Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2018/0030

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2018 оны 10 сарын 11 өдөр                  Дугаар                                                       Төв аймаг

123/ШШ2018/0030

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжпэгч: Иргэн Д.Бын нэхэмжпэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн ИТХТ, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарт холбогдох,

“Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний 06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр томилогдож 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орсон. 1 жил гаруй ажиллаад орон нутгийн сонгууль болсон. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ээлжит бус хурлаар намайг чөлөөлсөн. Би эрхээ сэргээлгэх үүднээс шүүхэд хандаад Улсын Дээд шүүхийн тогтоолоор үндэслэлгүй ажпаас халагдсан байна гэдэг шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг ямар нэгэн байдлаар биелүүлэлгүй 6 сарын дараа буюу 2018 оны 05 дуг аар сарын 23-ны өдөр ажилд эгүүлэн томилсон. Үүний дараа 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар 2 биелэгдэх боломжгүй үүрэг даалгаврыг 10 хоногийн хугацаатай өгсөн. Хурал зохион байгуулах үүрэгтэй би мэдээгүй байхад хурал гэнэт зарлаж, Дашдэмбэрэл гэх тэргүүлэгч өмнө нь үүрэг өгсөн үүний талаар хэлэлцэнэ гээд хэлэлцэх асуудалд байгаагүй зүйлээр хэлэлцээд үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр надад сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг албан тушаал буруулсан тогтоолыг 2 үндэслэлээр гаргасан. 2012 оны

 

орон нутгийн сонгуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд Засаг даргын шийдвэрээр хөрөнгө оруулалтаар тус бүрд нь нөүтбүүк худалдаж аваад намайг ажилд орохоос өмнө тарааж өгсөн байдаг. Энэ нөүтбүүкийг олох ажилтан та тиймээс 6 ширхэг нөөтбүүкээ 10 хоногийн дотор ол гэж хэлсэн. Мөн 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны тэмдэглэлийг үгүй хийсэн байна. Үүнийг бүрдүүлж, архивын нэгж үүсгэ гэж хэлсэн. Энэ нь бүрдүүлэх ямар ч боломжгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажпын албаны компьютерт байсан файл нь устсан байх магадлалтай байсан. Хуралдааны тэмдэглэл байна гэхдээ зарим нэг зүйл нь устсан байна гэж дүгнэлт гардаг. Нэмэгдүүлсэн шаардлагын тухай ярихад 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Доржсүрэнг ажилд томилох тухай тушаал гаргасан. Тэргүүлэгчдийн тогтоолоор албан тушаал бууруулах гэж гаргасан. Би гайхсан ямар албан тушаал дээр томилох юм бол гэж. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хэргийн материалтай танилцах гээд ирэхэд намайг ажилд томилох тухай нарийн бичгийн даргын тушааал хавтас хэргийн материалд авагдсан байсан. Төсөв байхгүй гээд байсан Тэргүүлэгчид маань гэнэт намайг ажилд томилсон. Энэ нь ямар журмаар шийдвэрлэсэн тухай сонин байна. Миний оронд сонгон шалгаруулалтад ороогүй гудамжид явж байсан хүн түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэслэл журам гэж 2 зүйл байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар актад үндэслэсэн зорилго нь юу вэ гэхээр албан тушаал бууруулах, Төрийн албаны тухай хуульд албан тушаал бууруулах заалт нь 19 дүгээр зүйл 19.2.2-т байдаг. Үнэлгээг үндэслэнэ гэж заасан. Хуульд заасан үндэслэл алга байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл 40.1.3 дахь хэсэгт заасан албан тушаал бууруулсан бол хууль зүйн үндэслэлээ заах ёстой. Мэргэжлийн түвшинг үнэлсэн үнэлгээний асуудлууд байна. Хавтаст хэргийн 33 дугаар тал маргаан бүхий Тэргуүлэгчдийн тогтоол байгаа. Гэтэл хуралдааны тэмдэглэлд энэ хүнийг сахилгын арга хэмжээ авъя гэж хэлсэн. Хуралдаанд оролцсон гишүүд үүнийг дэмжсэн. Гэтэл дараа нь албан тушаал бууруулсан. Хурал олонхоороо шийдсэн үүнийг дагах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 26 зүйлд үүнийг тусдаа зохицуулагдсан. Энэ 66 дугаартай тогтоол нь илт хууль бус акт юм. Захиргааны ерөнхий хуулийн дагуу л ажиллах ёстой. Актын үндэслэл хэсэгт зорилго, зорилт зэргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасан. Яаж хэрхэн хангалтгүй биелүүлсэн гэдэг нь маш тодорхой гаргаж ирээгүй. Үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг нь ямар үүрэг даалгаврыг ямар хугацаатай биелүүлээгүй хэрхэн биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй. Захиргааны актын дагалдах хуудас гэж маш тодорхой зүйл байх ёстой. Энэ хүний үндсэн хуульд заасан эрхүүдийг зөрчсөн. Энэ Д.Б нь ТЗ-11 албан тушаалын дагуу шалгалтаа өгөөд ажилд орсон. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Доржсүрэн гэдэг хүн тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан мөн үү? биш үү гэдэг нь үндэслэлтэй. Ахлах ажилтан түр орлон гүйцэтгэгчээр томилогдох ёстой. Албан тушаалд томилсон байдал нь хууль зөрчсөн. Мөн Д.Быг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд мэргэжилтэнгээр томилсон тушаалыг хэргийн материалтай танилцад олж мэдсэн. Нэмэгдүүлсэн шаардлагаа өөр ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээр оруулж ирсэн. Тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан мөн үү гэдгийг тодорхойлохын тулд хүчингүй болгуулах хүсэлтээр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Д.Бт үүрэг даалгаварыг биелүүлэх гэж явсан боловч хугацаа богинохон байсан. Тэр хугацаанд биелэгдэх боломжтой үүрэг даалгавар биш байсан. Шүүхийн шийдвэрээр ажилдаа

 

эгүүлэн томилогдвол түрүүн хэлсэнчлэн ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нэхэмжлэгч Д.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй гэж үзэж байна.

Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн хуралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас Нарийн

бичгийн дарга Д.Бт............... "Таныг ажиллаж байх үед Тэргүүлэгчдийн хуралдааны

тэмдэглэл, баримт бичгүүд алга болсон байсан, бараг хагас жилийн иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны материал байхгүй байгаа. Үүнийгээ гүйцээж, нөхөж байж хуралд суудаг болох хэрэгтэй. Өмнөх бүрэн эрхийн хугацаанд бүх Төлөөлөгчдийг нөүтбүүктэй болгосон. Ямар ч өмчийн шийдвэр, акт гараагүй байхад 4 ширхэг нөүтбүүк олдохгүй байгаа. Энэ 4 нөүтбүүкийг дараагийн хурал болоход олж ирэх хэрэгтэй. Бүрэн сумын Төлөөлөгч байсан Эрдэнэбат, Цээл сумын 2 төлөөлөгч, Мөнгөнморьт сумын Болормаа гээд төлөөлөгчид өгөхгүй байгаа гэсэн ... өнөөдөр 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2018 оны 06 дугаар сарын 17- ны өдөр гэхэд энэ бүх үүрэг даалгавар биелүүлж, байгууллагыг хохиролгүй болгоорой. Хугацаатай үүрэг өглөө ... гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үүрэг өгч тэмдэглэлд тусгасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Д.Б нь Тэргүүлэгчдээс өгсөн үүргийг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа ажлын явцын талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад албан ёсоор танилцуулаагүй, ямар ажил зохион байгуулж юу хийж байгаа нь тодорхойгүй байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Ц.Дашдэмбэрэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн 3 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 14.1 "Хурлын төлөвлөгөөнүүдэд тодорхой асуудал тусгуулах, судалгаа явуулж, дүгнэлт гаргаж хуралдаанд шийдвэрүүлэхээр асуудал санаачлах, санал оруулах "эрхээ хэрэгжүүлж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд санал гаргаж өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийг хэлэлцэе. 06 дугаар сарын 17-ны дотор гэсэн бөгөөд эдгээр өдрүүд хагас бүтэн сайн таарч байгаа учраас нөхцөл байдал ямар байна гэдгийг сонсоё гэснийг Хурлын дарга танилцуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж батлуулсан. Гэтэл Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Тэргүүлэгчдээс өгсөн өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлэх талаар ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, ажилтнуудад үүрэг даалгавар өгөөгүй, үүргийг хэрэгжүүлэх талаар ажил зохион байгуулаагүй, ажпын явцыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулж ажиллаагүй. Хуралдаанд хийсэн ажпын танилцуулга, ажлын тайланг тайлагнахгүйгээр үүрэг даалгаврыг хэрэгжүүлж байгаа талаар олон тайлбар хийж, шалтаг шалтгаан дурдаж асуудлыг өөрөөсөө холдуулж байсан. Энэ нь тэр өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс үүрэг даалгаварыг хэрэгжүүлж ажиллаагүй, ажилтнуудаа удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадахгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 66 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс албан тушаал бууруулсан тогтоолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас нь бууруулах хууль зүйн үндэслэл, түүнд хамаарах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж

 

тайлбарлажээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 66 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 -т заасан шаардлагыг хангаж тогтоолын тогтоох хэсэгт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1 дэх заалтыг үндэслэсэн, тогтоолын 1 дүгээр заалтад "Ажпын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй" гэж бодит нөхцөл байдлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, өөрийг нь байлцуулан шийдвэрлэсэн болно. Гэтэл Д.Б нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл "Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг"-ийн 13.1.4.харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажпын байрны тодорхойлолтын "Ажпын байрны зорилтын хүрээнд явагдах бусад үйл ажиллагаа" хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж, Тэргүүлэгчдийн Хуралдаанд тайлагнах гэсэн заалтыг зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд өөрт нь өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийн тайланг танилцуулалгүй удаа дараа олон янзын тайлбар, шалтаг, шалтгаан тоочиж байсан. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3."Хурлын Тэргүүлэгчид ажпын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно." гэсэн заалтын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтцийг 9 хүнтэй байхаар шинэчлэн тогтоож хавсралтаар баталсан. Үүний хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ахлах ажилтан-1, ажилтан 5, жолооч-2 нийт 9 орон тоогоор ажиллаж байна. Мөн архив бичиг хэргийн эрхпэгчийг гэрээт ажилтнаар томилон ажиллуулсан. Хуулиар аймгийн ИТХТ Ажлын албаны орон, тоо, цалингийн санг тогтоодог тул 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Ажпын албаны орон тоонд 1 орон тоо нэмж батлуулсан. Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын тушаалаар Д.Быг Ажлын албаны ажилтнаар томилсон. Гэтэл түүнийг албан тушаал бууруулсан хүчин төгөлдөр тогтоол гарч, ажпын албанд ажилтнаар томилсон байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажпыг хүлээлцэхгүй, захиргааны хэргийн шүүхээс уг тогтоолыг илт хууль бус гэж тогтоосон тохиолдолд ажлаа өгнө гэж хэлэн өдийг хүртэл төрийн ажпыг гацааж дуртай цагтаа ажилд ирж, 07 дугаар сарын 03-наас хойш ажил тасалж байна. Энэ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажпын албаны хөдөлмөрийн дотоод журамын

  1. дугаар бүлгийн 5.1 "Ажпын өдрийн үргэлжлэл 8 цаг байх ба ажпын цаг 9.00 цагт эхэлж 18.00 цагт дуусна. Өдрийн амралтын цаг 13.00-14.00 цаг хүртэл 1 цаг байна. Ажилтан ажилд ирсэн, тарсан цагаа тухай бүрт нь Засаг даргын Тамгын газрын жижүүр болон цахим бүртгэлд бүртгүүлнэ. Ажлын бус цагаар албан ажлаар ажлын байранд
 

ажиллаж болно. Хариуцсан ажлаараа өөр байгууллагад ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж ямар ажпаар хаана ажиллахаа мэдэгдэж бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Иймд Д.Быг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс өгсөн хугацаатай үүрэг даалгаварыг биелүүлээгүй, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхгүй, ажил таслан өдийг хүртэл ажилдаа ирэхгүй, Нарийн бичгийн даргын ажлыг хүлээлцэхгүй зэрэг эрхэлсэн ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж ажиллаж байгаа тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 07 дугаар сарын 04- ний өдрийн "Д.Быг ажилд томилох тухай" 06 дугаар тушаал гарган намайг ажилд томилжээ. Миний бие дээрхи тушаалыг огт мэдээгүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай танилцах явцад мэдлээ. Намайг албан тушаал бууруулсан хуулийн үндэслэлгүй, энэ асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад ямар шийдвэрээр ямар болзол хангасан этгээд миний албан тушаалд томилогдоод намайг ажилд томилоод байгаа нь ойлгомжгүй хууль бус байна. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06-р сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Тэргүүлэгчдээс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хуралдаанаар "аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй", ажилтнуудаа удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадахгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1 дэх заалтыг үндэслэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Быг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх "Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална." гэсэн заалтуудыг удирдлага болгон "Ажлын албаны орон тоо бүтцэд нэмэлт оруулах тухай" 71 дүгээр тогтоолыг аймгийн ИТХТ батлан гаргаж 1 дүгээр заалтаар Ажлын албаны бүтцийг 9 хүнтэй гэснийг 10 хүнтэй болгон өөрчилж, тогтоолын хавсралтад шашин, соёл, эрүүл мэндийн бодлого хариуцсан ажилтны орон тоог нэмсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06-р сарын 15-ны өдрийн 66, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар 03-ны өдрийн 71 дүгээр тогтоолуудыг үндэслэн Д.Быг Ажлын албаны шашин, соёл, эрүүл мэндийн бодлого хариуцсан ажилтнаар 2018 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тушаалаар томилсон. Аймгийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Энхтөр овогтой Доржсүрэн миний бие төрийн албанд 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Нутгийн өөрөө удирдах байгууллагад 9 дэх жилдээ үүнээс Хурлын даргын туслахаар 2008-2012 он, сум, багийн Хурал, сургалт мэдээлэл хариуцсан ажилтнаар 2012-2015 оны 12 сар хүртэл ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Б нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч Ажпын албаны ажилтнаар ажиллах тухайгаа хэлсэн. \2016

 

оны 10 дугаар сарын 21-ний хуралдааны тэмдэглэлд байгаа болно. Энэхүү хүсэлтийг үндэслэн аймгийн ИТХТ Нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байсан ажлын туршлагыг харгалзан намайг томилсон болно. Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11-р сарын 20-ны 473-р тогтоолоор Д.Быг ажилд эгүүлэн томилох тухай шийвэр гарч Э.Доржсүрэн миний бие 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлаа өгсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06-р сарын 15-ны өдрийн хуралдаанаар нарийн бичгийн дарга Д.Б нь "Ажпын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1 дэх заалтыг үндэслэн албан тушаал бууруулсан тул 2016 оны 10-р сараас 2018 оны 05-р сарын 23- ныг хүртэл ажилласан Э.Доржсүрэн намайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга "Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь "Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ" гэсэн Хурлын даргын бүрэн эрхийн хүрээнд Тэргүүлэгчдэд танилцуулан нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр дахин томилсон. Д.Быг албан тушаал бууруулсан хүчин төгөлдөр тогтоол гарч, Ажлын албанд ажилтнаар томилсон байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын ажлыг хүлээлцэхгүй, Захиргааны хэргийн шүүхээс уг тогтоолыг илт хууль бус гэж тогтоосон тохиолдолд ажлаа өгнө гэж хэлэн өдийг хүртэл төрийн албаны тасралтгүй, хэвийн явуулах үйл ажиллагааг тасалдуулж байна. Иймд Д.Быг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс өгсөн хугацаатай үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ажпын байрны тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас батлан гаргасан "Д.Быг албан тушаал бууруулах тухай" тогтоол хүчинтэй юм. Учир нь Монгол улсын ,3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх "Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харъяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно." гэсэн заалтаар аймгийн ИТХТ 2018 оны 66, 71 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгоогүй юм. Иймд дээрхи тогтоолууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан гэж үзэж байгаа. 2018 оны

  1. дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Д.Бт үүрэг даалгавар өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл төлөөлөгчдийн албан хэрэгцээнд хэрэглэгдэж байсан нөүтбүүкийг олох, архивын бүрдүүлэлт хийх зэрэг үүрэг даалгавар өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүрэг даалгаврыг шалгахад үүрэг даалгаврыг биелүүлээгүй байсан. Энэ нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа. Нарийн бичгийн даргын ажпын байрны тодорхойлолтод үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх заалтыг зөрчсөн. Хуралдааны бэлтгэл ажлыг хангах, техник зохион байгуулах ажиллагааг хангах гэсэн заалт бий энэ нь нөүтбүүктэй холбоотой. Бусад төлөөлөгчийн хувьд эрх нь зөрчигдөж
 

байсан учир үүнийг биелүүлэх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн. Энэ тогтоол нь хууль зөрчөөгүй. Мөн Д.Быг ажлын албанд мэргэжилтнээр томилсон тушаалын үндэслэл зорилго нь үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг үндэслэлтэй. Нэхэмжпэгч тэр өдрийн хуралдааныг би 15 минутын өмнө мэдсэн гэж хэллээ. Таны ажил үүргийн хуваарьт энэ ажил байгаа. Та үүнийгээ нотолж чадахгүй байна. Нөүтбүүкийн асуудал дээр устгасан гэдэг нь хурлын тэмдэглэлээс нотлогдож байгаа. Хурлын тэмдэглэл компьютер дээр байсан гэхдээ архивын нэгж үүсгээгүй гэдэг нь нотлогдож байгаа. Би энэ ажпыг хийх боломжгүй байсан, би хариуцах боломжгүй байсан гэдэг асуудал нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна гэжээ.

Хариуцагчийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтыг биелүүлээгүй гэж хэллээ. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шинэчилж гаргасан байдаг. Цаг хугацаанд нь хэрэгжүүлж тайлагнах ёстой гэж заасан. Хуульд заасан зүйлийг үндэслэж хэрэгжүүлсэн. Үүрэг өгсөн нь үндэслэлтэй. 1 жилийн хугацааны материалыг нөхөн бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолт заасны дагуу удирдах зохион байгуулах чиг үүрэгтэй байдаг. Энэ ажпыг нярав хий, тэрийг хий гээд шалгаад явсан бол чиг үүргээ биелүүлэх байсан. Ажилтнууддаа чиг үүрэг өгсөн зүйл байхгүй. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үүрэг өгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хурал зарлаад хурлын дүрэмд зааснаар төлөөлөгч, тэргүүлэгч, гишүүд хуралдаанд санал оруулах эрхтэй. Үүний дагуу хэлэлцсэн. Хуралдааны цахим бичлэг дээр бичигдсэн учир нотлогдоно. Тэргүүлэгчид янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Сахилгын шийтгэл, албан тушаал бууруулах зэргийг нарийн мэдэхгүй. Тэргүүлэгчид бүтцээ өөрөө тогтоодог бие даан шийдвэрлэдэг. Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж орон тоо нэмсэн. Шашин, соёл, боловсрол хариуцсан ажилтнаар томилсон. Доржсүрэн Төв аймгийн ИТХд 2006 оноос хойш ажилласан, нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байсан туршлагыг үндэслэж томилсон. 2 хүчин төгөлдөр актын хүрээнд шийдвэр гаргаж ажилтнаар томилоход шийдвэрийг мэдээгүй гэж маргадаг. Шийдвэрийг Д.Б мэдэх боломжтой байсан ба Д.Быг хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, чиг үүрэг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр албан тушаал бууруулсан. Нөүтбүүкийн асуудлаар Цагдаад хандсан гэж нэхэмжлэгч тал ярилаа. Тийм үндэслэлээр хандаагүй. Хуралдааны нэг жилийн баримт байхгүй гэдэг үндэслэлээр Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгдчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ

Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэн, дараахь хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Маргааны үйл баримтаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 66 1 дугаар тогтоолоор “Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-дэх заалтыг баримтлан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Быг Төрийн албаны туахй хуулийн 23 дугаар зүйл 23.1.1-д зааснаар “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн Д.Быг албан тушаал бууруулж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ажилтнаар томилохыг Хурлын дарга Ц.Энхбатад даалгаж”, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 06 дугаартай2 тушаалаар “Дагвадорж овогтой Быг 2018 оны 07 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны шашин, соёл, эрүүл мэндийн бодлого хариуцсан ажилтнаар томилсугай” гэж тус тус шийдвэрлэжээ.

Шүүх дээрхи захиргааны актын “Д.Быг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийг авч үзвэл:

Хариуцагчаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 07 өдрийн 8 дугаар Хуралдаанаар3 “Д.Быг нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны тэмдэглэл, баримт бичгүүд алга болсон байсан, бараг хагас жилийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдааны материал байхгүй байгааг гүйцээж, нөхөн бүрдүүлэх, төлөөлөгчдөд албаны хэрэгцээнд өгсөн 4 ширхэг нөүтбүүкийг дараагийн хурал болоход олж ирэх, ажиллаж байх хугацаандаа байгууллагын тамга, тэмдэгийг гадагш гаргахгүй байх, байгууллагын хохирлыг барагдуулж байж үр дүнгийн гэрээ байгуулах зэрэг үүрэг даалгаврыг 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэхэд биелүүлэхийг даалгасан болох нь 8 дугаар хуралдааны тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдож байх тул дээрхи үүрэг даалгаврыг нэхэмжпэгч Д.Бт өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл 24.2-т “Энэ хуулийн 24.1-д “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж шийдвэр гаргахдаа энэхүү шийдвэртээ хамааралтай болсон үйл явдал, бодит нөхцөл байдлыг судлан тогтоох шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл Д.Бын ажлын байрны тодорхойлолтод заасан ямар зорилго, зорилтыг биелүүлээгүй болохыг нэрлэн заагаагүй, үйл баримтыг дүгнээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-дэх хэсэгт зааснаар “захиргааны шийдвэр гаргах

 

ажиллагаанд хамааралтай буюу өгсөн ямар үүрэг даалгаварыг хэрхэн биелүүлээгүй, тэдгээрийн үндэслэл бүрийг шинжпэн судлаж, шалгаж тогтоогүй” байна.

Мөн хариуцагч нь Д.Бын албан тушаалыг бууруулсан захиргааны акт гаргахаасаа өмнө өгсөн үүрэг даалгавар болон ажлын албаны ажилчдыг нэгдсэн удирдлагаар хэрхэн хангаж ажилласан зэрэг үндэслэлээ урьдчилан шалгаж, тогтоогоогүй, холбогдох баримтыг цуглуулаагүй, шийдвэртээ тодорхой нэг бүрчлэн тусгаагүй атлаа уг актын улмаас шүүхэд маргаан үүссэний дараа гаргасан шийдвэрээ тодруулж, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага дээрхи хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нар хэдийгээр нэхэмжпэгчид өгсөн үүрэг даалгаврын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэж дүгнэсэн, тэмдэглэлээр нотлогдоно гэж тайлбарлах боловч энэхүү тэмдэглэл болон Тэргүүлэгчдийн хэлсэн үг, тэдний үзэл бодлыг нэхэмжлэгчид өгсөн үүрэг, даалгаврыг шалгаж, тогтоосон нотолгооны ач холбогдолтой баримт гэж үзэх боломжгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 26.1-д “ Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, тайлбар санал авах боломж олгоно” гэж хуульчилсан байхад хариуцагч талаас нэхэмжлэгч Д.Бд ямар нөхцөл байдлаас болж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг талаар тайлбар хийх, санал гаргах, эрх ашигаа хамгаалах боломж олгоогүй зэргээр хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0590 дүгээр магадлал, УДШүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 473 дугаар тогтоол зэргээс үзвэл нэхэмжлэгч Д.Быг өмнө нь ажпаас халсан шийдвэр гаргахдаа ч дээрхи хуульд заасан журмын дагуу шийдвэрийн үндэслэл, бодит нөхцөл байдлыг шалган тогтоох, нотлох баримт цуглуулж, түүндээ дүгнэлт өгөх, захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй гэж удаа дараа дүгнэсэн байхад энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж ажиллахгүй, хууль зөрчиж байгаадаа захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтангууд дүгнэлт хийх шаардлагатайг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү дээрхи үндэслэлүүдээр маргаан бүхий 66 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байх тул илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн энэхүү илт хууль бус тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэгч Д.Быг Хурлын ажлын албаны шашин, соёл, эрүүл мэндийн бодлого хариуцсан ажилтнаар томилсон хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Доржсүрэнгийн гаргасан 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар тушаал нь мөн хууль бус байх тул түүнийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

  1. 106.3, 106.3.1, 106.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.3ахиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн

  1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг
 

10

 

 

баримтлан Төв аймгийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний 06 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн
  1. 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжпэгч Д.Бт /РД:НЭ63121717/ олгосугай.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны