргийн 62 дугаар тал/,

Н.Г  нь Дархан сум 15 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 52 дугаар тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 79 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Н.Г  нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн орчим

өөрийн эзэмшлийн “Киа-Ланос” маркийн ...ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Монгол банк”-ны урд талын зам дээр зорчигч Б.Б той таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 23 дугаар тал/,

хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн“...би 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд Дархан сум 7 дугаар баг Дархан захын урд талын таксины зогсоол дээрээс эхнэр Бадамын хамт таксинд суусан юм. Тэгээд уг таксинд суугаад явж байтал таксины жолооч урдаа явж байсан машиныг баруун зүүнгүй сүлжээд гүйцэд түрүүлээд яваад байхаар нь би тэр таксины жолоочид чи хүн тээвэрлэж явж байж аятайхан яваач гэсэн. ...Монгол банкны үүдний харалдаа Залуучууд театрын явган хүний зам дээр машинаас намайг заамдаж буулгаж газар тонгорч унагаагаад дээрээс өшиглөсөн юм. Ингээд миний дээрээс өшиглөөд байж байтал хажууд явж байсан 3 залуу салгасан юм“ мэдүүлэг /хэргийн 11-15 дугаар тал/,

гэрч П.Б-ын “...нөхөртэйгөө хамт гэр рүүгээ харих гээд Алтансагсын урд талын таксины буудлаас автомашинд суусан. Буян захын урд талын замаар жолооч бүтэн эргэх үедээ машин гүйцэд түрүүлээд маш хурдан явсан. Тэгэхэд нь манай нөхөр аятайхан яваач хүн тээвэрлэж байгаа бие дээ гэсэн. ...Монгол банкны харалдаа замын карма өнгөрөөд зогссон. Тэгээд жолооч хаалгаа онгойлгоод машиныхаа араар тойроод урд талын хаалгыг онгойлгоод манай нөхрийг татаж буулгасан. Би араас нь буух гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Аргаа бараад урд талын сандлыг даваад урд хаалгаар буусан. Тэгэхэд манай нөхрийг газар унагаачихсан дээр нь гарчихсан байж байсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар тал/ болон хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Г ыг бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан байх тул бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  шүүгдэгч Н.Г аас эм авсан гэх 100.000 гаран төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д овогт Н-ийн Г ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зїйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Н. Г т 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Н.Г нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Г-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР