Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 42

 

 

 

   2012           03            01                                          42

 

 

Хэргийн индекс: 171/2012/0056/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Ц.Б , Б.М  тэдгээрийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /0-301/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт И  овогт Ц гийн Б , мөн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэрэгт Олхонууд овогт Б ын М  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123541 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, И  овогт Ц гийн Б  /РД:.., ИҮД:../ 19. оны .. дугаар сарын ..-нд Дархан-Уул аймагт /Шарын гол/ төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бульдорзерчин мэргэжилтэй, “Шарын гол” ХХК-д, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум Ойчдын 16 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

2. Монгол улсын иргэн, О овогт Б ын М  /РД:Т.., ИҮД:../ 19.. оны .. дугаар сарын 0.-нд Дархан-Уул аймагт /Шарын гол/ төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Шарын гол” ХХК-д ээлжийн даргаар ажиллаж байгаа, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Ц.Б  нь 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Шарын гол” ХК дээр “Камоцу” маркийн автомашин жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа М.Д ийн хөлийг дайрч хүнд зэргийн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Б.М  нь 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Шарын гол” ХК-д ээлжийн мастераар ажиллаж байхдаа нүүрсний мөргөцөг дээр иргэд, автомашины жолооч нар нүүрс ялган ачилт хийж байхад нь ажил үүргийнхээ хувиарын дагуу тогтмол хяналт тавьж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс иргэн М.Д  хүнд гэмтсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

C:\Documents and Settings\ \Áàòáàÿð ̺íõñàéõàí íàð òîãòîîë ¹42.doc

 

Шүүгдэгч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 10 дугаар сарын 07-нд өглөө 1-р ээлжинд наряд аваад ажилдаа гарсан. 16 цагийн үед мөргөцөгөөс нүүрс суллаж иргэдэд өг гэсэн үүргийг мастер М аас амаар авсан. Нүүрс суллаад өгөхөд хүмүүс дайраад байсан. Жоохон суллангуут хүмүүс дайрсан. Тэр үед нүүрс ачих экскаватор эвдэрсэн байсан болохоор иргэд гараараа машинд нүүрсээ ачиж байсан. Би машинаа хөдөлгөхдөө дуут дохио өгсөн. Хөдөлгүүрийн дуунд дарагдаад сонсогдоогүй байх. Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа, хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Шарын гол ХК-ны уурхайд 1 дүгээр ээлжинд ээлжийн мастераар ажиллаж байсан. Тэр өдөр мөргөцөгөөс гадны иргэд нүүрс авахаар болсон байсан. Дарга нар бас манай ээлжийн дарга Т  станцаар Комацу-6-г нүүрсний мөргөцөгт оруулж нүүрс түрж суллах ажил хий. тэгээд ажилтай нь холбогдуулж аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажиллуул гэсэн. Тэгээд би энэ ажлыг зохион байгуулж Комацу-6-гийн оператор Б т ажлын наряд өгч аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар өгсөн. Мөн гар аргаар нүүрс авах гэж байгаа иргэдэд мөргөцөгөөс хэзээ хэрхэн нүүрс авах талаар танилцуулсан.

Энэ үед Ачигч дээр цахилгааны масс гарч зогссон тул оператор Гансүхийн хамт механикийг дуудах гээд мөргөцөгөөс дээшээ гарсан. Тухайн үед осол болсон байсан. “ гэв.

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,

Хохирогч М.Д ийн мэдүүлэг /хэргийн 8-10 дугаар тал/,

гэрч Г.Т ийн ”…би даргын өгсөн нарядын дагуу ээлжийн мастер  М д мөргөцөгөөс нүүр авахаар орж ирсэн машинуудын аюулгүй ажиллагааны талаар зааварчилга өгч манай уулын хэсэгт ажиллаж байгаа Б ыг мөргөцөгт байгаа  хатуу нүүрсүүдийг гаднаас нүүрс авах гэж орж ирсэн машинуудад суллаж өгөх ажил хийлгэ гэсэн наряд өгсөн. …нүүрсний мөргөцөгийн талбай  буюу  мөргөцөгөөс нүүрс авах  үед  нь мөн ээлжийн мастерууд хяналт тавьж тэдэнд аюулгүй ажиллах талаар амаар байнга зааварчилга өгч байдаг юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар тал/

гэрч Ж.С гийн ”…осол гарах үед манай ээлжийн мастер тэнд байгаагүй байсан. Манай ялгалттай хөрс ялгаж байсан 780 ачигч машинд цахилгаан масс гараад тоггүй болж зогсохоор нь түүнийг ажилд оруулах гээд механик дуудахаар нь мөргөцөгөөс дээшээ гарч авто бааз руу очсон байна лээ. Уулын хэсгийн ээлжийн мастер болон ээлжийн дарга нь ээлжийнхээ хугацаанд компани уулын ажлыг бүхэлд нь зохион байгуулж ажилладаг. …нүүрс ачиж байгаа хүмүүс болон тэнд техник дээр ажиллаж байгаа ажилчдадаа зохих аюулгүй ажиллагааны  зааварчилга өгч хяналт тавих нь үндсэн ажлынх нь хэсэгт болдог” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр тал/

гэрч Т.Ш ийн ”…тухайн өдөр мөргөцөгөөс нүүрс борлуулалт хийж иргэд мөргөцөгөөс нүүрс ялган  ачилт хийх үед тэнд аюулгүй ажиллагааг хангаж тогтмол хяналт тавьж байх үүргийг ажил үүргийн хуваарийн дагуу  ээлжийн мастер  Б.М  шууд хариуцах ёстой” гэсэн мэдүүлэг /хэргийн 83 дугаар тал/

 

Шүүх эмнэлгийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1029 тоот дүгнэлт /хэргийн 36 дугаар тал/,

2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 36/08/04 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 38 дугаар тал/,

Ц.Б  нь Шарын гол сумын Санжинт багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 52 дугаар тал/,

Б.М  нь Шарын гол сумын Хайрхан багт оршин суудаг болно гэсэн Багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 97 дугаар тал/,

 

шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 50, 97 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49, 128 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч Ц.Б  нь 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Камоцу” маркийн

автомашин жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 3 дугаар бүлгийн 216-д заасан “Бульдозероор ажиллаж байх үед дуут болон гэрлэн дохиог орчны хүмүүст мэдэгдэхүйц өгч байх шаардлагатай гэсэн заалтыг зөрчсөн болох нь

хохирогч М.Д ийн “…Трактор нүүрсээ түрж суллаад хойшоо ухарч зогсохоор хүмүүс тэр түрсэн нүүрснээс гараараа түрж машиндаа ачиж байсан. Би тракторыг нүүрс түрчихээд хойш ухрахаар нь түрсэн нүүрс рүү очиж нүүрс авах гэж байхад  ард юм дуугарахаар эргэж харахад трактор хутгаа өргөөд урагш орж ирсэн. Би сандраад хойш ухрах үед нүүрсэнд тээглэж бөгсөөрөө нүүрсэн дээр унасан тэгээд 1 хөлөө  хажуу тийш болгох үед зүүн хөл дээр тракторын хутга буусан. Тэгээд би хашгираад тракторын хутганы гуя дээд ирмэгээс барьж баруун хөлөөрөө огцом жийж хойшоо ухарч өндийхөд  зүүн  хөл гуталтайгаа шагай орчмоор тасарч би бүх биеэрээ тракторын хутганд орж түрэгдэж эхэлсэн. Хүмүүс хашгирч байж тракторыг зогсоосон. Трактор дуут дохио өгөөгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-10 дугаар тал/,

гэрч М.М, М.Э , Б.Б  нараас  ... Трактор хөдлөхдөө дуут дохио өгч байсныг мэдээгүй. /хэргийн 18, 20, 21 дүгээр тал/

гэрч Б.М , Т.Т  нараас “...Бульдозерын оператор Б  хөдөлгөөн хийх үед анхаарал болгоомжгүй байснаас гадна мөргөцөгт орох гарах үедээ дуут дохио өгөөгүй байна. Оператор Б ын ажиллуулж байсан Коматцу маркийн бульдозер техникийн хувьд бүрэн хэвийн ажиллаж байсан нь техникийн үзлэгээр тогтоогдсон. /хэргийн 25, 26 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдохын зэрэгцээ

шүүгдэгч Ц.Б ын гэм буруутай үйлдлээс иргэн М.Д  Коматцу маркийн бульдозерын түрэгч хутганд хөлөө даруулж хүнд гэмтэл авсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1029 тоот дүгнэлтэд …М.Д ийн биед зүүн хөлийн шилбэний доод 1/3-ээс доош тавхай үгүй байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн ерөнхий чадварыг 45 хувиар алдагдуулах хүнд зэргийн гэмтэл болно гэжээ /хэргийн 36 дугаар тал/  болон эрүүгийн хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

  • Шүүгдэгч Б.М  нь 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Шарын гол”

ХК-д ээлжийн мастераар ажиллаж байхдаа нүүрсний мөргөцөг дээр иргэд нүүрс гар аргаар ялгаж ачилт хийх үед ажил үүргийнхээ хуваарын дагуу тогтмол хяналт тавьж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй байна.

Тухайлбал Үйлдвэрийн удирдлагаас өгсөн үүрэг нь “Шарын гол ХК-ны нөөцийн талбай, нүүрсний мөргөцгөөс нүүрс ялган ачиж худалдаж байгаа иргэдээс мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 11 дэх заалттай зөрчилдөж байгааг, Мөргөцөгт иргэд нүүрс ачихдаа хэрхэн дайрч замбараагүй байдал үүсгэж байгаа талаар удирдлагадаа хэлж зогсоох арга хэмжээ аваагүйгээр барахгүй мөргөцөг рүү иргэд машин 5:5-р орох журмыг зөрчин бөөн бөөнөөр дайрч орсон үед холбогдох арга хэмжээг яаралтай аваагүй түүнчлэн ажлын байраа орхиж явсан нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж шүүх үзэж байна.

 

Иймд шүүгдэгч Ц гийн Б ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, шүүгдэгч Б ын М ыг уул уурхайн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас иргэн М.Д ид учруулсан хохирлыг бүрэн  төлж дууссан, шүүгдэгч нарын хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              

1. Их мянган овогт Ц гийн Б ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан,

 Олхонууд овогт Б ын М ыг уул уурхайн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Ц гийн Б т 1 /нэг/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар шүүгдэгч Б ын М ы уул уурхайн ээлжийн мастераар ажиллах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц гийн Б т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б ын М ыг уул уурхайн ээлжийн мастераар ажиллах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ялтан Ц.Б , Б.М  нарт анхааруулсугай.

 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл мөн хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Б , Б.М  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР