Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч Э.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт Х  овогт Э ийн А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123582 тоот хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн Х  овогт Э ийн А , /РД:.../, 19.. оны .. дүгээр сарын 1..-ний өдөр Сэлэнгэ аймаг Жавхлант суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймаг Жавхлант сум 1 дүгээр баг Гурвалжин гэх газар оршин суудаг, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Шүүгдэгч Э.А  нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлан танхайрч Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрт нь үйлчилж байсан ...ДАА дугаарын таксины жолооч В.Э ыг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, машины эд ангийг эвдэлж 130000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн уг хэрэгт шалгагдаж байхдаа хэрэг бүртгэлтийн шатанд 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх  арга хэмжээг зөрчиж, хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ мэдэж байгаа өөр ярих зүйл байхгүй. Тэр өдөр нутгийн ахтайгаа таараад нэг шил архи уусан. Дараа нь би 2 пиво авч уусан. Таксинд сууснаа санахгүй байгаа юм. Намайг цагдаагаас дуудаагүй. Тухайн үед манайх сүлжээ барьдаггүй газар байсан юм” гэв.

                    C:\Documents and Settings\User\Desktop\Ý.Àäèëòºð  181.2.1-.doc

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:

            Хохирогч В.Э ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг. /хэргийн  8-9 дүгээр хуудас/,

            Гэрч Г.Э эшоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/,                                     

            Гэрч Ш.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1084 тоот дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.А ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Прокуророос Э.А ийг гадагш явахгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс байнга буюу түр оршин суугаа газраасаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй ба дуудсан цагт ирэх тухай баталгааг бичгээр гаргуулж авна” гэж заажээ.

 

Гэтэл Э.А  нь 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр байцаалт өгөхдөө өөрийн оршин суух хаягийг “Сэлэнгэ аймаг Жавхлант сум 1 дүгээр баг Гурвалжин гэх газар амьдардаг” гэж мэдүүлсэн байхад ямар хаяган дээр түүнд гадагш явахгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тодорхойгүй болжээ.

 

Э.А ийн иргэний үнэмлэхэн дээр бичигдсэн хаяг болох “Сэлэнгэ аймаг Жавхлант сум Бумбат баг 01 тоот” хаягандаа түүнийг байгаа эсэхийг шалгаагүй зөвхөн Дархан-Уул аймгийн хэмжээнд эрэн сурвалжилсан, түүний хувьд оршин суух хаягаа өөрчилсөн байдал тогтоогдоогүй, цагдаа, прокурорын байгууллагаас албан ёсоор дуудсан тухай баримт байхгүй, энэ хугацаанд хаана байсан эсэхийг тогтоогоогүй мөн Э.А ийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийх санаа зорилго, үйлдэлийг тогтоогоогүй байх тул түүнийг хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Э.А  нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Э.А  нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлан танхайрч өөрт нь үйлчилж байсан ...ДАА дугаартай таксины жолооч В.Э ыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, машины эд ангийг эвдэлж 130000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч В.Э ын “... 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуучин захын зогсоол дээрээс 4 зорчигч аваад шинэ Дархан руу хөдөлсөн. Энэ үед хаалга талд согтуу залуу суугаад намайг хөдөлж байхад “лалар минь чи хурдан яваач” гэхлээр нь би дуугарахгүй явж байгаад би холбоон дээр хүн буулгаад “чамайг олон улс дээр буулгаад өгье” гэсэн чинь гартаа атгасан байсан самраараа чулуудаад намайг “зогс, яасан их зантай хөгшин төгцөг вэ” гээд нуруу руу хоёр удаа гараа атгаж байгаад цохихоор нь би зогсоод консулын цагдаа дээр очиж бариулсан. Энэ үед урд сууж явсан нэг эмэгтэй салгаагүй бол намайг ална гээд дайраад байсан. Ингээд би Консулын цагдаагийн байранд очоод цагдаа дагуулж ирээд машинаас буулгах гэхэд миний машины баруун талын хойд хаалганы гишгүүрийг хуга өшиглөөд дунд талын арын тамхины савыг мөн өшиглөөд ингээд “энэ ямбийг чинь эвдэлчихье” гээд намайг “ална, нүдэнд хүйтэн пизда байна” гээд занаад байсан. Ажлаа хийж яваад зодуулсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

гэрч Ш.Д-ийн “... харуулын үүрэг гүйцэтгэж байхад 12-13 цагийн хооронд манай постны орохыг хориглосон тэмдгийг зөрчөөд ногоон өнгийн Соната-2 маркийн машин ороод ирэхээр нь би постоноосоо гарсан чинь уг машины жолооч хөгшин настай, тарган хүн “энд нэг согтуу залуу хэл, амаар доромжлоод, самрын яс шидээд, машины гишгүүр эвдчихлээ” гэж хэлсэн. Би ингээд бараан өнгийн куртиктай согтуу залуу машинаас гараад ирэхээр нь дуудаад поструугаа оруулсан. Намайг дуудах үед согтуу залуу уг жолоочийг “хөгшин төгцөг чамайг ална” гээд дайраад байсан, уг машины жолооч нь тэгээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 14 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1084 тоот актын “В.Э биед тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           

Иймд Э.А ыг догшин авирлан бусдыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч В.Э  “А ийн дүү О гэх залуу ирээд миний хохирол болох 450000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул цаашид А д ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэжээ. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Иймд шүүгдэгч Э.А өөс уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.А ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Э.А д нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр 07-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч уг хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Э.А ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг ял шийтгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Х  овогт Э ийн А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Х  овогт Э ийн А ийг догшин авирлаж бусдыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Э ийн А ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.А д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Э.А  нь энэ хэрэгт 2012 оны 01 сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 24 /хорин дөрөв/ хоног цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Э.А  нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Э.А д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /таван/ сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Э.А д хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Газарт хариуцуулсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Э.А д хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Э.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.А д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.АЛТАНХУЯГ