| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0059/Э/ |
| Дугаар | 44 |
| Огноо | 2012-03-01 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 44
2012 03 01 44
Хэргийн индекс: 171/2012/0059/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,
шүүгдэгч .Ц , Ш.С тэдгээрийн өмгөөлөгч Л.Жаргалсайхан /0-307/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт Б овогтой Б М , Ч овогтой Шийн С , Б овогтой Оын Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123584 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Б овогтой Б М /РД:..., ИҮД:../ 19.. оны .. дугаар сарын 06-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, Тавантолгой ХХК-д хамгаалагчаар ажилладаг гэх, ам бүл 5, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар брак байрны 01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол улсын иргэн, Ч овогтой Шийн С /РД:.., ИҮД:../ 19.. оны ..дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. дугаар гудамжны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
3. Монгол улсын иргэн, Б овогтой Оын Ц /РД:.., ИҮД:../ 19.. оны .. дүгээр сарын ..-нд Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Г Х” ХХК-д гагнуурчин хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг 58 дугаар брак байрны 03 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б.М , О.Ц , Ш.С нар нь бүлэглэн согтуугаар нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж 2011 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн З.А , Б.Ц нарыг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
D:\̺íõçóë, Ñîãîî, Öîëìîíáàò íàð òîãòîîë ¹44.doc
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “Би архи уучихаад нилээн согтсон байсан. Сайн санахгүй байгаа. Ямар ч байсан Ц болон түүний нөхөр А тай нөхөртэй баар хаагаад 30 дугаар брак байрны тэнд явж байхдаа маргасан. Тэгээд Ц , С нар руу утсаар яриад би хүнд зодуулчихлаа гэсэн. Ирээд юу болж байна гээд салгасан. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, надад хөнгөн ял оноож өгнө үү“ гэв.
Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “Тэр орой 4 шил пиво С гийн хамт хувааж уучихаад гэр рүүгээ харихаар явж байхад М утсаар ярьсан. Намайг 2 хүн зодчихлоо хүрээд ирээч гэсэн. Хаана байна? гээд яваад очиход 36 дугаар брак байрны орчим зодоон болж байсан. Тэгээд би очоод М ыг салгаж авсан. Тэгсэн А нь мөнгө алга болчихлоо гээд 2 сая төгрөг байхгүй байна гэж байсан. … Хүнд зодуулсан байна гэхээр туслахад очсон“ гэв.
Шүүгдэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт “Би Ц ын хамт хоёр хоёр шил пиво уугаад найз Нямдоржийнд очиход байхгүй байсан. Тэгээд пиво уух гээд явж байхад М утсаар яриад найзыг чинь зодоод байна аа гэсэн. Яваад очиход М А хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд М ыг салгасан. М тэгээд яваад өгсөн. Тэгсэн А 2 сая төгрөг алга болчихлоо гэж байсан. … Тухайн үед найзаагаа дуудахад нь очсон“ гэв.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1004 тоот дүгнэлт /хэргийн 28 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1004 тоот дүгнэлт /хэргийн 33 дугаар тал/,
Хохирогч З.А , Б.Ц нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хэргийн 9-10, 13-14 дүгээр тал/,
Гэрч С.С гийн мэдүүлэг /хэргийн 17 дугаар тал/,
шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 69, 74, 77 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 70, 75, 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг журамлан Ч овогтой Шийн С , Б овогтой Оын Ц нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б овогтой Б М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял сонсгож яллагдагчаар татсаныг мөн хуулийн тусгайн ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 гэж өөрчилсүгэй.
3. Б овогтой Б М ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчөн, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б ийн М ыг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сар хорих ял, шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б ийн М д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт Б ийн М ын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Б ийн М д оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ялтан Б ийн М д анхааруулсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Ч овогтой Шийн С , Б овогтой Оын Ц нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгсэхгүй болгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б ийн М д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР