| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2020/0498/И |
| Дугаар | 498 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 498
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суух, Д овогт З-гийн Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт Ш-гийн А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, хариуцагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч З, хариуцагч А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-г тус тус баримтлан А, мөн А нарыг эх Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан А, мөн А нарын тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А-гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1, 126.2.1, 130-р зүйлийн 130.3-ыг тус тус баримтлан хариуцагч А нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгээс татгалзсаныг дурдаж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Б аймгийн Ц сумын 9-р багт байршилтай, хувийн сууцны зориулалтай 93 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0212000391 дугаартай гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хувийн сууцыг 2337 м.кв газрын хамт 20000000 төгрөг, хуучин эсгийг гэрийг 1000000 төгрөг, хуучин өнгөт зурагт 500000 төгрөг, хагас автомат угаалгын машиныг 200000 төгрөг, хуучин хөлдөөгчийг мөн 200000 төгрөг бүгд 21900000 төгрөгний эд хөрөнгийг хариуцагч А-гаас гаргуулан Н, А, А, А нарт тус тус олгосугай.
5.Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Н, хариуцагч А нар нь хуваарьт эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 28.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 373403 (гурван зуун далан гурван мянга дөрвөн зуун гурван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А-гаас нийт 369753 (гурван зуун жаран есөн мянга долоон зуун тавин гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК