Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

          Хэргийн индекс: 171/2012/0051/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Н.Идэр,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Д гийн Б т холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 211209000095 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Б  овогт Д гийн Б  /РД:.../ 19.. оны.. дүгээр сарын ..-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Д.Б  нь 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг ... тоотод төрсөн эгч Д.О , дүү Д.О  нартай маргалдан тэдгээрийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                      

                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

     Шүүгдэгч Д.Б  нь 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг .. тоотод эгч Д.О , дүү Д.О  нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан тэднийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.О ийн ”… 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр намайг ээжтэйгээ гэрт нь хотоос эгч мөнгө өгч явуулах болов уу гээд юм яриад сууж байхад  манай дүү Д.Б  гаднаас халамцуу орж ирээд надад хандан “шуналтай гичий чи мөнгө авах гээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлэхээр нь би Б т хандан “Чи дуугүй бай, би авах ёстой юмаа авах гэж байна” гэж хэлэхэд Б  босож ирээд намайг үсдэж аван цонх руу мөргүүлээд цонх хагалсан юм. Тэгтэл хажуугаас манай дүү Д.О  босож ирээд биднийг салгах гэхэд Б  О ыг бас үсдэж авсан юм. Тэгээд миний гарыг хазах гэхэд нь О  Б ыг татаж салгах үед О ын гарыг бас хазах гээд байсан юм.

Тэгээд Б  О ыг ханан пийшин рүү мөргүүлээд бид хоёрыг үсдэж дараад ээлжлээд өшиглөөд байсан юм. Тэр үед манай ээж бид хоёрыг Б аас салгах гээд манай нөхрийг гаднаас дуудсан юм. Манай нөхөр гаднаас орж ирээд биднийг салгатал Б  цонхны хагархай шил аваад О ын толгой руу цохисон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,

хохирогч Д.О ын ” … 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр О  эгч ээжтэй хамт мөнгөний талаар юм яриад сууж байхад Б  эгчид хандан “муу шуналтай гичий минь” гэж хэлээд дайрахаар нь О  эгч Б т хандан “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд Б  босож ирээд О  эгчийг үсдэж аваад цонх руу мөргүүлээд цонхны шил хагалсан юм. Тэгээд би тэр хоёрыг салгахад Б  намайг бас үсдэж аваад бид хоёрыг доош нь дараад толгой руу өшиглөөд байсан. Тэгээд Б  бид хоёрыг тавихгүй зууралдаад байж байхад ээж О  эгчийн нөхрийг дуудаж ирээд биднийг салгасан юм. Тэгээд Б  О  эгчийн нөхрийг янз бүрээр хэлж доромжилж байснаа цонхны хагархай шилнээс аваад О  эгч рүү дайрахаар нь түүний нөхөр болиулсан юм. Тэгтэл би буруу хараад зогсож байтал миний хүзүү, нуруу руу цонхны шилний хавтгай талаар нь цохиод байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 138 тоот актын

1.  Д.О ийн биед тархи доргилт, хоёр нүдний алимны доргилтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 137 тоот актын

1. Д.О ын биед тархи доргилт, хуйх, зүүн гарын 5 дугаар хурууны цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна /хэргийн 30 дахь тал/.

 

Хохирогч Д.О , Д.О  нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “Бид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй тул Д.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт бичгээр гарган ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Д.Б ын үйлдсэн “Бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд улсын яллагчаас хохирогч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтэнд үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

    

Иймд Д.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч Д.О , Д.О  нарын шүүхэд ирүүлсэн “… гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй тул Д.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр Д.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Д гийн Б ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б  овогт Д гийн Б т холбогдох 211209000095 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Д гийн Б ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б т авсан бусдын батлан даалтад өгөх таслан хэмжээг хэвээр байлгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    А.АЛТАНХУЯГ