| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0049/Э/ |
| Дугаар | 39 |
| Огноо | 2012-02-16 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 39
2012 02 16 39
Хэргийн индекс: 171/2012/0049/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Д ын П ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123643 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Д ын П /РД:..., ИҮД:../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. дүгээр байрны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр
1. 1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85 дугаар зүйлийн 85.1-д зааснаар 10 жил хорих ял,
2. 2004 оны 12 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жил хорих ял шийтгэгдэж, 2008 оны 6 дугаар сарын 19-нд ялаас хугацааны өмнө 1 жил 9 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Д.П нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Сэргэлэнгийн 10 дугаар гудамжны 111 тоот хамтран амьдрагч иргэн Ц.Б тай маргалдаж, улмаар суран тэлээгээр нуруу тус газар нь ороолгож, хөл рүү нь өшиглөх зэргээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн “2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Бүрэнтолгойд очиж эгчтэйгээ уулзана гэж хэлээд 16 цагийн орчим гэрээсээ гарсан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад нилээн согтуу орж ирэхээр нь би Бүрэнтолгой яваагүй юм биш үү? худлаа ярьж архи уулаа гэж уурласан. Өөрийнхөө өмдний тэлээгээр ар нуруу руу нь хэд хэдэн удаа ороолгосон. Тэгэхэд өөдөөс яадгийн
D:\Ä.Ï¿ðýâáàò 99.1 òîãòîîë ¹39.doc
архи ууж байгаад үхнэ гээд цонхны шил хагалахаар нь хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд дараад унтуулсан. Унтуулчхаад өглөө нь Баатар гэдэг залуу эхнэрийн хамт 1 шил архитай ирсэн. Тэр архийг нь Баатар түүний эхнэр, талийгаач, Бороо гэх залуутай цуг бид нар хувааж уусан. Талийгаач дахин нэг шил архи аваад бас уусан. Хийсэн хэргээ хүлээж байна“ гэв.
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 154 тоот дүгнэлтэд: 1.Талийгаачийн биед нэг шүдний хугарал, нүүр, их бие, мөчдийн, хуйхан доорхи зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 3.Талийгаачийн баруун бөөрний архаг үрэвсэл илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөгүй. 4.Талийгаач нь архины хурц хордлого, осголт, хавсарч цусны эргэлтийн хурц хямралаар нас баржээ. 5.Талийгаачийн цусанд 3 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байсныг харуулна гэжээ. /хэргийн 25 дугаар тал/,
Хохирогч Ц.Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар тал/,
Гэрч Ц.Ж , Г.Б , Ч.О нарын мэдүүлгүүд /хэргийн 15, 18, 20-21 дүгээр талууд/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 52 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
аймгийн Дархан сум 7 дугаар баг Сэргэлэнгийн 10 дугаар гудамжны 111 тоот болох өөрийн гэртээ хамтран амьдрагч иргэн Ц.Б тай маргалдаж, улмаар суран тэлээгээр нуруу тус газар нь ороолгох хөл рүү нь өшиглөж зэргээр эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь
шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 154 тоот дүгнэлт /хэргийн 25 дугаар тал/,
хохирогч Ц.Д ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “…П нь 2005 онд миний дүүг хэвтэрт ортол зодсоны улмаас 6 жил хорих ял шийтгэгдсэн.
Шоронгоос суллагдаад талийгаачийг гуйсаар байгаад эргэж цуг амьдарсан юм. …2011 оны хавар талийгаачтай бирж дээр таарахад Борнуур руу буцах гэсэн замын зардалгүй болчихлоо гээд надаас мөнгө авч байсан. Тэрнээс хойш Борнуур руу явчихсан юм болов уу гэж бодож байтал 2011 оны 12 дугаар сарын 06-нд Бүрэнтолгойд ганцаараа ирсэн. …чиний бие зүгээр үү гэхэд П намайг зодсон гээд жаахан архи үнэртүүлчихсэн хэлж байсан. Би цайны сүү, 5.000 төгрөг өгөөд Дархан буцаасан.
Дараа нь манай дүү Н над руу утсаар яриад Б ийг нас барсан байна гэж хэлсэн. …Талийгаач 2011 оны 8 сард манайд ирэхдээ П ад зодуулчихсан гээд толгойдоо оёо тавиулаад оёотойгоо ирж байсан. …маш их гомдолтой байна. Эрүүл саруул дүүг маань авч гэр бүл болж амьдарчхаад эцэст нь ийм байдалд хүргэлээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар тал/ болон хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.П нь хамтран амьдрагч Ц.Б гийг архи их ууж байна гэдгээр шалтгаар эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.П ыг ялтай байхдаа дахин гэмт хэрэгт үйлдсэнээс гадна согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д ын П ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Д ын П ад 3 /гурав/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Д ын П ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт хураан ирүүлсэн саарал өнгийн футболкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д ын П ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР