| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0046/Э/ |
| Дугаар | 40 |
| Огноо | 2012-02-16 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 40
2012 02 16 40
Хэргийн индекс: 171/2012/0046/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар- даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар-,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч Ж.Ж.Б- түүний өмгөөлөгч П.Батжаргал /0-306/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д гэмт хэрэгт *********Ж.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123601 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *********Ж.Б- /РД:***********/ 1980 оны 02 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа ногоо тарьдаг, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт *********** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Ж.Ж.Б- нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Шакира" бааран дотор хохирогч Н.Н.Г-той маргалдаж, баарнаас гарсны дараа эр чөлөөнд нь халдсаны улмаас хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2011 оны 11 дүгээр сарын 09-ний орой найз Б-, Б- нарын хамт Шакира бааранд нэг нэг пиво уугаад караокед дуулсан. Хажуугийн ширээнд Н.Н.Г- ганцаараа пиво уугаад сууж байгаад манай ширээнд нийлж суусан. Тэгээд 0.5 литрийн архи захиалаад ууж байхад Б-ыг гэрээс нь дуудаад явсан. Архи дундраад дуусах үед Н.Г- намайг хэл амаар доромжлоод гацаа мангар бацаан гэсэн. Би нилээн тэвчиж байгаад баарны гадаа нэг цохисон чинь унасан. Унахдаа хөл нь гэмтсэн. Тэгээд би түргэн дуудахад ирэхгүй байсан тул такси бариад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөгшин эхийн биеийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
D:\Æ.Áààñàíñ¿ðýí 98.1 òîãòîîë ¹40.doc
Хохирогч Н.Н.Г-ийн мэдүүлэг /хэргийн 11-14 дүгээр тал/,
гэрч П.Б-, Б.Б- нарын /хэргийн 16-17, 18-19 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №1143 тоот дүгнэлтэд: Н.Н.Г-ийн биед баруун хөлийн шилбэний 2 ясны битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ: /хэргийн 23 дугаар тал/,
Шинжээчийг байцаасан тэмдэглэлд “...энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайлбал, унах, цохигдох зэрэг үед үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл бусдад цохиулах, мөн унах үед алинд ч үүсэж болох гэмтэл юмаа” гэжээ /хэргийн 24 дүгээр тал/,
Яллагдагч Ж.Ж.Б-гийн мэдүүлэг/хэргийн 34 дүгээр тал/,
Ж.Ж.Б- нь Дархан сумын 3 дугаар багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 35 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 36 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Шакира" бааранд хохирогч Н.Н.Г-той маргалдаж, улмаар баарны гадаа эрх чөлөөнд халдаж зодсоноор хөл нь хугарч хүндэвтэр гэмтэл учирсан болох нь
шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн №1143 тоот дүгнэлт /хэргийн 23 дугаар тал/,
хохирогч Н.Н.Г-ийн “...би 2011 оны 11 дүгээр сарын 09-ний орой 20-21 цагийн орчим би хуучин Дарханд байрлалтай шүүхийн урд байдаг “Шакира” нэртэй бааранд ганцаараа пиво уугаад сууж байхад миний зүс таних Б-, Б- хоёулаа миний эсрэг ширээн дээр пиво уугаад сууцгааж байсан. Тэгтэл Б- нь намайг дуудаж бид 2 аяга пиво уусан. Тэгж байгаад л маргасан юм шиг байгаа юм. Би ч явлаа гээд ганцаараа гараад баарны өмнө зам руу машинд суух гээд явж байхад Б- нь хойноос татаад эргээд харахад зүүн шанаанд цохиж унагаасан.
Унасан хойно хөл, цээжин бие рүү өшиглөсөн. Хөл өвдөөд хөдөлж чадахгүй байхаар нь би хөл хугалчихлаа гээд хэлэхэд машинд суулгаж эмнэлэгт хүргэж өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-14 дүгээр тал/,
гэрч П.Б-ы “...2011 оны 11 дүгээр сарын 09-ний орой би өөрийнхөө найз Ж.Б-тэй цуг бааранд орж 1-2 шил архи уугаад харанхуй болчихсон байхад гарч гэр лүүгээ явж байгаад ганц цаг караокед орж дуулаад ганц ганц пиво уучхаад гаръя гээд Дархан сумын 4-р багт байдаг “Шакира” бааранд орсон. Пиво аваад дуулж байтал хажуугийн ширээн дээр Н.Г- ганцаараа пиво уучихсан сууж харагдсан.
Би З-г таньдаг учир тэр өөрөө хүрээд ирсэн. Тэгээд бидэнд 1 шил 500 граммын хар Чингис авч өгсөн. Түүнийг хувааж ууцгаасан. Н.Г- нилээн халамцуу байсан ба архи ууж байхдаа буруу зөрүү яриад агсрах маягтай байсан ба Ж.Б-гийн ах Мягмарсүрэнг гацаа, Ж.Б-г М-гийн балай бацаан байна гээд түлхэж байгаа харагдсан. Тэгээд л би боль гээд болиулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар тал/,эгээд
гэрч Б.Б-ын “...тэр өдрийн 20 цагаас хойш би өөрийнхөө найзууд болох Б-, Ж.Б- нарын хамт тэр бааранд дуу дуулахаар ороод нэг, нэг пиво аваад сууцгааж байтал бидний таних Н.Г- буюу бакалны З- ганцаараа халамцуу орж ирээд нөгөө талын ширээн дээр сууж байсан. Бид нарыг хараад босож ирээд бидний ширээн дээр ирж мэндлээд хамт суусан. З- бидэн дээр ирж суугаад нэг шил архи захиалсан. Тэр архийг ууж байх үед З- манай найз Ж.Б- рүү шалтгаангүйгээр гацаа М-гийн мангар бацаан юу хийж яваа юм бэ гээд өдөөд янз янзын юм яриад байсан. Тэгэхээр нь би чи наад архиа аваад өөр ширээнд очиж суу, битгий хэрүүл хийгээд бай бид ганц цаг дуулах гэсэн юм гэхэд овоо гайгүй намдаад нөгөө архиа ууж дууссан. Энэ үед Б-ы утас дуугараад тэр ярьчхаад эхнэр дуудаж байна би явлаа гэж хэлээд яваад өгсөн юм.
Б-ыг гарангуут үлдсэн архиа З-, би, Ж.Б- бид 3 хувааж уугаад гарахаар болсон. З- архины тооцоо хийгээд эхлээд гарсан. Дараа нь Б- гарсан би нэг тамхи асаачхаад араас нь удалгүй гарсан. Тэгтэл З- газарт уначихсан, Ж.Б- хажууд нь байж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр тал/
-Шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд: ...энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайлбал, унах, цохигдох зэрэг үед үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл бусдад цохиулах, мөн унах үед алинд ч үүсэж болох гэмтэл юм” гэжээ /хэргийн 24 дүгээр тал/ болон хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Н.Н.Г- шүүгдэгч Ж.Ж.Б-г “Гацаа, Мангар бацаан” гэх зэргээр доромжилсны улмаас шүүгдэгч хохирогчийн эрх чөлөөнд халдаж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь Ж.Ж.Б-г анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэрэг гаргахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоос гадна хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *********Ж.Б-г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт Ж.Б-гийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ж.Б- нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Жуковын Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ялтан Ж.Б-д анхааруулсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР